Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Даваацэрэн: Инновацийн бодлого гаргасан, сайн үр дүн авчирсан хүмүүсийг үр дүнгээр нь шагнана

2016-4-04
0
ЖИРГЭХ

ИХ-ын дарга З.Энхболдыг Орхон аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн мэдээлэл хийсэн юм. Улс даяар яригдаж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирлууд еврогоор урамшуулал авдаг тухай, Улаанбаатар хотод өндөр үнэтэй орон сууцны дэмжлэг хүртсэн талаарх мэдээлэлд анх удаа тайлбар өглөө. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн дээрх асуудлаар ярьсан яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Монгол улсын төр засаг надад, манай багт “Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдах ажилд ажиллахыг хүсч, энэ албан тушаалд томилсон юм. Би юуны өмнө хэлэхэд, төр засгийнхаа итгэлийг алдаагүй. З.Энхболд дарга ажил авсаны дараа надад шууд хэлсэн, “Танай Эрдэнэтэд УИХ-ын чуулган завсарлангуут манай гишүүд танай үйлдвэр дээр очно, урлаг, соёлын одод чуулдаг юм байна лээ. Чи Эрдэнэт үйлдвэрийг шахааны бизнесээс салгах ёстой” гэж хэлсэн. Үүний дагуу би гурван жил зүтгэлээ. Би ирээд хоёр зүйлийг онцолж багийнхандаа хэлсэн. Нэг тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өөрийн өртөг 6625 ам.доллар байна. Илүү өндөр үнээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна, үүнийг хэмнэе. Хэмнэлтийн бодлого хэрэгжүүлье. Хоёр дахь нь инновацийн бодлого хэрэгжүүлье, Монгол улс Инновацийн тухай хуультай, хэн илүү сэтгэж, хэн оюуны хөдөлмөрөө үйлдвэрлэлд нэвтрүүлж байна, тэр хүнд харамгүй шагнал өгнө гэсэн хоёр болзлыг тавьсан. Бид жил бүр 1000 инженерийн уулзалт зөвлөгөөнийг хийж байгаа. Инновацийн ажлыг эхлүүлчихсэн явж байгаа. Хэмнэлтийн бодлогын үр дүн хэрэгжээд явж байна. Гурван жилийн хугацаанд 259 тэрбум төгрөгийн үр ашгийг манай баг авчирчээ. Саяхан би хоёрдугаар сарын 26-нд энэ индэр дээрээс гурван жилийн хугацааны нэгдсэн тайлангаа тавьж байсан. Энэ тайлангаар 259 тэрбум төгрөгийн үр ашгийг манай баг авчирчээ гэж гарсан. Үүнээсээ бид бүх ажилчиддаа хүртээсэн. Энэ нь 22.2 тэрбум төгрөгийг гурван жилийн хугацаанд бүх ажилчиддаа цалингаас нь гадна дэмжлэгийн эх үүсвэрээс олгосон. Өөрийнхөө өмнө хариуцлага хүлээсэн удирдлагын багтаа, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр нүүрээ улайлган явсан захирлууддаа би энэ хэмнэлтээс байр авч өгсөн. Гэхдээ өмнөх үеийн орлогч захирлууд үйлдвэр дээр шахаа хийчихээд мөнгө авдаг байсан, дээрээс нь байр авдаг байснаас огт өөр зүйл. Өөрөө баялгийг бий болгоод, баялгийнхаа эх үүсвэрээс урамшуулал авсан юм. Би хууль зерчөөгүй, надад оногдсон эрхийн хүрээнд шийдсэн. Хаана ч хариуцлага хүлээхэд бэлэн байгаа.

2016-04-01 014

Хэмнэлтийн 131 тэрбум төгрөг бол УИХ-ын гишүүн, урлаг, соёлын оддын компанийн чуулдаг байсан тэр шахааны бизнесээс олсон хөрөнгө юм шүү. Үйлдвэрийн шахааны бизнесийг үгүй болгож, 90 хувийн ашиг олсноосоо 10 хувийг нь ажилчиддаа шагнал болгож өгсөн юм. Энэ бол бидний бий болгосон баялаг. Цалингийн хувьд манай нарийн мэргэжлийн инженерүүдийн цалин бусад жишиг үйлдвэрээс харьцангуй бага. Оюутолгойгоос 10 мянган ам.долларын цалинтай геологийн инженерийг би гуйж авчирчихаад, 2 мянган ам.доллар хүрэхгүй цалин өгч байна. Иймд онцгой, гоц авьяасыг худалдан авах хуулийн дагуу гэрээ контракт хийж ажиллаж байна. Урдны удирдлага өөрийн багтаа 36 хүнтэй гэрээ байгуулаад ажиллаж байсан бол би 12 хүнтэй гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Би үйлдвэрийнхээ технологийн бодлогыг нуруундаа үүрч яваа гол инженерүүдтэйгээ, гол хүмүүстэйгээ гэрээ байгуулаад, өгөх зүйлээ ч, цалингаа ч өгнө. Би энэ бодлогоосоо ичихгүй, айхгүй. Яагаад гэвэл энэ үйлдвэрийн технологийн бодлого монгол инженерүүдийн оюуны бодлого дээр явж ирсэн. Хэдхэн жилийн өмнө гол бодлогыг орос мэргэжилтнүүд хариуцдаг байсан юм. Өнөөдөр монголчууд бодлогоо авч явж чадаж байгаа. Би үүгээр бахархаж, гол хүмүүсээ дэмжих болно.

 

Нийгмийн хариуцлагын асуудал дээр “Эрдэнэт үйлдвэр” боломжтой бодлого барьж байгаа. З.Энхболд даргын ярьсан моргейжийн зээлийн дагуу 1450 ажилчинд 8 сая төгрөгийн хөнгөлөлт өгч, орон сууцтай болгосон. Харин төр засгийн зүгээс моргейжийн зээлийг нь таван хувь болгож байгаад талархалтай байгаа, ажилчдынхаа өмнөөс. Үүний зэрэгцээ ажилчдаа орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр боловсруулсан. “Эко-400” хорооллын зураг төслийг хийгээд, Зөвлөлийн хурлаар батлуулчихсан. Санхүүгийн боломжтой үед 400 айлын орон сууцыг барьж ажилчиддаа өгнө. Гэхдээ энэ хөтөлбөрийг газар төлөвлөлтийн бодлоготой уялдуулж, өөрийн өмчийн газартай, орон сууцтай болох нөхцлийг бүрдүүлсэн зураг төслийг хийгээд Зөвлөлийн хурлаар батлуулсан. Мөн “Залуус-600”, “Москва-300” орон сууцны зураг төслийг хийгээд Зөвлөлийн хурлаар батлуулсан. Эрүүл мэндийн 5,6 км замыг бид ашиглалтанд орууллаа. Манай ажилчид дугуйгаар, явган замаар алхаж ажилдаа ирж очиж байна. Энэ бол ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн томоохон хөрөнгө оруулалт гэж бодож байгаа. Өр барагдуулах ажлын дагуу бид 64 орон сууцыг хураан авч, ажилчиддаа өгсөн. Хэдийгээр бага тоо ч банкны хүүгүйгээр 64 айлыг орон сууцанд оруулсан. Одоо бид гэр хороололд амьдардаг ажилчиддаа эко нөхцөлөө сайжруулахад нь 8 сая төгрөг олгох эрхийг нээгээд өгчихсөн. Утаагүй байх, ус, дулаанаа өөрсдөө шийдэх боломжийг нь ажилчиддаа олгож байгаа. Цаашдаа бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө инновацийн бодлого гаргасан, сайн үр дүн авчирсан хүмүүсийг үр дүнгээр нь шагнана. Цалингаа аваад бий болгож байгаа нийтийн баялгаас биш, өнөөдрийн өгч байгаа үр дүнгийн шагнал бол өөрсдийнх нь бий болгосон баялаг юм. Инновацийн бодлогоор таны оюуны өмчийг эргэлтэнд оруулна. “Эрдэнэт үйлдвэр” инновацийн бодлогыг боловсруулж ажилласнаар сайн үр дүнг авчирсан. Инновацийн хөгжлийг бид үр дүн болгоно. Үүний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” хөгжиж, ажлын байр аюулгүй болох ёстой, цалин, үр дүн нь харагдах ёстой. Үүнийг хязгаарлаж болохгүй. Сая яригдаад байгаа орон сууцнуудыг ил тодоор Санхүүгийн бүх тайланд тусгасан. Татварыг нь төлүүлсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь тусгуулаад Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байгаа. Тийм учраас далд идэж байсан үйлдвэрийн далд эдийн засгийг байхгүй болгохын төлөө зүтгэсэн хүмүүсээ бодитой урамшуулсан. Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (5.228.87.5)
    Москва дахь телеелегчийн газрын хулгайчуудаа хэзээ шагнах вэ захирлаа...
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.140)
    Urd udirdlagyn hiij bsan ajlyg eerseddee naalduulah ch oncgui l baimaar um. Harin ter humuusee uramshuulchihaad,odoogiin humuuseesee hiisen ajild n taaruulj uramshuulbal shudarga boloh um.. Davaageren zahiral dood uls chin yaj tansaglaj bgaag humuusees asuugaad uzeerei,yun urdah humuus?
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • ИРГЭН (112.72.12.11)
    ТЭР БАЯЛАГИЙГ ЖИРИЙН АЖИЛЧИД ГАЗАР ДЭЭР ГАРГАЖ АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛХООС КОНТОРТ СУУДАГ ДАВААЦЭРЭНГИЙН ХҮМҮҮС ХИЙДЭГҮЙЛ БАЙХГҮЙ ЮУ НААДАХ ЧИНЬ МОНГОЛЫН БАЯЛАГ БОЛХООС ГАНЦХАН ДАВААЦЭРЭНГИЙН БАЯЛАГ БИШ ШАГНАСАНЧ ГЭСЭН БАС УЧИРТАЙ БАЙЛ ДАА ТАСАРЧИХСАН ДОЛОО НАЙМАН ЗУУН САЯАР БАЙР АВЧ ӨГДӨГ ЯДАЖ АРАЙ ОЛОН ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ШАГНАЛ ӨГМӨӨР СӨН
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Хүний хөдөлмөрийг ингэж үнэлэх хэрэгтэй. Хэн юу хийж чадаж бна тэр хүн хүртэх ёстой урамшууллаа авч, хулгай, луйвар хийсэн нь ял шийтгэлээ үүрдэг байх хэрэгтэй. Танд ажлын өндөр амжилт хүсье.
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.72.245.46)
    за, за идээгүй юм гэж бодье
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.97)
    hubaagaad idsen baina,hulgaichaa
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (218.191.4.96)
    Za baga hutsaarai muu hulgaich yund naidaj tomordog yum be tsagdaa prokuror eronhiilogch nart naidaj bgaa yumuu ulsiin horongo idchiheed hahah odor Irene shuu
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    1 цаг 5 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    2 цаг 10 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    3 цаг 40 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    5 цаг 4 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    5 цаг 16 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    5 цаг 36 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    6 цаг 11 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    7 цаг 20 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    7 цаг 38 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    8 цаг 10 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    8 цаг 16 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    8 цаг 23 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК