Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын эдийн засагт улаан гэрэл ассаныг илтгэх 24 баримт

2016-8-10
0
ЖИРГЭХ

        Сангийн сайдын ажлыг саяхан хүлээж авсан Б.Чойжилсүрэн улс орны эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр “Монгол улс олсон 5 төгрөг тутмын 4-ийг өрөндөө төлж, үлдсэн 1 төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болох нөхцөл байдалтай болжээ” гэж хэлэв. Үүнээс үзвэл Монголын эдийн засгийн нөхцөл байдал гүн хямралд орсон нь тодорхой байгаа гэж ойлгогдож байгаа юм. Харин эдийн засаг хямарсаныг илэрхийлэх тоон мэдээллийг 24 баримтаар онцолж байна. /Сангийн сайдын мэдээлэлд үндэслэв/


Баримт 1. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17.3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарах нөхцөл үүсчээ.


Баримт 2.  Мөнгөний нийлүүлэлт 2011 оныхоос 66 хувиар өссөн бөгөөд 2015 оноос эхлэн буурч, энэ оны нэгдүгээр сард 9,85 их наяд төгрөг болж буурчээ.


Баримт 3.  Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө энэ оны хоёрдугаар сард хамгийн доод түвшиндээ буюу 655 тэрбум төгрөг болж буурсан бөгөөд өнгөрсөн 4 сарын дотор 839,2 тэрбум төгрөг болж 183,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь бэлэн мөнгөний хомсдолыг бий болгожээ.


Баримт 4.  Банкны системийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1,9 их наяд төгрөг буюу нийт олгосон зээлийн 15,5 хувьд хүрчээ.


Баримт 5.   Төгрөгийн зээлийн дундаж хүү 2011 онд 15,5 хувь болж буурсан байсан нь энэ оны 6 сарын байдлаар 21,2 хувьд хүрч 5,7 хувиар өссөн байна.


Баримт 6. Эдийн засгийн хямрал, банкны системийн эрсдэл нэмэгдсэнээс шалтгаалан арилжааны банкнууд цаашид хөрөнгийн эх үүсвэр шинээр татахын тулд, ялангуяа хадгаламжийн хүүгээ жилийн 19 хувь хүртэл өсгөөд байгаа ББСБ-ууд болон Хадгаламж зээлийн хоршоодтой өрсөлдөн хадгаламжийн хүүгээ өсгөхөөр байна.Банкны системийн эрсдэл эрс нэмэгдсэн болон  банкнуудын татаж буй санхүүгийн эх үүсвэрүүдийн хүү нэмэгдсэн тул зээл олголтыг цаашид хумиж, үүнтэй уялдуулан зээлийн хүү мөн өсөхөөр байна.


Баримт 7. Зээлийн хүүг бууруулахын тулд Засгийн газар, Монголбанкны хувьд олон улсын байгууллагууд болон түншлэгч улс орнуудаас хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авч, дотоодын банкны системд нийлүүлэхээс өөр боломж харагдахгүй байгаа аж.


Баримт 8.   Гадаад худалдааны эргэлт 2015 оны эцэст 8,46 тэрбум ам.доллар болж 2011 оныхоос 2,95 тэрбум ам.доллараар буурчээ.


Баримт 9.   Энэ оны эхний хагас жилийн байдлаар экспорт 2,2 тэрбум доллар, импорт 1,5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Баримт 10.  2016 оны эхний 6 сарын байдлаар төлбөрийн урсгал тэнцэл -93,6 сая ам.доллар, нийт тэнцэл -46 сая ам.долларын алдагдалтай гарчээ.


Баримт 11. Энэ оны зургадугаар сарын байдлаар 1 тэрбум 296.6 сая ам.доллар болсон байна. Бодит байдал дээр гадаад валютын цэвэр нөөц -429 сая ам.доллар болсон талаар шинээр томилогдсон Монголбанкны удирдлагууд мэдэгдэв.


Баримт 12. Төгрөгийн ханш гол худалдааны валютуудын эсрэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд 58 хүртэлх хувиар суларсан бөгөөд ялангуяа валютын зээлтэй иргэд ААН-үүд ханшийн зөрүүнээс жилд 850 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг тооцоо гарч байна.


Баримт 13.  Эдийн засгийн хямралын сүүдэр хөрөнгийн зах зээлд нөлөөлж хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2011-2015 оны хооронд  40 хувиар буурч, 900 орчим тэрбум төгрөгийн алдагдлыг хувьцаа эзэмшигчид хүлээсэн байна.


Баримт 14.  Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 134813 ААН-үүд бүртгэлтэй байгаагаас 66388 нь ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоосон буюу ажил эрхлээгүй байна. Өөрөөр хэлбэл үндэсний 2 компани тутмын 1 нь үйл ажиллагаагаа зогсоожээ.


Баримт 15.   Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг давжээ.


Баримт 16. Эхний долоон сарын байдлаар нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрчээ.


Баримт 17.  2016 оны баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байна.


Баримт 18.   2016 онд 1 их наяд 85  тэрбум болж, өнгөрсөн 4 жилд 29 дахин нэмэгдсэн байна.


Баримт 19.  Ирэх оноос эхлэн бондын төлбөрийг төлж эхлэх ба валютын нөөц хангалтгүй, дэлхийн зах зээл дээрх эрдэс баялагийн түүхий эдийн үнэ унасан, манай улсын зээлжих зэрэглэл –В2 болж буурсан, 2016 оны төсвийн алдагдал 1 их наяд орчим төгрөг байхаар төсөвлөгдсөн зэрэг нь дээрх бондуудыг эргэн төлөхөд их хүнд болохыг анхааруулж байгаа гэнэ.


Баримт 20. Засгийн газрын өр энэ онд 17их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна.


Баримт 21. Энэ онд нэгдсэн төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу, шинээр зээл авахгүйгээр эргэн төлвөл, Монголын төрд бүхий л үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд дөнгөж 1 их наяд 130 тэрбум төгрөг үлдэж байна.


Баримт 22.   Дээрх мөнгө нь төрийн албан хаагчдын цалинг тавихад ч хүрэлцэхгүй юм.


Баримт 23. Засгийн газарт үйл ажиллагаа явуулахад дахин 5,8 их наяд төгрөг шаардлагатай аж. 2017, 2018 онуудад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого нь Засгийн газрын өр, зээлийн эргэн төлөлт, хүүний төлбөрийг төлөхөд ч хүрэлцэхгүй гэнэ.


Баримт 24. Эдийн засгийн хямрал, банкны системийн эрсдэл нэмэгдсэнээс шалтгаалан арилжааны банкнууд цаашид хөрөнгийн эх үүсвэр шинээр татахын тулд, ялангуяа хадгаламжийн хүүгээ жилийн 19 хувь хүртэл өсгөөд байгаа ББСБ-ууд болон Хадгаламж зээлийн хоршоодтой өрсөлдөн хадгаламжийн хүүгээ өсгөхөөр байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (216.123.206.82)
    Үнэнийг нь хэлэхээр нэр хүнд гутаалаа гэж уурлана, Худлаа ярихаар бас уурлана. Бодит үнэнтэй нүүр тулаад, зоригтой арга хэмжээ авья л даа. Өөрсдийгөө хуураад ч яах юм билээ
    2016 оны 08 сарын 12 | Хариулах
  • данаасүрэн (203.91.118.70)
    маш хэцүү байдалтай болсон байна
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • naran (150.129.141.87)
    nohtsol baidal vnen shvv dee ardchilliinhan yum vzeegvi yum shig tsolmoo bizdee ard tvmen vneniig medeh estoi ene hvn yamar bvdvvleg hvn be helj baigaa haraalaa ergeed ooroo unshdaa
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • хэхэх (139.5.217.65)
    ХЭХЭХЭ МАН-ЫХАН БИТГИЙ ШААГААД БАЙГААРАЙ ПИЗДААНУУД МИНЬ ЧАДАХГҮЙ БОЛ ЯАХ ГЭЖ ТӨРИЙГ АВСАН ПИЗДААНУУД ВЭ ХИЙХ ХҮМҮҮС НЬ БАЙСААР БАЙХАД ЛУЙВАРДАН БАРИН ГАРЧ ИРЧИХЭЭД
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    6 цаг 46 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    6 цаг 52 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    6 цаг 55 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    6 цаг 59 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    8 цаг 57 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    9 цаг 53 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Өчигдөр 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК