Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Б.Сумъяа тэшүүрийн спортоор хичээллэхийн тулд 10 настайдаа хотод ирж, сурчээ

2016-3-13
0
ЖИРГЭХ

        Норвеги улсын Лиллехаммер хотод болсон залуучуудын өвлийн II олимпийн наадмаас манай улсын тамирчин Б.Сумъяа алтан медаль хүртэж Монгол Улсын анхны өвлийн олимпийн аварга болсон билээ.

 

Долоон наснаасаа өвлийн спортоор хичээллэж, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд энэхүү амжилтын эзэн болсон Залуучуудын олимпийн аварга Б.Сумъяагийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

Баримт 1. Б.Сумъяа Залуучуудын өвлийн II олимпийн наадмаас “Гүйлтийн тэшүүр”-ийн төрөлд оролцож аварга болов.

 

Баримт 2. Тэрбээр олимпийн аварга болсныхоо дараа “Би олимпийн аварга болчихлоо гэж үү” гэж өөрөөсөө асууж, их баярлаж байсан талаараа ярьжээ. 
 

Баримт 3. 17 настай Олимпийн аварга болсон тэрбээр 1999 оны нэгдүгээр сарын 25-нд төрсөн байна.

 

Баримт 4. Харин таван настайдаа сургуульд орж, зургаан настай байхад ээж нь анх котокоор гулгуулж үзүүлж байжээ.

 

 

Баримт 5. Тэрбээр найман настай болдог жилээ хөгжмийн дугуйланд явж эхэлжээ.

 

Баримт 6. Гэвч тус төлбөртэй дугуйландаа явахгүй төлбөрийн мөнгөөрөө коток тоглодог байсан талаар дурсан ярьжээ.

 

Баримт 7. Б.Сумъяад тэшүүрийн спортын А үсгийг Олон улсын хэмжээний мастер С.Мандах, Д.Нацагдорж дасгалжуулагч нар зааж өгсөн байна.

 

Баримт 8. Тэрбээр найман настайдаа анх аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд орж, мөнгөн медаль хүртжээ.

 

 

Баримт 9. Мөн есөн настайдаа Дархан-Уул аймгаас улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан гэнэ.

 

Баримт 10. Б.Сумъяа тэшүүрийн спортоор хичээллэхийн тулд 2010 онд Улаанбаатар хотод шилжин ирж Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургуульд оржээ.

 

Баримт 11. Тэрбээр энэ үеэсээ гавьяат Л.Цэндийн удирдлага дор бэлтгэл хийж байгаад өнгөрсөн жилээс Д.Энхбаяр багшийн удирдлага руу шилжжээ.

 

Баримт 12. 2013 оноос хойш Олимпийн наадамд оролцох зорилготойгоор бэлтгэл хийж эхэлсэн байна. Энэ хугацаанд Олон улсын хэмжээний мастер болсон юм.

 

 

Баримт 13. Тамирчдын ихэнх нь л хувцас, хэрэглэлээ өөрөө хувиараа авдаг. Тэгвэл Б.Сумъяа тэшүүрийнхээ гутлыг хувиараа хийлгэсэн бол тэшүүрийн ирийг нь Тэшүүрийн холбооноос түүнийг олимпийн наадамд оролцох гэж байгаа гээд бэлэглэжээ.

 

Баримт 14. Насанд хүрэгчдийн олимпийн наадамд оролцох, медаль авах нь түүний хамгийн том зорилго гэнэ.

 

Баримт 15.  Монгол Улсын анхны “Олимпийн аварга” болсон Б.Сумъяа нь Дархан сумын 13 дугаар багийн иргэн юм.

 

Баримт 16. Олимпийн аварга Б.Сумъяаг Дархан-Уул аймгийн "Хүндэт иргэн" цол тэмдгээр шагнасан бол дасгалжуулагч Д.Энхбаярыг "Найрамдлын Дархан” тэмдгээр тус тус шагнав.

 

 

Баримт 17. Өвлийн Олимпийн аваргын ээж Г.Цэцэгээ нь залуудаа сонирхлын дагуу тэшүүрээр гулгадаг байжээ. Тэрбээр Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хүн амын хөгжил хариуцсан мэргэжилтэн хийдэг аж

 

Баримт 18. Харин аав Г.Буянтогтох нь бас хоккей  чамгүй тоглодог нэгэн гэнэ .

 

Баримт 19. Эднийх дөрвөн хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь Б.Сумъяа юм байна.

 

Баримт 20. Норвегийн Лиллехаммерын Олимпийн наадамд түрүүлсэн тэрбээр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин юм.

 

 

Баримт 21. Б.Сумъяа гүйлтийн тэшүүрийн өсвөр үе залуучуудын улсын рекордыг 18 удаа шинэчлэн тогтоосон

 

Баримт 22. Тэрбээр дугуйн спортоор мөн хичээллэдэг бөгөөд 2014 онд уулын болон засмал замын дугуйгаар хуурай замын аварга шалгаруулах тэмцээнд аварга болсон юм. Мөн 2015 онд засмал замын цуваа гараатай төрөлд мөн түрүүлсэн амжилт үзүүлж байжээ.

 

Баримт 23. Б.Сумъяа 2015 онд спортын мастер, 2016 онд олон улсын хэмжээний мастерийн болзол хангажээ.

 

Баримт 24. Түүний гаргасан амжилтыг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам өндрөөр үнэлж, хүндэтгэл үзүүүлэн “Биеийн тамир спортын тэргүүний  ажилтан” цол тэмдгээр шагнасан бол Засгийн газраас Б.Сумъяаг 40 сая, түүний багш Б.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан.

 

 

24tsag.mn   Б.Энхжин 


 

image

...Өвлийн Олимпийн аваргын ээж Г.Цэцэгээ нь залуудаа сонирхлын дагуу тэшүүрээр гулгадаг байжээ. Харин аав Г.Буянтогтох нь бас хоккей чамгүй тоглодог нэгэн гэнэ...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Б.Ганбаатар (112.72.11.103)
    Монгол гэдэг нэрийг дэлхийн улс орнуудад мэдрүүлсэн энэ эмэгтэйд, түүнийг төрүүлэн өсгөж хүмүүжүүлсэн ээж, аавд нь болон дасгалжуулагч нарт нь ажлын өндөр амжилт, амьдралд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайн сайхныг хүсье. Дүү минь булган сүүл буянаа Монголын тамирчин нарт хайрлаарай.
    2016 оны 03 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    8 цаг 13 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    9 цаг 18 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    10 цаг 48 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    12 цаг 13 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    12 цаг 24 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    12 цаг 44 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    13 цаг 19 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    14 цаг 28 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    14 цаг 46 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    15 цаг 18 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    15 цаг 24 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    15 цаг 31 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК