Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Петрочайна дачин тамсаг” монголчуудыг шахаж хооронд нь танилцуулж байна

2017-4-06
0
ЖИРГЭХ

Шинэ тулгар хөгжиж буй газрын тосны салбарын гол түшиц газар болох Тамсагийн хөндийд монголчууд ажлын байрны төлөө тэмцэлдэж байна. Нэг хэсэг нь багагүй хөрөнгө оруулалт хийж, нэгэнт эхлүүлсэн бизнес, ажлын байраа хамгаалахыг хичээж байгаа бол нөгөө хэсэг нь тэдний ажлын байрыг булаахыг завдаж байна.

 

 

Дорнодын талд газрын тос олборлож буй “Петрочайна Дачин Тамсаг” компани монголын болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 30 орчим туслан гүйцэтгэгч компанитай гэрээлэн ажилладаг. Тэдгээр компаниуд нь мөн л монгол, хятад эзэнтэй компаниудыг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулдаг.

 

Аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нэлээд эрсдэлтэй тул өөрсдөө хайгуул, олборлолт хийдэггүй юм гэхэд урт хугацаанд хамтран ажиллах түнш олох шаардлагатай болдог. Нэгэнт хөрөнгө оруулалт хийсэн бол тухайн ажлын байраа удаан хугацаанд хадгалахыг эрмэлзэх нь зүйн хэрэг. Учир нь зөвхөн  тоног төхөөрөмж, техник хэрэгслээ зөөвөрлөхөд л маш өндөр зардал гардаг. Тиймээс туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компаниуд хамтран ажиллах гэрээгээ аль болох ахиухан хугацаагаар байгуулах сонирхолтой байдаг. Харин Петрочайнагийн үндсэн туслан гүйцэтгэгчид тэдэнтэй гэрээг нэг жилээс илүүгүй хугацаагаар хийдэг аж. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй зарим эрхмийн олз болж байгаа нь энэ. 

 

Тодруулбал, Петрочайнагийн туслан гүйцэтгэгч Хятад талын өрмийн болон бусад өрмийн үйлчилгээний ангитай гэрээлэн ажилладаг, ажилдаа хэдийнэ туршлагажсан, ямар нэг зөрчил гаргаж байгаагүй компаниудын гэрээг цуцалж, “Баян эрхэт гүн”, “Цөм транс”, “Эко инээмсэглэл” зэрэг компанийг шинээр оруулж ирэхээр хэлцэл хийгдэж байгаа гэх. Газрын тосны салбарт үйл ажиллагаа  явуулж байсан туршлагагүй эдгээр компанийг Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “балиашиглаж” байгаа хэмээн хардаж буй талаар “Дорнод аймгийн хүнд даацын технологийн тээвэр эрхлэгч, хөдөлмөрчдийн нэгдсэн нийгэмлэг” -ийн удирдлага хэлж байлаа.

 

Дээрх компаниуд энэ салбарт үйл ажиллагаа явуулж байсан эсэх, хэр туршлагатай вэ гэсэн асуултад хариулт хайж бага сага мэдээлэл олж авлаа. “Баян эрхэт гүн” ХХК нь 2011 онд анх бүртгүүлэхдээ гадаад худалдааны чиглэлээр зөвшөөрөл авч байсан бөгөөд газрын тосны салбарт үйл ажиллагаа эрхэлж болох зарим ажил, үйлчилгээний зөвшөөрлийг ердөө хэдхэн хоногийн өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр авсан байх юм. Тодруулбал, авто машинаар ачаа тээвэрлэх, хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ эрхлэх, техник хангамжийн үйлчилгээ эрхлэх зэрэг үйл ажиллагааны чиглэлийг энэ өдөр гэрчилгээн дээрээ бичүүлсэн байна. Түүнчлэн “Цөм транс” компани нь 2010 онд “хүнд машин механизмын засвар үйлчилгээ” чиглэлээр, “Эко инээмсэглэл” ХХК нь 2015 онд “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж. Харин ажлын байраа алдах гэж буй компаниудын тухайд 2008 оноос хойш Өрөмдлөгийн 2, Өрөмдлөгийн 3-р ангитай хамтран ажиллаж эхэлсэн байдаг.

 

Гэтэл хувийн хэвшил хоорондын гэрээнд төр хошуугаа дүрэх боллоо. Хэрэв төр оролцох гээд байгаа бол монгол нь монголынхоо хоолыг булаахад оролцох биш харин гадныхныг цөөлж, аль болох олон монгол хүн Тамсагийн хөндийд зэрэгцэн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилламаар.

 

Өнгөрсөн хугацаанд үндэсний аж ахуйн нэгжүүд болон төрийн бус байгууллагууд, нутгийн иргэд өөрсдийн хүчээр дотоод дахь зарим тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх эрх олж авсан байдаг.

 

Уг нь Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон хуульд зааснаар “Петрочайна” компани нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийг туслан гүйцэтгэгчээр авах үүрэгтэй. Гэвч өнөөдрийг хүртэл энэ үүргээ биелүүлэхгүй байгаа, үүнд гэрээний нэг тал болох Засгийн газар хяналт тавихгүй байгаа талаар “Дорнод аймгийн хүнд даацын технологийн тээвэр эрхлэгч, хөдөлмөрчдийн нэгдсэн нийгэмлэг” –ийнхэн хэлж байна.

 

2014 онд УИХ-аас баталсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Монгол Улсын аж ахуйн нэгж” гэсэн нэр томъёо байсныг хуулийг батлахдаа “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж” гээд өөрчилчихсөн байдаг. Энэ нь уг салбарт гадны хөрөнгө оруулалттай компани монголд бүртгүүлээд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлээд өгчихсөн хэрэг. “Монголд бүртгэлтэй” хятад компаниудаас гадна БНХАУ-д бүртгэлтэй компаниуд ч Дорнодод үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд Монгол Улсад бүртгэлгүй болохоор татвар төлдөггүй, маш их хэмжээний мөнгө гадагшаа авч гардаг.

 

Ийнхүү Тосон-Уулын 19, Тамсагийн 21 дүгээр талбайд үндэсний компаниудын гүйцэтгэж болох ажлыг хятадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэх замаар монголчуудыг хөдөлмөрийн зах зээлээс шахаж, дээр нь нэг монголын ажлыг нөгөө монголд нь шилжүүлэн өгч, хоолыг нь булаацалдуулж буй бусармаг ажиллагааг хэн, хэзээ, хэрхэн таслан зогсоох вэ?

 

Хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж буй УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ноён Г.Нандинжаргал болон холбогдох бусад албан тушаалтнууддаа салбарын сайд нь ямар арга хэмжээ авах вэ гэдэгт тээвэр эрхлэгчид хариулт хүлээж байгааг уламжилъя.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • улс төрийн шахааны бизнес (103.57.94.146)
    ТОМ А БИЛДИНГ ХХК.г зайлуулаач. МАН ын топор Амарбаясгалан АНын Дэмчигийн шахааны компани. АТГ юу харж байдаг байнаа
    2017 оны 09 сарын 11 | Хариулах
  • хэхэ (59.153.115.43)
    одоо энэ хятадуудыг гаргах болоогүй юу
    2017 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (150.129.142.129)
    Хогийн хятадууд байгаа газарт олиггуй юм болно доо. Хтадуу уунийг ерсдее бичээд байгаа юмбиш уу. Удхгуй эрлийз хуухэдууд тержэхлээ дээ.
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.50.207.150)
    Ард иргэд ч гэх шиг
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.90)
    Монгол төрд ард түмнийг төлөөлөж чадах шудраг эх оронч хатуухан эзэн хэрэгтэй байна Өнөөгийн намчирхасан нам нэгдэж сэм хуйвалдсан гадаадын луйварчины уяаны нохой болсон хулгайч нараас салмаар байна иргэдээ
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.229)
    Петрочайнагийнхан чинь нэрэн дээрээ л бүтээгдэхүүн хуваах болохоос биш нэдэр дээрээ зүгээр сорж байгаа шдэ, Монголчуудад ямар ч мэдэл байхгүй хөөрхий арчаагүй. Бидний газар нутаг бидний баялаг баймаар юм.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • ЗАНДАА (122.201.24.118)
    үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив бичээд.
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.181.48)
    Zuv bichgiin yamar ch aldaa gargadaggui medee, medeelliin suvag, zuragt bval ESTOIIIII TOONO shuu! Oldohgui l dee...
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    hthtdgagaytw5 hrthd
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (203.91.118.180)
    бие биенээ мэддэггүй монголчуудыг хооронд нь танилцуулж байгаа бол сайн хэрэг...талцуулж байгаа юм биш үү. зөв бич
    2017 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 8 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    3 цаг 15 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    3 цаг 17 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    3 цаг 22 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    5 цаг 19 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    6 цаг 15 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    21 цаг 16 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    22 цаг 8 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    22 цаг 11 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    22 цаг 14 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    22 цаг 19 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    22 цаг 53 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    22 цаг 56 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    23 цаг 51 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК