УИХ-ын дэд дарга Л.Цог өнөөдөр УИХ-д суудалгүй намуудын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр албан өрөөндөө хүлээж авч уулзсан. Энэхүү уулзалтад Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Монголын либерал нам, Эх орончдын нэгдсэн нам болон "Эрс шинэчлэл" хөдөлгөөний удирдлагууд оролцсон юм.
Энэ үеэр тус намын удирдлагууд одоогийн УИХ-ыг тарах ёстой гэлээ. Тухайлбал, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат УИХ эцэг хуулийг өөрчлөх ямар ч ёс суртахууны чадамжгүй гэсэн байр суурьтай байсан бол Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч Ерөнхийлөгч болон УИХ аль аль нь ард түмний илэрхийлэл болж чадахгүй байгаа тул огцрох ёстой гэлээ. Мөн Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр Үндсэн хуулийг одоогийн УИХ өөрчлөлт оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд УИХ-ыг яаралтай тарааж, шинээр эмхлэн байгуулах шаардлагатай гэсэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)