Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газар тариалангийн 300 компанийн төлөөлөл бэрхшээлээ тоочив

2016-4-04
0
ЖИРГЭХ

        Хаврын тариалалт эхлэх гэж буй энэ үед УИХ дахь МАН-ын бүлгээс "Тариалангийн хууль: Тариаланчдад тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт газар тариалангийн бүс нутгаас УИХ-д сонгогдсон гишүүн Н.Энхболд, Ж.Эрдэнэбат, Су.Батболд нар оролцож, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган, Хөвсгөл, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар, Увс аймгийн 32 сумаас хүрэлцэн ирсэн 300 гаруй тариаланчдын санал бодлыг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хамтран ярилцлаа.

Тариаланчдын хувьд хэд хэдэн асуудлаар Засгийн газарт хандаж шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд эрх ашгаа хамгаалахын төлөө энэ сарын 15-нд талбай дээр жагсахаа мэдэгдлээ. Хэлэлцүүлгийн үеэр тариаланчид стратегийн ач холбогдолтой салбараа аврахын тулд цаг алдахгүй арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байлаа. Тухайлбал, тариаланчид 2015 онд 150 тэрбум төгрөгөөр буюу ихэнх мөнгөөрөө уринш хийсэн болохоор одоо бэлэн мөнгөний хомсдолд орсон, нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдсан. Засгийн газар 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан боловч одоо болтол олгоогүй. Хөнгөлөлттэй зээлийг олготол тариалалтын ажил эхлүүлэх боломжгүй болсон. Арилжааны банкаар дамжуулан зээл авъя гэхээр тариаланчид бүгд зээлтэй, барьцаанд тавих хөрөнгөгүй, барьцаагаа бүрдүүлээд зээл авъя гэхээр хугацаа нь тулсан гэх мэт олон бэрхшээл тулгараад буйгаа хэлсэн. Хэлэлцүүлэгт ирсэн тариаланчдын ард 300 мянга гаруй ажлын байр, 1000 гаруй компани, аж ахуйн нэгж, хувь иргэдийн аж амьдрал, цаашлаад улс орны хоол хүнсний асуудал яригдаж байгааг тариаланчид учирлаж байлаа.

 

Мөн тариаланчид ХХАА-н сайд Р.Бурмаагийн гаргасан 70 гаруй компанид гурил, буудай импортоор оруулж ирэх квотыг хүчингүй болгох, 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хэсэгчилж хуваалгүй бүтнээр нь олгох ёстойг тайлбарлав. Нөгөө талаар ХХААЯ тариаланчидтай нүүр тулж уулзан бодлого ярьж санал бодлыг нь сонсохоос илүүтэй тэднийг муухай харагдуулах ажилд хамаг хүчээ хаяж байна гэх шүүмжлэл ч энэ үеэр гарлаа. Мөн газар тариалангийн салбарыг ийм байдалд хүргэсэн ХХАА-н сайд Р.Бурмаад хариуцлага тооцох ёстой гэж Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг байр сууриа илэрхийллээ.

Газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендер ченжийн гараар дамжин зах зээлийн үнээс 50 хувиар илүү үнэтэй болсныг тариаланчид шүүмжлэв. Учир нь Хятадад 50 сая төгрөгийн үнэтэй трактор тариаланчдын гарт очихдоо хоёр дахин нэмэгдэж 100 саяд хүрдгийг ч зарим тариаланч хөндөж тавьсан. Тиймээс хаврын тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ-ыг ямар нэгэн тендергүйгүйгээр тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжих ажиллагааг зохион байгуулахыг хүсч байлаа.

 

Б.Энхтуяа: Атрын III аяны үед тариаланчдын нуруу  тэнийх шиг болсон

 

Хэлэлцүүлгийн үеэр Сэлэнгэ аймгийн тариаланч Ш.Мардаан "Тариаланчдад 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн. Энэ мөнгийг 300 аж ахуйн нэгжид хуваавал нэгд нь 80 сая төгрөг ногдоно. Засгийн газар асуудлыг богино хугацаанд шийдэхгүй бол тариаланчид хүнд байдалд байна"  гэсэн. Төв аймгийн Сүмбэр сумын тариаланч Б.Нямжав "Бид нэг компанийг төлөөлж энд ирээгүй, бидний цаана байгаа олон гэр бүл, хүмүүсийн аж амьдралыг хамгаалахын төлөө ирсэн. Сүүлийн дөрвөн жил газар тариалангийн салбарт үүссэн нөхцөл байдлаас харахад маш савлагаатай байна. Газар тариалангийн бодлогыг аль ч намын үед тогтвортой байлгах үүднээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт зайлшгүй оруулах шаардлага гарч байна" гэсэн бол Сүмбэр сумын тариаланч Б.Энхтуяа "Атрын III аяны үед тариаланчдын нуруу, нүүрний арьс овоо тэнийх шиг болсон. Гэтэл одоо хар, тариаланчид хур өртэй. Асуудал ихтэй болсон. Мэдээж өртэй юм чинь банк зээл өгөхгүй. Тэгэхээр тариаланчид бүр өндийж чадахгүй болох нь ээ. Тариаланчид бол хамаг мөнгөө газарт булчихдаг эрсдэлтэй хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Хөнгөлөлттэй зээл, импортын квотын асуудлыг нэг тийш болгож өгөөч" гэж онцолж байв.

 

Мөн Хэнтий аймгийн тариаланч Жадамбаа тариаланчдад нэн яаралтай зээл олговол намрын ургацын дараа нөхөн төлөх боломжтой гэж байлаа. Төв аймгийн агрономич З.Вангүрь "Салбарын яаманд нэг шөнө бидэнтэй хамт тариан талбайд хонож үзсэн, гутлаа шороо тоос болгож үзсэн хүн байна уу. Мэргэжлийн хүмүүс энэ яаманд дутагдаж байна. Ширээний ард сууж байгаад гаргасан бодлого амьдралаас хол тасархай байна. Банкаар дамжуулж зээл олгохыг бид дэмжихгүй" гэв. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын тариаланч Бадрах тариаланчдад олгох зээлийг бүтнээр нь олгох ёстой, дусал дуслаар өгөх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлсэн. 

 

Л.Чинбат: Газар тариалангийн салбар таяг тулаад босохооргүй болтлоо сульдлаа

 

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Чинбат "Хэлэлцүүлэг цагаа олсон байна. 2015 онд улсын хэмжээнд нийт тариаланч иргэд, аж ахуйн нэгжүүд 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амссан. Энэ бол улстөржилт, ажлаа мэддэггүй сайдуудын балаг. Сүүлийн дөрвөн жилд энэ салбарт гурван сайд солигдлоо. Газар тариалангийн салбар эмчилгээ авахааргүй, таяг тулаад ч босохооргүй болтлоо сульдлаа. Газар тариалангийн салбарын уналт нь тариаланчид бидний залхуугаас болоогүй, өнөөгийн төрийн дампуу байдлаас болсон. Тиймээс энэ байдлыг даван туулах 10 жилийн хугацаатай, аль ч намын үед хэрэгжих боломжтой нэгдсэн бодлоготой болъё" гээд Тариалан эрхлэгчдийг дэмжих санг тариаланчдын мэдэлд өгөх санал дэвшүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тариаланчдын эрх ашгийг хамгаалж, үүсээд буй асуудлыг шийдэхээ илэрхийлж, дөрөвдүгээр сарын 15-нд жагсахдаа тариаланчдын хөлс хүч шингэсэн техник хэрэгслээ шатаах хэрэггүй гэж зөвлөв. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд хөнгөлөлттэй зээл олгох, импортын буудайн квотыг хүчингүй болгох чиглэлээр МАН-ын бүлэг Засгийн газарт шаардлага тавьж шийдвэрлүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллана гэв. УИХ-ын гишүүн Су.Батболд тариаланчид төдийгүй улс оронд үр дүнгээ өгсөн Атрын III аян шиг дараагийн аяныг зохион байгуулах шаардлага ч бий болно гээд асуудлыг аль болох эв зүйгээр шийдвэрлэх ёстой гэлээ.

 

Ийнхүү тариаланчдаас гарсан санал хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, тариаланчдын өмнө тулгамдаж байгаа дээрх асуудлыг шийдүүлэхийн төлөө хамтдаа ажиллахаа мэдэгдсэн юм.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.89.199)
    ЭД НАРЫН ЦААД САНААРХАЛ НЬ ЧАНАР МУУТАЙ БУУДАЙГАА ТӨРД ӨНДӨР ҮНЭЭР ШАХАХ СОНИРХОЛ НЭВТ ХАРАГДААД БАЙНАДАА.М.А.Н ЭНИЙГ НЬ ШҮҮРЧ АВААД ШОУ ХИЙХ ЮМ.Х.А.А.ЯАМТАЙГАА УЧРАА ОЛОЛЦОЖ ЧАДАХГҮЙ 2 ТИЙШЭЭ ХАРЧИХААД БАЙХ ЮМ.
    2016 оны 04 сарын 04 | Хариулах
    • Зочин
      хуцваа чи…!
      2016 оны 04 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    1 цаг 6 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    2 цаг 11 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    3 цаг 41 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    5 цаг 6 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    5 цаг 18 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    5 цаг 37 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    6 цаг 12 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    7 цаг 21 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    7 цаг 39 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    8 цаг 11 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    8 цаг 17 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    8 цаг 24 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК