Цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 16-нд буюу ирэх даваа гаригийн 10.00 цагт ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хэлэлцэхээр тов гарчээ.

Цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 16-нд буюу ирэх даваа гаригийн 10.00 цагт ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хэлэлцэхээр тов гарчээ. Уг нь өнгөрсөн баасан гаригт шүүгдэгч нарын өмгөөлөгчид өмгөөллийн туслалцаа үзүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Хэдийгээр шүүх хурал ирэх долоо хоногт товлогдсон ч хойшилж магадгүй болоод байгаа аж. Учир нь шүүгдэгчдийг өмгөөлөх эрхийг нь хангалгүй шүүх хурлыг явуулах боломжгүй байна. Тэгэхээр цагдаагийн экс дарга нар шинэ өмгөөлөгч авах, өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах гээд асуудал гарч байгаа аж.
Б.Чимэг