Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэмэлт хувьцааны орлогоор хөрөнгө оруулалтаа шийдэж болно

2015-8-04
0
ЖИРГЭХ

        Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, энэ оны хоёрдугаар сарын 8 -ны өдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборлосон Багануур ХК-ний өвөлжилтийн бэлтгэл ажилтай Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцлаа.

 

Багануур ХК-ийн нүүрсний ордын хэмжээ нь 12 км урт, 4 км өргөн, нийт 3250 га талбайтай  бөгөөд баталгаажсан нөөц нь 584 сая тонн юм байна. Цаашид 900 сая тонн хүртэлх нөөцтэй байх магадлалтай ажээ. Үндсэн давхрагын гуравны нэг хувь нь усанд автсан учраас жил бүр 4.2 сая шоо метр ус зайлуулж байгаа нь зардалд ихээхэн нөлөөлж байгаа гэнэ. Уурхайн гүний хэмжээ жил бүр 3-4 метрээр доошилж, одоо гүн нь 120 метрт хүрээд байна. Одоо жилдээ 3.8 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ажиллаж байна.

 

Цаашдаа  2016-2020 онд хүчин чадлаа 10.0 сая тонн-д хүргэж өргөтгөхийн тулд 399 тэрбум төгрөгийн төсөл боловсруулаад байгаа ажээ. Энэ төслийн хүрээнд мөн уулын тээвэр олборлолтыг хөдөлгөөнт дамжуулан ачих эксковаторын системд шилжүүлэх бөгөөд шаардлагатай санхүүжилтийн 85 хувийг Польш, Германы банк гаргахаар болсон гэнэ.

 

Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ердөө 22 хувьтай байгаа ажээ. Үүнийг тус компанийн захирал М.Отгонбаяр олон хүчин зүйлтэй холбон тайлбарлав. Юуны өмнө оны эхний байдлаар ДЦС-ууд 61.8 мянган тонн нүүрс дутуу авсан. Ирэх 8-9 дүгээр саруудад бас багасгах санал тавиад байгаа. Тэгсэн мөртөө өвлийн ид ачааллын үед нөхөж авна гээд байдаг. Гэтэл тэр  их хэмжээнийн нүүрсийг тээвэрлэхэд нэмж 900 вагон хэрэгтэй болно. Ийм их ачааллыг УБТЗ даахгүй. Дээр нь нүүрсний өртгөөс болж 6.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, ДЦС-уудын өр төлбөрөөс болж 18.0 тэрбум төгрөгийн авлагатай болоод байна. Дээр нь өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд 18.1 тэрбум төгрөг, үүнээс нэн яаралтай эксковаторын засварт 7.0 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Энэ бүхнийг зохицуулахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийж байгаа боловч зарим тохиолдолд хүчин мөхөсдөж байгаа тухайгаа Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр хэлж байлаа.

 

Нэг тонн нүүрс олборлохын тулд нэг тонн ус шахан гаргаж, 5 шоо метр хөрс шороо хуулж байна. Гэтэл нэг кг нүүрсийг 26 төгрөгөөр борлуулж байхад нэг хайрцаг шүдэнз 50 төгрөгөөр, нэг ширхэг гялгар уутыг 100 төгрөгөөр борлуулж байгаатай харьцуулахад үнэхээр бага үнэ юм. Ингэж тонн тутмаас 2 мянга гаруй төгрөгийн алдагдал хүлээж байгаа нь компанийн эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Гэтэл дээр нь урт богино хугацааны өр зээл 91.1 тэрбум төгрөгт хүрээд байдаг гээд тулгамдсан олон асуудал Багануур ХК-д хуримтлагджээ.

 

Гэлээ ч уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах, техник технологийн шинэчлэл хийх, эдийн засгийн үр ашигийг дээшлүүэх талаар чамгүй ажлыг хийж байгаа ажээ. Тус компани нь 2012 оноос хойш олборлолотоо 600 мянган тонноор нэмэгдүүлжээ. 2012 онд 9.6 тэрбум төгрөгийн, 2013 онд 6.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2015 онд 4.0 тэрбум төгрөг болж бууруулжээ. Түүнчлэн 2012 онд татварт 9.0 тэрбум төгрөг оруулдаг байсан бол 2015 онд 18.0 тэрбум төгрөг болж нэг дахин нэмэгдүүлжээ. Гэсэн ч одоогийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 4.0 тэрбум төгрөгийн өртэй байгаа ажээ. Хамгийн гол нь татварын байгууллагууд хэтэрхий хатуурхаж, аж ахуйн үйл ажиллагаанд саад тээг болж байгаа нь цаг  үеийн ажилд сөргөөр нөлөөлж байна гэж холбогдох хүмүүс хэллээ. Тухайлбал өнгөрсөн онд гэхэд л Багануур ТӨХК-ний харилцах дансыг татварын байгууллагуудаас 108 хоног хаажээ. Энэ онд ч гэсэн чамгүй хугацаагаар хаасан байна. Үүнээс болж наад зах цалин нь хөлс тавихаас эхлээд шатах тослох материал авах, техник тоног төхөөрөмжийн засвар тоног төхөөрөмж авах гээд өдөр тутмын ажил саатаж, аж ахуйн орлого тэр хэмжээгээр буурч байгааг анхааралдаа авч шийдвэрлэх талаар туслалцаа үзүүлэхийг Эрчим хүчний сайдаас хүслээ.

 

Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “Саяхан УИХ-аас Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталж,  Эрчим хүчний тухай болон Сэргээдэх эрчим хүчний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр эрчим салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цаашид зах зээлийн зарчимд шилжин ажиллах нөхцөл бүрдэнэ. Өнгөрсөн оноос эхэлж цахилгаан эрчим хүчний үнийг 4 удаа өөрчлөөд байна. Цаашдаа Багануур ТӨХК-ний нүүрсний үнэд өөрчлөлт оруулна. Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлж байгаагаар тарифийн өөрчлөлтөөр танай компанид 4.0 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэхээр байна. Цаашдаа Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу төрийн өмчийн хувьцаат компаний оролцоог 51 хувь хүртэл бууруулж, үлдэж байгаа хэсгийг нээлттэй зарахаар болсон. Энэ орлогыг бүхэлд нь компанид нь үлдээхээр шийдвэрлэсэн учраас энэ үүсвэрээр хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ.  Цаашдаа энэ удаагийн томилолтоор ажилласан асуудлаар ЭХЯ-наас тодорхой төлөвлөгөө гаргаж, Засгийн газар, Хөгжлийн банкинд хандаж шийдвэр гаргах талаар ажиллана” гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    10 цаг 23 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    10 цаг 30 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    10 цаг 32 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    10 цаг 37 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    12 цаг 34 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    13 цаг 30 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Өчигдөр 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК