Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Эгийн голын УЦС монголыг ОХУ-аас хараат бус байдалтай болгоно

2015-11-10
0
ЖИРГЭХ

Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах ажил 20 гаруй жил яригдсан ч хэрэгжээгүй өнөөдрийг хүрсэн.

 

Тэгвэл уг станцыг барих төслийн ажил энэ өвөл эхлэхээр болсон байна. Төслийн нийт өртөг нь 827 сая ам доллар байх энэхүү томоохон бүтээн байгуулалтын талаарх 24 баримтыг хүргэж байна.   

 

1.    Эгийн голын УЦС-ын анхны судалгааг 1964-1965 онд ЗХУ-ын Электросетьпроект институт хийж байжээ.

 

2.    Эгийн голын  усан цахилгаан станц ашиглалтанд орсоноор суурилагдах хүчин чадал 315 МВт бөгөөд жилд дунджаар 606 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх аж.

 

3.    Түүнчлэн 5.7 тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм байна.

 

4.    Эгийн голын  усан цахилгаан станцын төслийн гэрээний дүн нь 10.8 сая ам доллар бол  санхүүжилт нь 7.2 сая ам доллар байх аж.

 

5.    Эгийн голын усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах шийдвэрийг 2013 онд гаргасан бөгөөд 2019 онд дуусна хэмээн тооцоолжээ.

 

6.    1992-1995 онд эгийн голын усан цахилгаан станцын анхны ТЭЗҮ-ийг хийсэн байна. Үүнээс хойш Эгийн голын судалгаа шинэчлэгдээгүй яригдаж явсаар, 2013.11.16-нд Монгол Улсын засгийн газар барих шийдвэрийг гаргаснаар Төслийн нэгж байгуулагдаж 2015 оны 4-р сараас 8-р сарын хооронд өмнөх ТЭЗҮ-ийг 90 хувь бүрэн шинэчилжээ.

 

7.    Эгийн голын УЦС-ын төслийн хэрэгжих хугацаа богино учраас энэ өвөл зарим ажлаа эхлүүлэхээр төлөвлөж, зураг төсөл, түр байгууламж, гүүрний шон, суурины барилгын ажлыг өвөлдөө багтаан хийж, дэд бүтцээ 13 сарын хугацаанд барихаар төлөвлөсөн байна.

 

8. Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг Хятадын төрийн өмчийн “CGGC” компани концессын гэрээний дагуу гүйцэтгэх юм.  

 

9.    Хөрөнгө оруулагч компани эхний ээлжинд 10 сая ам.доллар гаргахаар төлөвлөжээ.  

 

10.  Далангийн барилгын ажил 2016 онд эхэлж 2019 онд хүлээлгэж өгөх бол 2020 оноос ТБНС-ийн өвлийин оргил ачаалалд бүрэн хүчин чадлаар оролцоно гэж тооцоолсон байна.

 

11. Эгийн голын Усан цахилгаан станц Улаанбаатар хотоос авто замаар 450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр байгуулагдана. 

 

12.  Энэхүү байршлыг 1965 онд ОХУ-ын судлаач эрдэмтэд гарган сонгож өгч байжээ.  

 

13.  Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар түүхий нүүрсний хэрэглээг жилд 200 орчим мянган тонноор бууруулах аж.  

 

14.  Монгол Улсад хямд эрчим хүчнээс гадна цэвэр усны нөөцийг усан цахилгаан станц бий болгоно.

 

15.  Эгийн голын  усан цахилгаан станц байгуулагдсанаар 5,6 тэрбум куб метр  цэвэр усны нөөц,  хэмжээгээр 154 км талбай буюу талбайгаараа Тэрхийн цагаан нуураас 2 дахин том нуур үүсэх боломж бүрдэх аж.

 

16.  Эгийн голын УЦС төслийн ажлын зөвлөхөөр Франц улсын Трактвудд инженерийн компани ажилласан байна.  

 

17. Килловатт цагийн  өртөг нь 1,4 сая байх бөгөөд энэ нь энгийн эрчим хүчээс 10 дахин хямдхан өртөгтэй  цахилгаан үйлдвэрлэнэ гэсэн үг юм.

 

18.  Тус станцыг байгуулснаар цахилгаан эрчим хүчний импортыг бууруулна. Жил бүр ОХУ-ын эрчим хүчний сүлжээнд төлж буй 25.0 сая ам.долларын гадагшлах мөнгөн урсгалыг зогсоон дотооддоо үлдээх боломжтой болох аж.

 

19.  Төслийн хүрээнд 72.3 км цахилгаан дамжуулах шугам болон 71.9 км хатуу хучилттай замыг барих юм байна.

 

20.  Төслийн нэгж УЦС-ыг ашиглалтанд ортол хариуцах бол УЦС нь төрийн өмчит байх юм.

 

21.  Эгийн голын жилийн дундаж урсац 102 м3/с, 20 жилийн өмнө 95 м3/с байсан аж. Усан сан үүссэнээр хур тунадас нэмэгдэж, зөөлөн дулаан уур амьсгалтай таатай байгалийн нөхцөл бүрдэнэ.

 

22.  Тус цахилгаан станцад 68.75 МВт-ын 4 Франсис турбин, 20.5 МВт-ын 2 Франсис турбин, 3 МВт-ын нэг туслах агрегатыг суурилуулна.

 

23.  Эгийн голын УЦС нь горим тохируулгын станц болох бөгөөд шаардлагатай тохиолдолд 3 минутын дотор бүрэн хүчин чадлаараа буюу 315 МВт-аар цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой байх юм. 

 

24.  Эгийн голын УЦС төсөл нь Эгийн гол, Сэлэнгэ мөрний загасны зүйлийн бүрдлийн онцлогт тохирсон загас өнгөрүүлэх байгууламжтайгаар баригдах аж.

Б.Энхжин 

 

 

image

Төслийн нийт өртөг нь 827 сая ам доллар байх энэхүү томоохон бүтээн байгуулалтын талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.21.118.98)
    Эгийн голын усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах шийдвэрийг 2013 онд гаргасан бөгөөд 2019 онд дуусна хэмээн тооцоолжээ.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Алтанхуяг ЕС-ын үед эхэлсэн олон зөв ажлуудын нэг
      2015 оны 11 сарын 13
  • эх орон (103.10.21.32)
    Дээр нь нэмээд Шүрэнгийн УЦС-ыг баривал монголчууд нүүрс түлж утаанд умбах хэрэггүй болно. Даан ч оросууд, түүний гар хөлүүд ихээхэн гай болох байх даа.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.141.192)
    Энэ станц ашиглалтлнд орсоноор бид л хожино доо? Одхүү минь чанарын тал дээр нь л илүүтэй хяналт тавиарайдаа? Монгол түмэнд үеийн үед яригдах том бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгч үеийн үед сайнаар дурсагдан явах азтай хүн юмдаа? Амжилт хүсье?
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • zochin (202.179.12.6)
    mash zuw ard tvmnee xyamd staxilgaanaar xangax xeregtei bvvr atomiin staxilgaan stantstai bolox xeregtei shvv ers tes uur amisgaltai xviten manaix shig oron tsaxilgaanaar dulaanaa xangax xeregtei tegwel baigal orchind eeltei ....xuue fizdaanuudaa oilgoj bnuu
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • ДОРЖ (202.55.190.174)
    ингээд л орсын мөнгөөр угжуулсан гарууд донгодож эхлээд байгаа юмдаа Эгийн голын УЦС хэрвээ орохгүй бол манайх орсын эрчим хүчний хараанаас хэзээ ч гарахгүй бид одоо 25 сая төлж байга энэ станц орох үед 40 сая төлөх болно түүнийг л хаах учираас орос болон түүний гар хөл бологчид бачимдаад байаа юм түүнээс байгаль нууранд хуурай жил үзүүлдэгээс ч бага нөлөөтөй харин тогтмол нууртай болохоор аврах ажил болно үүнийг харин ойлгохыг л хүсэхгүй хүмүүс байна
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Монгол мөртлөө сүнсээ мангадуудад зарчихсан юмнууд эх орныг минь хойш нь чангааж байна. Тэдэнд монгол орон минь хөгжин дээшилж болохгүй шүү гэж цаад кремьлийн эзэд нь сануулдаг байх
      2015 оны 11 сарын 10
  • Должин (202.179.28.210)
    Энэ усан цахилгаан станц бол хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, Байгал нуурыг сөнөөх гэж байна, оросууд хэзээ ч зөвшөөрөхгүй, энэ бол монгол, оросын зуун жилийн нөхөрсөг харьцааг үгүй хийж дуусгах гэсэн бодлого, нөгөө талаар монгол улсыг дааж давшгүй өрөнд оруулсан хулгайчдын дахин мөнгө угаах гэсэн арга, хятадууд экологид ээлтэй бүтээн байгуулалт монголд хэзээ ч хийхгүй
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Муу новшоо тэр оросдоо очиж амьдар. Энд монголчуудын хувь заяа яригдаж байна. Чам шиг оросын урвагч байснаас үхсэн нь дээр
      2015 оны 11 сарын 10
  • сүрэн (202.9.40.160)
    Германд саяхан хэвлэгдсэн, “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном Өрнөдөд oлон уншигчдын анхаарлыг татаж, гуйлгээтэй байна. Өнөөгийн энэ өрөвдөлтэй байдлыг өгүүлэнгээ, хэтийн төлөвийг зураглажээ. Дэлхийд том сүлжээ Amazon-оор US 50 зарагдаж буй энэ номын монгол,орос хувилбар Интерном, УИД зэрэгт их хямд байна. 99187553 -аар ярьж илүү хямдаар авч болохоор байна. Өрнөдөд зарагдаж буй холбоос нь httpwww.amazon.comMongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnyedp3659592781ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8qid=1415521666sr=8-1-fkmr0keywords=mongoliabaasansuren
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    EGIIN GOLYN STANC-N XUVI ZAYA OROS-XYATAD XOERYN STRATEGIIN TYNSHLELEES SHUUD XAMAARNA.
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    маш таатай мэдээ байна Усан цахилгаан станцаа сайн чанартайгаар эөлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулараай
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.195.15)
    naad tsahilgaan stantsdaa yamar ih mungu gargadag yum be...
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    9 цаг 33 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    10 цаг 39 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    12 цаг 8 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    13 цаг 33 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    13 цаг 45 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    14 цаг 4 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    14 цаг 39 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    15 цаг 48 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    16 цаг 7 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    16 цаг 38 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    16 цаг 44 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    16 цаг 51 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК