УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09.00 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоолоо.
Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн 2015 оны хаврын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгов.