Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баримт 24: Дэлхийн улс орнуудын төрийн далбаан дээрх хачирхалтай билэгдлүүд

2016-10-02
0
ЖИРГЭХ

Альваа улс орны төрийн далбаа гэдэг бол тухайн улс орны билэгдэл, хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Үндсэндээ төрийн далбаан дээрх билэгдэл нь тухайн улс орны түүх, соёлтой холбогддог. Олонх төрийн далбаанууд янз бүрийн геометрийн дүрснүүд, өнгө, нийтлэг билэгдлүүдтэй байдаг ч маш хачирхалтай өвөрмөц зүйлсийг дүрсэлсэн төрийн далбаанууд ч байдаг. Нэгнийхээ толгойг илдээр цавчиж байгаа хүн, нүцгэн хүн, хүчирхийллийг илэрхийлсэн мэт санагдах илд, буу гэх мэтийн этгээд билэгдлүүдийг агуулсан улс орны төрийн далбааны тухай 24 баримтыг хүргэж байна.

 

 

 

 

Баримт 1. Монгол: Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын билэгдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрладаг.

 

 

 

Баримт 2. Мозамбек: Энэ улсын төрийн далбаан дээрх AK-47 буу нь улс орны батлан хамгаалал, аюулгүй байдлыг илэрхийлдэг бол дэлгээтэй ном нь боловсрол тэргүүний зүйл болохыг, зээтүү нь газар тариаланг илэрхийлдэг.

 

 

Баримт 2.  Бутан: Азийн олон улс орны хувьд чухал билэгдэл болдог луу нь энэ орны төрийн далбаан дээр байдаг. Энэ луу нь гартаа norbu хэмээх эрдэнийн чулуу барьсан Druk нэртэй Бутаны домгийн лууны билэгдэл юм. Шар өнгө нь улс орны энх тайван байдлыг, улаан өнгө нь буддын шашны билэгдэл болдог байна.

 

 

Баримт 3. Свазиленд: Энэ улсын далбаан дээрх хар цагаан бамбай нь өөр өөр арьст хүмүүс хамтдаа амьдрахын билэгдэл юм. Урт сүүлт бэлэвсэн шувууны гурван ширхэг хөх өд нь зөвхөн тус улсын хааны эдэлж хэрэглэдэг үнэт зүйлийн билэгдэл болдог байна.

 

 

Баримт 4. Киргизстан: Наран дээрх чагталсан гурван зураас нь киргиз үндэстний уламжлалт сууц болох гэрийн тооныг билэгджээ. Нарны 40 цацрагийн тооны тухайд киргизийн домогт өгүүлснээр киргизийн 40 омог аймаг нэгдэн Монголчуудын эсрэг тэмцэж байсны билэгдэл гэнэ.

 

 

Баримт 5. Белиз: Улаан зандан модны 50 навчин тойргийн дундах мод бэлтгэлийн багаж барьсан хоёр түлээчин эр нь тус улсын аж үйлдвэрийн гол сектор болсон мод бэлтгэлийг билэгджээ.

 

 

Баримт 6. Ливи 1977-2011 оны хооронд ашиглаж байсан тус орны төрийн далбаа нь ердөө ганцхан өнгөтэй дэлхийн цорын ганц төрийн далбаа байжээ. Ямар ч зураг, билэгдэл, бусад зүйлсгүй цулгуй ногоон өнгийн энэ далбааг Ливийн удирдагч Muammar Gaddafi сонгосон байна. Улс төрийн үзэл болон Исламын шашныг билэгдсэн энэ далбааг 2011 онд Gaddafi-г алагдсаны дараа төрийн далбааны урьдны хувилбарыг эргүүлэн ашиглах болсон байна.

 

 

Баримт 7. Непаль: Нар болон хавирган сарыг дүрсэлсэн хоёр тусдаа хэсгээс бүрдсэн энэ далбааны билэгдлүүд 1962 оноос өмнө бүр ч этгээд байсан нь нар болон саран дээр хүний нүүр дүрслэгдсэн байдаг байсан явдал юм.

 

 

Баримт 8. Кени: Төрийн далбааны төв хэсэг дэх улаан өнгө нь тусгаар тогтнолын үеэр урсгасан цус болон улс орны аюулгүй байдлыг илэрхийлдэг. Дээд талын хар өнгө нь Кенийн ард түмнийг, ногоон өнгө нь тус орны газар нутгийг илэрхийлдэг.

 

 

Баримт 9. Isle of Man Их Британи: Ирландын арлуудын хооронд орших энэ өөртөө засах орны төрийн далбаа нь улаан дэвсгэр дээр хоорондоо холбогдсон алтан давируул бүхий хуягласан гурван хөлтэй. Энэ хачирхалтай билэгдэл нь хэдэн мянган жилийн өмнөх Mycenaeans, Lycians-ын эртний хүмүүсийн хэрэглэж байсан дүрс билэгдэл юм. Энэ улс 1932 оноос хойш энэ билэгдлийг хэрэглэж байгаа ч юуны учир хэрэглэх болсон шалтгаан нь тодорхойгүй аж.

 

 

Баримт 10. Кипр: 1960 оны 8-р сараас хойш Кипр улсын хэрэглэж байгаа төрийн далбаа нь цагаан дэвсгэрийн төвд хоёр ширхэг чидун жимнсий модны мөчир, түүний дээр тус арлын газрын зургийг дүрсэлсэн байдаг. Оливийн мөчир болон цагаан өнгө нь энх тайвныг билэгддэг бол улбар шар өнгийн газрын зураг нь зэсийн хүдрийн баялаг ордыг илэрхийлдэг байна.

 

 

Баримт 11. Уганда Угандагийн төрийн далбааны төвд Африкын халуун орны тогоруу дүрслэгдсэн байдаг. Хар өнгө Африк хүнийг, шар өнгө Африкын нарыг, улаан өнгө Африк ахан дүүсийг илэрхийлдэг. Хөлөө өргөсөн тогоруу улс орны урагш давших хөгжлийн илэрхийлэл болдог.

 

Баримт 12. Гренад: 1974 оноос хойш хэрэглэгдэж байгаа эн далбааны хүрээлсэн улаан өнгөн дээрх 6 од нь тус орны 6 мужийг, төв хэсэг дэх улаан тойрог дотор байрласан тод од нь Гренадын нийслэл Сэнт Жоржийг тус тус билэгддэг. Зүүн хэсэгт орших хачирхалтай жижиг дүрс нь тус орны гол билэгдлүүдийн нэг задийн дүрс юм. Улаан өнгө нь эр зориг, эрч хүчийг, шар өнгө эрдэм мэдлэг, халуун дулаан байдлыг, ногоон өнгө хөдөө аж ахуй, газар тариаланг тус тус билэгддэг.

 

 

 

Баримт 13. Саудын Араб: Дэлхийн газрын тосны гол үйлдвэрлэгч энэ орны төрийн далбааны суурь ногоон өнгө Исламын шашныг, харин илд нь тус орны цэргийн хүчийг билэгддэг. Илдний дээрх Араб бичиг нь Shahada гэсэн үг бөгөөд энэ нь Исламын итгэл бишрэлийн тунхаглал юм.

 

 

Баримт 14 Эквадор:  Гурван өнгөнөөс бүрдэх энэ төрийн далбааны төвд Эквадорын хамгийн өндөр уул болох Чимборазо уул, гол, завь, нар, жад, лавр болон дал модны навч зэрэг тус улстай холбоотой зүйлс дүрслэгдсэн байдаг. Энэ бүхний дээд талд Эквадор улсын хүч чадлыг билэгдсэн тас шувуу байна.

 

 

 

Баримт 15. Ангол: Энэ төрийн далбааны төв дэх араа нь аж үйлдвэрийн, түүнийг хөндлөн огтлуулан байрлуулсан илд нь тариачин ардын илэрхийлэл юм. Ангол улсыг марксист засгийн газар удирдаж байх үед энэ төрийн далбаан дээр тойрог дүрс байсан.

 

 

 

Баримт 16. Гибралтар: Гурван цамхагтай улаан өнгийн ордон болон алтан түлхүүр бүхий төрийн далбааны ордон нь дундад зууны үеийн хүчирхэг улс болох Кастилийн эзэнт гүрнийг, алтан түлхүүр нь Гибралтар улс бол газар дундын тэнгис рүү нэвтрэх хаалга гэсэн утгыг илэрхийлдэг.

 

 

Баримт 17. Папуа: Шинэ Гвиней Диагоналдсан байдлаар таллан хуваагдсан энэ далбааны доод хэсэгт байрлах 5 од энэ улс дэлхийн бөмбөрцгийн өмнөд тал бөмбөрцөгт байрладаг гэдгийг илэрхийлдэг. Баруун талд байх диваажингийн шувуу нь Папуа Шинэ Гвинейн домгийн шувуу юм. Энэхүү төрийн далбааны загварыг 15 настай сургуулийн сурагч охин бүтээсэн бөгөөд үүгээрээ 1971 онд зохиогдсон үндэсний хэмжээний тэмцээнд түрүүлж байжээ.

 

 

Баримт 18. Туркменистан: Исламын билэгдэл хавирган сар, тус улсын 5 мужийг илэрхийлсэн 5 од, улаан зурвасан дээрх гайхалтай нарийн төвөгтэй хивсний 5 хээ нь Туркменистаны 5 уугуул гол омог аймгийн илэрхийлэл болдог.

 

 

Баримт 19. Шриланк: Гартаа kastane хэмээх илд барьсан том алтан арслан нь Шриланк хүмүүсийн эр зоригийг, илд нь тус орны өөрийгөө хамгаалах чадварыг илэрхийлдэг. Арслангийн суурь өнгөний 4 булан дахь жижиг зүйлс нь ариун инжирийн навчнууд бөгөөд буддизмын уламжлал болох зөөлөн сэтгэл, сайхан сэтгэл, аз жаргал, амар тайван байдлын илэрхийлэл аж. Зүүн талд байх хоёр зурвас нь Шриланкын уугуул бүлэг Tamils ба Moors-ын илэрхийлэл юм.

 

 

 

Баримт 20. Уэльс: Уэльсын луу гэдгээрээ алдартай энэхүү улаан луу нь 7-р зууны үед Уэльсыг удирдаж байсан домогт Cadwaladr хаантай холбоотой.

 

 

Баримт 21. Виржин Айлэндс: АНУ-ын арлын хэсэг болох Виржин Айлэндсын төрийн далбаан дээрх бүргэдийн зүүн сарвуунд байгаа гурван ширхэг сум нь тус олтригийн гурван гол арлыг илэрхийлдэг. Хоёр далавчны доорх тоо нь тус улсын үүслийн үеийг илэрхийлдэг.

 

 

 

Баримт 22. Барбадос: Энэ улсын төрийн далбаан дээрх trident нь ардчиллын гурван зарчмын илэрхийлэл юм.

 

Баримт 23. Камбож: Энэхүү далбаан дээрх барилга нь Камбожийн домогт барилга Angkor Wat-ын дүрс бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том шашны дурсгал юм.

 

 

 

Баримт 24. Бениний эзэнт гүрэн: Бениний орчин үеийн төрийн далбаа нь гурван өнгөнөөс бүрддэг бөгөөд өөр ямар нэгэн дүрс агуулдаггүй. Харин хуучин далбаан дээр нь нэгнийхээ толгойг гартаа барьсан илдээрээ цавчиж байгаа хоёр хүн дүрслэгдсэн байдаг. Үүсэл гарал, билэгдэл нь одоо ч тодорхойгүй боловч тус улсын уугуул болох Itsekri хүмүүсийг дүрсэлсэн гэж үздэг.

 


 

24tsag.mn

image

Альваа улс орны төрийн далбаа гэдэг бол тухайн улс орны билэгдэл, хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Үндсэндээ төрийн далбаан дээрх билэгдэл нь тухайн улс орны түүх, соёлтой холбогддог. Олонх төрийн далбаанууд янз бүрийн геометрийн дүрснүүд, өнгө, нийтлэг билэгдлүүдтэй байдаг ч маш хачирхалтай өвөрмөц зүйлсийг дүрсэлсэн төрийн далбаанууд ч байдаг. Нэгнийхээ толгойг илдээр цавчиж байгаа хүн, нүцгэн хүн, хүчирхийллийг илэрхийлсэн мэт санагдах илд, буу гэх мэтийн этгээд билэгдлүүдийг агуулсан улс орны төрийн далбааны тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (66.181.180.36)
    Сонин юм
    2025 оны 01 сарын 10 | Хариулах
  • Нар (103.57.92.186)
    Гоё юм байна
    2024 оны 11 сарын 12 | Хариулах
  • төгөлдөр (202.126.90.116)
    би бүх улсын нэрыг мэдлээ
    2024 оны 01 сарын 21 | Хариулах
  • төглдөр (202.126.90.116)
    би бүх улсын төрийн далбайг мэд лээ
    2024 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.223)
    Malaiz ? Haanena
    2023 оны 11 сарын 29 | Хариулах
  • орос (103.229.122.32)
    орох
    2023 оны 06 сарын 10 | Хариулах
    • Saraa
      baa
      2023 оны 06 сарын 10
  • Мишээл (64.119.18.202)
    Маш сонирхолтой
    2023 оны 05 сарын 07 | Хариулах
    • Урангоо
      Үнэхээр сайхан өгүүллэг байллаа
      2023 оны 05 сарын 07
  • Сондор (64.119.18.202)
    Муухай байна
    2023 оны 05 сарын 07 | Хариулах
  • aaaaaaaaaaaaaaaaaaaaa (202.126.90.68)
    qqqqqqqqqqqqqqqqqqqq
    2023 оны 04 сарын 16 | Хариулах
  • vbggn (202.126.90.68)
    fhghgghb
    2023 оны 04 сарын 16 | Хариулах
  • Хүлэгжин (202.9.40.150)
    Хар
    2023 оны 03 сарын 19 | Хариулах
  • Б.Нандинболор (64.119.24.199)
    Маш гое байсан
    2022 оны 09 сарын 12 | Хариулах
  • Бэлгүтэй 9нас (202.126.90.31)
    Сэтгэгдэл таалагдаж байна
    2022 оны 06 сарын 17 | Хариулах
  • .БАриунгэрэл (66.181.161.113)
    Гоё юм аа
    2022 оны 03 сарын 04 | Хариулах
    • Анударь
      тийм шүү
      2022 оны 03 сарын 04
  • итгэлт (150.129.143.134)
    маш их сайхан
    2022 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    5 цаг 32 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    6 цаг 37 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    8 цаг 7 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    9 цаг 31 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    9 цаг 43 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    10 цаг 3 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    10 цаг 38 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    11 цаг 47 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    12 цаг 5 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    12 цаг 37 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    12 цаг 43 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    12 цаг 50 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК