Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

7-р сарын нэгний тухай хуучраагүй 24 баримт

2016-7-01
0
ЖИРГЭХ

Найман жилийн өмнө таван хүн Улаанбаатар хотын төвд бууны суманд амиа алдсан хар өдөр тохиож байсан билээ. Энэ өдрийг мартуулахгүй, эргэн сануулж байдаг хуучраагүй баримтууд.



1.    2008 оны 7-р сарын нэгэнд тухайн үеийн МАХН-ын УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болсон ч эмх замбараагүй байдал үүсч, Онцгой байдал зарлахад хүргэсэн билээ.


2.    Энэ жагсаалд 8000 гаруй хүн оролцсон гэх албан бус тоо байдаг.


3.    Мөн 3000 гаруй цагдаа, хүчнийхэн хамгаалалтанд гарч онцгой байдал зарласан өдрүүдэд ажилласан байдаг.


4.    Энэ өдрийн хамгийн эмгэнэлтэй нь цагдаа нарын суманд өртөж Энхбаатар, Мөнх-Эрдэнэ, Батсайхан, Ганбаатар, Доржсүрэн гэсэн 25-45 настай 5 залуу алтан амиа алдсан.


5.    Онцгой байдал зарласан энэ өдөр МҮОНРТ-ээс бусад телевизийг хаасан байсныг “эмх замбараагүй байдал нэмэгдэхээс хамгаалсан” гэж тайлбарлсан ч хэвлэлийн эрх чөлөөг нэг алхам ухраасан хэрэг болсон юм.


6.    Энэ хэрэгт тухайн үед цагдаагийн газрыг удирдаж байсан дарга нар ял сонссон билээ. ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан.


7.    Жагсаалд О.Магнай, Ш.Батзандан нар оройлон оролцсоныг гэрчлэх гэрэл зургууд олон бий.


8.    Харин Долдугаар сарын нэгэнд хохирогчдын холбооноос тэднийг гол буруутан гэж үзэхгүй зөвхөн дарга нарын өгсөн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа юм. Тиймээс 2008 онд Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд байсан С.Баяр нарыг буруутай гэж мэдэгдсээр байна.


10.    Жагсаалд оролцсон иргэдийэн 900 гаруйг нь баривчилсан бөгөөд тэдний 200-д нь шүүхээс ямар нэг хэмжээгээр ял оноосон байдаг.



11.    7-р сарын нэгний асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэнд “Үймээнд оролцон баривчлагдсан 998 хүний 718 нь л сонгуульд саналаа өгсөн” гэсэн байв.


12.    Мөн дээрх 998 хүний 91 нь давтан гэмт хэрэг үйлдсэн, 282 нь саатуулагдах үедээ согтуу байсан нь тогтоогдсон байдаг.


13.    Тухайн үед үймээний гол бай болсон МАХН-ын байрыг түрээслэн ажиллаж байсан байгууллагууд олон сая төгрөгийн хохирол амссан байдаг. Жагсаалд оролцсон иргэд компьютер, цахилгаан бараа зэрэг үнэ хүрэх зүйлсийг нь авч одсон ч баригдаагүй юм.


14.    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ард иргэдээсээ уучлалт гуйгаад “Манай улсад ийм эмгэнэлт үйл явдал дахин давтагдах ёсгүй” гэсэн юм.


15.    Үймээнд шатсан МАХН-ын байрыг тун удалгүй сэргээн засварлаж 14,6 тэрбум төгрөгөөр одоогийн Тусгаар тогтнолын ордонг барьсан.
 


16. Ерөнхий сайд асан С.Баяр "Цагдаа буудсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн” гэж мэдэгдсэн байдаг.


17.    Энэ өдөр амиа алдсан 5 иргэнд зорилж Тусгаар тогтнолын ордны өмнө хөшөө босгох гэсэн ч газрын зөвшөөрөл олдоогүй байдаг.


18.    Тиймээс Үндэсний түүхийн музейн урд, Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд барихаар болсон юм.


19.    Цагдаа нарт зодуулсан иргэд, үймээнд гэмтсэн иргэд өнөөг хүртэл хохирлоо нөхөн төлүүлнэ хэмээн нэхэмжилсээр байна.


20.    Тухайн өдөр шархадсан нэг хөвүүн 160 сая төгрөгийн эмчилгээ хийлгэжээ. Харин төрөөс дөнгөж 12 сая төгрөг л өгсөн аж.


21.    Үймээн самуун болсны дараах өдрүүдэд улс төрийн намын удирдлагуудтай хийсэн уулзалтын тэмдэглэлийг 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Н. Энхбаяр олон нийтэд ил болгосон нь шуугиан дэгдээсэн юм.



22. 2009 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа 7 сарын 1-ны өдрийн үймээнд оролцосон хэргээр ял эдэлж байсан 11 хүүхэд, 2 эмэгтэйд өршөөл үзүүлж, сулласан.


23.    Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цагдаа нарын иргэд рүү буудсан гэх сумны хонгиог олон нийтэд танилцуулж, иргэдээ хохироосон албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдэж байсан.


24.    УИХ энэ хэргийн талаар нээлттэй сонсгол хийсэн нь анх удаагийнх байв.

24tsag.mn
 

image

Найман жилийн өмнө таван хүн Улаанбаатар хотын төвд бууны суманд амиа алдсан хар өдөр тохиож байсан билээ. Энэ өдрийг мартуулахгүй, эргэн сануулж байдаг хуучраагүй баримтууд.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • зочин (202.179.31.13)
    Хамгийн үнэн нь МАХН сонгууль луйвардсан нь энэ явдлын гол шалтгаан .өнөөдөр энэ тухай бид таг мартжээ
    2016 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    БатзанданСангайд ямарч хамаагүй Гол буруутан бол СБаяр тэр луйвар хийчхээл ард түмнээс зугтааж байсан явдал юм Ичсэн хүн хүн ална гэж Хүн алсан эзэн бол СБаяр юм С Баяр бол хулгайч луйварчин ауурчин гэмт хэрэгтэн Цагдаагийн хурандаа нарт хэргээ үүрүүлэж хэргээс мултарсан хүн Ийм хүнээр удирдуулаж сонгуульд орсон нам 60 тэрбумаар хахуулдах нь юуч биш зүүль
    2016 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (173.73.110.164)
    Дарвак Ардчилал, шударга сонгууль, ард түмний сонголтын халдашгүй эрх гээд л 7 сарын 1ийг хийсэн биз дээ. Хэдхэн сарын өмнө АН офшорчдод зориулж Өршөөлийн хууль гаргаж, үндсэн хууль болон сонгуулийн хуульд ноцтой халдаж байхад нэг үг ч ган гээгүй новшдоо. Тэгэхлээр энэ Дарвак 5 хүний алтан амиар шоудсан болж байна уу. Үнэгүй нүүрс тараах нь шударга сонгууль мөн үү. Үнэгүй нүүрснийхээ эх үүсвэрийг хаанаас олсон бэ, Дарвака?
    2016 оны 07 сарын 02 | Хариулах
  • zzz (89.217.200.133)
    Baij bolohgui hamgiin buzar gemt hereg,,,hariuzlaga toozoogui bol odoo dahin shalgaach hereg huuchrahgui,,,irgedee alchihaad zugeer suuj baidag tor baidag umuu ????,,,baij boloh uu????
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • ИРГЭН (203.91.117.8)
    ЭНЭ ЭМЭГНЭЛТ ХЭРГИЙГ ЩУУД ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮН БОЛ ЭЛБЭГДОРЖ ӨГЛӨӨНИЙ ГУРВАН ЦАГТ СОНГУУЛЫН ДҮН ГАРААГҮЙ БАЙХАД МАНАЙ САНАЛЫГ ЛУЙВАРДЛАА ГЭЖ ЗАРЛАН МАРГААШ ӨГЛӨӨ СБ ЫН ТАЛБАЙДЭЭР ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЯНГЫН ЖИГААТАЙ ХАМТ МАШИНААР ЯВЖ МАХН ЫН БАЙР ЛУУ ДАЙРАХЫГ УРИАЛЖ БАЙСАНЫГ ТВ ЭЭР ХАРУУЛСАН ТЭР БИЧЛЭГИЙГ УСТГАСАН УУ
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • Bayaraa (103.229.120.142)
    Elbegdorj, Magnai, Batzandan, Jargalsaihan.., gm nohdvvd hamgiin gol buruutnuud vimeen samuuniig degdeej turhiragchdiig oogshvvlsnees 5 hvnii ami vregdsen hariuclagiig ard tvmen shaardaj zohih gazart n yavuulah biz ee
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.91.115.43)
    элбэгдорж магнай батзандан жаргалсайхан нар гол буруутнууд. өдөөн турхиралт 5 хүний амь нас дээрэм шатаалт хүн уулгалан довтолт амины хэрэг. хэзээ нэгэн цагт ардын шүүхээр орно биз. сумны хонгио хэний кармаанд явж байсан гэдэг билээ ?
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    hyvisgalt namiin bairiig shataana gedeg chini surug hvchnii hiisen ajil tyhailbal elbegdorj hiigeed ard n vldsen nuhur
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (49.0.136.18)
    Маганай, Батзандан 2 эхлүүлээд өөрсдөө АН-ын гишүүн болж хаацайлагдсан. Ард түмний олон хүүхдүүдийн амьдралаар тоглосон.
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.29.116)
    Энэ Элбэгдорж ард түмнийг мөргөлдөөнд турхираад өөрөө ард нь нуугдсан
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.27.249)
    яг үнэндээ Батзандан, Магнай 2 л энийг үүсгээ биз дээ, тухайн үед эрх барьж байсан нам огт хамаагүй
    2016 оны 07 сарын 01 | Хариулах
    • иргэн
      батзандан магнай 2 оос 5 сайхан залуугийн амийг нэхэж нөхөн төлбөрийг энэ 2 оос гаргуулвал шударга ёсонд нийцнэ дээ , өмнөхөө давтах гээд сурталчилгаа хийж бөйсан бусад намын хүмүүс рүү яаж дайрч байсаныг харсан уу
      2016 оны 07 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    6 цаг 47 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    7 цаг 52 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    9 цаг 22 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    10 цаг 47 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    10 цаг 58 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    11 цаг 18 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    11 цаг 53 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    13 цаг 2 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    13 цаг 20 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    13 цаг 52 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    13 цаг 58 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    14 цаг 5 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2026-08-08
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    2026-08-08
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК