2016 он гэхэд хүүхдүүдийг "ажлаас гаргах", тэр дундаа тэвчишгүй хүнд
хөдөлмөр эрхэлж буй нэг ч хүүхэд үлдээхгүй гэсэн дэлхий нийтийн зорилт
бий. Энэ бол дэлхий даяар хөдөлмөр эрхэлж буй 215 сая хүүхдийн эрхийг
хамгаалах төлөвлөгөө юм.

2016 он гэхэд хүүхдүүдийг "ажлаас гаргах", тэр дундаа тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж буй нэг ч хүүхэд үлдээхгүй гэсэн дэлхий нийтийн зорилт бий. Энэ бол дэлхий даяар хөдөлмөр эрхэлж буй 215 сая хүүхдийн эрхийг хамгаалах төлөвлөгөө юм. Тэдний 115 сая нь амь насанд аюултай хөдөлмөр эрхэлдэг бөгөөд уул уурхай, хөдөө аж ахуй болон төмрийн үйлдвэрт ажиллаж байгаа аж. Харин манай улсад "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах" үндэсний хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн жилийн судалгаагаар хөдөлмөр эрхэлдэг 7000 орчим хүүхэд байгаа нь "илэрчээ". Тэдний 1200-д нь хүнд хүчир ажил "ногддог" аж. Энэ нь 2010 оныхоос 63.4 хувиар буурсан үзүүлэлт юм. 2010 онд 71330 хүүхэд хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд 88.9 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, өдрийн хоолоор цалинждаг байжээ. Харин 2011 оны байдлаар хүүхдийн хөдөлмөр эрхлэлт Баянхонгор аймагт 85, Дорнодод 65.2, Өвөрхангайд 54.9 хувь, Дорноговьд 45.2, Налайх дүүрэгт 92.2 хувь буурчээ. Харин нийслэлийн "Да хүрээ" захад хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр үгүй болж, "Нарантуул" захад 80, "Хангай" захад 66.7, "Барс" захад 50, "Хархорин" 45.1, "Хүчит шонхор" захад 33.3 хувиар буурсан байна. Үүний 62.5 хувийг орон нутаг дахь худалдааны захууд эзэлж байгаа.