Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ

2016-3-31
0
ЖИРГЭХ

        Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр, П.Оюунчимэг нар оролцов.

Тус илтгэлийг Комиссоос хийсэн хяналт шалгалт, судалгаа, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас Комиссод хандан гаргасан гомдол, гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт болон холбогдох төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэний нийгэм, бусад байгууллагын хийсэн судалгаанд тулгуурлан боловсруулсан талаар Ж.Бямбадорж дарга дурдаад илтгэлийн товч танилцуулгыг хийлээ.

 

 

Нэгдүгээр бүлэгт. Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн хүрээнд хорих ял эдэлж буй хүмүүсийн хуулиар хязгаарлаагүй, баталгаатай эдлэх ёстой эрх хэрхэн хангагдаж байгаа талаар Комисс 2015 онд ШШГЕГ-ын харьяа чанга дэглэмтэй Хорих 401, гяндан буюу хорих 405, эмэгтэйчүүдийн хорих 407, чанга дэглэмтэй Хорих 409, насанд хүрээгүйчүүдийн Хорих 411, чанга дэглэмтэй хорих 415, жирийн дэглэмтэй Хорих 421, чанга дэглэмтэй хорих 429, жирийн дэглэмтэй хорих 443 дугаар ангиудад хяналт шалгалт, судалгаа хийж, хорих байрны орчин нөхцөл, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, ялтны хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс олголт, сахилгын шийтгэл оногдуулж буй шалтгаан нөхцөл, ялтны сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг тусгав. Мөн тус бүлгийн 2 дахь хэсэгт тодорхой хүрээнд эрх нь хязгаарлагдаж буй хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн талаар авч үзэв. Комисс 2015 онд Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчид, ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт эмчлүүлэгчид, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн “Түр хамгаалах байр”-аар үйлчлүүлж буй иргэд болон насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтэд тус тус хяналт шалгалт, судалгаа хийсэн. Хүний эрх, тэр дундаа эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн эдлэх ёстой эрхийг баталгаажуулж, НҮБ-аас батлан гаргасан олон улсын гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орсон боловч эдгээр баримт бичгүүд тэр бүр хэрэгжиж чадахгүй байна.

 

Хоёрдугаар бүлэгт.  Баривчлах, цагдан хорих арга хэмжээ нь хүний халдашгүй, эрх чөлөөтэй байх үндсэн эрхийг хөнддөг тул гэмт хэрэгт холбогдсон хүн бүр өөрийгөө өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхтэй болохыг Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал,  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон олон улсын эрх зүйн бусад хэм хэмжээ, зарчмаар тодорхойлсон болно. Гэтэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч бие дааж нотлох баримт цуглуулах эрхгүй, хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг өөрийн санаачлагаар дуудах эрхгүй зэрэг хязгаарлагдмал хүрээнд оролцож, ялангуяа шүүн таслах ажиллагаанд өмгөөлөгч нь мэтгэлцээний үр нөлөөтэй тал болж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл байдлыг өөрчилж, үндэсний хэмжээнд эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишиг стандарт, хэм хэмжээнд нийцүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага байна. 

 

Гуравдугаар бүлэгт. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” болохыг баталгаажуулж, Нийгмийн даатгалын багц хууль, Нийгмийн халамжийн багц хуулийг тус тус мөрдөж байгаа нь төрөөс зайлшгүй дэмжлэг туслалцаа үзүүлбэл зохих иргэдийн “ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрх”-ийг хангаж, хамгаалах нийгмийн хамгааллын тогтолцоог олон улсын хэм хэмжээ, зарчимд нийцүүлэхэд томоохон дэвшил болсон билээ. Ялангуяа ахмад настны эрхийг баталгаатай эдлүүлэхэд тэдгээр иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын цогц бодлого, үйлчилгээний төрөл, хүртээмж, чанарыг сайжруулах шаардлага тулгарч байгааг тус илтгэлд тусгасан болно.

 

Дөрөвдүгээр бүлэгт.  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хүн бүр хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах ... эрхтэй.” гэж заасан билээ. Комисс энэ удаагийн илтгэлдээ Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлтэй танилцаж, тэднийг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, оношлогоонд хамруулах, зарим анги, албадын ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, албан хаагчдад илүү цагаар, амралтын болон баярын өдөр ажилласан нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, аюулгүй байдлыг хангах үүднээс ажилтан бүрийг нэг бүрийн тусгай хэрэгслээр бүрэн хангах, одоо ашиглагдаж буй тусгай хэрэгслүүдийг шинэчлэх, сайжруулах, албан хаагчдын тухайн улирлын албаны дүрэмт хувцасны хангалтыг хугацаанд нь тавьж хэвших зэрэг асуудлыг хөндсөн болно. Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусад хууль тогтоомж болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүн бүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, мэргэших, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, амрах зэрэг хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдлыг тусгалаа.

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх асуудлаар тодорхой саналыг энэхүү илтгэлд тусган Монгол Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (124.158.88.13)
    zuv uuruu yadraad argaa baraad ireheer uilaad l ochno doo ene ISH gedeg teneg
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • иш (202.126.89.180)
    Та нар шал дэмий юмаар цаг нөгцөөхөө болиочээ. Манай улсын бүхий л салбарт хүний эрх гээч юм чинь хөлд гишгэгдээд удаж байна. Илтгэл хурлаар ажил хийдгүй юм. Зөвхөн сүүлийн сард болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаач. Бяцхан хүүхэд нохойд идүүлж хөхүүл хүүхэдтэй эмэгтэй сэжигтэнгээр хоригдож, хуулийн байгуулагууд нь иргэдээ үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан хандадаг, тэрч бүү хэл цагдаа нь зодож тамлах аргаар хэрэг хүлээлгэдэг аргаасаа одоо болтол салаагүй байгаа жишээ байнга гарч байхад та нарын дуу хоолой тэмцэл хаа байгаа юм бэ. Та нар ичээч.
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Хүний эрхийн комисод би очиж хохирлоо шийдүүлж байлаа. Тэд нар хүний эрхийн зөрчилд сэрэмжтэй хурдан шуурхай ажилладаг юм л байналээ. чи өөрөө очиж үзээгүй мэдэхгүй байж хамаагүй ингэж шүүмжилж болохгүй байхаа. ядаж эхлээд газар дээр нь очоод ажил байдлыг нь шалгаад шүүмжил
      2016 оны 03 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    2 цаг 29 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    3 цаг 34 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    5 цаг 4 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    6 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    6 цаг 40 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    7 цаг 0 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    7 цаг 35 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    8 цаг 44 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    9 цаг 2 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    9 цаг 34 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    9 цаг 40 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    9 цаг 47 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК