Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажилдаа явж байгаад осолдвол үйлдвэрлэлийн осолд тооцно

2016-4-03
0
ЖИРГЭХ

2015 оны байдлаар үйлдвэрлэлийн 383 осол бүртгэгдэж, 48 хүн амь насаа алдаж, 25 хүн тахир дутуу болж, 325 хүн хөдөлмөрийн чадвараа түр алджээ. Эндээс үзвэл Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал тулгамдсан хэвээр байгаа юм.

 

Үйлдвэрлэлийн осол гэдгийг иргэд ажилтан ажлаа хийх явцдаа осолд орохыг хэлдэг гэж ойлгодог. Харин үйлдвэрлэлийн осол гэдэгт зөвхөн ажлын байран дээрээ бус ажилдаа ирэх, очих замд болон албан томилолтын хугацаандаа өртсөн ослыг ч хамруулан хэлдэг юм байна.

 

Засгийн газрын 2000 оны 107-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг судлан бүртгэх дүрэм”-д үйлдвэрлэлийн осолд тооцох бүх тохиолдлуудыг тусгайлан заасан байдаг аж. Үүнд, ажилтан ажлын үндсэн ба туслах байранд, эсвэл албан томилолтоор, мөн гэрээ, хэлэлцээрийн дагуу бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тэрчлэн ажлын байр, нэгж салбарын хооронд байнга явж ажлаа гүйцэтгэгч ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байгаад өртсөн ослыг тооцсон байна.

 

Түүнчлэн ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэгч ажлын байрандаа амарч байх, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхлэн цэгцлэх, ажлын хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед гарсан осол, ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа өртсөн осол ч хамрагддаг юм байна.

 

Тэгэхээр ажилдаа явж байхдаа осолд өртвөл үйлдвэрлэлийн осолд тооцогдож, зохих нөхөн олговрыг хүртэх эрхтэй юм байна. Гэхдээ уг ослыг тогтоохдоо тухайн ажилтны гэр, ажлын байр хоорондын чиглэл, цаг хугацааг үндэслэдэг аж.

 

Үндсэн ажлаа гүйцэтгэх үедээ байгаль цаг уур, гал усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн хорт бодисын нөлөөлөл, түүнчлэн хорхой шавьж, мал амьтны халдлагад өртсөн болон гоц халдварт өвчний голомтод ажиллаж байхдаа эсрдэлд орсон зэрэг нь ч мөн үйлдвэрлэлийн осолд тооцогддог байна.


Харин дараахь нөхцөл байдал гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй аж.

Тухайлбал, ажил олгогчийн шийдвэргүйгээр үндсэн үүрэгт ажлаасаа өөр ажил гүйцэтгэж байгаад осолдох, ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс болон ажлын байраа орхиж явсан, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан боловч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг ноцтой зөрчсөнөөс осолдох гэх зэрэг нь үүнд хамаарах юм байна.

 

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биедээ гэмтэл учруулах зэрэг тохиолдолдыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй тухай заасан байдаг аж.

 

Хөдөлмөрийн чадвараа алдвал нөхөн олговор

 

Хэрэв үйлдвэрлэлийн осолд орсон нь тогтоогдвол Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн дагуу нөхөн төлбөр олгоно.

 

Тус заалтад “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гээд “хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсанд 9 сар, 71 хувиас дээш алдсанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэжээ.

 

Мөн “нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” олгохоор заасан байна.

 

Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болох тухай хуульчилжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (205.201.255.5)
    HUTS
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    2 цаг 26 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    3 цаг 31 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    5 цаг 1 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    6 цаг 26 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    6 цаг 38 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    6 цаг 57 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    7 цаг 32 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    8 цаг 41 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    8 цаг 59 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    9 цаг 31 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    9 цаг 37 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    9 цаг 44 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК