Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Казах иргэд маань Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх үүд хаалга нээгдэж байна

2016-3-18
0
ЖИРГЭХ

        Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баярт зориулсан “Домборын эгшиг-2016” урлагийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урлагийн тоглолтод хүрэлцэн ирэгсэд болон казах түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Сайн байцгаана уу. Ассалейм алейкум.Та бүхэндээ хаврын баяр, Наурызын баяраар эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Баяр хүргэе.

 

Уудам Монгол орны маань өнцөг булан бүрт суугаа ард иргэддээ болон казах түмэндээ, энэ баярыг угтан тэмдэглэхээр зэхэж байгаа казах иргэддээ хамгийн сайн сайхныг хүсье. Энэ бол манай улсад өргөнөөр тэмдэглэдэг, олон жил казах иргэд маань онцгойлон тэмдэглэж ирсэн сайхан баяр юм. Бид баярынхаа үеэр тухайн жилдээ гаргасан ололт амжилт, сайн сайхан зүйлээ ярилцдаг. Ахмад азай буурлуудаа хүндэтгэж золгодог сайхан уламжлалтай. Мөн манай казах иргэдийн төлөөлөл, залуучуудын төлөөллөөс бэлдсэн сайхан тоглолтыг СТӨ-д зохион байгуулдаг уламжлал тогтоод удаж байгаа.

 

Казах түмний маань олонхи нь амьдарч байгаа Баян-Өлгий аймгаас сүүлийн үед сайн мэдээнүүд ирж байна. Сүүлийн 3 жилд Баян-Өлгий аймгийн ДНБ 150 гаруй хувиар өсч нэмэгдсэн. Жил тутам бараг тал хувиар тус аймагт бий болж байгаа баялаг нэмэгдсэн гэсэн сайхан мэдээ ҮСХ-ны мэдээнд байгааг хараад би хувьдаа туйлын бахархалтай байсан. Мөн 5000 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Мэдээж тэнд ажилгүй, хүндрэлтэй, асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай олон хүн байгаа. Гэхдээ ажлын байр бий болсон нь маш сайн мэдээ байгаа юм.

 

Хөдөө орон нутаг, аймгуудад орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө хуваарилагддаг болсноос хойш манай аймаг, сумууд бүтээн байгуулалт хийж байна. Энэ дотроос Баян-Өлгий аймаг, түүний олон сумын ард иргэд бас энэ бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, тэндээ өөрсдөө санхүү, асуудлаа шийдэж байгаа. Олон орон сууц баригдаж, олон бүтээн байгуулалт хийгдэж байгаа гэсэн сайн мэдээ ирсэн. Тодорхой чиглэлүүдэд шинээр зам барих үйл ажиллагаа эхэлж байгаа гэсэн сайн мэдээнүүд байгаа. Энэ сайн мэдээнүүдийг та бүхэнд дуулгаж, хөдөлмөрч хичээнгүй нийт иргэддээ, казах түмэндээ дахин ажлын өндөр амжилт хүсье.

 

Өнөөдөр бас цэргийн баярын өдөр таарч байна. Улс орон даяар цэргийн баярыг тэмдэглэж байгаа. Би хугацаат цэргийн албанд татагдаж тангараг өргөж явсан хүн. ЗХУ гэж байхад Цэргийн дээд сургуульд 5 жил суралцаж төгссөн. Цэргийн байгууллагад ажиллаж байсан бэлтгэл офицер хүн байгаа юм. Ийм учраас Монголын ард түмэн эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөсан эр цэргүүддээ баярлалаа гэж хэлэх ёстой. Тэр хүмүүсээ хайрлаж явах ёстой. Нийт ард иргэддээ цэргийн баярын мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Цэргийн баяр гэхээр манайхан зэвсэгт хүчний баяр гэж ойлгодог. Мэдээж дээрээс нь бүх цаг үед дархан хилээ манаж байгаа Хилийн цэргийн баяр, нийгмийн хэвийн үйл ажиллагааг сахиулж, хууль сахиулж байгаа Цагдаагийн байгууллагын баяр, далд фронтод ажиллаж улсын аюулгүй байдлыг хангаж явдаг Аюулгүй байдлын байгууллагын баяр, хэцүү хүнд цаг бүхэнд байнга бэлэн байж зүтгэж ажилладаг Онцгой байдлынхны баяр, ШШБЕГ гээд маш олон газар ажилладаг бүх хүмүүсийн баяр байгаа юм. Түүнээс гадна Монгол Улсаас хилийн чинадад үүрэг гүйцэтгэж байгаа Энхийг сахиулагчдын баяр давхар болж байгаа. Үүрэг хүлээлгээд, эх орны нэрийн өмнөөс даалгавар өгөөд гаргахад “Мэдлээ, гүйцэтгэе” гэж хэлээд гардаг ийм л тангарагтай улсууд. Үүрэг хүлээсэн цаг дор үгүй гэж хэлэх эрхгүй улсууд байдаг. Эх орноо хайрлая гэвэл эр цэргээ хайрлах ёстой гэж би хэлдэг. Цэргийн баярын мэндийг дахин хүргэж, цэргийн албан хаагчид, тэдний гэр бүл, ойр дотнын хүмүүст аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Ийм баярууд давхацсан сайхан өдөр Наурызын баярын үйл ажиллагаа улсын маань нийслэлд эхэлж байна. Манай казах иргэд Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх үүд хаалга нээгдэж байгааг хэлье. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 

“Улыс он болсын, ак мол болсын” гэдэг үгийг давтан хэлье. Баярлалаа” гэлээ.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.9.90.98)
    Наурызын нээлтийн ажилагаанд УИХ ын дарга эсвэл ерөнхий сайд ирсэн бол иргэд алга чанга ташах байсан. Ерөнхийлөгч үг хэлэхээр гарч ирэхэд алга ташилт сул байсан шүү
    2016 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Ерөнхийлөгч Элбэгээ 3 зүйлд дургүй гэсэн байх аа 1. Ямааны мах 2. Байцаа 3. ????
    2016 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Казакын ард түмний ёс заншилд хүндтэй хүмүүсийг хүндэтгэхдээ үндэсний дээл өмсүүлдэг. Гэтэл 2010 оны Баян -Өлгийн төв талбайд болсон Наурыз баярын үеэр Баян-Өлгийчүүд төрийн тэргүүнээ хүндэтгэн Ерөнхийлөгчид үндэсний дээл өргөж, заншил ёсоор өмсүүлэх гэхэд тоож өмсөхгүй Баян -Өлгийн ард түмний дургүйг их хүргэж, казакын ард түмний уламжлалыг уландаа гишгэсэнийг нийт Өлгийчүүд мартаагүй байгаа..
    2016 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.22.55)
    Ene mu hurdan zailaasaa ih gai bolohiimaadaa Urt hoshuu huzuu oroonoo gej
    2016 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.39.62)
    гутагама жимэ лалар аа?
    2016 оны 03 сарын 19 | Хариулах
  • Мухамед (59.153.114.122)
    Заавал цэргийн баяртай давхцуулаад байдаг нь бид тусгаар гэсэн санаа
    2016 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.6.34)
    төрийн тэргүүндээ баярлалаа
    2016 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.57.95.173)
    Элбэгдорж бол новш гэхээс өөр үг олдохгүй байна
    2016 оны 03 сарын 19 | Хариулах
  • мурат америкаас (182.160.32.63)
    казахуудыг тарвага гэж бодоод хошгируулаад байх юм энэ мүүнист
    2016 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (85.117.111.176)
    муу саин хасгуудииг хоож явуулах херегтеи
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    8 цаг 12 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    9 цаг 17 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    10 цаг 47 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    12 цаг 12 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    12 цаг 23 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    12 цаг 43 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    13 цаг 18 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    14 цаг 27 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    14 цаг 45 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    15 цаг 17 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    15 цаг 23 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    15 цаг 30 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК