Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кристоф Раулт: “Франц улсад шүүгч, прокурор 2 адилхан зэрэг дэв, цалинтай байдаг”

2016-2-15
0
ЖИРГЭХ

        Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төв, Францын магистратурын сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар зочилж байгаа Франц улсын хуульч Кристоф Раулттай Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг ярилцлаа.

-Монгол Улсад гурван долоо хоногийн хугацаанд ажиллаж Монгол Улсын хуулийн тогтолцоог нилээд үзэж судаллаа сэтгэгдэл ямар байна?

-Анх удаагаа Монголд ирсэндээ туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхий прокурор намайг хүлээж авахыг зөвшөөрсөнд их баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ хугацаанд хэд хэдэн дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тэд намайг их сайхан хүлээж авсанаас гадна прокурорын байгууллагын тохижилт нь үнэхээр их таалагдсан. Миний байсан хугацаанд Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар” болж энэхүү баяр хэрхэн болж өнгөрдөг, ямар зан заншилтай байдгийг мэдэж авлаа. Мөн хөдөө явж монгол гэрт зочилж, цагаан сар тэмдэглэсэндээ баяртай байна. Хэдий хүйтэн цаг үе таарсан ч уул, ус нь үнэхээр сайхан юм. Энэ хүйтнийг тэсвэрлэх Монголчуудын онцлогтой танилцаж дасан зохицож байлаа. Монгол улсын эрх зүйн тогтолцоо, Франц улсын эрх зүйн тогтолцоонд зарим талаараа адил, зарим талаараа ялгаатай зүйл байна. Франц улсад бол шүүгч, прокурорыг хамт бэлддэг ба шүүгчээр ч томилогдож болдог, прокуророор ч томилогдож болдог. Монголд бол зөвхөн прокуророор томилж ажилуулдаг юм байна. Ер нь шүүгч прокурор хоёрын зэрэг дэв, түвшин адилхан. Монголд бол шүүгч, прокурорын зэрэг, дэв өөр байдаг юм байна. Жишээлбэл: Шүүх хуралдаан дээр суух суудлын байрлал, мэтгэлцэж байгаа мэтгэлцээний хэлбэр өөр өөр байдаг юм байна.

 

-Монгол улсад прокурор болохын тулд сургууль төгсөөд 2 жил ажиллаж байгаад хуульчдийн холбооны шалгалт өгч шалгалтандаа тэнцвэл хуульчийн үнэмлэх авдаг журамтай. Францад  харин ямар тогтолцоотой байдаг вэ?

-Франц улсад таны хэлснээс арай өөр системтэй. Их сургуулийн түвшинд 4-5 жил сураад одоо миний суралцаж байгаа Франц Улсын Магистратурын үндэсний сургуульд конкурс өгөөд элсэж орох бүрэн боломжтой. Амжилттай элсэж орсон сонсогч нарыг шүүгч, прокуророор бэлтгэн гаргадаг. Тиймээс манай сургууль бол зөвхөн шүүгч прокурорыг бэлтгэн гаргадаг гэсэн үг юм. Дараагийн тодотгож хэлэх зүйл гэвэл Монгол улсад зайлшгүй 2 жил прокурор, шүүхийн  байгууллагад туслахаар ажиллуулдаг юм байна. Тэгвэл Франц Улсад сургуульдаа 4-5 жил сураад конкурсаа амжилттай өгснөөр Магистрантурын сургуульд элсэн орох боломж бүрддэг. Ингээд Магистратурын сургуулиа төгссөнөөр шүүгч, прокуророор томилогдох боломж бүрддэг. Бид анх сургуульд орохдоо Францынхаа эрх зүйн тогтолцоо, шүүхийн системийг бүрэн гүйцэд таньж мэдээгүй байдаг. Тэгэхээр бидэнд сургалтын явцад шүүгч, прокуророор томилогдоод ажиллах, дасан зохицох, дадлагажих боломжийг сургууль олгодог бөгөөд сургалт нь онол, практик гэсэн хосолмол төрлөөр явагддаг.

 

-Шүүгч, прокурор гэсэн мэргэжлийг нэг сургуульд ижил хугацаанд суралцаж төгсдөг юм байна. Харин ажлын талбар дээр гарахад зэрэг дэв цалин ямар байдаг вэ?

-Шүүгч, прокурорын хувьд хийж байгаа ажлын чиг үүрэг нь өөр болохоос адилхан шүүх эрх мэдлийн түшмэдүүд, томилогдоод зэрэг дэв, цалин яг адилхан нэг түвшинд байдаг. Жишээлбэл: Миний тодотгож хэлэх зүйл бол анхан шатны шүүхийн удирдлагыг тухайн шүүхийн дэргэдэх Ерөнхий шүүгч юмуу шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурор хамтран удирддаг.

 

-Шүүх хуралдаан явуулах зарчмыг би их ялгаатайгаар харж байгаа юм л даа. Монгол Улсад шүүх хуралд мэтгэлцээний зарчмаар явагддаг. Прокурор, яллагдагч, өмгөөлөгч нар Үндсэн хуулинд заасны дагуу тэгш эрхтэй байдаг. Харин Францад шүүгч, прокурор хоёр тэгш эрхтэй байдаг болохоор арай өөр тогтолцоотой юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Франц Улсад шүүх, прокурор хэдий цалин мэргэжлийн түвшин тэнцүү боловч чиг үүрэг нь өөр. Жишээлбэл: Шүүгч шүүх хуралдааныг удирдах, шүүх хуралдаанд шийдвэр гаргах нь шүүхийн эрх юм. Гэхдээ шүүх хуралдааны өмнө бол Франц улсын прокурор Монгол улсын прокуророос арай илүү эрх мэдэлтэй байдаг. Тэр нь альтернатив зарчмын хүрээнд прокурор хэргийг шийдвэрлэх өргөн боломжтой гэсэн үг юм. Мөн Франц Улс ардчилсан улс учир шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг үүднээсээ прокурор, шүүгч бүгд адил тэгш эрхтэй. Гэвч шүүгдэгч бол нэг л талын эрх ашиг юм. Прокурор нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа болохоор эрх ашгийн төлөөллийг адил тэнцүү тавьж үзэх боломжгүй талаараа ялгаатай байдаг.

 

-Та Монгол Улсад 3 долоо хоног ажиллах хугацаанд нэлээд олон хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр танд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн болон зарчмын ялгаатай зүйл нь юу байна?

-Монгол Улсын прокурорын байгууллага болон түүний салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцах явцад тухайн прокурорын ажиллаж байгаа орчин маш сайхан тохижилттой юм. Мөн 2 өөр эрх зүйн тогтолцооны ялгааг олж харлаа. Түүнчлэн дүүргийн прокурорууд ихэд элэгсэг дотноор хүлээн аваад Францын эрх зүйн тогтолцооны талаар их зүйл асууж байсан. Ер нь Монгол хүмүүс их сайхан элэгсэг дотно хүмүүс юм.

 

Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор Ш.Баасандорж орчууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Энх (202.21.106.163)
    Авилгач прокурорууд бас цалин, эрх мэдлээ нэмүүлэх санаатай. Ард түмнийг тэнэг гэж боддог юм байхдаа. Ядаж эрх зүйнхээ мэдлэгийг дээшлүүлчихээд ингэж ярь.Муусайн Сагсайнууд.
    2016 оны 02 сарын 16 | Хариулах
  • Huulich 2 (27.123.214.104)
    Prokuror bhgv uls tsuuhun shd. Uur nereer bgiim daa erhem huulich aa. Tsalin n vnen baga l yum bn lee shd harin ch baritsahgvi yvaad bgaan bish vv prokuroruud chin. Medej av
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • Хуульч (202.9.41.20)
    шал худал зүйл ярих юм, Франц эх газрын тогтолцоотой улс, шүүхэд прокурор нь мэтгэлцэх нэг тал л болж ордог, Дэлхий нийтийн тогтолцоо ерөнхийдөө ижил буюу манай улсад байгаа өнөөдрийн тогтолцоог ерөнхийдөө хэрэгжүүлдэг, Прокурорын байгууллагын захиалгаар шүүхтэй барьцаж цалингаа адилтгах гэсэн оролдлого байна, ихэнх улсад прокурор ч гэж байдаггүй юм шүү дээ
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
    • Zuv hvn
      Kkkkkk zailuul zahialga ch geh shig
      2016 оны 02 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Түүхий эдийн хавсралын эрин үеийн төгсгөл
    1 цаг 25 мин
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
    2 цаг 5 мин
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
    3 цаг 52 мин
  • Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
    4 цаг 19 мин
  • ФОТО: Монголын хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд
    5 цаг 25 мин
  • Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    5 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    5 цаг 45 мин
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    6 цаг 11 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    6 цаг 12 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    6 цаг 40 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    6 цаг 43 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    6 цаг 58 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    7 цаг 2 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    7 цаг 7 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    7 цаг 12 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    7 цаг 28 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    7 цаг 39 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    7 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 39 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 48 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК