Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын хуулийг нь үндэсний компаниудтай нь гишгэлэх Тайландын “Банпу” компани

2016-4-04
0
ЖИРГЭХ

Гаднын хөрөнгө оруулагчдыг урих нэрээр Ашигт малтмалын хуулийнхаа, Хөрөнгө оруулалтын хуулийнхаа босгыг намсгаж найр тавьж байсан бидөдгөө гаднын хөрөнгө оруулагчдадаар үндэсний хэдэн компаниа боомилуулж сууна.Эдгээр хуулийг баталж байхад хөрөнгө оруулагчид орж ирнэ, оруулж ирсэн хөрөнгөөр нь улсаа хөгжүүлнэ, дагаад үндэсний компаниуд өндийнө хэмээсэн сайхан зорилго тээж байлаа.Хуульдаа татвараа аравхан хувиар тогтоож алгаа дэлгэн угтсансан.

Уг нь дэлхийн хамгийн том хоёр зах зээлд ойр гэдэг маань л гаднын хөрөнгө оруулагчдыг дуудах хангалттай нөхцөл юм шүү дээ.Дээрээс нь нүүрс, зэс, алтны баялаг ордуудтай, хямд ажиллах хүчтэй.Гаднын хөрөнгө оруулагчдыг татварын босгоо багасгаж, тогтворжуулалтын гэрээ хийж дуудаад байхааргүй эерэг хөрс суурь.Атал аравхан хувийн татварыг төлдөггүй, нуун дарагдуулдаг, нуусан татварын дүн нь хичнээн сургууль цэцэрлэгийн байр барьчихаар их, хамгийн гол нь газрын баялгийг нь үнэгүйдүүлж байгаад авахыг санаархсан гадаадын компани ганцаар тогтохгүй байна.Үүний тод жишээ нь манай улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч Тайландын “Банпу” компани.


Монголын хилийг давсан цагаасаа л үе үехэн хэвлэл мэдээллээр бараан өнгөөр дүрслэгдэх болсон “Банпу” компани уг нь үүх түүх арвинтай. 30 гаруй жилийн тэртээ байгуулагдсан тус компани Индонези, Австрали, Хятад гээд байгалийн баялаг арвинтай олон улсад үйл ажиллагаа явуулдаг. 1.5 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Тайландын томоохон компани. 2011 оны сүүлээр хийж эхэлсэн яриа хэлэлцээгээ үр дүнд хүргэж 2012 оны эхээр Австралийн “Хүннү коал” компанийг 100 хувь худалдан авсан. Ингэснээр “Хүннү коал”-ын охин компани “Хүннү ресурсэс” автоматаар Тайлындын “Банпу” компанийн мэдэлд очив. Энэ нь зүй ёсных байлаа. “Хүннү ресурсэс” гэдэг бол Монголд нүүрсний хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гэдгийг энд тодотгоё. Нөгөө талаар “Хүннү ресурсэс” нь “Билэгт хайрхан уул”, “Мөнх ноён суварга”, “Голден гоби майнинг”, “Грийт ийст менералс” компаниудын тодорхой хувийг эзэмшигч.Эдгээр компанийн бусад хувийг нь Монголын үндэсний компаниуд эзэмшдэг байлаа.Дээрх компаниуд Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Өмнөговь аймагт нүүрсний арав гаруй хайгуулын төсөл хэрэгжүүлдэг байв. Нэлээд ч эрчимтэй, амжилттай явагдаж байсан төслүүд! Гэтэл тайланд эзэд “Хүннү ресурсэс”-ийг худалдаж авсан даруйдаа амжилттай яваа нүүрсний төслүүдийн үйл ажиллагааг хумьж эхэлдэг байна шүү.

 

Хайгуулын ажлыг үндсэнд нь зогсоож, нэмж нөөц илрүүлэхгүй байх ганцхан зорилго тавьсан нь удалгүй ил болов. Энэ ганцхан зорилгынх нь цаад санаа төслүүдийг үнэгүйдүүлэх л байжээ. Ингэж үнэгүйдүүлж төсөлд 100 хувь эзэн суух тайландуудын хүслийн хохирогчид харин төсөлд хамтарсан Монголын үндэсний компаниуд байв. Тухайн үед 320 сая тоннын нөөц илрээд байсан Дундговийн “Үнст худаг” төсөл үндсэндээ зогсоод дөрвөн жилийн нүүр үзэж байна.Тайландын “Банпу” “Хүннү ресурсэс”-т эзэн суусан 2012 оноос хойш огт ажиллаагүй гэсэн үг л дээ. Үргэлжлүүлэх боломжтой уг төслийг үнэгүйдүүлэх оролдлогыг нь төслийн 40 хувийг эзэмшигч “Говь хурах” компани мэдээж хүсээгүй. Учир нь тэр компани Монголын үндэсний компани байлаа. Арбитрын шүүхэд хууль ёсны гомдлоо гаргаж тэмцсэний эцэст 40 хувиа зарж байж тайландуудаас салжээ. Гэхдээ арга буюу хувиа заржээ. Угаас тэд улс орнуудад хөрөнгө оруулаад үндэсний компаниудыг нь үнэгүйдүүлж хувьцааг нь булаан авдаг “Хитмэн” маягийн үйлдлээрээ зард гарсан компани. Анх 2011 оны есдүгээр сарын 11-нд Тайландын “Банпу” “Хүннү коал”-ыг 477 сая австрали доллараар худалдан авах санал тавилаа гэж “Блүүмбэрг” мэдээлсний дараа “Банпу” нь хэрхэн эдийн засгийн алуурчны технологиор ажилладаг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Тухайлбал, “Банпу”-гийн охин компани нь Лаост шинээр баригдах цахилгаан станцын ТЭЗҮ, түүний талаар мэдээлэл авах зорилгоор тус улсын компанитай хамтран ажиллах халхавч гэрээ байгуулжээ.Гэсэн ч хэрэгтэй мэдээллээ олж аваад гэрээгээ цуцалсан нь Лаосын компанид хохирол учруулсан гэдгийг Тайландын иргэний шүүх тогтоосон тухай мэдээлэл гарч байлаа.Ингээд Лаосын компанийн хохирлыг төлүүлэх шийдвэр гаргаж, “Банпу”-г дөрвөн тэрбум тайланд доллараар торгохоор шийдвэрлэжээ. Засгийн газрыг нь төөрөгдүүлсэн учир “Банпу”-гийн охин компанид олгосон нүүрс ашиглах давуу эрх, цахилгаан станц барих эрхийг нь цуцалсан байна.Иймэрхүү түүх арвинтай “Банпу” Монголд орж ирснээр дараагийн хохирогч нь мөн л Монголын үндэсний компани болжээ. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирээд үндэсний компаниудыг өөд нь босгох үлгэр энэ хүрээд төгсөв. Яахав, хөрөнгө оруулагчид Монголын хуулийн хүрээнд ажилласан бол үндэсний хэдэн компани ядаж л сөхөрчихгүй байсан байх!

 

Тайландууд “Хүннү ресурсес”-ийг авсан 2012 он хүртэл Өмнөговь, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байсан таван төслийг хэрэгжүүлэгч “Голден гоби майнанг”-ийн 40 хувийг Монголын үндэсний “НАБД” эзэмшдэг байлаа. Тайландуудтай хамтрах боломжгүй болсон “НАБД” арга буюу ирээдүйтэй хоёр төслөө “Хүннү ресурсэс”-т орхиод, үлдсэн гурван төслөө буцаан авах тохиролцоонд хүрч гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу буцаан авах төслүүдээ “НАБД”-ынхан гуравдагч этгээдэд худалджээ. Хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ худалдах үүрэг хүлээн гэрээлсэн тул “Хүннү ресурсес”-ээс гурван төслөө шилжүүлэн авахыг удаа дараалан шаардсан ч тайландууд үүргээ биелүүлсэнгүй. Гурван төслийг буцаан өгсөнгүй.Энэ нь бас л башир арга байж. “Хүннү ресурсэс”-ийнхэн 2012 он өөрсдөдөө үлдэх талбайнууддаа асар их ажил хийж, хамтрагчдадаа өгөх гурван төсөл дээрээ хуруу ч хөдөлгөсөнгүй. Энэ Монгол хамтрагчаа санаатайгаар хохироосон хэрэг байлаа. Учир нь, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад тодорхой хэмжээний зардал бүхий ажлыг заавал хийж гүйцэтгэх, эс бөгөөс тусгай зөвшөөрөл шууд цуцлагддаг. Их энгийн хэрнээ, шударга хуулийн заалт.Тусгай зөвшөөрлийг зүгээр хадгалах бус, эрэл хайгуул хий гэсэн хуулийн хөшүүрэг. Эс бөгөөс улс нь буцаагаад авъя л гэж байгаа юм. Гэтэл хуулийн энэ заалтыг эс тоосноор барахгүй Ашигт малтмалын газар хуурамч мэдээ тайлан гарган өгч тохуурхжээ. Дээдлэн дагах учиртай хуулийг маань дурын тайландууд газар дэвссэн нь энэ байлаа. Энэ талаар тодруулъя.

 

Гэрээний дагуу “НАБД”-д бүрэн бүтнээр нь буцаан өгөх учир хуулийн дагуу төсөл дээрээ ажил явуулъя гэдэг саналаа холбогдох албан тушаалтнууд тайланд эздэдээ тавьж байжээ.Энэ тухай баримтууд ч байдаг аж. Гэвч гарын үсэг зурдаг, төсөв хөрөнгө гаргадаг эзэд ажил хийх тухай биш, Ашигт малтмалын газрыг хуурах тухай шийдвэр гаргажээ. Ингээд огт хийгээгүй ажлаа хийсэн мэтээр тайлагнасан хэрэг мандах нь тэр. Нэг их удалгүй ил болсон энэ дуулиан тэгсхийгээд намдсан нь мөнгөтэй холбоотой гэх юм билээ. Дараахан нь Ашигт малтмалын газар ажил хийгээгүй байсан тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалсан ч тайландууд өнөөг хүртэл “ажил хийсэн” хэмээн гүрийсээр буй.Ямар эрх ашиг тэднийг ингэтэл нь давруулж буй нь удахгүй ил болох биз ээ.


Нэгэнт цуцлагдсан тусай зөвшөөрлийг цааш нь өөр хүнд худалдаад өрөнд орсон хохирлоо эв зүйгээр зохицуулъя гэсэн санал тавьж байгаа “НАБД”-ынханд харамсалтай нь “Хүннү ресурсэс”-ийн хаалга үргэлж хаалттай байх болжээ. Хуулийн дагуу асуудлаа шийдвэрлэе гэснийх нь хариуд харин “Удахгүй зохицуулаад тусгай зөвшөөрлүүдээ сэргээгээд буцаан өгнө” гэсэн хариу дайдаг аж. Хуулийн дагуу цуцалсан тусгай зөвшөөрлийг яаж “зохицуулах” юм гэдэг нь эргэлзээтэй. Энд зориуд тодотгоход хууль бусаар “зохицуулах” тухай яриа гаргадаг ёс суртахуун Азидаа томоохонд тооцогдох “Банпу” компанийнханд байхгүй байх гэж итгэнэ. Харин тэднийг Монголд төлөөлөн буй хэдхэн хүнд л хамаарах гэж найдъя.

 

2012 онд 14289Х, 14490Х дугаартай Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байхтусгай зөвшөөрлийн талбайнууд дээр огт хийгдээгүй ажлаа хийсэн гэж тайлагнаснаар “Банпу” бантан хутгаж эхэлсэн байдаг.

 

БАРИМТ 1.


Ашигт малтмалын газар гаргаж өгсөн тайландаа “Хүннү ресорсэс”-ийнхэн өөрсдөдөө үлдэх тусгай зөвшөөрлийн талбай буюу Өмнөговьд байх “Хүрээ-2” төсөл дээрээ хийсэн ажлаа Сүхбаатарт байх 14289Х, 14490Х талбайнх мэтээр хуурамчаар гаргаж өгсөн.Тайлангийн 23 дугаар хуудсанд “Хүннү ресурсэс” компанийн захиалгаар 2012 оны тавдугаар сарын 17-21-нд “Дашмаг инж” ХХК-ийн инженер–геофизикийн 10 хүний бүрэлдхүүнтэй баг хэмжилт хийсэн гэжээ. Энэ ажлын гэрээнд тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х, талбайн байршлыг Өмнөговь аймгийн Хүрмэн сум гэсэн байв.Харин нөгөө талбай болох Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарийн худгийн хөндий нэртэй 14490Х тоот хайгуулын талбайд 2012 онд талбайн геофизикийн соронзон зураглалын ажил хийсэн хэмээн мөн л тайландаа тусгажээ. Уг ажлыг 2012 оны тавдугаар сарын 18-нд “Дашмаг инж” ХХК-иар гүйцэтгүүлсэн гээд тусгай зөвшөөрлийн дугаарыг 14049Х, талбайн байршлыг Өмнөговь Хүрмэн сум гэж тэмдэглэжээ. Ингэж хоёр өөр тусгай зөвшөөрлийг хольж сольж тайланд тусгасныг нь Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга Д.Болдоор ахлуулсан ажлын хэсэг анх тогтоожээ.

 

Тэгээд энэ бохир технологи нь баригдахаар төслийн геологич Гэрэлт-Од будилаад хавсаргасан нь түүний ажлын хариуцлагагүйнхээс боллоо гэж хуулийнхны өмнө тайлбарладаг.Геологич Гэрэлт-Одын тухай дараагийн нийтлэлүүдэд хангалттай дурдах учир энэ удаа энэ хүрээд азная.


Дахиад л баримт. Гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн “Дашмаг Инж” ХХК-иас 2012 оны зургадугаар сарын 20, есдүгээр сарын 3, аравдугаар сарын 19-нд нэхэмжлэхүүд явуулсны дагуу “Голден гоби майнанг” компани долоодугаар сарын 18, есдүгээр сарын 24, арваннэгдүгээр сарын 29-нд төлбөрүүдийг шилжүүлсэн байдаг юм. Эдгээр нэхэмжилсэн ажлын хөлс нь Өмнөговь аймгийн “Хүрээ-2” төслийнх байдаг.Гэтэл эдгээр ажлын сүүлийн төлбөр болох 53 сая 394 сая төгрөг Сүхбаатар аймгийн 14289Х, 14490Х талбайнх болон Ашигт малтмалын газар очсон. Өмнөговийн “Хүрээ-2” төслийн мөнгө ямар засаар явсаар Сүхбаатарын 14289Х, 14490Х талбайнх болж хувирав гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.

 

БАС НЭГЭН БАРИМТ.


Хамгийн энгийн хариултыг геологич хэлэх ёстой. Харамсалтай нь “2012 онд эдгээр талбай дээр ажил хийсэн, би түүнийг нь хийлцсэн юм” гээд хэлэх геологич эдгээр компанийн геологич нарын дунд байхгүй. Угаас хийгээгүй ажлыг хэн хийсэн хэмээн хэрэг үүрэх билээ дээ. Харин хийгээгүй гээд хэлчихбэл ажлаасаа халагдчихна гэсэн айдас нь геологчидыг “энэ талбайд ажил хийсэн эсэхийг санахгүй байна” гэж хэлэхэд хүргэдэг бололтой. Тус компанийн геологичид тэгж хэлцгээдэг юм. Геологичдын ингэж болгоомжлох нь нэг талаар аргагүй аж. Учир нь зарчимч, болохгүй зүйлийг нь шүүмжилдэг менежерүүдээ тайланд эзэд нь халсаар дунд болон дундаас дээш төвшинд монгол менежер тун цөөн үлджээ. Мөн тухайн үед ажиллаж байсан Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Марк Вэймэнт, Санхүү эрхэлсэн захирал Бенжамас зэрэг нь нутаг буцсан нь тэр үеийн хэргийг хариуцах эзнийг бүрхэгдүүлэх оролдлого ч байж мэднэ.


“Хүннү ресорсэс”-ийнхэн өөрсдөө ч ийн хайгуулын ажлыг Сүхбаатар аймагт байдаг тусгай зөвшөөрлийн талбай дээр хийсэн гэдгээ батлаж чадахгүй байхад хуулийн зөвлөх компани нь өмнөөс нь хуулийнханд очоод тайлбарлаад явдаг гэх.Хуулийн зөвлөх нь уг нь монгол эзэнтэй Монголын компани гэнэ билээ. Уг нь хууль журмаа мөрдвөл дээрх баримтуудыг сөрөөд, үнэнийг үгүйсгээд тусгай зөвшөөрлүүдийг сэргээх боломж байхгүй. Хуулийг гууль болгочихдоггүй л юм бол Тайландын “Банпу” үнэнд гүйцэгдсэн.Алгаа дэлгэн тоссон Монголын хуулийг биелүүлэхгүй бол буц даа, “Банпу”. Буц даа, “Банпу” гэж хэлэх эрхээ эдлэхийн тулд тус компанийн хууль бус баримтуудыг дэлгэх болно.Саяхан ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан “Үнст худаг”-ийн төсөл гэхэд л хайгуулын шатандаа зөрчилтэй учир цаашаа үргэлжлэх эсэх нь ч эргэлзээтэй байна шүү дээ. Монголын хуулийг чанд биелүүлдэг, бизнесийн ёс зүйтэй хөрөнгө оруулагчдыг л алгаа дэлгэн угтдаг байя.

 

Эх сурвалж "Үндэсний шуудан" сонин О.АМАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.229.120.130)
    Шантажчин
    2016 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.31.254)
    Chaavaaas daa iiim teneg um bichiheer heden tsaas ugnu gej bodoson um baihdaa, nuurs unegui ugye ged avah hun bhgui baihad, nuursnii haiguul hiisengui gene uu hhahahaa
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (117.111.25.219)
    Xaltaruudad hulhiduulchaad yuundaa gonginoldood unavaa.olon ulsiin shuuhed handaach tegeed.tenegee gaihuulaad l delhiigeer zarlaj onigoond orj baihaar
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Manaid ihevchlen zalitai humus ni orj ireh yumaa
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Жаргал (27.123.214.102)
    Энэ бол лиценз зарж мөнгө олсон тэрэндээ ханахгүй шунаж байгаа хүмүүсийн заиалгат нийтлэл. Гадны хөрөнгө оруулалтыг үргээдэг нэг жишээ. Одоо учраа мэдэхгүй малууд нь дагаад шуурч өгнө. Ингээд улс дампуурна. Харин лиценз зарсан хулгайчууд тэр үед инээгээд л явж байна
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    1 цаг 5 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    2 цаг 10 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    3 цаг 40 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    5 цаг 4 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    5 цаг 16 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    5 цаг 36 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    6 цаг 11 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    7 цаг 20 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    7 цаг 38 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    8 цаг 10 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    8 цаг 16 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    8 цаг 23 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК