Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаад худалдааны тэнцэл 704 сая ам.долларын ашигтай гарав

2015-9-15
0
ЖИРГЭХ

        Монгол Улс энэ оны эхний найман сард дэлхийн 140 оронтой худалдаа хийв. Ингээд гадаад худалдааны эргэлт 5.79 тэрбум ам.долларт хүрчээ.  Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19.2 хувиар буюу 1.37 тэрбум гаруй ам.доллараар буурсан үзүүлэлт. Гадаад худалдааны мөнгөн дүн ингэж буурахад экспорт 324 сая буюу 9.1 хувь, импорт нэг тэрбум гаруй ам.доллараар буюу 28.8 хувиар тус тус багассан явдал нөлөөлсөн аж.



Нийт гадаад худалдааны дийлэнхийг хоёр хөрштэйгээ хийдэг. Тухайлбал, Хятадтай 3.67 тэрбум ам.долларын арилжаа хийсэн нь гадаад худалдааны 63.4 хувийг эзэлж буй юм. Харин Оростой  хийсэн худалдаа 12.7 хувийг эзэлж буй бөгөөд 733 сая ам.доллар байна. Эндээс үзвэл хоёр хөрштэй хийж буй худалдаа огцом буурсан дүр зураг бий.



Өнгөрсөн оны эхний найман сард манай улсын гадаад худалдааны тэнцэл тэг байв. Өөрөөр хэлбэл экспорт, импорт тэнцэж алдагдалгүй, бас ашиггүй гарсан гэсэн үг. Тэгвэл он гарснаас хойш манай улсын гадаад худалдааны тэнцэл 704 сая ам.долларын ашигтай гарлаа. Гадаад худалдааны тэнцэл ийнхүү ашигтай гарсан гол шалтгаан нь импортын бууралт. Өнөөдөр экспорт 9.1 хувиар багассан ч импорт 29.2 хувиар буурсан байгаа юм.  Тухайлбал, зөвхөн наймдугаар сард манай улс 438 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж 338 сая ам.долларын бараа импортоор авчээ.  Ингээд гадаад худалдааны тэнцэл  өнгөрсөн сард 100 сая ам.долларын ашигтай гарав. Энэ нь долдугаар сарынхаас 28 сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж. 



Үүнээс гадна импортын бууралт валютын ханш тогтворжиход нөлөөлсөн. Учир нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамгийн их нөлөөлдөг суурь үзүүлэлт бол гадаад валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл юм.  Сүүлийн хоёр жилд энэ тэнцэл алдагдалтай гарч ирсэн. Гэвч өнгөрсөн оны сүүлчээс эхлэн ашигтай гарах болов.   Жишээ нь энэ оны эхний найман сарын байдлаар  905  сая ам.долларын ашигтай гарлаа.



Импортын бууралтыг  задалвал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийх өмнөх оноос 546 сая ам.доллараар бага байна. Үүнд машин, механизм, тоног төхөөрөмж, түүний эд ангийн импорт буурсан нь нөлөөлжээ.  Түүнчлэн барилгын материалын импорт 197 сая ам.доллараар буурсан аж.  Мөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт  өнгөрсөн жилийнхээс 193 сая ам.доллараар бага үзүүлэлт гарсан. Ялангуяа хүнс, сахар, какао, шоколад болон ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний импорт  нэлээд багассан байгаа юм. Бид газрын тос экспортолж байгаа ч түүнээс гарах бүтээгдэхүүнийг импортолж хэрэгцээгээ хангадаг. Энэ оны эхний найман сарын байдлаар  шатах, тослох материалын импорт  270 сая ам.доллараар буурчээ. Гэхдээ энэ бууралт нь тоо хэмжээнийх биш. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсны үр дүн. Тухайлбал, нэг тонн газрын тосны бүтээгдэхүүний дундаж үнэ 627 ам.доллар болсон байна.


Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн ашигт малтмал. Гэтэл экспортод эзлэх хувь буурч 86 хувьд хүрэв. Үүнд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр унасан явдал нөлөөлсөн байна. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж экспортын хэмжээ, мөнгөн дүн буурсан билээ. Оны эхний найман сарын байдлаар ашигт малтмалын экспорт 391 сая ам.доллараар буурсан байна. Мөн нэхмэл бүтээгдэхүүний экспорт 28.5 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарлаа. Харин үнэт чулуу, алтны экспорт 49.7  сая ам.доллараар нэмэгджээ.  Бас төмөрлөг бүтээгдэхүүний экспорт 35 сая ам.доллараар өссөн аж. Эдийн засагчид, судлаачдын таамаглаж буйгаар цаашид ашигт малтмалын үнэ өсөхгүй  нь. Тэгэхээр экспортын бууралт  үргэлжлэх нь. Ялангуяа коксжих нүүрс, төмрийн хүдэр, түүхий газрын тосны экспорт дэлхийн зах зээлийн эрэлт, үнийн уналтаас үүдэн үргэлжлэн буурах төлөв байгаа юм.



Харин зэсийн баяжмалын экспорт өссөн дүн гарсан. Өнгөрсөн жилийн эхний найман сард 844 мянган тонн зэсийн баяжмал экспортолж байж. Тэгвэл одоогоор 930 мянган тонн болоод буй юм. Уг ашигт малтмалын экспорт өсхөд Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал, Оюу толгойн борлуулалт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Иймд манай улс жилд нэг сая гаруй тонн зэсийн баяжмал экспортлох боломжтой. Гэвч Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 1.4 хувиар унаж 5147 ам.доллар болжээ. Мөн алтны экспорт таван тонноос долоо болж өслөө. Харин коксжих нүүрсний экспорт 12.2 саяас 9.6 сая тонн болж буурав. Гол худалдан авагч Хятадын зах зээл дээр нэг тонн коксжих нүүрс 41-45 ам.долларын үнэтэй байна. Мөн төмрийн хүдрийнх 3.7 саяаас, гурван сая тонн болж багассан аж. Гэтэл нэг тонн төмрийн хүдрийн үнэ 56 ам.доллар байгаа юм. Тэгэхээр манай улсын төсвийн гол орлого бүрдүүлэгч уул уурхайн салбарт аадрын үүл хуралдсан хэвээр тэнгэр цэлмэх болоогүй бололтой.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    10 цаг 26 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    10 цаг 33 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    10 цаг 36 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    10 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    12 цаг 37 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    13 цаг 34 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Өчигдөр 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК