Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн хамгийн том жорлон болох аюулд орсон Туул голын тухай 24 баримт

2015-6-04
0
ЖИРГЭХ

        Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахаа больж, цэвэршүүлэх хүчин чадал нь буурсны улмаас Туул гол дэлхийн хамгийн том жорлон болох аюулд орсон тухай мэдээлж байсан. Нийслэлчүүд гурав хоног усны хэрэглээгээ хязгаарлаж байж Төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэхэд “туслаж” Туул голоо аврах шаардлага гараад байгаа юм.

Цаазын тавцанд ирээд байгаа Туул голын ач холбогдол, баялаг, түүнд учирсан аюулын тухай 24 баримтыг хүргэж байна.

Туялзан урсах Туул гол

1.  Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсдаг гол юм. 704км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840 км.кв.
2.  Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрнө.
3. Сав газрын өндөршил нь 770-2800 метрийн хооронд байх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм.
4. Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос эх авдаг.

5. Нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгана.
6. 11 сарын дундаас 4 сарын дунд хүртэл хөлддөг.
7. Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км.кв талбайг эзэлж байна.
 
Үржил шим

8. Туул голын сав газар нь уулын тайга, ойт хээр, хээрийн гурван бүсийг дамнан тогтсон учраас тус сав газар дахь амьтны аймаг нь эдгээр байгалийн бүсийн амьтны аймгийн тархалтын ерөнхий онцлогийг хадгалдаг.

9. Нөгөө талаар амьтны аймгийн тархалтын байгалийн онцлог ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж байгаагаас түүнийг илүү нарийвчлалтай авч үзэхэд хүргэдэг ба тус сав газрын нийт нутаг дэвсгэрийн 82.8 хувийг хээрийн бүс, 11.8 хувийг ойт хээрийн бүс, 5.4хувийг уулын тайга эзэлдэг.

10. Туул голын сав газрын хэмжээгээр 10 овгийн 16 зүйл загас, 2 зүйлийн хоёр нутагтан, 7 баг, 18 аймгийн 60 шахам зүйл хөхтөн, 171 зүйл шувуу бүртгэгдсэнээс 5 зүйл загас, 11 зүйл хөхтөн ховордож болзошгүй, 12 зүйл шувуу, нэг зүйл хөхтөн ховор, нэг зүйл шувуу, нэг зүйл хөхтөн нэн ховор ангилалд багтаж байна.

11. Дэлхийн уур амьсгалын дулааралт Монгол нутагт, түүний дотор Туул голын сав газарт ч эрчимтэй явагдаж байна. Сүүлийн 60 шахам жилд энэ сав газрын агаарын дундаж температур 2.00С-аар дулаарсан байна.

Бохирдол

12. 2013 оны дөрөвдүгээр сарын 12-24-нд авсан усны сорьцод хийсэн шинжилгээний дүнгээр голын Туул-Сонгино ба Туул-Хадан хэсэгт ус маш их, бүр онцгой бохирдолттой байгаа нь тогтоогдсон байна.

13. Туул голын усанд Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарч буй ус нийлснээс доош буюу Сонгино доод, Шинэ цэг, Хадан хясааны орчимд голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, 0.05- 2.79 мг/л-т хэлбэлзэж байгаа нь онцгой их бохирдлын түвшинд хүрсэн байна.

14. Мөн биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж усны чанарын стандарт болох хүлцэх агууламжаас 27-78 дахин давж, онцгой их бохирдлын түвшинд хүрчээ.

15. Усан дахь аммонийн азотын агууламж 36-94 дахин их, эрдэс фосфорын агууламж 5-30 дахин их буюу их бохирдлын түвшинд гарсан байна. Түүнчлэн пер манганатын исэл дэх чанарын агууламж хүлцэх агууламжаас 1.5-5.7 дахин давсан нь Туул голын энэ хэсэгт ус маш их бохирдолттой нь батлагдсан байна.

16. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс энгийн болон хоногийн нийлбэр сорьц авч шинжилгээ хийсэн дүнгээс үзэхэд цэвэршүүлэх чадвар нь 50.7-52.8 хувьтай байсныг судалгаанд тэмдэглэжээ.

17. Энэ нь хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны MNS4943:2011 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд агууламжаас биохимийн хэрэгцээт хүчилт өрөгчийн агууламж 12-20 дахин, жинлэгдсэн бодисын агууламж 2-5 дахин их. Мөн аммонийн азотын агууламж 4-5 дахин, эрдэс фосфорын агууламж 11-13 дахин их агуулагдаж байна гэсэн үг. Ийм л усыг Туул голд нийлүүлж байна.

18. Энэхүү судалгааг хийх үед “Харгиа” цэвэрлэх байгууламж болон арьс ширний үйлдвэрүүд ажиллаагүй байсныг онцолсон байна. Одоо Төв цэвэрлэх байгууламжийн бохир усан дээр нэмэгдээд дээрх үйлдвэрүүдийн бохирдол Туул голд шууд орж байгаа.

Ширгэх аюул

19. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлж ширгэх аюулд ороод байна.

20. Ширгэх аюулын шалтгааны түүнд цутгадаг олон жижиг гол, горхийг / Түргэний, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт/ хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэнтэй холбон үзэж байна.

21. Мөн 1950, 1960-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг ямар ч бодлогогүйгээр огтолсон.

22. Гуравдугаарт, Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна Заамар дахь алт олборлолтод ашиглагдаж байна.

23.  Мөн үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 том дулааны цахилгаан станц, мөн үлэмж тооны уурын зуухнууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын гүний усны хэрэглээг хангаж байгаатай холбоотой аж.

24. Үүнээс гадна нийслэлийн газар нутгийн үлэмж хэсгийн мөнх цэвдэгтэй хэсгийн хөрстэй хэсэгт барилга байшин олноор барьсан нь хөрсний усийг үлэмж хэмжээгээр, үүн дээр нэрмээс болж цаг уурын дулаарлаас шалтгаалан ууршихад давхар нөлөөлж байна.

Г.Үжин

image

Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахаа больж, цэвэршүүлэх хүчин чадал нь буурсны улмаас Туул гол дэлхийн хамгийн том жорлон болох аюулд орсон тухай мэдээлж байсан. Нийслэлчүүд гурав хоног усны хэрэглээгээ хязгаарлаж байж Төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэхэд “туслаж” Туул голоо аврах шаардлага гараад байгаа юм. Цаазын тавцанд ирээд байгаа Туул голын ач холбогдол, баялаг, түүнд учирсан аюулын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Өлзийжаргал (202.126.89.166)
    Маш их сэтгэл хангалуун
    2023 оны 02 сарын 10 | Хариулах
  • Өлзийжаргал (202.126.89.166)
    Маш их сэтгэл хангалуун
    2023 оны 02 сарын 10 | Хариулах
  • Өлзийжаргал (202.126.89.166)
    Маш их сэтгэл хангалуун
    2023 оны 02 сарын 10 | Хариулах
  • Цэрэн лхагва (66.181.161.16)
    Туул голд машин, болоод хиртэй хувцал хунараа угаавал эргээд та нар энэ голын уснаас уухгүй юм шиг битгий загинаач яагаад нэг цэвэрхэн төмпөнгөөр хутгаж аваад хувцасаа угаачхаад 10 хан алхаад асагчихаж болохгүй гэж
    2017 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (112.72.11.103)
    аюулд оржээ хөөрхий Туул минь
    2016 оны 05 сарын 09 | Хариулах
  • . (202.170.84.7)
    хүн гэдэг амьтан хаана их цулгана тэнд л байгаль орчныг бохирдуулж байх юм даа.
    2015 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.194.13)
    НААД ОРГИЛ РАШААНЫ УНДРАГА ДЭЭР ЧИНЬ ДЭД САЙД БАЙСАН ЭРДЭНЭ ГЭЭЧ БАРИЛГА БАРИХ ГЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. БАС Л ЭРХТЭН ДАРХТАН ХҮН. ИНГЭЖ Л БАЙГАА ЮМ ДАА. ЗАЙСАНГИЙН ЭЛИТҮҮДИЙН ХҮҮХДИЙН ХУВИЙН СУРГУУЛЬ БОЛОЛТОЙ. ЭСЭРГҮҮЦСЭН СУВИЛЛЫН АЖИЛЛАГСДЫГ ХАРААЖ ЗАГНААД Л... ЭНЭ РАШААН УДАХГҮЙ БАС ЖОРЛОН БОЛНО ДОО.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.194.13)
    Одоо Оргил рашааныг бузарлаад эхэллээ. Яг ундрага дээр нь байшин барьж бааж шээх гэнээ
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.194.13)
    Odoo Orgil rashaaniig buzarlaad ehellee. Bayriin 3 honogt hulgaigaar rashaanii undraga deer baishingiin suuri uhaj tsutgalt hiileee.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.214.101)
    Xatan Tuul min iim bgaagyil ymsan ai xuurxii.mongol uls min muxuj bndaa
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Үүлэнбаатар (103.229.120.42)
    Баас шээсээ идэж ууж,халдварт өвчин тусаж хордож үхэж дээ.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • МОНГОЛЧУУДДАА (202.21.106.101)
    ТУУЛ ГОЛД БОХИРОО. ЦУТГАСНААРАА. БИД. МОНГОЛ ДАЯАРАА. ХОРДОЖ БОХИРДОЖ ХОХИРЧ. БАЙГАА ШУУ. УЧИРТАЙ НЬ ТЭР БИР УС ЦУТГАСНААС ДООШ Л ХОРДООД. ЗОГСОХГУЙ. ГОЛЫН НИЙТЛЭЛ. АЙ САВД БАГТАХ ДЭЭД ТАЛДАА Ч. АДИЛХАН. ЗАГАС ЖАРАЙХАЙГААРАА ТАРХААД УНДНЫ. УСНЫ. ЭХ. ХУРТЭЛ. БОХИРЛОГДОЖ БАЙГАА ШУУ. БАС МОНГОЛ ОРНЫ. ГОЛУУД ОРХОН СЭЛЭНГЭ ХАНУЙ ЧУЛУУТ ГЭЭД. БУГДЭЭРЭЭ ХОЛБООТОЙ. БОЛХООР БУГДИЙГ. БУЗАРЛАЖ. БАЙГАА. ТЭХЭЭР. ХУН. ТОРОЛХТОНИЙЙ. ЭСРЭГ. ГЭМТ. ХЭРЭГ. ХИЙЖ. БАЙГАА. ЗАСАГ. ТОРИЙН. АЛБАНЫХАНД. ТУУЛЫН. ГОЫН. ХОНДИЙД. ДАЙРЧ. ОРООД. СУУЧАХААД. БОХИРДУУЛААД. БАЙГАА. ХОРОНГО. МОНГГОР. ТУРЭЭ. БАРИСАН. ХОЛДУУ. ТОЛГОЙТНУУДАД. ОЛОН. УЛСЫН. ХУНИЙ. ЭРХИЙН. ШУУХЭД. ОГЧ. ХАРИУЦЛАГА ХУЛЭЭЛГЭЕ. ОЛОН. ТУМЭЭН.
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
    • с Төмөрсүх
      туул голдоо бохироо цутгаснаас 3 хоног уух усаа нөөцөлцгөөе монголчуудаа
      2015 оны 06 сарын 04

  • Зочин (202.70.37.54)
    ayu shuu hun ardaa
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Ачу (194.230.159.166)
    Хотын жорлон хатан Туул голыг маань бузарлаж хулхи ардчилал халх Монголыг маань бузарлаж байгааг харж сонсож огиудас цутган жигшин зэвүүцэж байна!!....Тэнэг Монголчууд өөрийнх нь толгой дээр жорлон асаграагүй болхоор нүдээ аниад чихээ бөглөөд хуурамч ардчилалдаа манасууран дүнхүүрч идэх хоолоо хайгаад юун байгаль дэлхий ус голтой манатай шогшоцгооно чааваас.Яана вэ таминь!
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • setgel (202.21.115.82)
    tseverleh baiguulamjaas doosh tuul gol maani jorlon bolood udaj baigaa shdee
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    АНынхын гарснаас хойш Туул гол бохирдлооо, ноооофш юмаа
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
    • Зочин
      ХИ ХИ ХИ ХИ
      2015 оны 06 сарын 04
  • зочин (112.72.15.63)
    Арай ч дээ.энэ бол гамшиг.Элэг ходоодонд ч нөлөөлнө шүү.Төр засгийн зүгээс маш яаралтай арга хэмжээ авах ёстой.юун үйлдвэрийн хаягдал цутгах.вэ..Өвөл нь утаа.Урсгал ус хэдэн метр тутамд өөрийгөө цэвэршүүлдэг гэдэг билээ.энэ нь ч нэмэргүй болсон байнашүү
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    9 цаг 32 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    10 цаг 37 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    12 цаг 7 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    13 цаг 31 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    13 цаг 43 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    14 цаг 3 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    14 цаг 38 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    15 цаг 46 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    16 цаг 5 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    16 цаг 37 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    16 цаг 43 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    16 цаг 49 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК