Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн мэдээллийг чандлан нууцална

2016-3-14
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон М.Батчимэг нар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн хамгааллын тухай хуулийн сурталчилгааг орон нутагт хийсэн юм. Эрдэнэтээс эхэлсэн сурталчилгаа Хөвсгөлд үргэлжиллээ. Тус аймагт хийсэн уулзалтад Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд болон аймаг, багийн нийгмийн ажилтан, “Дэлхийн зөн” байгууллагын ажилтнуудтай уулзлаа. Уулзалтаар шинээр батлагдсан хууль болон УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн талаар ярилцсан юм. УИХ-аар олон хууль батлагддаг хэдий ч сурталчилгаа төдийлөн сайн хийдэггүй гэдгийг хүмүүс хэлдэг. Харин хоёр ихэр хуулийн сурталчилгааг эмэгтэй гишүүд орон нутгаас эхэлж байгаад иргэд талархаж байна. Энэ хуулийг батлахад УИХ дахь эмэгтэй гишүүд нэгдэн, улстөржилгүйгээр ирээдүй хойч, үр хүүхдийнхээ төлөө хамтран ажилласан юм. 


Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлдэг. 1996 онд анх хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдаж өнөөг хүртэл хэрэгжиж байсан. Энэ салбарт ажиллаж байсан хүмүүсийн 20 жил хийхийг хүсч, бодож байсан зүйлүүдийг бүгдийг нь багтаасан. Үүний тулд бүх орон нутгаас санал хүлээж авч, уулзалт зохион байгуулж байсан нь маш сайн туршлага болсон аж. Ийнхүү санал авах үеэр Хөвсгөл аймгаас нэлээдгүй санал ирүүлсэн бөгөөд 100 хувь хуульд тусгажээ. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1-д хүүхдийн эрхийг хамгаалах зарчмыг тодорхойлсон байна. Тухайлбал, эрүүл, аюулгүй  амьдрах, сурч боловсрох, хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн үзэл бодолд хүндэтгэлтэй хандах зэргийг тодорхой заажээ. 


 
Хөвсгөл аймагт нийт 46840 хүүхэд байгаагаас 24 мянга нь сургуульд сурдаг бол 9800 цэцэрлэгийн насны хүүхэд байдаг аж. Үүнээс 83 хувь нь цэцэрлэгт хамрагддаг байна. Тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Х.Рагчаа “Хүүхэдтэй холбоотой гарах асуудал болон хяналт тавихад бэрхшээлтэй байсан асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдэж, хууль батлагдсан нь сайн. Харин хүүхдийн төлөө ажиллах хүн ямар мэргэжилтэй байх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна” гэлээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилт нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөгтэй холбоотой харилцааг зохицуулна. Мөн хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм байна. Хуульд зааснаар гэр бүлийн орчинд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол эрүүгийн хариуцлага тооцох аж. Түүнчлэн эмчийн үзлэгээр хүүхэд хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг илэрвэл холбогдох газарт нь мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцохоор тусгажээ. Эрсдэлд өртөж буй хүүхэдтэй холбоотой хувийн мэдээллийг чандлан нууцлах юм. Хууль батлагдсанаар үндэсний шинэ тогтолцоо руу орсон нь цаг үеэ олжээ хэмээн хүүхдийн байгууллагын ажилтнууд онцолж байлаа. Өмнө нь хүний хүчин дээр тулгуурлаж ажилладаг байсан бол өдгөө нийгмийн ажилтны эрх зүйн байдал, ажиллах нөхцлийг хангаж өгөх үүргийг орон нутаг хариуцахаар болсон байна. Ингэснээр хүүхдийн байгууллага чадавхжих боломж бүрдэнэ хэмээн албаныхан хэлсэн. 


Хүүхэд хүчирхийлэлд өртөх байдал хурдацтай өсч байгаа нь сэтгэл сэрдхийлгэж байна. Тиймээс хуулиар бүх төвшинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох заалт оржээ. Энэ мэтчилэн хүүхдийн эрхийг зөрчсөн, эрсдэлд оруулсан тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулна. Хэрэв Зөрчлийн хуулиар хүлээсэн торгуулийг төлөхгүй бол нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлнэ хэмээн заажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    10 цаг 55 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    12 цаг 0 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    13 цаг 30 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    14 цаг 54 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    15 цаг 6 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    15 цаг 26 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    16 цаг 1 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    17 цаг 10 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    17 цаг 28 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    18 цаг 0 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    18 цаг 6 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    18 цаг 13 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК