Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Цагаан: Монголын ирэх он жилүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох чуулган

2016-3-30
0
ЖИРГЭХ

        Монголын эдийн засгийн 2016 оны чуулганы үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ.

“Монголын Эдийн засгийн чуулган” төрийн бус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монголын эдийн засгийн 2016 оны чуулганыг нээж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд, 

УИХ, Засгийн газрын гишүүд ээ,

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,          

Та бүгдийн энэ өглөөний түмэн амар амгаланг айлтган мэндчилье.

Монголчууд бид Төр засаг, хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн өргөн төлөөлөлтэйгээр Монголын Эдийн засгийн чуулганыг зохион байгуулж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, тэр жилийн төлөв байдлыг тодорхойлдог индэртэй болсноос хойш эдүгээ 7 дахь удаагаа уулзаж байна. Энэ үйл явдлыг Монголын нийгэм хүлээдэг болжээ.

 

Анх 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа 2010 оны 2 дугаар сард анхдугаар чуулганаа “БИД ХАМТДАА ЧАДНА” гэдэг уриан дор зохион байгуулж, дэлхийн санхүүгийн хямралын үр дагаврыг хэрхэн хамтдаа даван туулах талаар ярилцаж, бас нэрт эрдэмтэн Эрнандо Де Сото зочноор оролцож байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. 

 

2011 онд “ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор хоёр дахь чуулганаа зохион байгуулж, эдийн засгийн өсөлтийн талаар, уул уурхайн салбарын талаар халуун яриа өрнүүлж байсан бол 2012 оны 3 дугаар сард “ХӨГЖИЛД ХАМТДАА” гэсэн уриагаа үргэлжүүлэн эдийн засгийг солонгоруулах талаар санал бодлоо уралдуулж, Өрсөлдөх чадвар, төлөвлөлтийн талаар ярилцаж байсан.

 

Сонгуулийн жил болоод ч тэрүү их л өөдрөг дүр зураг, бас болгоомжлуулсан санал ч сонсогдож байлаа.

2013 онд бид Дэлхийд хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай орон боллоо хэмээн баяр хөөр болсон, бас ч гэж нэлээд хөөрцөглөсөн, уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ  ч зогсолтгүй, хязгааргүй өсөх мэтээр  төсөөлж, төсвийг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, нийгмийн халамж, ногоон хөгжлийн асуудлыг хөндөж байлаа. МОНГОЛ БРЭНД-ийн тухай голлон ярилцаж, уул уурхайн компаниудын үүрэг оролцооны талаар бага ярив.

 

2014 оны Эдийн засгийн чуулган “МОНГОЛДОО БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор болж, Чингис бондоос болон төсвөөс үндэсний үйлдвэрүүдээ хэрхэн дэмжих талаар уралдан ярилцсан бол өнгөрсөн жил - 2015 онд  “ИТГЭЛЦЭЛ” гэсэн уриан дор явагдав.

 

Чуулганы уур амьсгал гадаадын хөрөнгө оруулагчид болон баялаг бүтээгчдийн итгэл алдарсан, алдарч байгаа тухай, тэдний итгэлийг сэргээх, буцааж татах, хөрөнгө оруулагчдыг дайжихад хүргэж буй  үзэгдэл, шалтгааны тухай,  төсөв, санхүү, эдийн засгийн төлөв байдал хүндэрч болзошгүй тухай зовнин ярилцсан.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч болон үе үеийн Ерөнхий сайд нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж ирсэн Монголын Эдийн засгийн чуулгантай байсан сүүлийн 7 жилд Монголын амьдралд гэрэл гэгээтэй олон үйл явдал, дэвшил байсныг Та бүхэнд харуулсан слайд - дэлгэц  дээрээс тод харагдлаа.

 

Монголын хүн амын жилийн өсөлт 1,6 хувь байснаа 2 хувьд хүрч, хүн амын тоо 3 саяыг давлаа. Монгол хүний дундаж наслалт 69 болж сүүлийн 20 гаруй жилийн дотор 6.5 жилээр уртаслаа. Нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 2010 онд 2300 ам.доллар байснаа 2015 онд 4200 ам.долларт хүрч, Монгол Улс нэгэнтээ хамгийн их өртэй, нэн ядуу орнуудын жагсаалтад орох болзлоо хангаж байсан бол эдүгээ дэлхий дунд орлоготой үндэстний эгнээнд шилжлээ.

 

Хар, цагаантай хорвоо гэдэг шиг сайны хажуугаар саар зүйлс ч олон байлаа. Бид 26 жилийн өмнө сүүдрээ нуудаггүй нийгмийг сонгосон учраас тэр бүгдийн талаар энэ хоёр өдрийн туршид олон салбар хуралдаанаар дэлгэрэнгүй ярилцах боломжтой байх болно.

 

Энэ удаагийн Эдийн засгийн чуулганы сэдэв, хөндөх асуудал, санал зөвлөмж бол Монгол хэмээх их айлын амьдралын энэ жилийн төдийгүй, ирэх он жилүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох ач холбогдолтой байна гэдэгт итгэж байна.

 

Ингээд 2016 оны, АСЕМ-ын жилийн Монголын эдийн засгийн чуулган нээснийг зарлан тунхаглая” хэмээгээд цан цохин чуулганы үйл ажиллагааг эхлүүлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    4 цаг 3 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    5 цаг 8 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    6 цаг 38 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    8 цаг 3 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    8 цаг 14 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    8 цаг 34 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    9 цаг 9 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    10 цаг 18 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    10 цаг 36 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    11 цаг 8 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    11 цаг 14 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    11 цаг 21 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК