Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Приус”-ийн батарей “шүдний өвчин” болж эхэлжээ

2016-4-22
0
ЖИРГЭХ

Нүдээ аниад чулуу шидэхэд нэг "Приус" оногддог, жолооч нь СТА, СТА нь  годон гуталтай гэх хошин боловч хоржоонтой яриа байдаг. Түлш бага зарцуулдаг, эдийн засагт хэмнэлттэй учраас приус маркийн автомашиныг монголчууд үнэхээр өргөн хэрэглэх болсон. Энэ оны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн шинэчилсэн тоо гараагүй учраас яг өнөөдөр хэдэн "Приус" байгааг чөтгөр бүү мэд. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд 66181 "Приус" байна гэсэн судалгааг Авто тээврийн үндэсний төвөөс гаргажээ. Энэ нь нийт суудлын тэрэгний 24 хувийг эзэлдэг гэсэн үг. Уг нь түлш бага зарцуулдаг хосолмол хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй автомашины хэрэглээг дэлхий нийтэд дэмжиж буй. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр "Приус" машины батарей Монгол Улсын “шүдний өвчин” болж эхэлжээ. Учир нь, хар тугалгатай батарей, аккумляторын болон никель кадми, мөнгөн ус агуулсан батарейн хаягдал, аккумлятороос ялгаж авсан электролитийн уусмал зэрэг нь аюултай хог хаягдлын жагсаалтад бүртгэлтэй. Гэвч өнөөдрийг хүртэл Монгол Улс аюултай хог хаягдлыг энгийн хогноос тусгаарлан устгаж булах, хог хаягдлын тусгай цэггүй. Тиймээс Монголын тал нутгийн хаа л бол хаана автомашин, мотоцикль, нарны зайн хуучирч муудсан батарей, гар чийдэн, радио бусад ахуйн хэрэгсэлд ашиглаад дууссан хуруу зайнууд хөглөрч байна. Үүн дээр нэмэгдээд "Приус"-ийн ажиллахаа больсон олон мянган батарей хурдтайгаар хүч түрэн орж ирлээ. Зөвхөн "Приус"-ийн гэлтгүй автомашины аккумляторын 55-60 хувийг  хар тугалга эзэлдэг байна. Мөн 35-38 процентын концентрацтай хүхрийн хүчил 30 орчим хувь агуулдаг. Тиймээс ашиглалтын хугацаа дууссан тохиолдолд их хэмжээний хорт бодис орчинд тархаж хүн амьтан, байгалийг хордуулдаг байна.  

Ц.Цэвэгжав: Батарейг монголчлох нь маш аюултай 


 

Бидний өдөр тутам ашигладаг хуруу зайнаас эхлээд автомашины батарей хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн тээврийн салбарын эрхлэгч доктор, профессор Ц.Цэвэгжав ийнхүү ярив. Тэрээр “Аккумляторын хар тугалганы аюул” сэдвээр судалгааны ажил хийжээ.

 

-Цахилгаан авто машины батарейнд химийн ямар бодис ордог вэ. Тэр нь хэр хор хөнөөлтэй вэ?

 

-Автомашины аккумлятор, зайнд хар тугалга, хүхрийн хүчлээс  гадна хийцээс хамаарч сурьма, кадми, хүнцэл зэрэг хүнд металлууд ордог. Монголд хамгийн олон тоогоор оруулж ирж байгаа "Приус" автомашин хоёр төрлийн батарейтай. Гэхдээ гадна хэлбэр нь өөр ч доторхи найрлага нь ижил. Нэг батарейнд  20 гаруй төрлийн бодис ордог. Японууд батарейг солихдоо багцаар нь сольдог. Гэтэл манайхан батарейг задлаад хэсэгчлэн сольж, сэлбэж  монголчилдог. Энэ нь буруу бөгөөд хаягдал нь байгаль орчинд маш аюултай. Иргэд үүний хор хөнөөл, сөрөг үр дагаврыг төдийлөн сайн мэдэхгүйн улмаас сольсон зайгаа хашааны булан, ил задгай газар хаях, өөр зүйлд ашигласнаас болоод хохирох тохиолдол их гарч байгаа. 

 

Хар тугалгатай батарей, аккумляторын болон никель кадми, мөнгөн ус агуулсан батарейн хаягдал, аккумлятороос ялгаж авсан электролитийн уусмал зэрэг нь аюултай хог хаягдлын жагсаалтад бүртгэлтэй.

 

-Дээр нь сөрөг нөлөөтэйг анхааруулсан тэмдэглэгээ байдаг уу? 

 

-“Prius -20”-ийн батарейн  дээр NI/MN буюу никель, металь, шүлт гэсэн тэмдэглэгээ бий. Мөн анхааруулах зорилгоор хүүхдээр тоглуулахгүй, арьс түлнэ, гадаргууд аюултай, халааж болохгүй, эвдэлж задлахгүй гэсэн тэмдэглэгээ бий. Дотор нь аюултай бодис олон байдаг ч задлахгүй бүтнээрээ байгаа тохиолдолд аюулгүй байх бүх нөхцөлийг үйлдвэрлэгчид хангаж үйлдвэрлэдэг юм. Гэвч  манайхан задалж, хаа хамаагүй хаяж байгаа нь аюул учруулсаар байна.

-Манай улсад өөр ямар төрлийн батарейг өргөн ашиглаж байгаа вэ?

 

-Монголд хар тугалганы батарейг их хэмжээгээр ашигладаг. Хар тугалганы батарейд арав гаруй төрлийн  химийн бодис агуулагддаг.  Судалгаанаас харахад Монгол Улсын хэмжээнд 800 гаруй мянган аккумлятор байнгын хэрэглээнд байна гэсэн тооцоо бий. Монголд байгаа батарей арав гаруй жил яваад ашиглагдахаа больдог.

 

-Хэрэгцээнээс гарсан, хуучин батарейг яавал дээр вэ?

 

-Хуучин аккумляторыг задалж, сэлбэж өөр зүйлд ашигласнаар хор тархаж агаарыг бохирдуулдаг. Ашиглалтаас гарсан аккумляторыг байгаль орчинд хаягдалгүйгээр цуглуулах, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах хэрэгтэй. Хэрэглэгч шинэ аккумлятор авахын тулд хуучнаа заавал тушаадаг эрх зүйн орчинг яаралтай бий болгох шаардлагатай.  Мөн ашиглалтаас гарсан аккумляторыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулахтай холбоотой Монгол Улсын стандартыг боловсруулах хэрэгтэй. Ингэснээр байгаль орчин болон хүнд хор хөнөөл учрахгүй.  

 

-Бүх төрлийн батарейн дээр хаяж болохгүй гэсэн тэмдэглэгээ байдаг. Хэрэгцээгүй болсон батарейг яах ёстой вэ?

 

-Батарейг үйлдвэрлэгч орнуудаас буцаан худалдаж авъя гэсэн байдаг боловч яг яаж, хэнээр дамжуулж, хэдээр худалдаж авах талаар тогтсон зүйл байхгүй. Энэ асуудлыг Засгийн газар, яам, тээврийн газар зохицуулж шийдвэрлэх ёстой гэж боддог. Олон улсад энэ тогтолцоо хэдийнэ бий болж, хэрэгжиж байгаа. 

 

-Хэрэглээгээ хор болгохгүйн тулд хэрхэх вэ?

 

-Ашиглах боломжгүй болж эвдэрсэн гэр ахуйн цахилгаан барааг аюултай хог хаягдалд тооцдог. Тиймээс иргэд тусгай журмын дагуу хаях ёстой. Мөн импортлосон компани нь эвдэрхий цахилгаан бараагаа буцаан авч журмын дагуу устгах үүрэгтэй байдаг. Бид мэдээлэлгүйн улмаас дуусах дөхсөн хуруу зайгаа хазаж шалчийлгаад дахин хэрэглэчихдэг. Тэгэхээр иргэд зөв хэрэглээнд суралцах ёстой мэт. Харин төрийн зүгээс эрх зүйн орчноо яаралтай бүрдүүлэх цаг болжээ. Уг нь манай улс 1989 онд Швейцарийн Базель хотноо баталсан Аюултай хог хаягдлыг хадгалах, хил дамжуулан тээвэрлэхэд хяналт тавих тухай Базелийн конвенцэд 1997 онд нэгдэн орсон. Тиймээс хүлээсэн тодорхой үүргийнхээ дагуу аюултай хог хаягдлыг устгах, зайлуулах үүрэгтэй. Түүнчлэн концвенцийн дагуу үйлдвэрлэгч оронд мэдэгдсэн тохиолдолд Япон улс үйлдвэрлэсэн "Приус"-ийнхээ хаягдал батарейг буцаан авах боломжтой. Гэвч хуучин аккумлятор, батарейг нэгдсэн журмаар үйлдвэрлэгч рүү буцааж явуулдаг тогтолцоо байхгүй. Тиймээс сүүлийн үед "Приус"-ийн батарейг иргэд хувиараа цуглуулдаг болжээ. Тэдний нэг нь Сонгинорхайрхан дүүргийн иргэн Б.Баярбаатар. Тэрээр "Приус" автомашины батарейг 3000 төгрөгөөр худалдаж авдаг ажээ. Бусад батарей хүчин чадлаасаа хамаарч үнэ нь хэлбэлздэг гэж байв. Мөн Япон улс дахин боловсруулах зорилгоор автомашины хуучин батарей, аккумляторыг худалдан авах сонирхолтой байдаг. Гэвч манай улсад хил гаалиар гаргах хууль эрх зүйн орчин байдаггүй гэж байлаа. Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн М.Тулга “Аюултай хог хаягдлыг цуглуулах газраа сонгож улсын тусгай хэрэгцээнд авахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Өмнө нь 2013 онд ийм зорилгоор ажлын хэсэг ажиллаж байсан боловч Засгийн газар солигдоод энэ ажил зогссон юм билээ” гэсэн тайлбар өгч байна. 

 

Ийнхүү Засгийн газар солигдох бүртээ шинэ ажлын хэсэг байгуулан ажиллуулж байх хооронд жилд дунджаар 150 мянган аккумлятор хэрэглээнээс гарсаар. Энэ их хорыг байгаль орчиндоо тарааж, иргэдийнхээ эрүүл мэндийг хохироосоор л байх уу.

 

М.Алтанцэцэг, Г.Баярцогт

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • 55555 (202.9.41.199)
    eco gged l balairaad bsan bateriig n xaana ustgax tuxaigaa bodoogvil bxgvi uy da
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Áàÿðàà (202.179.26.111)
    Áàòàðåéíû õîðòîé áîëîõ òàëààð òîäîðõîé áè÷æýý. ¯¿í äýýð íýìæ õýëýõýä ñ¿¿ëèéí ¿åä íàðíû öàõèëãààí ñòàíö áàéãóóëæ ýêî öàõèëãààí ¿éëäâýðëýíý, ÿìàð õîðòîé íºëººã¿é ãýæ õýò ñóðòàëäàõ áîëëîî. Ãýòýë òýð äýëãýöí¿¿ä íü ìûøàê, êàäüìè, ñòðîíöè çýðýã áàðàã 10 -ààä õîðòîé áîäèñûí íàéðëàãòàé àæýý. Íàðíû ñòàíöóóä íü ìàø îëîí òîîíû õýäýí àðâàí ãà òàëáàéã á¿òýýõ õýìæýýãýýð äýëãýö õýðýãëýíý. Äýýðõ õîðòîé áîäèñòîé äýëãýö¿¿äèéí ýâäýðýë ãýìòýë õàÿãäàë èðýýä¿éä áàñ ë áàéãàëü îð÷èí õ¿íèé ýð¿¿ë ìýíäýä àþóëòàé ó÷èð àñóóäàë ãàðíà. ¯¿íýýñ ñýðãèéëýõ àðãà õýìæýýã îäîîíîîñ áîäîõã¿é áîë äýýðõ øèã ë àñóóäàëòàé áîëîõûã òºð çàñãèéí ìýðãýæëèéí áàéãóóëëàãóóä àíõààðàëäàà àâàõ õýðýãòýéã àíõààðóóëæ áàéíà.
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Бодгоо (103.242.46.15)
    Бас мэдмээрийн тээ????
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    8 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    28 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    1 цаг 3 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    2 цаг 12 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    2 цаг 30 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    3 цаг 2 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    3 цаг 8 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    3 цаг 15 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК