Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Төрийн өндөрлөгүүд эдийн засгийн хямралаас гарах гарц олсон уу

2016-4-03
0
ЖИРГЭХ

Монголын эдийн засгийн форум 2016 "Сургамж, сорилт, шийдэл" уриан дор Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өнгөрсөн пүрэт гарагт хаалтаа хийсэн. Тэгвэл энэхүү формын үеэр төрийн өндөрлөгүүдийн хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

 

Ч.Сайханбилэг:  Улс төр эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг эрүүлжихгүй

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын эдийн засгийн форумын нээлтийн үеэр хэлсэн онцлох ишлэл:

 

Баримт 1. Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвагийн аль нэгэнд эхэлж шийдэгддэг үе өнгөрөөд 26 жил боллоо.

 

Баримт 2. Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан. Ядаж л Оюу толгойн 2 дахь шатыг явуулж байсан бол  одоогийнхоосоо хоёр дахин дээр суух байлаа.

 

Баримт 3. Өнөөдөр уул уурхай, байгалийн баялагийн экспорт дээр суурилсан манайтай адил бүх эдийн засгууд хүчтэй хямарч байна.

 

Баримт 4. Намаараа, улсаараа,  нийтээрээ улс төр эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг эрүүлжихгүй байна. 

 

Баримт 5. МАН-ын Засгийн газрын үед 11,3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9,9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгджээ. Үүнээс өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4,9 тэрбум долларын зээл  байна. Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2,3 тэрбум орчим долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ. Идсэн уусан гээгүй шүү, битгий мушгиарай.

 

Баримт 6. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн “Эм Си Эс” компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын “Мак” компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн “НИК”, “Петровис” компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм. 

 

Баримт 7. Өрийн тухай яриагаар  өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улс төрч нөхдөө. Та бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье.

 

Баримт 8. Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн компаниа хийх шаардлагагүй гэдгийг энд зориуд онцолъё. Сонгуулийн компани нэг өдөр л дуусна. Монгол Улсын нэр хүнд имиж дуусахгүй үргэлжилнэ гэдгийг санацгаа.

 

Ц.Элбэгдорж: Би хүндрэлээс удаан хугацаанд зовлонтой замаар гарна гэж бодож байгаа

 

Сургамж, сорилт, шийдэл уриан дор явагдаж байгаа форумын хоёр дахь өдрийн нээлт Ерөнхийлөгч үг хэлснээр эхэлсэн юм. Түүний хэлсэн онцлох ишлэл:

 

Баримт 9. Монголын байршил, зам хэцүү. Монголд боломж олон олдоод байдаггүй. Аманд орсон шар тосыг хэлээрээ битгий түлхээрээ гэж үр хүүхдэдээ захиж хэлсэн. Үнэхээр түүхий эдийн үнэ өндөр байсан тэр үед “аманд орсон шар тос”-ыг бид ашиглаж чадаагүй.  Одоо зарим этгээд үүн дээр улс төр хийж, жүжиглэж байна.

 

Баримт 10. Ард түмний хувьцааг үхүүлснийхээ төлөө, ард нь байсан ашиг орлогыг алга болгосныхоо төлөө бүжиг, хийж наадах хэрэггүй. Монголын залуу үе ийм зүйлд автвал дахиад бид алдах болно. Улстөрчид үнэхээр хариуцлагагүй байна. 

 

Баримт 11. Нэг УИХ-ын гишүүн “Би том төсөл зогсоосноороо бахархдаг” гээд мэдэгдэл хийж байсныг санаж байна.  Эм тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд сонгогчдодоо тэр УИХ-ын гишүүн бодоогүй юм байх даа.

 

Баримт 12. Эдийн засаг бодитой, мөнгөөр хэмжигддэг. Улс төр бол мэдэгдэл, дүр эсгэсэн хандлагад халхавчлагдаад явж болно. Эдийн засгийг халхавчлах ямар ч боломжгүй. Тийм учраас бодитой, хохирол нь мөнгөөр гардаг.

 

Баримт 13. Хүндрэлд яаж орсон. Тэр байдлаараа гарна. Хүндрэлээс гарах арга замаа олоод ажил хэрэг болгон, сургамжлах хэрэгтэй. Би хүндрэлээс удаан хугацаанд зовлонтой замаар гарна гэж бодож байгаа. Эндээс гарах эд шидийн зам байхгүй. Ид шид амлаж байгаа хүмүүсийн үгэнд хууртвал дахиад бид хүндрэлд орно.

 

Баримт 14. Манай сонгогчид хэрсүү, өнгөнд хууртахгүй болж байгаа. Бид нэгнийхээ амжилтад алга ташдаг байдал алга болсон. Спортод медаль авсан хүнд алга ташдаг мөртлөө гаднын хөрөнгийн бирж дээр  итгэл хүлээгээд мөнгө босгож байгаа тэр бизнесмэнд бид алга таших ёстой. Хүнээс мөнгө зээлнэ гэдэг хамгийн том итгэл. Бизнест хүний итгэлийг алдсан хүн улс төр рүү зүтгэх юм. Бизнесийг хулгайн аргаар хийх гэсэн хүн улс төрийн мөн тийм л аргаар хийх гэж оролддог юм байна.

 

Баримт 15. Улс төрд хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй байна. Улс төрд хэцүү ажил хийх гэж ордог гэж бий хэлдэг. Янз бүрийн амьтныг аргалах гэж шийдэл хэрэг болдог. Монголын зовлон гаднаас биш. Дотроосоо байна. Эдийн засгийн хүндрэл бол Монголд эдийн засгаас биш улс төрөөс болж байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн чуулганаар улс төрийн асуудал ярих ёстой.

 

Баримт 16. УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж чадахгүй байна. Цацраг идэвх бодистой холбоотой асуудлаар болно, болохгүй гээд хоёр тийшээ хараад суучихсан байгаа. Ийм зүйл болгоомжтой ханд гэж би энэ хүмүүст хэлж байгаа.  Үүний оронд Хариуцлагын, Төрийн албаны тухай хуулиа ярь л даа. Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэн хүртэл хариуцлагатай байя.

 

 

З.Энхболд: Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд Монгол Улс буруугүй

 

Монголын эдийн засгийн форум хоёр өдөр үргэлжилж, өнгөрсөн пүрэв гарагт хаалтаа хийсэн. Эдийн засгийн форумыг УИХ-ын дарга З.Энхболд хааж, үг хэлсэн юм. Түүний үгнээс онцолж байна.

 

Баримт 17. Дэлхийн эдийн засаг эмзэг байгаа, мөн дэлхийн томоохон орнуудын эдийн засгийн өсөлт өмнө төсөөлж байснаас муу байгаа тухай ОУВC энэ 3 дугаар сарын эхээр анхааруулсан.

 

Баримт 18. Ялангуяа, манай гол түнш БНХАУ-ын гадаад худалдаа өмнөх жилээс буурсаар байгаа нь эдийн засагт багагүй эрсдлийг учруулж байна. 

 

Баримт 19. Өнөөдөр манай аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67 хувь, экспортын 79 хувь нь уул уурхайгаас хамаарч байна.

 

Баримт 20. Эдийн засаг байнга 2 оронтой тоогоор өсөөд байдаггүй, xүссэнээрээ газар ухаад, нүүрс зараад өндөр ашиг олоод байж болдоггүй, бага хүүтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр байнга олдоод байдаггүй гэдгийг дан ганц Монгол биш, дэлхий нийтээрээ ойлгож авлаа. 

 

Баримт 21. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд Монгол Улс буруугүй.

 

Баримт 22. Харин нийт эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болгож орхисон нь Монголын төрийн, үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газруудын алдаа юм. Бид өнөөдөр энэ алдааныхаа төлбөрийг төлж байгаа. 

 

Баримт 23. Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Таван толгойн төслийг Улсын Их Хурал зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна.

 

Баримт 24. Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох 2 сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр Тавантолгойн ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй.

 

24tsag.mn    Б.Энхжин 

 

 

image

Монголын эдийн засгийн форум 2016 ”Сургамж, сорилт, шийдэл” уриан дор Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өнгөрсөн пүрэт гарагт хаалтаа хийсэн. Тэгвэл энэхүү формын үеэр төрийн өндөрлөгүүдийн хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • irgen (183.177.98.242)
    delhiid hymarch bn, ardiin namiin buruu geh um yriaad l. chadahgui um bn zailaad ogio gej helchihej boldoggui um bhldaa
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Unschigch (77.13.156.163)
    Ц.Элбэгдорж Би хүндрэлээс удаан хугацаанд зовлонтой замаар гарна гэж бодож байгаа. iim bodoltoi eroenhiilogchtei Ard Tuemen yana daa, hetsuuye!
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.94.102)
    Ardiin namiin ued 11.3 terbumiin or geed baigaa cnin gants ardiin nam bisn ardiin nam, ardcnilsan namiin hamtarsan zasgiin ued geh ni zob baih aa, sangiin said ni Bauartsogtoos ehleed dandaa ardcnilsan namiin nohod baisan snuu dee, tegeheer ardiin nam dangaaraa ued barag orgui baij, harin cn orosiin ih oriig darsan biz dee
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • сургамж (112.72.12.7)
    Монгол судлаач Японы эрдэмтэн Кимура Аяаоки Тархины тураал нийтлэлдээДэлхийн 2-р дайны Японы хямралыг өнөөгийн Монголын шилжилтийн үеийн хямралтай зүйрлэдэг.Япончууд тэр үед хүн бүр хүчээ дайчлан ажиллаж,Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус,одоогийн зарим Монгол хүн шиг эх орны нэрээр хаа нэгтэйгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжүүлж байгаагүй юм гэнэ билээ. Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зүйрлэх гээд байгаад зэвүү хүрч байна гэжээ.Манай эдийн засгийн хямралын гол шалтгаан нь төрийн өндөрлөгт гарсан люмпен-элитүүдийн эх орноо тонон дээрэмдсэний үр дүн гэж ойлгож болно.Одоо 2-р ээлжийнхэн хоолондоо орохоор үймээн тарьж,үгэн сумаар үзэлцэж байна.Энэ байдал хэзээ дуусахыг тэнгэр л мэдэх байх
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • дахин дахин бод (112.72.12.11)
    монгол хүний бусдаас ялгарах нэг гол зүйл нь хувиа хичээх явдал Ялангуяа баячуудынх нь хувиа хичээх иргэдээ хэт мөлжиж улам ихээр баяжиж тансаглалаараа тасрах гаж үзэгдэл монголыг удахгүй сөнөөх байхаа бидний хэдэн гэр бүл л монголыг тэжээж байгаа гэж аархах нь хэтрээд улмаар улс төрийг тороороо бүрхэж хурууны үзүүрээр дохио зангаагаараа монголыг удирдах дээрээ тулсан бус уу Хүслээр нь болохгүй болохоор иргэдээ шоронд хийх болоод байна Иргэдээ гэсэн улс төрчдийг шоронд ядах юмгүй шидэж байна Энэ одоо юу вэ Хэт ардчилал уу хэт барууныг барьсан зүйл бодлого үү Юу вэ Улс төрийн дундаж сайн анализ хэрэгтэй болж дээ Эдийн засгийн болон улс төрийн шинэхэн бодлого үнэхээр даруй хэрэгтэй болжээ
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Иргэн (150.129.143.100)
    ЭНЭ ХЭДЭН ХУЛГАЙЧ НАР ЧАДАХГҮЙ БАЙЖ ЧАДНА 2016 ОНД УИХ-Д ОРНО ГЭЭД Л ДАЙРААД БАЙХ ЮМ УЛСАА ЖИВҮҮЛЭХ ГЭЭГҮЙ Л ЮМ БОЛ Ц.НЯМДОРЖ ,Д.ЛҮНДЭЭЖАНЦАН ,Д.ДЭМБЭРЭЛ , Ө.ЭНХТҮВШИН ,Б.БАТ-ЭРДЭНЭ ,Ц.ДАВААСҮРЭН, н.БОЛОРЧУЛУУН , С.ГАНБААТАР нарыг УИХ-д сонгох хэрэгтэй МАК-ийн Н.НОМТОЙБАЯР ,МСС-ийн Л.ЭНХ-АМАГЛАН нарын олон олон хулгайч нар Ардын намын Бат илэрхийлэх өвөрлөчихсөн тууж явааг худлаа гэх үү
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Иргэн (150.129.143.100)
    ЭНЭ ХЭДЭН ХУЛГАЙЧ НАР ЧАДАХГҮЙ БАЙЖ ЧАДНА 2016 ОНД УИХ-Д ОРНО ГЭЭД Л ДАЙРААД БАЙХ ЮМ УЛСАА ЖИВҮҮЛЭХ ГЭЭГҮЙ Л ЮМ БОЛ Ц.НЯМДОРЖ ,Д.ЛҮНДЭЭЖАНЦАН ,Д.ДЭМБЭРЭЛ , Ө.ЭНХТҮВШИН ,Б.БАТ-ЭРДЭНЭ ,Ц.ДАВААСҮРЭН, н.БОЛОРЧУЛУУН , С.ГАНБААТАР нарыг УИХ-д сонгох хэрэгтэй МАК-ийн Н.НОМТОЙБАЯР ,МСС-ийн Л.ЭНХ-АМАГЛАН нарын олон олон хулгайч нар Ардын намын Бат илэрхийлэх өвөрлөчихсөн тууж явааг худлаа гэх үү
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    та гурав монголыг дампууруулж элгээрээ мөлхүүлж ард түмэнд гай зовлон авчирч дууслаа. ОДОО ЗАЙЛЦГАА. УЛС ОРОН 3 хан САЯ монголчуудыг ямар байдалд оруулсаныг хар хоосон чалччилж хуцалгүй далд орцгоо..........
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    энэ гурав засаг барихдаа монголыг өрөнд оруулж зээл авахаас өөр хийгээгүй байна шүү дээ. өөрсдийгөө буруугүй буруугаа өрөөлөөс хай гээд байна даа.
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.142.71)
    yaduural negeer ch buurahad dalaid tusal nemer
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.142.71)
    orgomjloliin chuulga bolj yaj ediin zasgaa oroos
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Бод дахиад бод (150.129.140.8)
    Өөрсдийн арчаагүй байсныгаа гадаад оронд болж байгаа үйл явдалтай холбоод байх юм Холбох юм бол тэдний жишгээр ажиллаж амьдрах хэрэгтэй Тэнд баячууд нь том компаниуд нь ард түмнээ ажилтай аваад явж байна Манайд тэр 20 гэр бүл нь баян болог л дээ Ард түмнээ ажилтай амьдралтай байлгах юм бол бид тэдэнд талархахаас бус тэднийг хаа сайгүй муулж атаархаж доромжилж явах шаардлага байхгүй Маргааш 200 нөгөөдөр 2000 гэр бүл баян болж л таараашдээ Өнөөдөр шороогоороо байгаа баялаг чинь баялаг биш шороо, үнс ч болж мэднэ Эцэг өвгөд маань бидэнд өргөн уудам газар нутаг л үлдээсэн бид үр хүүхдүүддээ бас л үлдээх болоод байна Тэнэгтэж гайхуулаад байх юм алга баялаг үлдээе гэвэл нүдэнд харагдах гарт баригдах бүтээн байгуулалт үлдээе
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.21.79)
    энэ 3 төрийн өндөрлөгт хэрэгтэй нэг ч алга. худлаа дүр эсгэсэн эх оронч гэдэг нь өнгөрсөн жилүүдэд харагдлаа. эднээс хурдан салахгүй бол улам л дордоод байх нь
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин (112.72.12.2)
    Энхболд нь арай дээр юм хэлжээ Монголын баялгийг хэдхэн гэр бүл ашиглаад өнгөрөх нь хамгийн шударга бус Том уурхайгаа нэг компанид өгөөд иргэд хэдхэн жил л хэдэн төгрөг бэлнээр аваад тэгээд нэг мэдэхэд тэр уурхай дуусаж бид ядуурлаас гараагүй хэвээр үлдэх шүү дээ Мөнгө нь багтаж ядсан хэдхэн гэр бүлийнхэн Монголыг хэдэн үеэрээ дамжин захирах дээрээ тулах юм Илүү холоор илүү олон хүчин зүйлүүд дээр тулгуурласан шийдвэрийг гаргаж ярих нь зүйтэй байна даа Ерөнхийлөгч одоогийн буюу өнгөрсөн зүйлийг харуусан хэлжээ Энэ бас л хэтэрхий харамсалтай юмдаа Алтанхуягийг буулгах нь түүний шахалт байжээ гэдэг нь одоо ийм ил болждээ Сайханбилэг болохоор өрийг буюу бас л өнгөрснөө яах вэ гэдэг дээр л хэлжээ Өрийн удирдлагын асуудлыг ярих хэрэгтэй юм даа Бодвол шинэ санаа шийдвэр эрхбиш байгаа байлгүй дээ гэж найдахаас
    2016 оны 04 сарын 03 | Хариулах
    • Ajaa taij
      Xedhen ger bul bish gantshan hund ugsun ni deeruu tegeed maagii?
      2016 оны 04 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    6 цаг 47 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    7 цаг 52 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    9 цаг 22 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    10 цаг 47 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    10 цаг 58 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    11 цаг 18 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    11 цаг 53 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    13 цаг 2 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    13 цаг 20 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    13 цаг 52 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    13 цаг 58 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    14 цаг 5 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК