Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цор ганц эх дэлхийгээ аврах мөрөөдөл минь

2016-4-05
0
ЖИРГЭХ

Хэдэн мянган жилийн турш онгон дагшин байдлаа хадгалсаар ирсэн Монгол нутаг, гариг эрхэсийн түмэн одод харагдах тал нутаг одоо ч сэтгэлд тодхон. Миний бие 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон зүүн хойд азийн хотын дарга нарын уулзалтад Солонгосын туршлагыг танилцуулан “Цор ганц эх дэлхийгээ аврах мөрөөдөл минь” сэдвээр илтгэл тавихаар Монгол Улсад айлчилсан билээ.

Улаанбаатар, Сөүл хотууд агаарын бохирдлыг багасгаж, агаарын чанарыг сайжруулахын тулд нарийн ширхэгт тоосонцорын эсрэг хамтдаа тэмцэхээр харилцан амлалт өгч, олон улсын хамтын ажиллагааг эхлүүлсэн анхны хотууд болсон юм.

Сөүл хот иргэдийнхээ эрүүл мэндэд шууд нөлөөлөх агаарын бохирдлыг арилгаж, чанарыг сайжруулахын тулд олон бодлогыг тууштайгаар хэрэгжүүлж байна. Гэвч бид Сөүл хотод тулгамдаж буй шороо, нарийн ширхэгт тоосонцорын үндсийг шийдвэрлэхийн тулд үйлдвэрлэл, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилт явагдаж буй Монгол, Хятад зэрэг зүүн хойд азийн орнуудтай хамтран ажиллах шаадлагатай.

Монголд цөлжилт явагдаж байгаа нь зөвхөн Монгол улсын асуудал биш юм. Энэ бол дэлхий дээр амьдарч буй бүх хүн төрөлхтний асуудал юм. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхийн дулаарал, цөлжилт, атомын цахилгаан станцын осол гэх зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой бүхий л асуудал байгаль дэлхийгээс бус хүн төрөлхтөн биднээс эхтэй асуудал учраас тэр билээ.

Одоо уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын асуудал аль нэг улс, хот, аймаг, сумын асуудал биш болсон. Монголд цөлжилт явагдан, Хятадад шар шороон шуурга шуурч, хойд мөсөн туйл хайлан  цагаан баавгай устах эрсдэлд ороод байгаа энэ үед Сөүл хот ганц хором ч гар хумхин суух эрхгүй. Эдгээр асуудал зүүн хойд азийн хотуудын асуудлаас аль хэдийн хальж, дэлхий дээр оршин буй бүх хүний өмнө тулгамдсан асуудал төдийгүй бидний ирээдүйтэй холбоотой юм.

Сөүл хот юуны өмнө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хамгийн эхний арга нь эрчим хүчний хэрэглээг багасгах явдал мөн гэж үзсэн. 2011 оны Японд болсон Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осол энэ шийдвэрийг улам илүү бататгаж өгсөн юм.

Сөүл хот иргэдийнхээ оролцоотойгоор нэг атомын цахилгаан станцтай дүйцэх хэмжээний эрчим хүчний хэмнэлт гаргах, нарны эрчим хүчний үүсгүүр гэх зэрэг шинээр дахин боловсруулах боломжтой эрчим хүч боловсруулах зорилгоор “Атомын цахилгаан станцыг нэгээр багасгая” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Иргэд маань гэр, сургууль дээрээ нарны эрчим хүчний үүсгүүр суурилуулахад идэвхтэй оролцож, нарны эрчим хүчний станц барихад оролцсон юм. Эрчим хүчний хэмнэлттэй холбоотойгоор иргэдэд урамшуулал олгодог ‘ecomileage’ хөтөлбөрт Сөүл хотын иргэдийн 1/6-ээс илүү буюу нэг сая долоон зуун мянган иргэн нэгдэн орсон. Одоо айл өрх, сургууль, ажлын газартаа эрчим хүчээ хэмнэх нь амьдралын хэмнэлийн нэг болжээ. 2014 оны 6 сар гэхэд иргэдийнхээ идэвхийлэн оролцсон оролцооны үр дүнд анх төлөвлөж байсан хугацаанаас 6 сарын өмнө 2 сая TOE эрчим хүч хэмнэх төлөвлөгөөгөө биелүүлж чадсан. Мөн 2,5%-аас хэтэрдэггүй байсан эрчим хүчний хэмнэлтийн үзүүлэлт 4,5% хүртлээ өссөн.

2014 оноос хойш хэрэгжүүлж буй “Атомын цахилгаан станцыг нэгээр багасгая - 2” хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Сөүл хотын эрчим хүчний хэмнэлт 20% хүртэл өсч, 4 сая TOE эрчим хүчийг хэмнэн, 10 сая тонн хүлэмжийн хийг хорогдуулах хэмжээний үр дүнд хүрэх юм. Юу юунаас илүүтэйгээр бид илүү олон хот, улс орнуудад манай оронд өрнөж буй өөрчлөлт мөн адил гараасай хэмээн хүсч байна. Тиймээс энэхүү өөрчлөлтийг авч ирсэн “Атомын цахилгаан станцыг нэгээр багасгая” хөтөлбөрөөс суралцахыг хүсч буй орон нутаг болоод олон улсын байгууллагууд, хотуудад туршлагаасаа харамгүй  хуваалцаж байгаа билээ.
 Сөүл хот ийнхүү өөрчлөгдөж байна.

Сөүл хот уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч, хүрээлэн буй орчныхоо сайн сайхны төлөөх, өсөх ирээдүйтэй, ирээдүйн хот болохоор өөрчлөлтийн замаар алхаж байна. Мэдээж энэ бүхэн Сөүл хотын арван сая иргэнтэй хамтарч хийсэн ажлын үр дүн юм. Бид иргэдийнхээ хүчээр хэрэгжүүлж, иргэдийнхээ хяналтан дор энэ үр дүнд хүрсэн.

Сөүл хотод айлчсан өөр олон орон, хотын холбогдох албаны хүмүүс “Сөүл хотыг өөрчилсөн нууц нь чухам юу вэ?” хэмээн асуух болгонд би “иргэд”, “иргэд бол эрчим хүч шүү дээ” гэж хариулдаг. Нуурлуу шидсэн жижигхэн чулуу усны мандлыг долгилуулдагтай адил иргэдтэйгээ хамтарч хийсэн өчүүхэн жаахан үйл Сөүл хотод маш том давалгааг авч ирсэн юм.

Би зүүн хойт азийн хотууд бол “агаар нэгэн хамт олон” гэдэг үгийг их хэрэглэдэг. Яагаад гэвэл “хамт олон” гэдэг үгэнд ордог ханз үсэгнүүд хамтдаа хүчээ нэгтгэн оролцож, хамтдаа мэдэрч, улмаар төсөөлж байснаасаа илүү үнэ цэнэтэй үр дүнд хүрч, тэрхүү өөрчлөлтөө түгээн дэлгэрүүлэх хүчтэй гэдэг утгыг агуулдаг юм.

“Хэрэм босгосон нь мөхөж, зам гаргасан нь мандана” гэдэг мэргэн үгийн адил хүрээлэн буй орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нийтээрээ тэмцэх эхлэл болж, түүгээр зогсохгүй зүүн хойт азийн эв найрамдал, эдийн засгийн хамтын ажиллагааны замаар хамт алхахын тулд Сөүл хот өөрсдийн арга туршлагаасаа харамгүй хуваалцах болно.

Улаанбаатар хот, Сөүл хотын ард иргэд бүгд аз жаргалаар бялхаж, нэгэн дэлхий дор ирээдүй хойч үеэ санаа зовох зүйлгүй амьдруулахын тулд бүгд сэтгэл зүрхнийхээ үүдийг, хэрэмнийхээ үүдийг нээн гадагш гарцгаая гэж уриалмаар байна. Хамтдаа замаа тавьж, хамтдаа урагшилцгаая.


 
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн
Сөүл хотын дарга Пак Вонсүн

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    1 цаг 4 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    2 цаг 9 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    3 цаг 39 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    5 цаг 4 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    5 цаг 15 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    5 цаг 35 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    6 цаг 10 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    7 цаг 19 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    7 цаг 37 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    8 цаг 9 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    8 цаг 15 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    8 цаг 22 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК