Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн хямралыг Сэтгэл зүйн хямралгүй давна

2016-3-10
0
ЖИРГЭХ

“Эрдэнэт” бол Монголын үйлдвэр, Монголын баялаг, Монголын бахархал. “Эрдэнэт” Монголыг, монголчуудыг 40 жил тэжээсэн. Эдийн засаг, орлого өсөж, мөнгөтэй, бяртай явах үед энэ үйлдвэр өсөлт нэмэгдлийн хувь хэмжээний зонхилох хэсгийг бүрдүүлж, зузаарсан хэтэвчийг хэмжих үндсэн хэмжүүр болдог. Ядарч ягтсан, хямрал, уналтад өеөдсөн цагт тулах түшиг, босох дэм, дундуурыг дүүргэх сав болдгийг мэдэхгүй, ойлгохгүй хүн үгүй. Энэ утгаараа “Эрдэнэт”бол Орхон аймаг ч юм уу, Монгол, Оросын Засгийн газар төдийхөнд хамаатай биш, бүх монголчуудын хувь заяатай холбоотой үйлдвэр. Тиймээс улсын эдийн засаг хямарч, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасан энэ цагт “Эрдэнэт” маань яаж байгаа бол гэсэн зовнил монгол хүн бүрт байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Би ч тэдний нэг учраас хэрэг зориг болгон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны талаар хэрэг зориг болгон сонирхов.

“ЭРДЭНЭТ”-ИЙН ГЭГЭЭ

Алдагдал, бууралт, хямрал, тасалдал гэсэн таагүй үгсийг залхталаа сонсож буйн хувьд тэндээс тийм ч чимэгтэй мэдээ дуулдахгүй л болов уу даа гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй очсон ч байдал өөр байсанд үнэнийг хэлэхэд баярлав. Энд хэн нэгэнд тал засах, магтан мандуулах зорилго огт байхгүй бөгөөд уруудал доройтлын дунд бага боловч гэгээ гэрэл тусаж буйд, улс төрөөс ангид, ердөө л хэрхэн ашигтай, алдагдалгүй ажиллах вэ гэсэн хамт олны сэтгэл зүтгэл оргилж байгаад, тэр нь үйлдвэрийн ажилтан, ажилчид хийгээд Орхон аймгийн иргэдийн дийлэнхийн талархлыг хүлээж буйг харж мэдэрсний учир билээ.

Олныг нуршилгүй баримт, статистик толилуулъя.

 

Статистик-1

Дэлхийн зах зээл дээр 2015 онд зэсийн үнэ 5502 ам.доллар болтлоо уруудсан байна. Энэ нь 2012 оныхтой харьцуулахад 31.7, 2014 оныхоос 19.8 хувиар буурсан гэсэн үг. Бүтээгдэхүүнийх нь үнэ ийнхүү 20-30 хувь буурсан юм бол олох орлого ашиг тэр хэмжээгээр, түүнийг дагадаг хүчин зүйлүүдийн нөлөөллөөр түүнээс ч илүү хувиар буурах магадлал бол энгийн л үнэн. Гэтэл “Эрдэнэт”-ийн орлого ердөө л 5-7 хувь буурсан байна. Үүнийг амжилт гэж нэрлэх ёстой.

 

Баримт-1

 

“Эрдэнэт” 2014 онд зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 6859 ам.доллар буюу 7000-тай ойр байхад 167.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2015 онд 9.0 тэрбумын ашигтай гарч.

 

Тус үйлдвэр жилд дунджаар 1.1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 2015 онд зэсийн баяжмал 546.1 мянган тонныг үйлдвэрлэж төлөвлөгөөгөө 104.8 хувиар, молибдений баяжмал 5206 тонныг үйлдвэрлэж, төлөвлөгөөг 148.3 хувиар биелүүлж. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” түүхэндээ хамгийн их зэс, молибдений баяжмал үйлдвэрлэсэн түүх бичигдэж байгаа юм. Тэгвэл яагаад 9-хэн тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарав аа гэсэн асуулт гарах нь ойлгомжтой. Сар тутам зөвхөн ажилчдынхаа цалинд 11.0 тэрбумыг тавьдаг айл шүү дээ. Есөн тэрбумын ашигтай гарсандаа бүгдээрээ л сэтгэл гонсгор байна лээ. Гэхдээ үүнээс ч дор юм болж болох байсныг ойлгож байгаа учраас, үнэхээр дарга цэрэггүй хичээн мачийж, зөв бодлого, зүйтэй ажил, арга хэмжээг хэрэгжүүлсний үрээр ийм үр дүнд хүрснээ бүгд мэдэж байгаа учраас таваг дундуур ч сэтгэл өег байна.

 

“Үүнээс ч дор юм болж болох байсан” гэдгийн учрыг тайлбарлая. Энгийн хар тооцоогоор бол зэсийн үнэ 1000 доллараар унахад эднийхэн 100 сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. 2014 оныг 2015 онтой харьцуулахад зэсийн үнэ 1358 ам.доллараар уруудсан. Тэгэхээр энэ “жамаар” бол эднийх 135.8 сая ам.доллар буюу 271.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, цэвэр ашгийн хэмжээ 2015 онтой харьцуулахад 4.1 тэрбум төгрөгийн хасахтай гарах байж. Үүн дээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2015 онд 1818-аас 2000 хүрч өссөн, эрчим хүчний үнэ сүүлийн гурван жилийн дотор 67.6 хувиар нэмэгдсэн зэргийг оруулж тооцох юм бол хасах тэмдгийн ард бичигдэх тоо гурван оронтой байхаар байж. Гэтэл +9.0 тэрбумын ашигтай. Хасах байх ёстой “жамыг” сөрж, нэмэх байлгаж чадсан нь гэгээ гэрэл, амжилт ололт мөн биз дээ.

 

Статистик-2

2015 онд татварын өмнөх ашгийн төлөвлөгөөг 14.3 тэрбум төгрөгөөр давуулж, улсын болон орон нутгийн төсөвт 381.0 тэрбум төгрөгийн татвар болон түүнтэй адилтгах төлбөр, ногдол ашгийг төвлөрүүлжээ. Энд нэг зүйлийг дурдахад тус үйлдвэр орлогынхоо 35-43 хувийг татварт төлдөг юм байна. Үлдсэнээр нь үйлдвэрлэлээ явуулна, техник, технологио шинэчилнэ, сэобэг хэрэгслээ авна, цалин цуухаа тавина, нийгмийн арга хэмжээгээ санхүүжүүлнэ.

 

2015 онд тус үйлдвэр техник технологийн томоохон шинэчлэлтүүд хийсэн байна. Зэс, молибдений хөвүүлэн баяжуулалтын машинуудаа шинэчилснээр зэсийн металл авалт 86.4 хувьд хүрч, молибдений металл авалтыг 5.5 хувиар дээшлүүлсэн байна. Шинэ даралтат шүүлтүүр угсарч ашиглалтад оруулснаар жилд 34.0 сая тонн хүдэр хүлээн авч боловсруулах хүчин чадалтай болсон нь бас л оргилд хүрсэн үзүүлэлт. Түүнчлэн 100 мм-ийн ган бөөрөнцөг цувих цех, нүүрс хийжүүлэх зуух, баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, хаягдлын аж ахуйг ашиглалтад оруулсан байна. Дизелийн түлшний хэрэглээг нүүрсний хийгээр сольсноор түлшний үнийн зөрүүгээс л гэхэд 2.0 тэрбум төгрөг хэмнэж, нэг тонн ган бөөрөнцгийн өөрийн өртгийг 33 хувь бууруулжээ.

 

Баримт-2

 

2013-2015 онд 1302 өрх айлд шинээр орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, нийт 9.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Ажилчдаа орон сууцжуулахад зориулан “Эко-400”, “Москва-400”, “Залуус-600” төсөл боловсруулан хэрэгжүүлж байна.

 

“Эрдэнэт” үйлдвэрт эрхэм баялаг бол хүн. Өөрөөр хэлбэл баялаг бүтээж буй ажилчид. Тиймээс ажиллагчдаа урамшуулах, дэмжихэд гар татахгүй байх ёстой гэсэн зарчмыг “Эрдэнэт”-ийн удирдлагууд баримталдаг юм байна. Тиймээс үйлдвэрийнхээ 35 жилийн ойгоор хүн бүрт 1.0 сая төгрөг, шинэ жилийн өмнө 500.000 төгрөг, сая цагаан сараар 300.000 төгрөг гэх мэтээр баялгийн шимийг хүртээсэн нь ашиг муу байхад юун шагнал, урамшуулал гэж айлгаж суудаг арга барилаас арай өөр ажээ. Эдний дундаж цалин 2.1 сая төгрөг. Хямарлаа гээд хасалт таналтыг хүн рүүгээ чиглүүлсэнгүй, дундаж цалин хөлс, орон тооны түвшинг хэвээр хадгалсаар байна. Түүнчлэн ахмад настан болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажиллагчдын тусламж, нөхөн төлбөр, эмчилгээнд 15.7 тэрбум, ажиллагчдад олгосон буцалтгүй тусламжид 18.3 тэрбум төгрөг зарцуулсан байна.

 

Орхон аймгийн төвд “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр Японы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Эрдэнэт медикал” оношлогоо, эмчилгээний төв ашиглалтад оржээ. Энд үйлдвэрийн ажиллагчид хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг юм байна. Энэ эмнэлэг зөвхөн Орхоныхонд биш, нийт монголчуудад нээлттэй учраас эрүүл мэндээ “эрэн хайж” гадаад руу аялдаг урсгалыг багасгахад чухал хувь нэмэр оруулах биз ээ.

 

Энэ мэтээр “Эрдэнэт”-ээс тусаж буй гэгээ, ололт амжилтын хуудас бүрийг мөр даран уншина гэвэл ихээхэн цаг зарцуулахаар байна. Тиймээс хямралын энэ цагт хэрхэн ийм үр дүнд хүрэв гэдгийг дараагийн хэсэгтээ танилцуулъя.

 

ХЭМНЭЛТ, НЭМЭГДЭЛ ОРЛОГО

Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн өөрчлөлттэй уялдсан хямралын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөг үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар баталж, үргүй зардлыг бууруулах, цех, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг бүр 2013 оноос эхлэн зохион байгуулсан нь алдагдлаас сэргийлэх, ашигтай ажиллах гол нөхцөл болсон байна.

 

Хэмнэлтийн горимд шилжиж, өртөг зардлыг бууруулах, орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнг дараах статистикаас харж болно.

 

Статистик-3

Энэхүү хэмнэлтийн бодлогыг үйлдвэрийн үйл ажиллагааны бүхий л хүрээнд амжилттай хэрэгжүүлж чадсан байна. Зарим жишээг дурдъя. “Эрдэнэт” үйлдвэр шахааны газар болсон, томчууд шахаагаа хуваарилаад авчихсан байдаг, огт хэрэггүй бараа, материалаар агуулахыг нь дүүргэдэг, шаардлагатай сэлбэг хэрэгслийг нь хэрэгцээт хэмжээнээс хэд дахин давуулан шахдаг гэсэн яриа явдаг байсан нь үнэний ортой болохыг шинээр томилогдсон Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн 2013 оны эхээр “Эрдэнэт”-ийн агуулахын “үзмэр”-ийг дэлгэсэн үйл ажиллагаа харуулсан билээ. Тэгвэл өнгөрсөн гурван жилд компанийн агуулахын шаардлагагүй үлдэгдлийг 17.6 сая ам.доллараар бууруулжээ.

 

Урьд нь шахааны бараа материалыг бараг л хэлсэн үнээр нь авдаг байж. Тиймээс тусгай комисс байгуулан захиалгыг оновчтой болгон, зах зээлийн бодит үнээр худалдан авалт хийдэг болсон байна. Үүний үр дүнд 2010-2012 онд 522.0 сая ам.долларын худалдан авалт хийж байсан бол 2013-2015 онд 420.0 саяд хүргэж, 100 орчим сая ам.доллараар бууруулжээ. 

 

Баримт-3

 

Хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд цэвэр зэсийн тооцоот өөрийн өртгийг 2015 онд л гэхэд 4820 ам.доллар хүртэл бууруулж, төлөвлөснөөс 646 ам.доллараар буюу 11.8 хувь буулгаж чаджээ.

 

2014 онд зэсийн өөрийн өртөг 5364 ам.доллар байжээ. Хэрвээ үүнийг буулгаж чадаагүй бол Лондонгийн металлын бирж дэх 1.0 тонн зэсийн үнэ 5502 ам.доллар болсон 2015 онд тун хэцүү нөхцөл үүсэх байсан нь тодорхой байна.

 

Түүнчлэн гаднаас авдаг бүтээгдэхүүнийг дотоодоосоо, үндэсний үйлдвэрлэгчдээс илүү хямд үнээр худалдан авах бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсанд талархах ёстой. 2012 онд импорт орлох 8 нэрийн бүтээгдэхүүнийг 15 компаниас 8.3 тэрбум төгрөгөөр авч байсан бол 2013 онд 13 нэр төрлийг 19 компаниас 27.6 тэрбум төгрөгөөр, 2014 онд 24 бүтээгдэхүүнийг 34 компаниас 45.7 тэрбумаар, 2015 онд 27 төрлийн бүтээгдэхүүнийг 37 компаниас 51.3 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь 2012 оныхтой харьцуулахад даруй 6 дахин өссөн үзүүлэлт юм. Хэрвээ эдгээр бүтээгдэхүүнийг гадаадаас авсан бол зарцуулах хөрөнгийн хэмжээ хэдэн арав дахин ихсэхээр байсан. Нийт худалдан авалтад бодит үнийн зарчмыг хэрэглэснээр зөвхөн 2015 онд л гэхэд 63.0 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж.

 

Статистик-4

“Эрдэнэт”-ээс төчнөөн сая төгрөг, доллар аваад алга болчихжээ гэсэн мэдээллийг та лав сонсож л байсан байх. Энэ бол бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ хийдэг, улмаар урьдчилгаа төлбөр авдаг байсан үеийн бараан сүүдэр. Урьдчилгаагаа аваад тэр чигээрээ алга болдог, бараагаа нийлүүлдэггүй, нийлүүлсэн ч хагас дутуу өгдөг энэ завших арга үйлдвэрийн үйл ажиллагаа, нэр хүндэд ихээхэн сөргөөр нөлөөлж байжээ. Харин сүүлийн гурван жилд ийм завшилтын үүд хаалгыг хаахын төлөө ажилласан нь амжилтад хүрснийг зөвхөн 2015 онд нийт гэрээлэлтэд урьдчилгаа төлбөргүй гэрээний тоо 80-аас дээш хувьд хүрсэн үзүүлэлт гэрчилнэ. Энэ бол гэрээлэгч бараа, бүтээгдэхүүнээ авчирч өгөөд, түүнийх нь чанар, тоо хэмжээг үйлдвэрийн мэргэжилтнүүд хянаж үзсэний дараа мөнгөө авдаг шударга тогтолцоо бүрдсэнийх.

 

Баримт-4

 

Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг 2015 онд ашиглалтад оруулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлснээр 62.9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.

 

Бас нэгэн жишээ. Валют арилжааг арилжааны банкуудын дунд нээлттэй зарлан, нийт 387.92 сая ам.доллар бэлэн бусаар арилжаалснаас 908.62 сая төгрөгийн нэмэлт орлого олжээ.

 

Энэ мэтээр хэмнэж болох, нэмэлт орлого бүрдүүлэх боломж бүхнийг илрүүлж, ашиглахыг хичээсэн нь алдагдалтай биш, ашигтай ажиллах, үйлдвэрийн ирээдүйг төлөвлөх, төлөвлөснөө хэрэгжүүлэх нэг үндсэн нөхцөл болжээ.

 

Үнийг хянах тогтолцоо үйлдвэрийн хөрөнгийг үр ашиггүй урсгах уршгийг арилгах хамгийн том хөшүүрэг болж байгаа юм байна. Тухайлбал, гаднаас авч буй хангамжийн бараа бүтээгдэхүүний үнийг хянаж, зохистой түвшинд хүргэснээр 19.7 сая ам.доллар буюу 40 орчим тэрбум төгрөг, барилгын ажлын үнийн зөрүүнээс 2.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна.  

 

ЭЦЭСТ НЬ

“Эрдэнэт” давгүй ажиллаж байгаа юм байна. Улсын эдийн засаг тун таагүй байгаа энэ үед тэдэнд итгэж болох нь. “Эрдэнэт” унах, эдийн засаг унах хоёр давхацсан бол бид ер нь яах байв аа гэсэн бодол төрснөө нуух юун.

 

“Эрдэнэт”-д улс төрийн угшилтай шахаа ор тас байхгүй болоогүй юмаа гэхэд үнэхээр эрс багассан нь мэдрэгдэж байна. Хэн нэгэн том даргын нэрээр, гарын үсэг цохолтоор “Энэ хүнтэй гэрээ хий. Энэ сэлбэгийг ав” гэдэг байсан цаг үе ул болж мартагдаж буй нь сайн хэрэг. “Эрдэнэт” бол аж ахуйн байгууллага. Тэд ашигтай ажиллаж, үйлдвэрлэлийнхээ тоо хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулж, технологийн дэвшлийг эрхэмлэж, дэлхийн жишгийн мэргэжлийн боловсон хүчнээ өсгөн торниулж, улмаар улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ амьдралыг сайжруулахад тус нэмэр үзүүлэх л үүрэгтэй.

 

Энд Засгийн газар солигдох, тэнд хэн нэгэн сайд томилогдох “Эрдэнэт”-д падлийгүй. Ийм зарчмыг баримтлахын төлөө хичээж буй нь анзаарагдлаа. Тэдний дэвшүүлсэн “Гурван ангид”-ын бодлого дотор “Улс төрөөс ангид” гэж байна лээ.

 

“Эрдэнэт” үйлдвэр олон жил оршин тогтноно. Хамгийн багадаа 35-40 жил ашиглах баялгийн нөөц байна гэсэн судалгааг эдний мэргэжилтнүүд гаргасан байна лээ. Улсын эдийн  засагт онцгой нөлөөтэй ийм үйлдвэрт хамгийн сайн удирдагч, хамгийн сайн менежменттэй удирдлагын баг л ажиллаж байх ёстой. Ялсан намын хуваарилалтаар биш, энэ үйлдвэрийг ядарсан, задарсан аль ч цагт нь зөв удирдаад явчих, жинхэнэ мэргэжлийн хүнийг л ажиллуулах нь Монголын эрх ашиг билээ. Энэ зарчим “Эрдэнэт”-ээс эхлээд хэвшээсэй.

 

“Эдийн засгийн хямралыг сэтгэл зүйн хямралгүй давж байна” гэсэн үгийг тэнд сонссон. Хамгийн том олз, хамгийн их ашиг энэ буюу.

Эх сурвалж: ub.life

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (27.123.214.92)
    Худлаа ярихдаа яасан гаргуун улс вэ? Тэр сэтгэл зүйн хямрал чинь ард олонд үйлчидэгээ үйлчилээд аль эрт эхэлчихсэн, зарим нь амиа хүртэл хорлоод байна. Хулгай дээрам тонуул эд бүгд сэтгэл зүйн хямралын үр дагавар биздээ. Тэгээд нөгөө муулаад адлаад амийг нь хүртэл авч одсон социализмийн үеийн удирдагчдийн бүтээн байгуулсан эрдэнэтийг л тойруулан бичжээ. Ажил амьдралыг нь дээрэмдэж авсан ардчилагчид ер нь юү хийвээ?!!
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    7 цаг 58 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    8 цаг 4 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    8 цаг 7 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    8 цаг 12 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    10 цаг 9 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    11 цаг 5 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Өчигдөр 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК