Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүхийн шарласан хуудаснаа мөнхрөн үлдэх энэ оны онцлох 24 гэрэл зураг

2016-12-23
0
ЖИРГЭХ

Хэдхэн хоногийн дараа шинэ он айлчилан ирж, хуучин оноо үднэ. Улиран өнгөрч буй 2016 онд улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, спортын хүрээнд олон үйл явдал болж, түүхийн шарласан хуудаснаа мөнхрөн үлдэж байна. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг үг байдаг.  Тэгвэл энэ онд болсон үйл явдлыг өгүүлэх онцлох 24 гэрэл зургийг хүргэж байна. 

 

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жилийн улсын баяр наадмаар есөн хөлт цагаан тугаа дэвж тойрсон нь гэрэл зурагт ийнхүү мөнхрөн үлджээ. 

 

 

2. Энэ жилийн улсын баяр наадмын барилдааны наймын даваанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын начин Р.Пүрэвдагва нар учраа тааран барилдсан билээ. Тэдний барилдаан нэлээд маргаантай болж өнгөрсөн гэгддэг. Тиймээс ч П.Бүрэнтөгс арслан засуул, хөлийн цэцэд гомдсондоо зүлэг ногоон дэвжээнээ сунаж унан, эхэр татан уйлсан нь олон хүний зүрхийг шимширүүлж байсан юм.

 

 

3. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болов.

 

 

4. Рио 2016 Олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жингийн тэмцээний анхны мөнгөн мөнгөн медалийг МУГТ Д.Сумъяа эх орондоо авчирлаа.

 

 

5. Рио 2016: Чөлөөт бөхийн тамирчийн Г.Мандахнаран Олимпийн хүрэл медалын төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой барилдаж тэмцээн дууссаны дараа шүүгч нарын өгсөн торгуулийн оноогоор ялагдсан билээ. Үүнийг чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаатар болон туслах дасгалжуулагч Б.Баяраа нар эсэргүүцэж дэвжээн дээр хувцсаа тайлж, нүцгэлэв. 

 

 

6. Чөлөөтийн дасгалжуулалч нар тамирчнаа өмөөрөн эсэргүүцлээ илэрхийлсэн ч тэдний үйлдлийг буруутгасан МЧБХ ард түмнээсээ уучлалт гуйв. 

 

 

7. Японы мэргэжлийн сүмод Монгол бөхчүүдийг түүчээлэн барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням 24 жилийн дараа зодог тайллаа. Түүний зодог тайлах ёслолд 8,000 гаруй хүн оролцож гэр бүл найз нөхөд, сүмочид, урлаг, спортын соёлынхон гээд 420 хүн дэвжээнд гарч түүний гэзэгт гар хүрсэн юм. 

 

 

8. Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам найм дахь удаагаа Монголд айлчлав. Түүнийг Х богдыг тодруулахаар ирсэн хэмээн шуугиж байсан ч тэрбээр Х богдыг балчир байгаа тул нийтэд зарлахгүй хэмээгээд мөрдсөн. Тэгвэл эхнээсээ асуудал дагуулсан айлчлал хоёр улсын үл ойлголцлоор өндөрлөсөн билээ.

 

 

9. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг жил гаруй хугацаанд Төв аймгийн цагдан хорих төвд хорьж байгаад өнгөрсөн есдүгээр сард сулласан билээ. Харин тэрбээр суллагдсныхаа дараа Төрийн ордонд ирж, нэр бүхий гишүүдтэй уулзав. 

 

 

10. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж, түүнийг хөнөөсөн гэгдэж буй шүүгдэгч нар олон нийтэд ил болов. 

 

 

11. Хятадын тэрбумтан, интернэт худалдааны “Алибаба” сайтыг үүсгэн байгуулагч Жек Ма их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн урилгаар манай улсад зочилсон билээ. Харин энэ үеэр их аварга Д.Дагвадоржын тэрбумтан найздаа массаж хийж байгаа зураг нь Монголын төдийгүй Хятадын цахим орчинд шуугиан тарив.

 

 

12. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авав. Тэд ялалтын мэдээгээ олон нийтэд дуулгаж буй үйл явдал. 

 

 

13.  2016 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүд тангараг өргөх үеэр С.Жавхлан Төрийн ордонд монгол дээл өмсөж, морь унаж ирэв.

 

 

14. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамгаа гардаж авлаа. Ерөнхий сайдын тамгыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар гардуулж өглөө.

 

 

15. “Монголын эдийн засгийн чуулган 2016” чуулга уулзалтын хаалтын үеэр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Л.Наранбаатар намынхаа даргын өөдөөс оймс шидэж дуулиан тарив.

 

 

16. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд архи ууж, тамхи татаж буй бичлэг цацагдав. Түүнийг сонгуульд ялалт байгуулж чадаагүй шалтгааны нэг нь эл үйл явдал болсон гэдгийг хэлэх хүн олон. 

 

 

17. Зам тээврийн сайд асан М.Зоригт “Шүүдэр дундуур” киноныхоо нээлтийг нижгэр хийж, хүрэлцэн ирсэн зочиддоо бүтэн үхэр шарж өгсөн нь олны дургүйцлыг хүргэж, цахим ертөнцийг доргиогоод амжив.  

 

 

18. "Дэлхийн мисс-2016" тэмцээнд Монгол Улсын мисс А.Баярцэцэг шилдэг 11 дүгээр байрт шалгарч түүхэн амжилт гаргалаа. 

 

 

19. АСЕМ-ын  Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхсон. Энэ үеэр Ерөнхийлөгчийн гоёл АСЕМ-ын зочдыг "алмайруулав".

 

 

20. Баян-Өлгий аймагт үер бууж, 80 гаруй айлын хашаа байшин нурж, ой гурван сартай хүүхэд амиа алдсан байгалийн гамшигт үзэгдэл болов. 

 

 

21. Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гээд нимгэн даавуунд ороочихсон явж байна” гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацагдаж, тэрхүү хүүхдээ зарах гээд явж байгаа гэх өвөөг үзэн ядах давалгаа цахим ертөнцөд хүчтэй өрнөсөн. Харин энэхүү үйл явдлын дараа тухайн зурагт байгаа гэр бүлийнхээ мэдээлэл хийж, анх зураг тараасан хүнийг шүүхэд өгч, гэр бүлийнхээ нэр төрийг сэргээлгэнэ гэдгээ мэдэгдэв.  

 

 

22. Залуучуудын өвлийн олимпоос Б.Сумъяа Монгол Улсын анхны алтан медалийг авч ирлээ. 

 

 

23. АН-ын даргын сунгаа эдгээр өдрүүдэд эхлээд байгаа. Тэгвэл нэр дэвшигчдийг эвтэй байж, багцалсан таван сум шиг бат нягт, шударгаар өрсөлдөхийг ерөөж, АН-ын дарга З.Энхболд, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар багцалсан таван сум гардуулан өгсөн.

 

 

24. Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат УИХ-ын сонгуулийн өмнө “Хар жагсаалтад орсон этгээдэд санал биш салаавч шүү” хэмээх энэхүү зургийг нийтэлсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй Залуучуудын холбоог А.Мөнхбатаас салгах нь зүйтэй гэсэн шүүмжлэлд өртсөн юм. 

 

 

24tsag.mn 

image

Хэдхэн хоногийн дараа шинэ он айлчилан ирж, хуучин оноо үднэ. Улиран өнгөрч буй 2016 онд улс төр, нийгэм, эдийн засаг,соёл, спортын хүрээнд олон үйл явдал болж, түүхийн шарласан хуудаснаа мөнхрөн үлдэж байна. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг үг байдаг. Тэгвэл энэ онд болсон үйл явдлыг өгүүлэх онцлох 24 гэрэл зургийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.91.115.45)
    Намсрайноров
    2016 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    4 цаг 5 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    5 цаг 10 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    6 цаг 40 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    8 цаг 4 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    8 цаг 16 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    8 цаг 36 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    9 цаг 11 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    10 цаг 20 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    10 цаг 38 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    11 цаг 10 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    11 цаг 16 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    11 цаг 23 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК