Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УРАГШАА, ТАВАНТОЛГОЙ! иргэдийн санаачлагыг ажил болгоё

2015-3-31
0
ЖИРГЭХ

Иргэд оролцоод шийдсэн зүйл

сайн үр дүнтэй байдаг

 

Ц.Элбэгдорж

Монгол улсын Ерөнхийлөгч

 

Иргэнлэг Ерөнхийлөгч л иргэдээ дэмжинэ

 

М.Энхсайхан сайд УИХ-ыг үл тоомсорлож, БНХАУ-ын Төрийн зөвлөлийг илүүд үзэх зэргээр элдвээр аяглан, хамгийн гол нь тус бүр 1072 хувьцаа эзэмшиж буй ард түмний эрх ашгийг хөсөрдүүлснээс Тавантолгойн ордод Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ гацаанд орсон энэ цаг үед ордыг хамгийн оновчтой хэлбэрээр ашиглах боломжит саналыг иргэд дэвшүүлж эхэллээ.

 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол аливаа асуудалд иргэдийн оролцоо, саналыг тусгахыг эрхэмлэдгээрээ зартай, нэн иргэнлэг удирдагч билээ. Тэрээр Ноён уулын асуудлаар, нийтдээ 180 сая долларын цэвэр ашиг өгөх, үүнээс монголын Засгийн газарт 36 сая доллар нь ногдох Гачууртын алтны ордыг ашиглах эсэх талаар байр сууриа илэрхийлэхдээ "иргэдээсээ асууж шийдэхийг" уриалсан.

 

Тэгвэл 7,4 тэрбум тонны нөөцтэй, 750 тэрбум ам.доллараар үнэлэгдэх нөөц бүхий ТТ уурхайг ашиглах хамгийн оновчтой хувилбарыг дэвшүүлж байгаа иргэдээ сонсох, уухайлан дэмжих нь дамжиггүй байх аа. 36 сая доллар бус хэдэн зуун тэрбумаар яригдах долларын ашиг яригдаж байгаа учир монгол хүн бүр энэ асуудлыг анхааралдаа байлгаж, шийдэлд нь оролцох ч учиртай байх.

 

Иргэдийн мэргэн санал

 

Монголын Хөгжлийн Хүрээлэнг үүсгэн байгуулсан хэсэг иргэдийн боловсруулсан саналыг толилуулахын өмнө тэдний удирдагч, эдийн засагч, судлаач Х.Батсуурь гэж хэн болохыг танилцуулъя.

 

Халтарын Батсуурь - 1999 онд АНУ-ын Вашингтоны Их сургууль, 2008 онд Их Британийн Лондонгийн Эдийн засгийн Их сургуулийг дүүргэсэн. Дэлхийн Эдийн засгийн Форумын судлагаагаар дэлхийн шилдэг 30 эдийн засгийн сургуулиудын жагсаалт гаргахад: Harvard University, Massachusetts Institute of Technology хоёрын дараа London School of Economics and Political Science орсон байна.

 

Компьютер, Мэдээллийн Технологийн магистр, Улс төрийн эдийн засгийн магистр зэрэгтэй. Ур чадварын хувьд Олон Улсын Төслийн Удирдлагын Менежемент Институтын Батламжлагдсан Мэргэжилтэн (PMP-Project Management Professional), Кибер Мэдээллийн Системийн Олон Улсын Батламжлагдсан Аудит Мэргэжилтэн (CISA-Certified Information Systems Auditor) гэгдсэн хүн байна. Ажлын туршлагыг харвал: 2001-2012 онуудад АНУ-д Дэлхийн Банкны Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн судлаач, MCG Капитал компанид Хөрөнгө Оруулалтын шинжээч, ОУХ-ны Эдийн Засаг Улс Төрийн Бодлогын Танхим, Дэлхийн Аюулгүй Байдлын Судалгааны Институтэд шинжээч, Тетра Тек Инженеринг ШУ-Дэвшлийн Корпорацид төслийн менежер зэрэг хариуцлагатай албуудыг хашиж байсан. 2012 оноос эх орондоо ажиллаж байгаа, эдийн засгийн зөвлөх, "Шинжээч" нийгэм эдийн засгийн сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байгаа залуу байна.

 

Ийм өндөр мэдлэг боловсрол, туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд маш оновчтой, шийдэл сайтай санал гаргасныг одоо толилуулъя. 

 

Монголын хөгжлийн хүрээлэнгийн судлаачид, эдийн засагчид болон Таван Толгойн ордоос хувь эзэмшигч нийт иргэдийн нэгдлээс дараах шийдлийг санал болгож байна.  Таван Толгой төслийг гацаанаас гаргах, үр ашигтай ашиглах энэхүү хувилбарыг боловсруулахдаа эдийн засгийн үр өгөөж, үндэсний аюулгүй байдал гэсэн хоёр асуудлыг суурь нөхцөл болгосон аж. 

 

Юуны өмнө тэдний төсөөллөөр Таван Толгой төсөл нь төрийн, нийтийн, хувийн өмчийн хэлбэрүүдийг багтаасан нээлттэй, хувьцаат компанийин сонгомол жишгээр ажиллах гэнэ. Ингэснээр "Эрдэнэс ТТ" төрийн өмч давамгайлсан хувьцаат компани нь ТТ төслийн компанийн 51 хувийг эзэмшнэ. Ингэж байж ТТ ордыг төрийн мэдэлд байлгах эрх зүйн орчинг бүрдүүлэх ажээ.

 

Урагшаа, Таван Толгой! иргэдийн санаачлага нь М.Энхсайхан болон олигархиудын зүтгүүлж байгаа төсөлд тусгагдаагүй, тусгагдсан ч монгол улс, монголын ард түмэнд ашиггүй гол гол асуудлуудыг хууль тогтоомжид заасны дагуу, Үндэсний эрх ашигт бүрнээ нийцүүлэн тусгаж оруулснаараа онцлог болсон юм. Үүнд:

 

- Иргэдэд олгосон 1072 хувьцаа: ТТ-дахь иргэдийн эзэмшлийн 1072 ширхэг хувьцааг нийт төслийн 26 хувь, "Эрдэнэс ТТ" компанийн 51 хувь байна. Харин нийтийн өмчлөлийн "Эрдэнэс ТТ" хувьцаат компани нь цаашдаа ТТ төслийнхөө 51 хувийг эзэмшихээр тусгасан нь стратегийн орд нь төрийн өмчид байх гэсэн хуулийн заалттай нийцүүлсэн хэрэг юм. Иргэдэд өмчлүүлсэн 1072 хувьцааг жил бүр ногдол ашиг авдаг болгох явдлыг хэрэгжүүлэх, баталгаажуулах үндэслэл нь ийнхүү тавигдаж байна. М.Энхсайхан болбоос 1072 хувьцааны талаар дурсахыг ч хүсэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн билээ.

 

- Төмөр замын тээвэрлэлт: Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т заасан "Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байх ...", Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоын 6.3.1.Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг төр өмчилнө гэсэн заалтуудын дагуу ТТ төсөлд ашиглагдах төмөр замыг анхнаасаа Монголын Төмөр Зам ХК болон төрийн өмч давамгайлсан ТТ төслийн компанийн мэдэлд байхаар тусгасан.

 

Урагшаа, Таван Толгой! иргэдийн санаачлага нь нүүрсний зах зээл рүү гарах гарц, бизнесийн орчныг тооцоолсны үндсэн дээр БНХАУ-ын Шэнхуа Энержи, Японы Сумитомо корпорацуудтай хөрөнгө оруулалт, олборлолт, борлуултын салбарт хамтран ажиллахыг чухалчилж байгаа юм. Дэлхийн нүүрсний зах зээл дахь гол тоглогчийн нэг Шенхуа Энержи бидэнд Хятадын нүүрсний зах зээлд гарах гол гүүр болох төдийгүй, санхүүгийн найдвартай түнш болж чадах юм. Нөгөө талаас Японы Сумитомо корпораци биднийг гуравдагч зах зээл дээр гарах үүд хаалгыг нээж өгч байгаа.

 

Гэхдээ хөрөнгө оруулж хамтран ажиллах талыг зөвхөн энэ хоёр компаниар хязгаарлах албагүй. Жишээ нь: АНУ-ын Peabody зэрэг нүүрсний салбарт арвин туршлагатай компаниудын менежмент, нөлөөлөл, боломж, оролцоог хангахыг эрмэлзэх ёстой.

 

Одоогоор төсөлд оролцох эрмэлзлээ бодитой илэрхийлээд байгаа Шэнхуа Энержи компанийн хувьд TT төслийн компанийн 49  хүртэлх хувийг эзэмших боломжтой бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээл дээр өөрийн эзэмших эрх бүхий хувийг борлуулах хөрөнгө босгох бүрэн эрхээр хангагдна. Хэрвээ Шэнхуа Энержи 49 хувиас доош эзэмшилтэй байхыг хүсвэл бусад оролцогчдод хандах эрх монголын талд нээлттэй байх ёстой.

 

Харин Эрдэнэс ТТ ХК ямар ч нөхцөлд Төслийн компанийн 51 хувийг эзэмших ёстой.  Төслийн компанийн хувь нийлүүлэгчдийн бүтцийг схемээс харна уу.

Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улсууд, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд ашигт малтмалын ордууд нь төрийн мэдэлд байх зайлшгүй шаардлагатай талаар эрдэмтдийн судалгаа, нотлогоо бий. Уул уурхайгаас хамааралтай эдийн засаг бүхий 58 орны 45-д нь 100 хувь төрийн өмчит, эсвэл төрийн өмч давамгайлсан компаниуд ажиллаж байна. Норвег, Иран, Азербайжан, Ботсван, Чили улсуудын эдийн засагт төрийн өмчит компаниуд нь голлох үүрэг гүйцэтгэж байна. Маш олон тохиолдолд уурхайнуудыг хувийн хэвшлээс улсын өмчид шилжүүлэн авч, амжилтанд хүрсэн нь буй. Чилийн 100 хувь төрийн өмчит Codelco зэс боловсруулах компани л гэхэд улсынхаа төсвийн 15 хувийг олон жилийн турш найдвартай бүрдүүлж ирсэн.

 

Монголд "төр муу менежер" гэх суртал нэвтрүүлэг давамгайлж, төрийн өмчтэй газруудыг зориудаар муу ажиллуулах, сайн ажиллаж байгааг нь гутааж, муучлах үзэгдэл ихээхэн газар авсан нь олигархиуд тэдгээрийг гартаа оруулахын тулд хийж буй нөлөөллийн ажиллагаанаас өөр юу ч биш ажээ. Жишээ нь Эрдэнэс ТТ компани 133 сая долларын зээлтэй, үүнийгээ ирэх 9 сар гэхэд барагдуулах бүрэн бололцоотой гэж Санхүү хариуцсан захирал нь мэдэгдсээр атал нийтлэлч Д.Жаргалсайхан гэх этгээд "1 тэрбум долларын өрөнд улсаа унагасан, төр муу менежер гэдгийн тод жишээ" гэх зэрэг гүтгэлэгийн чанартай зүйлсийг мэдээллийн хэрэгслээл тарааж байна. Эдийн засагч Х.Батсуурь "Төр бол ерөөсөө менежер биш ээ. Тийм болохоор сайн, муугийн тухай ярих утгагүй. Төр үндсэн үүргээ-зохицуулалтаа л сайн хийчихвэл аж ахуйн нэгж өөрөө менежментээ хийгээд явчихна" гэж байна.

 

Хэлэлцье, дэмжье, урагшлуулъя

 

Урагшаа, Таван Толгой! иргэдийн санаачлага нь Үндэсний эрх ашгийг дээдлэсэн, Монгол улсын хүчин төгөлдөр ын хууль тогтоомжуудын хүрээнд боловсруулагдснаараа сайд М.Энхсайханы төслөөс ялгаатай, хэрэгжих магадлалтай юм.  Хууль зөрчих нь, хуулийг үл хэрэгсэх нь аливаа төслийг гацаах хамгийн том шалтгаан болдог.

 

Урагшаа, Таван Толгой! иргэдийн санаачлагын гишүүд төслөө сонирхож буй талуудтай хамтран хэлэлцэж, шүүж, дэлгэрүүлэх асар их сонирхолтой байна. Улмаар төслөө төрийн түшээд, эрхэм гишүүдээр дамжуулан УИХ-д өргөн барьж, ажил хэрэг болгох, хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ. Энэ төслийг иргэдээ сонсдог, иргэдээ өмгөөлж, иргэдээ дээдлэдэг төрийн түшээд бүгд дэмжих нь эргэлзээгүй.

 

Төгсгөлд Монголын Эдийн Засгийн Форум дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  хэлсэн үгийг сануулъя. Учир нь Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн үзэл санаанд хамгийн ихээр нийцэж байгаа төсөл бол Урагшаа, Таван Толгой! иргэдийн санаачилга яалт ч үгүй мөн байна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголыг өнөөдөр Ерөнхийлөгч мэддэг юм биш. Монголын хамгийн дээд засаглал иргэдийн гарт байгаа. Энэ бол Монгол Улсын давуу тал... Нийгмийн хариуцлагыг олон нийттэйгээ уялдаж хамтран хувьцаа эзэмшиж, бүгдээр баялаг бүтээгч болж байж л шийднэ. Тэгэхээр энэ чиглэл рүү манай аж ахуй нэгжүүд явах цаг болсон. Мөн төрийн бодлого ч энэ чиглэл рүү явах, туслах цаг болсон. Ингэж чадвал хүмүүс нь нэг нэгнээсээ хол тасарсан биш бие биеэ ойлгосон, бүгдээрээ, улсаараа урагшлан хөгжсөн, өнөөдрөөс илүү түвшинд хүрсэн байх боломж бидэнд бий.

             

Р.Батсайхан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • irgen (114.80.241.183)
    yg vnendee ard irged bid chin ene talaar medeelel medleg homs l bna daa tend tegj yrij bna tiiml bh end ingej yrij bna iim l bh geedl bj bna harin ene medeeelel taalagdlaa hurdanl ajil hereg bolgowol zvgeer bha
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (59.39.225.169)
    за мэдэхгүй юмаа манай улс ард түмэндл хэрэгтэй шийдвэр бгаасай даа
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • иргэн (116.24.28.58)
    энэ асуудлаар зарим нэг сайтаар зарим нэг сэтгүүлч нар муугаар бичиж ард олонд сөрөг ойлголт өгч бгаа нь үнэнл дээ гэхдээ манай монголчууд уужуу ухаантай улс болхоор тийм ч амар итгэхгүйл бх харин үр дүн нь л хамгийн чухал даа
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • дээгий (122.97.16.162)
    хэдий болтол хадгалах гээ вэ энэ таван толгойг хийж чадах хүнд нь харуцуулаад хи йх л хэрэгтэй ш дээ. нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр хэд бга билээ бодож үзэх хэрэгтэй ш дээ аливаа юмыг дандаа муугаарл бодож ярьж бх юмаа зарим хэг хүмүүс
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИн (103.229.122.161)
    100 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА, ДОТООДЫН БИШ, ГАДНЫ ММС КОМПАНИ Л БИШ ШҮҮ, ММС ХО-Р ОРВОЛ МАНАЙ ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧИНӨ, MCS-ийн НОЁДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ, ТАНСАГЛАЛЫН ТАВЬСАН 1.3 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ АРД ТҮМНИЙ ТТ-Р ТӨЛЖ БОЛОХГҮЙ, ЭРДЭНЭС ТТ ТӨСЛИЙН КОМПАНААР ОРОХ ЁСТОЙ, ММС ОРВОЛ ЭТТ-Г АВАХ БОЛНО, ИНГЭЖ ТТ-Г MCS -ЫН ЛУЙВАРЧДЫН , ХЯТАДЫН 100 ХУВЬ МЭДЭЛД ӨГӨХ ГЭЭД ЗҮТГЭЭД БУЙ ЭЛБЭГДОРЖ, ЭНХСАЙХАН МЭТИЙНХЯТАДЫН ТАЛЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЭД БУЙ САНААРХЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ, АРД ТҮМНИЙ ТТ-г ЭНХСАЙХАН ЭЛБЭГДОРЖ НАР ГАНЦААР ШИЙДЭХ ЁСГҮЙ.
    2015 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.122.197)
    ардчилагчид аа гэж ямарч чадамжгүй новшнууд юм даа
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.120.230)
    Иргэдийн санал байлаа юу
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (107.170.249.237)
    Ерөнхийлөгчийн хэлээд бгаа санаа бол яалтчгүй зөв шүү дээ. Мэдээж ард олонтойгоо ойр бжийж асуудал цаашид явах нь ойлгомжтой шдээ
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (107.170.249.237)
    Одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ хэд бгаа билээ үүнийгээ хүмүүс бас бодож үзээд дараагийн ажилдаа ухаалагаар хандмаар юм аа
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    Гүйх нохойд гүйхгүй нохой саад болоод байна. Женко болон оросын бүлэглэл зайлаач ээ.
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (107.170.249.237)
    Tm shuu, Er n bgaa zuilee hadgalaad suugaad bh bish hudulguud l yvuulsan n hamaagv ur duntei dr bdg yum shuu
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • shudraga bish bna (202.170.69.62)
    Тийм л мундаг юм бол МCS 1.3 тэрбум долларын өрөө төлчихөөд дараа нь ТТ ашиглах талаар саналаа өгчих, Ухаа худгийг аваад 1.3 тэрбумын өр үйлдвэрлэсэн байна. Мундагтаа энэ үү, Тэр өрөнд чинь Лондонд авсан байр, Сингад Сентоза аралд авсан хаус чинь байгаа. тэр байрны өрийг ард түмэний ТТ-р төлөх гэж байгаам уу
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • teneg (202.131.247.12)
    Ene Jenko Battulgyn eeljit shog gaaa bna Xeden ediin zasagch nertei xelsny xeden xaltar umnuudaar xuuxeldei bolgood eeree ard ni suuj TT orosuudtai niilj avax gesen eeljit yavuulga Xumuusee Jenko Battulgyn savart TT egexgui baixyg xusie ta bidnyg 1072 gesn xuvitsaagaar xudlaa xuurch Temer zamyn tsarigyg gatsaashan shig TT gatsaaj uls ornyg xoosruulj eeree bayjix gesen eeljit jujig shuu
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.20.70)
    zahialgaar eldew zuil bichehee boliochee
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    12 цаг 40 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    12 цаг 46 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    12 цаг 49 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    12 цаг 54 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    14 цаг 51 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    15 цаг 47 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Уржигдар 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Уржигдар 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Уржигдар 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Уржигдар 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК