Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 12 -14метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим үед секундэд 12 -14метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 градус дулаан байна. Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төвийн нутгийн ихэнх хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хүйтэрч 0-5 градус, Говийн нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.