Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Булганы байдал хүний эрх зөрчөөгүйг баталгаажуулахыг Засгийн газраас шаардав

2016-3-14
0
ЖИРГЭХ

“Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагаас мэдэгдэл гаргажээ.

 

Уг мэдэгдэлд “Б.Булганы гэр бүл, өмгөөлөгчтэйгөө уулзах эрх, шаардлагатай эмнэлгийн тусламж авах, шударгаар шүүлгэх эрх нь олон улсын хүний эрхийн хэмжээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна” хэмээгээд баривчлагдсан шалтгаан болон буруутгаж байгаа аливаа үндэслэлийг хүн бүрт нэн даруй мэдэгдэх ёстойг ч дурьдсан байна.

 

Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Сэжигтэн, яллагдагчийн эмнэлгийн тусламж авах, шударгаар шүүлгэх эрх хангагдаж байгаа эсэхэд санаа зовниж байна

 

2016 оны 3-р сарын 11

 

Монголын Эмнести Интернэшнл 2015 оны 11-р сарын 13-ны өдөр баривчлагдан хоригдсон Б.Булганы гэр бүл, өмгөөлөгчтэйгөө уулзах эрх, шаардлагатай эмнэлгийн тусламж авах, шударгаар шүүлгэх эрх нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна.

 

ИУТЭОУП-ын 9(2)-р зүйлд “баривчлагдсан шалтгааныг хүн бүрт баривчлах үед нь мэдэгдэхийн зэрэгцээ буруутгаж байгаа аливаа үндэслэлийг нэн даруй мэдэгдэнэ” хэмээн заасан.

 

Шударга шүүх ажиллагаа ба нээлттэй шүүлгэх эрх 

 

Гэр бүлийнхэнд нь Б.Булганыг ямар хэрэгт сэжиглэн хорьж байгаа талаар болон бусад мэдээллийг өгөхгүй, нууцалж  байгаа тухай гэр бүлийн гишүүд нь Монголын Эмнести Интернэшнлд мэдээлсэн. Олон улсын хүний эрхийн баримт бичигт (ИУТЭОУП-ын 14(1)-р зүйл) насанд хүрээгүй хүний холбогдсон хэрэг зэрэг нарийвчлан, хатуу тогтоосон тохиолдлоос бусад шүүх ажиллагаа нээлттэй байж, шүүхийн шийдвэр олон нийтэд ил тод байх ёстойг заасан. Нээлттэй шүүлгэх болон мэдэх эрх нь шүүгдэгчийн эрхийг хамгаалахаас гадна, шударга ёс хэрхэн үйлчилж байгааг, шүүх тогтолцоонд шийдвэр хэрхэн гарч байгааг хянах боломжийг мөн олгодог. Ямар ч онцгой нөхцөл шударга шүүх ажиллагааны үндсэн зарчмаас хазайхыг зөвтгөхгүй. Төрийн нууцын давуу эрх яллагдагчтай холбоотой олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчихийг зөвтгөх, хариуцлага тооцохоос зугтах механизм болж хэрэглэгдэх ёсгүй.

 

Эмнэлгийн тусламж авах эрх

 

Б.Булган хууч өвчтэй тул хүйтэн нөхцөлд удаан хоригдож, эмчилгээ хийлгэхгүй бол өвчин нь сэдрэх эрсдэл өндөр байгаа ч эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байгаад санаа зовниж буйгаа гэр бүлийнхэн нь Монголын Эмнести Интернэшнлд хэлсэн. Өмгөөлөгчид нь түүнд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй байгаа тухай мөн дурдсан.   

 

Хоригдож буй хүмүүс шаардлагатай эмнэлгийн тусламж авч байгаа эсэхийг улс орнууд баталгаажуулах үүрэгтэй ба НҮБ-ын Хүний Эрхийн Хорооноос бүх хоригдогчид нэн даруй, тогтмол эмчид хандах боломжоор хангагдсан байх ёстойг онцолсон. НҮБ-ын Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэмд хоригдогсод, шүүх хурлаа хүлээж буй этгээд өөрийн сонгосон эмчдээ үзүүлж, эмчлүүлэх эрхтэй болохыг заасан.   

 

Өмгөөллийн туслалцаа авах:

 

Б.Булган 2015 оны 11-р сарын 13-нд баривчлагдан хоригдсон. Түүний хорих хугацааг шүүгчийн захирамжаар 2015 оны 11-р сарын 23-нд хоёр сараар, 2016 оны 1-р сарын 11-нд нэг сараар сунгасан ба түүнийг хорьсоноос хойш 4 сар орчмын хугацаанд өмгөөлөгчид нь уулзах хүсэлт хэд хэдэн удаа гаргасан ч зөвхөн мэдүүлэг авахаар өмгөөлөгчийг нь дуудсан болон нэг удаа уулзахыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд тодорхойгүй шалтгаанаар хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж, өмгөөлөгчтэйгөө уулзах эрхийг нь үгүйсгэсэн тухай гэр бүлийн гишүүд нь Монголын Эмнести Интернэшнлд мэдэгдсэн.

 

Олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн боловч сонгосон өмгөөлөгчтэйгөө холбогдох, хувийн нууцыг хадгалсан нөхцөлд ганцаарчлан уулзах, харилцах, өөрийгөө хамгаалахад бэлдэх хангалттай хугацаа, байраар хангагдах эрхтэйг заасан. Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогцын 18(1)-р зүйлд “саатуулагдсан болон хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө уулзах, зөвлөлдөх эрхтэй” хэмээн заасан.

 

ИУТЭОУП-ын 9(4)-р зүйлд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хэн боловч өөрийг нь цагдан хорих нь хуулийн хүрээнд байгаа эсэхийг тогтоолгохоор, хэрэв тухайн улс түүнийг хууль бусаар цагдан хорьсон (баримтаар болон хуулийн дагуу) бол суллахыг шаардан шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасан. 

Гэр бүлийнхэнтэйгээ уулзах:

 

Олон улсын хүний эрхийн нийтлэг хэм хэмжээнд саатуулагдсан этгээд гэр бүлийнхэнтэйгээ уулзах, холбоо барих эрхтэй, энэ эрхийг гагцхүү шүүхийн дэг журам, байгууллагын хэв журмыг хангах үүднээс л хязгаарлаж болно гэж заасан байдаг. Онцгой нөхцөлд ч энэ эрхийг хэдхэн өдрөөс илүү хориглож болохгүй.

 

Б.Булганыг хоригдсоноос нь хойш ганц удаа л уулзсан тухай гэр бүлийн гишүүн нь Монголын Эмнести Интернэшнлд мэдээлсэн. Түүний хэлснээр хэвлэл мэдээлэлд ярилцлага өгснөөс нь хойш л нэг удаа уулзахыг зөвшөөрсөн ба уулзалтын үеэр Б.Булганд ном, хүнсний зүйл оруулаагүй байна. Тодорхой үндэслэл дурдалгүйгээр гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг удаан хугацаанд хязгаарлаж байгаа нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байна.    

 

Хорих газрын нөхцөл

 

Б.Булган 24 цагийн турш тод зохиомол гэрэлтэй/байгалийн гэрэлгүй/ өрөөнд хоригдож байгаа ба тус цагдан хорихын хүйтэн нөхцөл эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй байгаад гэр бүлийнхэн нь санаа зовниж буйгаа илэрхийлсэн.

 

Эрх чөлөөгөө хасуулсан хүн бүр хүнлэг нөхцөлд хоригдох ёстой. Бүх хорих байр хангалттай орон зай, байгалийн гэрэл, агааржуулалт, халаалт, зохистой хоол хүнс, ариун цэврийн шаардлага хангагдсан байх ёстой.

 

Монгол Улсын Засгийн газарт хандаж уриалах нь:

 

• Б.Булган болон бусад хэрэгт сэжиглэгдэн, яллагдаж буй хэнийг ч гэр бүл, өөрийн сонгосон өмгөөлөгчтэйгөө олон улсын хэм хэмжээнд заасан хувийн эрх чөлөөг хангасан нөхцөлд уулзаж байх эрхийг хангах

 

• Сэжигтэн, яллагдагчид эмнэлгийн туслалцааг эмчийн ёс зүй, түүний дотор нууц хадгалах, бие даасан байх, мэдэгдсэн байх зарчим баримтлан үзүүлэх

 

• Сэжигтэн, яллагдагчийн гэр бүлийнхнийг нь хуулинд заасны дагуу эргэх боломжоор хангаж, эрүүл мэндтэй нь холбоотой бүх мэдээллийг өгч байх

 

• Сэжигтэн, яллагдагчийн шүүн таслах ажиллагаанаас зайлсхийх, нотлох баримт устгах, гэрчүүдэд нөлөөлөх, оргон зайлах магадлалтай гэдгийг баримтаар тогтоож, шүүхэд уг нотлох баримтыг танилцуулан, өмгөөлөгчдөд нь мэтгэлцэх боломжийг олгох ёстой. Хэрэв цагдан хорих хангалттай үндэслэл байхгүй бол шүүх хурал болох хүртэлх хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • saruul (122.201.22.40)
    Bylgan notoi hyn shyy dee 23 r syrgyyliig togsod ayd syrgyyld orood emch bolson hyyhen dee eej ni baigali hyyhdiin poliklinekt ajillaj bn hyn dee yaribal bas yum bii ger ni hyychnaar ard kino teatriin zyyn tald 3davhart amidar ch bn bylgan l hongon hyyhen dee
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • zochin (122.254.111.194)
    Unenig ni helchih baih geed AN -nhan uhtlee aij baigaa
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • zochin (202.179.24.101)
    Сонгууль.сонгууль.сонгууль.Юу л болоод бна даа.Хэрэв сонгууль дөхөөгүй бол Булган гадуур л байж байгаа.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • биюхуж (97.118.59.207)
    Юун Булган манатай. Цаана чинь Мүүнийхэн монголийг нѳмрѳх гээд Цэрэн Цэрэн гээд завгүй.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    ЭНЭ ХҮН ЧИН ТЭГЭЭД ЯГ ЯМАР ХЭРГЭЭР СЭЖИГТЭН БОЛЧООД ОДОО БОЛТОЛ АСУУДАЛ НЬ ШИЙДЭГДЭХГҮЙ ОЛОН САРААР ШОРОНД БАЙЛГААД БАЙГААН БЭ ХЭРЭВ ЗОРИГИЙН ҮХЛИЙН АСУУДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЮМ БОЛ БАТҮҮЛ ЯАГААД ХАМТ СЭЖИГТНЭЭР ТАТАГДАХГҮЙ ЭНЭ БҮСГҮЙГ ТАМЛААД БАЙГААН БЭ ЭСВЭЛ СОНГУУЛЬ ДУУСТАЛ ХОРЬЖ БАЙГААД ЗҮГЭЭР ГАРГАХ ГЭЭД БАЙГАА МУУ НИЙГЭМД ОЙЛГОМЖГҮЙ Л БАЙНА ДА
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (202.21.106.113)
    Хаа байсан нэг муу луйварчин америкийг шоронд оронгуут нь давхиж очоод далдагнаад байсан Батүүл хам хэрэгтэн дээрээ яагаа очиж болохгүй гэж.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Huderhad (202.70.46.239)
    Mongol commentiin Bilgee hezee ireh we
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • даваа (103.229.121.129)
    Манай хуулийнхан муу байна. Хууль зөрчихгүйгээр ажлах арга алга уу? Хуулийн байгууллагууд АН ын бодлогоор ажлаа явуулж байна.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • maaraa (202.131.238.115)
    hergee huleehgui bgaa yum chin horihiis bish yahav.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.37.200)
    батүүл шоронд нь очиж дарамтлаад байна гээ биз дээ. өөр хэнийг ч оруулдаггүй гэсэн
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.254.126.2)
    Bulgan ugasaa No toi balai l bish bol hamt alj boloh l bsan bhda gantc amid gerch
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    ГАНЦ АМЬД ГЭРЧ... ҮНЭНЭЭ ХЭЛЭЭД Л БОЛОО Ш ДЭЭ. ЭСВЭЛ НУУГААД БАЙГАА ЮМУУ??? ТИЙМ БОЛ БУЛГАН ӨӨРӨӨ ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБООТОЙ Л БАЙЖ ТААРАА... ЭНЭ БОЛ ХАРДАХ ЭРХ.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    10 цаг 54 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    11 цаг 59 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    13 цаг 29 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    14 цаг 54 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    15 цаг 5 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    15 цаг 25 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    16 цаг 0 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    17 цаг 9 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    17 цаг 27 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    17 цаг 59 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    18 цаг 5 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    18 цаг 12 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК