Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг 14 хоног саатуулна

2015-11-07
0
ЖИРГЭХ

        ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гарагийн орой 22.30 цагт саатуулсан. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас саатуулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. Гэхдээ АТГ-аас энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин МАХН-ынхан улстөрийн захиалгатай хэрэг, хэлмэгдүүлэлт сайд Ш.Шийлэгдамбаар үргэлжилж байна гэж мэдээлээд байгаа билээ.

 

Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас сэжигтнээр татан саатуулсан байна. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагч Г.Шийлэгдамбыг цагдан хорих болсон үндэслэлээ прокурорт танилцуулжээ. Прокурор шүүхэд танилцуулсанаар шүүх захирамж гаргаснаар цагдан хорьсон аж.

 

Ийнхүү ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг сэжигтнээр татаж, 14 хоног цагдан хорихоор болжээ. Хэрэв энэ хугацаанд яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгана.

 

Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 

Тус зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Тэгэхээр хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол 5 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй байна. Хамгийн сүүлд тэрбээр ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгсөн юм. Түүний өргөдлийг хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

Тэрбээр өргөдөлдөө "Хувийн зорилгоор өөрийн олон жил найзалсан нөхрөөс мөнгө зээлж ажлын өрөөний сейфэнд хадгалах гэж байсан. Энэхүү мөнгийг хувийн хэрэгцээнд ашиглахаар төлөвлөж байсан. Тэрнээс авлига, хээл хахуульд мөнгө аваагүй гэдгийг юуны түрүүнд онцолмоор байна. Үүнийг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Хэдий би авлига, хээл хахууль аваагүй ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан багагүй хугацаанд шалгуулах болов уу. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын алба хаагчдын нэр хүндийг унагахгүйн тулд, Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байна. Нэр цэвэр, нүүр бардам болсны дараа эргэн ирнэ” гэж бичсэн байна.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • zochin (121.88.216.27)
    namni bainga haraa hyanalt daramtand baidgiig medseer baij tiim goomoi ym hiih teneg hun bich bailgui dee
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.37.26)
    үгүй дээ?
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • хэхэхэ (59.153.112.94)
    хэхэхэ энхбаяр луйварчин юм чинь тэрний хүн бас луйварчин байж таараа
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • Хаха (182.160.2.84)
    Тэр их мөнгийг өрөөндөө хадгалдаг. Төрийн өрөө хувийн банк, сейф юм байна. худлаа худлаа авилга ш дээ Хахаха
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Ahiinduu chi awilga gej yu baidagiig medeh uu?
      2015 оны 11 сарын 07
  • Зочин (112.72.11.119)
    HABDARIN EMNELEGIIN DARGA TUMURBSATARAASA AVSAN YUM BAILGVI TER DARGA EMNELEGEES TURSUN TERBUMTAN GESEN SHV
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    7 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    30 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    57 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    58 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    1 цаг 20 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    1 цаг 24 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    1 цаг 34 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    2 цаг 9 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    3 цаг 4 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    3 цаг 39 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    3 цаг 48 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    4 цаг 2 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    5 цаг 2 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    5 цаг 13 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    5 цаг 22 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    5 цаг 23 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    5 цаг 27 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 47 мин
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
    6 цаг 12 мин
  • ​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
    6 цаг 33 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК