Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө баталж, төсвийн сахилга батаа сайжруулъя

2017-4-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хаврын чуулганы эхний өдөр хийлээ. Чуулганаар уг асуудлыг гишүүд хэдэн талаас нь “хэмлэсэн” ч дийлэнх нь зоригтой алхам хийж байгаад нааштайгаар хандаж байсан юм. Учир нь энэ удаагийн төсвийн тодотголын гол зорилго нь ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах. “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь. Гэхдээ энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлбэл сахилга баттай санхүүгийн дэглэмийг хэвшүүлж, сектор нь эрүүлждэг. Ингэснээр тухайн улс орны эдийн засгийн тогтолцоо нь зөв голдиролд ордог байна.

 

 

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг ач холбогдолтой талыг цөөн үгээр хэлбэл авч болох зээлийн  хэмжээ ахиу, эргэн төлөх хугацаа урт, хүү харьцангуй хямд байдаг. Манай улс ОУВС-д гишүүнээр элссэнээс хойш бага орлоготой орнуудад зориулсан 2 төрлийн хөтөлбөрийг нийт 5 удаа авч амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, “Стэнд-Бай хөтөлбөр”-ийг 1991, 2009 онуудад 2 удаа, “Өргөтгөсөн зээлийн хөтөлбөр”-ийг 1993, 1997, 2001 онуудад 3 удаа авч хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилсэн. Нийт амласан зээлийн 70.3 хувийг ашигласан бөгөөд хамгийн сүүлийн буюу 2009 оны “Стэнд-Бэй” хөтөлбөрийн ашиглалт 80 хувьд хүрсэн нь өндөр үзүүлэлт юм. Энэ бүхний дараа Монгол улсын эдийн засаг сэргэдэг. Мөн нөгөө талдаа Төсвийн салхилга бат эрс сайжирсан түүх бэлхэн байна.

 

Манай улс ОУВС-д гишүүнээр элссэнээс хойш бага орлоготой орнуудад зориулсан 2 төрлийн хөтөлбөрийг нийт 5 удаа авч амжилттай хэрэгжүүлсэн

Хэрэв та санаж байвал 2008 оны сүүлээр дэлхийн эдийн засгийн ужгирсан хямрал Монгол улсад нөлөөлж эхэлсэн. Мөн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ огцом буурч байв. Үүнээс үүдэлтэйгээр төсийн алдагдал нэмэгдэж, гадаад худалдааны тэнцлийн хэмжээ асар их зөрүүтэй гарах болов. Улмаар төгрөгийн ханш гурван сарын дотор 40 хувиар унаснаар улсын гадаад өр огцом нэмэгдэж байлаа. Үүнээс гаргасан гол хүчин зүйл бол ОУВС-ын “Стэнд-Бай” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн явдал юм. Тэр үед ОУВС манай талын хүсэлтийг хүлээн авч 18 сарын хугацаатай 229 сая ам.долларын зээл олгох болсон бөгөөд бид богино хугацаанд үр ашиг багатай хөрөнгө оруулалтын зардлыг танаж, төсвийн зарлагыг илүү оновчтой болгож чадсан бөгөөд “Төсвийн тогтвортой байдлын тухай” хууль батлагдсан нь төсвийн төлөвлөлт, зарцуулалтын механизмыг шинэ шатанд гаргаж, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг татах эрх зүйн шинэ орчин бүрдсэн юм.

 

Тэгвэл яг өнөөдөр бидэнд төсвийн тогтовортой байдал үгүйлэгдэж байна. Улс төрчид дотоод хүчин чадлаараа энэ асуудлыг шийдэж чадахгүйгээ нэгэнт хэлчихсэн. Үүнийг өнгөрсөн хугацаанд ч хангалттай харсан. Иймээс л Олон Улсын Валютын сантай хамтарч уг асуудлыг шийдэхээс өөр гарцгүй юм.

 

Монгол Улсын Засгийн газар уг хөтөлбөрийг авсанаар  5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн боломж нээгдэж байгаа юм. Үүнээс эхний хэсгийг нь авах яриа хэлэлцээр амжилттай болоод байна. Тухайлбал УИХ-ын дарга М.Энхболдын Япон улсад хийсэн айлчлалаар 850 сая ам долларын зээлийг нааш нь эргүүлсэн. Үүнийг бүтээх гол хүчин зүйл нь Монгол улсын ОУВС-ын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон явдал байлаа. Мөн үүнээс гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНСУ-аас зээл авахаар яригдаж буй. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-аас 440 орчим сая ам.долларыг жилийн 2 хувиас ихгүй хүүгээр 10 жилийн хугацаатай авна. Валютын нөөц нэмэгдүүлэхэд ашиглана. Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээлийг 3 жилийн хугацаатай олгоно. 600 сая ам.доллар нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд, үлдсэн 300 сая ам.доллар нь нийгмийн шинж чанартай бодлогуудыг хэрэгжүүлэхэд зарцуулна. Дэлхийн банк 600 сая ам долларын зээл олгоно. 440 сая ам.доллар нь төсвийн алдагдал. 160 орчим сая ам.долларыг хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна. Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар ярилцаж байна. Үүнийг 2017 , 2018 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. БНСУ-аас 200 сая ам.доллар авахаар тохирсон үүн дээр нэмж 500 сая ам.долларын зээл авна. Төсвөөс хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэхэд энэ зээлийг зарцуулна. Үүнийг 2018, 2019 онд авч ашиглана” хэмээн мэдэгдсэн.

 

Түүнчлэн ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тохиролцоонд ажлын хэсгийн түвшинд хүрч, тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын өөрчлөлтүүдийг тодорхой болгосноор олон хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл эргэн сэргэсэн. Тухайлбал, тус хөтөлбөрийн тохиролцоонд ажлын хэсгийг түвшинд хүрэхээс өмнө Хөгжлийн банкны бондын үнэ огцом унаж, хүү нь 22.45 хувьд хүрч өсч байв. Харин хөтөлбөрийн урьдчилсан тохиролцоонд хүрснээр Монгол Улсын зээлжих зэрэглэл одоогийн түвшинд хэвээр үлдэж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгах болж, Хөгжлийн банкны 580 ам.долларын бондын 82.07 хувь буюу 475 сая.долларыг Засгийн газрын бондоор солих, үлдсэн хэсгийг хөрөнгө оруулагчдад төлөх зорилгоор 600 сая ам.долларын жилийн 8.750 хувийн хүүтэй “Хуралдай” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан. "Хуралдай" бондын хүүг 2016 оны 4 сарын 06-ны өдөр Монгол Улсын засгийн газрын гаргасан 500 сая. Долларын “Мазаалай” бондын 10.875 хувийн хүүтэй харьцуулахад даруй 2.125 нэгж хувиар доогуур байна. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын ирээдүйн төлөв 2016 оны 4 дүгээр сартай харьцуулахад илт сэргэсэн байгааг илтгэж байгаа юм.

 

Тиймээс УИХ-ын гишүүд төсвийн тодотголоо хурдан батлаж, хөтөлбөрөө аль болох хурдан хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Энэ талаар улстөрчид ч нэгдсэн байр суурьтай байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "ОУВС-д хамрагдахаас өөр арга байхгүй. Бусад улс оронд өндөр орлоготой нь өндөр татвар төлдөг. Энэ байдлаа бид зөв ойлгуулах хэрэгтэй. Дэлхийн бүх улс энэ жишгээр явдаг. Тэгэж байж бид сургууль цэцэрлэг нэмж барина. Архи, тамхи гээд тансаг хэрэглээндээ татвар тавих нь зөв. Яг энэ гараандаа гарах гэж байхад Их хурал нь унагаах асуудал үүсгэж болохгүй" хэмээн мэдэгдсэн нь цаг үеэ олсон үг байлаа.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • 50 ias deesh nastan (202.70.46.222)
    tetgewrin nasaar oroldood vzeree uwguchuud tetgewrtee orj chadahgvi burhani orond yawbal deed tengerees ta narig zowooj tarchlaah bolno
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.184.178)
    66.181.184.178 Маш зөв ярилаа дэмжиж бна .12оны ЗГ-ын бонд,үргэлжлээд чингэс самуурай бондуудын зээлийг авсан компаниудын нэрс эргэн төлөөлтийг шууд зарламаар байна .Манай компаний зээл 12 онд зээл аваад одоо 7сард дуусна нэг ч өдрийн зээлийн хоцрогдолгүй графикийн дагуу явж бна .Бусад компниуд ингээд л над шиг төлчихвөл 580сая шууд төлөгдөх л ёстой доо.ЗГ үүнийг ил болгоо.Буян жагаа 20 тэрбумыг авч л бн төлсөн үү мэдэхгүй .сайд нар нь шинэ компани байгуулаад л авч л бн төлсөн болов уу.ЭЦэст нь өмнөх авсан зээлүүдийг эргэн төлүүлэх талаар яагаад дуугарахгүй ажил зохиохгүй бнаа .Энэ ноцтой асуудал шүү.
    2017 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Энэ ЗГ-г огцруулах хэрэгтэй.ард түмэн ээ татвараар дарамтлана гэж юу байсын.тэтгэвэрийн нас нэмэх л юм бол ард түмэн босоход бэлэн болж.Бизнес эрхлэгчид,МХАҮТ-н шийдвэрийг ард түмэн дэмжиж байгаа.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.50.206.52)
    Ярьж хариуцлага тооцдогоо болио.Ажил болгож тооцоочээ.МАН засаг аваад 9 сар боллоо.Төсвийн сахилга сайжирсан зүйл алга.Харинч хөрөнгө үргүй зардалд сайд дарга нарын тушаалаар чөлөөтэй гардаг анхан шатны баримт бүрдэлгүй чөлөөтэй мөнгийг өгдөг болсон юм бишүү.САнгийн яам яг юугийн хянадаг юм бэ.Хэнч хамаагүй тушаал канондоод авчаад өгвөл шууд эрхийг нь нээж өгдөг гэж ярих юм.энэ үнэн бол ийм хяналтгүй замбааргүй яамтай ЗГ яаж мөнгөтэй байх билээдээ.Сангийн яамаа хянаж чаддаггүй ЗГ-н чадамж ямар гэдэг нь харагдаж байна даа.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.50.206.52)
    Хэзээ тэгэж ард түмнээ боддог болоов.Зардлаа танаж зориулалтын дагуу бичиг баримт бүрдэлтийг үзэж байж санхүүжилтээ нээж өгдөг болсон цагт төсвийн сахила хариуцлага сайжирч төсвийн мөнгө эрх мэдэлтэнгүүдийн үзэгнийй үзүүрээр шийдэгдэхгүй болно.Энэ асуудлаа шийдээгүй байж хариуцлаг ярьдаг жүжигчид л Монголоор дүүрэн болоо.Хариуцлагаар бамбайлж мөнгө идэх нь үнэн.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.31.88)
    УИХ-ын зарим гишүүд нэг л их ард түмэн гэж ярьсан улс байх юм.Үүний цаад утга нь би ард түмэндээ хайртай та нар минь намайг дэмжээрэй гэсэнтэй агаар нэг юмуу даа?Сөрөг хүчин болохоор зээл авахуулахгүй ингээд байлгаад байх нь бидэнд ашигтай,хэрэв зээл авчих энэ хөтөлбөрт хамрагдчихвал МАН-ын нөхдүүд нилээд асуудал шийдчих бололтой гэсэн байр сууринаас хандаад байх шиг.Хамгийн гол нь эдийн засгаа сэргээж авах нь чухал байна шүү гишүүдээ?Ухаантайхан хандаарай?
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 8 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    3 цаг 15 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    3 цаг 18 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    3 цаг 22 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    5 цаг 19 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    6 цаг 16 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    21 цаг 16 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    22 цаг 8 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    22 цаг 11 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    22 цаг 14 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    22 цаг 19 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    22 цаг 53 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    22 цаг 56 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    23 цаг 51 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК