Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Заавал НӨАТ-ын баримтаа авч байж сугалаанд оролцох эрхтэй болно

2015-12-24
0
ЖИРГЭХ

        Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хууль ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэж байна.  Ингэснээр иргэд, худалдан авагч нэг бүрт НӨАТ хамаатай болж байна. Тодруулбал, иргэн та худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрээсээ хоёр хувийн буцаан олголтыг авна гэсэн үг. Ингэж иргэд НӨАТ-ын буцаан олголтыг жилдээ нэг удаа авахын зэрэгцээ худалдан авалтаа нэгбүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд оролцох боломжтой юм байна. Тэрхүү сугалаа нь нийтдээ 22 тэрбум төгрөгийн шагналын сантай бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний талон буюу баримтаар баталгаажих юм.

 

Тэгэхээр иргэн та бүхэн ирэх оноос худалдан авсан бараа бүртээ талон авах шаардлагатай болж байна. Тэрхүү талон дээрх тусгай дугаарыг ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм. Мэдээж, хамгийн эхлээд та дээрх сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болно. Тэрхүү дугаарыг иргэн бүр авч болно. Эсвэл дараагийн оны эхэнд ахиухан буцаан олголт авахын тулд гэр бүлээрээ дундаа нэг бүртгэлийн дугаар авах ч боломжтой. НӨАТ-ын буцаан олголт нь жилдээ нэг удаа байх бөгөөд 2016 оны буцаан олголтыг 2017 онд өгнө гэсэн үг. Харин урамшуулалт сугалаа бол сар тутамд явагдана. Тиймээс тухайн сарын худалдан авалтаа тухайн сардаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх нээгдэнэ.

 

Энэ талаар өнөөдөр Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэв, НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн ажилтнууд дэлгэрэнгүй тайлбар өглөө.

 

- Иргэд худалдан авалтынхаа НӨАТ-ыг авах шинэ  тогтолцоонд шилжих нь ээ. НӨАТ-ын шинэ хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хэр хангаж байна?  

 

- НӨАТ-ын тухай хуулийн  шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ААН-үүдийн ашиглах төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программыг бэлэн болголоо. Ингэснээр бүх аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт хэвлэх боломж бүрдэж буй юм. Иргэн "ebarimt.mn" цахим хуудсаар орж бүртгүүлэн НӨАТ-ын 2 хувийг авах эрхээ үүсгэнэ. Ингэснээр худалдан авалт бүртээ татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаар бүхий баримт авах боломж бүрдэнэ.  Мөн хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая болгож тогтоосон. Өөрөөр хэлбэл жилийн орлого нь 50 саяд хүрсэн аж ахуйн нэгж НӨАТ-ын суутган төлөгч гэсэн томъёололд багтах юм. Ингэснээр тэд иргэдээс авсан НӨАТ-ыг нэгтгэн улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн аж ахуйн нэгжийг НӨАТ суутгагч мөн эсэхийг үл харгалзан албан ёсны татвараас баталгаажсан төлбөрийн баримтыг худалдан авагчдад өгөх шаардлага тавьж байгаа. Тухайн төлбөрийн баримт дээр нь сугалааны дугаар, НӨАТ-ын хоёр хувийн буцаалтыг тусгасан. Хоёр хувийн буцаалтыг  НӨАТ суутгагчаас баримт авсан үед олгоно. Мөн сугалаанд НӨАТ суутгагчаас авсан бүх баримтыг баталгаажуулснаар оролцох эрх нээгдэнэ.

 

-Энэхүү хууль хэрэгжсэнээр иргэдэд ээлтэй харагдаж байгаа ч давхар НӨАТ төлөгч аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, НӨАТ төлөгч биш, зах хязгаарын жижиг дэлгүүр, үйлчилгээний газруудын орлого буурах хандлага гарах юм биш үү?

 

Сангийн сайдын ахлах зөвлөх С.Пүрэв: -НӨАТ-ын тухай хуулинд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг, кассын машинтай байх ёстой гэсэн чухал заалт бий. Дэлгүүр хоршоо гэлтгүй байр цахилгааны төлбөр авч буй газрууд ч иргэдэд баримт, баталгаажуулалт өгөх ёстой. Тиймээс иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт баталгаажуулалт заавал нэхэх ёстой. Өнөөдөр улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж бүр НӨАТ төлж байгаа. Харин 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нь сайн дурын үндсэн дээр НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж болдог. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдийг хохироохгүйн тулд сайн дураараа НӨАТ суутган төлөгч болох учиртай юм. Үйлчлүүлж буй аж ахуйн нэгж чинь НӨАТ төлөгч биш байлаа ч төлбөрийн баримтыг заавал нэхэж авах ёстой. Ингэж байж л төлсөн төгрөг бүрийнхээ хоёр хувийг буцаан авах боломж нээгдэнэ. Мөн сугалаанд оролцох эрх нээгдэнэ.

 

-Арилжааны банкаар үйлчлүүлэхэд баталгаажсан баримт өгөх ёстой юу. Байр орон сууцны зээл болон бусад зээлийн төлбөр буцаан олголтод хамаарах уу?

 

-Арилжааны банкны гүйлгээ, зээлийн төлбөр хуулиараа НӨАТ-т хамрагддаггүй. Тиймээс банкнаас авсан зээл, түүний хүү зэрэг нь НӨАТ-ын буцаан олголтод хамаарахгүй.

 

-Баримтаа гээж үрэгдүүлээд өөр хүн бүртгүүлсэн бол хэрхэх вэ?

 

-Тухайн баримтыг нэгдсэн системд хэн бүртгүүлсэн тэр хүнд л хамаарах учир баримтаа гээж үрэгдүүлэхгүй хямгадах үүрэг иргэн хүнд ногдож байгаа.

 

-Орон сууц худалдан авсан хүнд энэ буцаан олголт хамаарах уу?

 

-Хамааралгүй яахав. Иргэд худалдан авалтын баримтаа тухайн барилгын компани, зуучлагч байгууллага зэргээсээ авч өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Тухайн иргэн 70 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан гэвэл ирэх ондоо нэг сая 400 мянган төгрөгийн буцаан олголт авна л гэсэн үг.

 

-2017 оноос буцаан олголт эхлэхээр нэг иргэн, нэг өрх хэдий хэрийн НӨАТ-ын буцаан олголт авах тооцоо гарсан бэ. Энэ системийг нэвтрүүлснээр төсөвт ачаалал үүсэх үү?

 

-Нэг гэр бүл 1,8 сая төгрөгийн орлоготой гэр байна гэж дундажлан тооцвол тухайн гэр бүлийн жилийн орлого 22 сая төгрөг болох юм. Тэрхүү мөнгөө хадгаламжид хийхгүй бол тэр мөнгө бүхэлдээ л худалдан авалтад зарцуулагддаг гэсэн үг. Энэ мөнгөний хоёр хувийг буцаан авна гэвэл 440 мянган төгрөг болно.

 

-НӨАТ төлөгчийн тоо нэмэгдсэн үү. Энэ систем нэвтэрснээр аж ахуйн нэгжийн худалдан борлуулалт ил тод биш байгаа. Түүнийг ил болгоход энэ систем гол нөлөөтэй гэж ойлгож болох уу?

 

-Өнөөдөр Монгол Улсын далд эдийн засг 30 хувьтай байна гэж яриад байгаа шүү дээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт татварын газарт бүрэн бүртгэгдэхгүй байна л гэсэн үг. Харин энэхүү систем нэвтэрснээр аж ахуйн нэгжийн борлуулалт ил тод болно. Борлуулалт нь 50 сая төгрөг хүрчих юм бол хуулийн дагуу НӨАТ төлөгч болох юм. Дээр нь анхааруулж хэлэхэд НӨАТ төлөгч биш, суутган төлөгч биш байлаа ч иргэд төлбөрийн баримтаа заавал авч байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй ч сугалаанд оролцох эрх нь нээлттэй юм. Тиймээс үйлчилгээ бүрээс баримт авах ёстой юм шүү гэдгийг л дахин тодотгоё.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Julie (203.194.118.5)
    Далд эдийн засгийг ил болгох шийдэмгий алхам. Хуулийн хэрэгжилтийг хангуулах бэлтгэл ажил хангагдаагүй, дэд бүтэц бүрдээгүй байна. Бодит амьдрал. Жишээ нь Захын нэг лангуу түрээслэгч бараа зарлаа. Түрээслэгчдийн ихэнх нь 40-60 гаруй насны өрх толгойлсон эмэгтэйчүүд. Худалдан авагч талон нэхэж таарна, гэтэл тэр зах интернэт сүлжээгүй, худалдагч болгонд тэр бүр ухаалаг утас байхгүй, за байлаа гэхэд e-mail хаяггүй, хэрэглэдэггүй. яаж хаяг нээхээ мэдэхгүй байж байна даа.
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Мэргэн Ард (27.123.214.90)
    Хуультай болсон юм гэж бодоё. хаана байна тэр талон чинь. Ямар ч бэлтгэлгүй ийм чухал ажлыг ингэж эхлэж болж байгаа юм уу. Энэ чухал ажил үнэ цэнгүй болоод өнгөрөх бий дээ. Хариуцлагын хүлээж чадах юм уу
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • МАЙ ШҮҮ Л ГЭЖ ХЭЛЬЕ ДАА (112.72.12.11)
    МАЙ ШҮҮ Л ГЭЖ ХЭЛЬЕ ДАА
    2015 оны 12 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    9 цаг 15 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    9 цаг 22 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    9 цаг 25 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    9 цаг 29 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    11 цаг 26 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    12 цаг 23 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Өчигдөр 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК