Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гишүүд “1000 сонсохоор нэг үзье”

2015-3-26
0
ЖИРГЭХ

        Өргөдлийн байнгын хорооныхон зүүн аймгуудаар ажлаад ирлээ. Тэд ард иргэдийн амьдрал хийгээд иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдаж байгаа асуудлынх нь хүрээд ярилцсан юм. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Сайншанд, Чойр, Дорноговь, Замын-Үүд сумын засаг дарга, ИТХ-ынхан хийгээд  иргэдтэй уулзаж санал бодлоо солилцож, тэдний өргөдөл гомдлыг хүлээж авч өөрсдийн ажлаа тайлагналаа.


 Зүүн аймгуудын хувьд хамгийн их тулгамдаж байгаа асуудлаараа цэцэрлэг, сургууль, эмнэлгийг голчилж байв.


Харин УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн хувьд ард иргэдийн амьдрал, тулгамдаж байгаа асуудал, малчдын сэтгэгдлийг сонсож, дараачийн ажилдаа тусгахаа амласан юм.


“1000 сонсохоор нэг үз” гэдэгчлэн ард иргэдийн бодит амьдралтай нүүр тулж, санаа зовнисон асуудал, санал сэтгэгдлийг нь сонсож явж байгаа ажлынхан хэсгийнхэнд нутгийн иргэд талархалаа илэрхийлж байсныг энд онцлох нь зүйтэй биз ээ.


Дорноговь аймгаас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэвч Говьсүмбэр, Сайншанд сумын иргэд сонгогдсон гишүүндээ сэтгэл дундуур ард иргэдэд үйлчлэх ёстой эмнэлэг, сургуулийн нэн тулгамдсан асуудалтай байгаагаа бидэнд онцолж байв.


Өргөдлийн байнгын хорооны зүгээс Улаанбаатарын дүүргүүд хийгээд орон нутгуудад өргөдөл, гомдол санал хүсэлтийн хайрцгуудыг байрлуулсан. Өөрөөр хэлбэл, энэ хайрцагт хийсэн ямар ч өргөдөл Өргөдлийн байнгын хороонд шууд ирдэгээрээ онцлог юм байна.


Ажлын хэсгийнхэн хаагуур зочлов?


Говьсүмбэрийн засаг дарга & О.Баасанхүү
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга хийгээд алба хаагчидтай уулзаж, хуралдав.  Энэ үеэр О.Баасанхүү гишүүний зүгээс “Өргөдлийн байнгын хорооны хувьд хувийн болон нийтийн эрх ашигтай холбоотой өргөдөл их ирдэг. Хувийн эрх ашигтай холбоотой өргөдлийн хувьд хувь хүний захидал харицлааны нууцад хамаарах зүйл учир ил гаргаж, гомдлын талаар олон нийтэд мэдээлдэггүй. Харин нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаар зайлшгүй тухайн газар нь очиж судлах шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл, бидэнд удаа дараалан орон нутгийн сонгуулийн асуудлаар гомдол гарсан. Тодруулбал, орон нутгийн сонгууль 2012 оны аравдугаар сард болсон хэрнээ Говьсүмбэр аймагт өнөөдрийг хүртэл сонгуулийн маргаан дуусаагүй байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс бид энэ асуудлыг тодруулахаар явж байна. Энэ асуудлаар шүүхээр хүртэл шийдэгдсэн байсан ч өнөөдрийг хүртэл дахин сонгууль явагдахгүй байгаа талаарх мэдээлэл ирж байна. Хууль зөрчсөн гэмээр энэ зөрчлийг яагаад шийдвэрлэхгүй байгаа юм. Ирцээ бүрдүүлж, хурлынхаа товийг зарлах цаг болсон юм биш үү гэдгийг онцолмоор байна” гэв.


Харин Говьсүмбэр аймгийн засаг дарга н.Одсэрийн зүгээс О.Баасанхүү гишүүнд хандаж “Дээд шүүхийн шийдвэр 2013 оны арванхоёрдугаар сард гарсан. Энэ хооронд бид Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг зорьж Сонгуулийн хороонд зардал мөнгөө тусгуулах хүсэлтээ тавьсан. Сонгуулийн хуулийн дагуу 40 хувь нь сонгуулийн хорооноос, 60 хувийг орон нутгийн төсвөөс санхүүждэг. Энэ асуудлаа ч тавьсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард СЕХ-ноос 40 хувь ирсэн. Тиймээс орон нутгийн төсөвт 60 хувийн мөнгөө шаардсан. Гэвч МАН-аас уг төвсийг шүүхээр шийдвэрлүүлж байхгүй болгосон. Ийм маягаар цаг хугацаа өнгөрсөөр байсан. Дахиад л төсвөө батлуулсан. Ингээд төсвөө баталчихсан хурлын товоо гаргаад явж байгаа нь энэ. Хамгийн гол нь хуралд суух хүмүүс нь хуралдаа суухгүй, асуудал үүсгэж жагсаал цуглаан хийж явсаар байгаа. 14 удаагийн хуралд хоёрхон суусан төлөөлөгчид байгаа.  17 төлөөлөгчөөс 4 тойрог дээр нөхөн сонгууль явагдах ёстой” ийм тайлбарыг өгөв.


Сайншанд сумын иргэд, төлөөлөгчидтэй уулзаж санал гомдлыг нь биеэр уулзаж авав.


Сайншандын иргэд ураны асуудалд санаа зовниж байна. Тэдний зүгээс Монгол хүмүүс ажиллаж байгаа “Цагаан суварга” гэх үйлдвэр мөнгөгүй гээд зогсчихсон байна. Энд төр засаг анхаарлаа хандуулж болохгүй юу. Мөн “Цагаан суварга”-ын үйл ажиллагаа үргэлжилвэл Сайншандын иргэд хувьцаа эзэмшиж болох уу, банкны зээлийн талаар манай сумаас судалгаа хийж таньд хүргүүлж болох уу гэх мэт асуултуудыг Өргөдлийн байнгын хорооны даргад тавьж байв.
Ийн Өргөдлийн байнгын хорооны даргыг очих сургаар тус сумын иргэд цугласан байсан бөгөөд сонирхон асуулт, саналаа хүргүүлээ. Ажлын хэсгийнхэн эргүүлэн холбогдох тайлбарыг ч өгч, өргөдөл гомдлыг газар нь дээр нь хүлээн авлаа.


Замын-Үүдийн удирдах албан тушаалтнууд, салбар салбарын хэлтсийн дарга нар Өргөдлийн байнгын хорооны даргад ажлаа тайлагналаа.


Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн зүгээс “Манай хороо өмнө нь хойд хил дээр ажилласан. Ингэхэд ОХУ-ын хилийн хяналт шалгалтыг хилийн цэрэг хариуцдаг, иргэдтэй мөн ойлголцоход төвөгтэй асуудлтай байсан. Тиймээс урьд хил ямар байна гэдгийг маш тодорхой мэдэх гэж зорьж ирсэн. Бид өнөөдөр түргэн шуурхай үйлчлэхээс гадна, хяналт шалгалт дээд түвшинд байх ёстой. Тэгэхгүй бол Монгол Улсад үндэсний аюулгүй байдал эвдэгдэж хар тамхи, галт зэвсэг гэх мэт зүйл гараад ирэх боломжтой юм. Тиймээс хилийн хяналт шалгалт гэдэг чухал. Оросын талын цэргийн байгууллага хяналт шалгалт хийдэг. Өөрөөр хэлбэл,  хяналт шалгалтын асуудлыг цэргийн байгууллагаас авчихаар асуудал хүндэрнэ гэж үздэг.  Ингэснээр иргэдэд маш их асуудалтай байдаг. Тэгэхээр урд хөршид цэргийн байгууллага биш энгийн байгууллага хяналт шалгалтаа хариуцдаг биз дээ” гэв.


Харин Замын-Үүдийн удирдах албан тушаалтнуудаас “Цэргийн байгууллагын хяналт шалгалт Боомтын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө байсан. Өөрөөр хэлбэл хилийн цэрэг шалган нэвтрүүлэх алба, бичиг баримтыг шалгах ажлыг гүйцэтгэдэг байсан. Гэтэл Боомтын тухай хууль гарч энэ ажил Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газарт шилжсэн.


Цаашлаад зорчигдын урсгалыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад буурах төлөвтэй байгааг онцоллоо. Энэ нь улс орны эдийн засаг муудсан, мөн ОХУ руу визгүй болсонтой холбоотой байх гэлээ. Хяналт шалгалттай холбоотой багагүй маргаан байсан ч ойлголцох түвшинд явж байгаа” гэлээ.


Ийн Зүүн аймгуудаар явж буй Өргөдлийн байнгын хороонынхон иргэд, албан хаагчидтай уулзаж санал сэтгэгдлээ хуваалцахаас гадна сумдуудын эмнэлэг, сургуультай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг нь голчлон сонсож байв.


Тухайлбал, Говьсүмбэр аймгийн тухайд хүүхэд, эхчүүдийн эмнэлгийн асуудал маш хүнд түвшинд байгаа бол Замын-Үүдэд харьцангуй сайн байсан юм.


Бид дараагийн сурвалжлагаараа та бүхэнд Говьсүмбэр аймаг хийгээд бусад аймгуудын эмнэлгийн асуудлууд дээр сонгогдсон гишүүд нь амлалтандаа хүрсэн эсэхийг мэдээлэх болно.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    10 цаг 12 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    14 цаг 13 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    15 цаг 37 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    17 цаг 9 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    17 цаг 56 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    18 цаг 12 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    18 цаг 18 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    18 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    19 цаг 6 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    19 цаг 47 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    20 цаг 11 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    20 цаг 11 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    20 цаг 14 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    20 цаг 57 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    21 цаг 5 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    21 цаг 11 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    21 цаг 59 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    22 цаг 40 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    22 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    22 цаг 45 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК