Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрийн сериал, улсын төсвийн алдагдал хоёр ханшид нөлөөлж байна

2015-9-16
0
ЖИРГЭХ

        Эхний найман сарын байдлаар улсын төсөв -769.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар ҮСХ-оос зарлалаа.

 

Энэ бол эдийн засаг улам хүндэрсний илрэл. Гадаад өр гэхэд л 21 тэрбум гаруй төгрөг болж долларын ханш  2001 төгрөгийг сэтлээд байна. Эдгээрээс хамгийн хүндрэлтэй асуудал нь гадны хөрөнгө оруулалт юм. Сардаа 100 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал хүлээх  болсон, гадаадын хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн дөнгөж нэг хувьтай буюу 44 сая доллартай тэнцсэн манай улсын хувьд энэ янзаараа байвал  гадаад өрөө төлж, барагдуулах ажил эдийн засагт дааж, давшгүй дарамт учруулж магадгүй байна. Уг нь гадаад худалдаа 8 дугаар сарын байдлаар 705 сая ам.доллар, төлбөрийн тэнцэл 6 дугаар сарын байдлаар 83 сая  ам.долларын ашигтай гарчээ. Харин улсын төсөвт үлэмж нөлөөтэй зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр базаахгүй байгаа нь улсын төсвийн алдагдлыг улам тэлэх эрсдэлтэй гэж харагдаж байна. Дээрээс нь Оюутолгой, Тавантолгой гэх мэт уул, уурхайн томоохон төслүүд нь улс төрийн хорзогнолоос болж гацаанд орчихсон тул гаднаас мөнгө олно гэж хэсэгтээ горьдолтгүй болж байна.

 

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь гадагшаа явж “Манайд хөрөнгө оруулаач” гэж янз бүрээр гуйж гувшаад ч гадны хөрөнгө оруулалт өсөх шинжгүй байгааг эдийн засагчид ярьж байна. Гадны хөрөнгө оруулалт ингэж буурах болсон шалтгаан юу вэ? Энэ тодорхой. Дөрвөн жилд хэдэн ч удаа Засаг төрөө самарч чаддаг улс төрчдийн увайгүй зан л биднийг ийм байдалд орууллаа.

 

Уг нь улс төрдөө бужигнаан багатай байвал эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарах боломж байгаа юм. Цөөн жишээ дурдахад, 2015 оны 5 дугаар сарын сүүлийн хагас, 6 дугаар сарын эхний хагаст Монгол Улсын эдийн засагт итгэх итгэл нэмэгдэж, зах зээлийн хүлээлт алгуур боловч сайжирч байсан. Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан 500 сая ам.долларын бондын эх үүсвэр Монголын эдийн засагт бодитой орж ирж, Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 2015 оны эцсээс эхэлж 2016-2018 оны туршид үе шаттай орж ирэхээр байлаа. Энэ хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1960 түвшнээс 1860 түвшинд хүртлээ буурч, олон улсын зах зээлд Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны үнэ 80-аас 90 гартлаа өсч, эдийн засагт эерэг хүлээлт бий болж байсан. Ямар сайндаа л сарын дотор валютын хадгаламж 170 саяаар багасаж, төгрөгт хөрвөх нь тэр. Гэтэл эдгээр бүх эерэг хүлээлтийг улс төрийн тогтворгүй байдал эвдэж орхилоо. Мөн “Монгол Улс удахгүй дампуурлаа зарлана”, “Монгол Улс яг Грек шиг өрийн хямралд гүн нэрвэгдэнэ”, “Засгийн газар огцрох ёстой”, “УИХ тарах хэрэгтэй” гэх мэт бор шувуу нисгэсэн нь ч эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэдгийг ч дурьдах ёстой. Энэ бүх зүйл нь эцэстээ ханшийг дахин сулруулах уршиг дагуулсан гэж хэлж болно. Энэ үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1860 түвшнээс 1990 түвшинд ирсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ч сэргэсэнгүй, үндсэндээ тэг (0.0) утгыг заах болсон.  Улс төр нь итгэл даахгүй, улсын төсөв нь алдагдлаа даахгүй болсон цөвүүн цагт гадаад, дотоодын зах зээлийн тоглогчид, арилжааны банкууд ам.доллар-төгрөгийн хослол дээр түр зуурын спекуляци (ашиг хонжоо хайсан арилжаа) хийж ханшийг зохиомлоор хөдөлгөөд байна уу даа. Чоно борооноор гэдэг биз дээ.

 

Энэ жилийн Монголын эдийн засгийн форумын уриа "итгэлцэл". Гэтэл тэр итгэлцэл нь хаана байна вэ?

 

Гадны хөрөнгө оруулагчид аливаа улсад мөнгө өгөхдөө нэг л зүйлийг хардаг. Тэр нь төр, засгийн тогтвортой байдал. Гэтэл манай товарищиуд өөрсдийн эрх ашгийн төлөө увайгүй улс төр хийж Засгийн газраараа "хүүхэлдэй" мэт тоглож сууна.

 

 Өнгөрсөн гурван жилд л гэхэд хоёр засгийн газрын нүүр үзэж, нэг удаа бүтцийг нь өөрчилж "тоглолоо". Ирэх арваннэгдүгээр сард ч дахин Засгаа огцруулж мэдэхээр байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. УИХ-ын даргын Засгаа, намтайгаа авах их хүсэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаж байж л ханаж мэдэх гэнэ. Ийм эрх мэдлийн их шуналтай байж бид гаднаас хөрөнгө оруулалт горьдоод ч хэрэггүй. Гадны хөрөнгө оруулалтыг авч эдийн засгаа өргөе гэвэл эхлээд төр, засгаараа аль болох оролдохгүй байх юм.

 

 Аргаа барахдаа Ерөнхийлөгч нь төр засаг ийм тогтворгүй байхад би гадагшаа явж мянга мөнгө гуйгаад яахав дээ гэж хэлж байхав дээ.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаан дээр “Популистүүд Оюутолгойн төслийг явуулаагүй учраас 3.2 тэрбум доллар орж ирэх боломжийг хаасан, үүнээс болж долларын ханш 2000 төгрөгт хүрсэн” гэж хэлсэн.

 

 Үнэхээр л бид хоосон улс төр хийхээ больж  төр засгаа тогтвортой, залгамж халаатай байлгах дээр анхаарах шаардлага нэн тэргүүнд үүсээд байна. Тэгэж чадахгүй бол гаднаас хөрөнгө оруулалт горьдоод ч хэрэггүй. Эхлээд дотроо өөрсдөө  учраа олчихоод дараа нь гадны хүмүүсийг гэртээ урина шүү дээ. 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    10 цаг 26 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    10 цаг 33 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    10 цаг 36 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    10 цаг 40 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    12 цаг 37 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    13 цаг 34 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Өчигдөр 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК