Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Анхзаяа: Газрын тосны салбарт ажиллагчид тогтвортой урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байдаг

2017-4-18
0
ЖИРГЭХ

Тамсагийн хөндийд монголчуудын хийж чадах ажлыг хятадуудад өгч, тэднийг зах зээлээс шахдаг байсан бол одоо  монголчууд хоорондоо ажлын байраа булаацалдах болсон талаар эх сурвалжуудын мэдээллийн дагуу “Дорнод аймгийн хүнд даацын технологийн тээвэр эрхлэгч, хөдөлмөрчдийн нэгдсэн нийгэмлэг”-ийн УЗ-ийн гишүүн Р.Анхзаяатай ярилцлаа.

 

-Та бүхний ажил гүйцэтгэлийн гэрээг цуцалж, газрын тосны салбарт туршлагагүй компаниудыг шинээр оруулж ирэх гэж байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

 

- Газрын тос бол манайд харьцангуй шинэ, залуу салбар. Одоогоор Дорнодын Тосон уулын 19, Тамсагийн 21 дүгээр талбайгаас гадна Дорноговийн Доншингийн талбайд олборлолт хийж байна. Энэ хоёр түшиц газар дээр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд төвлөрч байгаа. Тэгэхээр бидэнд хөдөлмөрийн зах зээл бага байна гэсэн үг. Түүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маш өндөр эрсдэл, өртөг зардалтай байдаг. Нэгэнт хөрөнгө оруулалт хийсэн бол тухайн ажлын байраа аль болох удаан хугацаанд хадгалахыг хичээнэ. Гэтэл Тамсаг болон Тосон уулын талбайд ажил гүйцэтгэж байсан компаниудыг шахан өөр компаниудыг шинээр оруулж ирэхийг завдаж байна. Тэдгээр компани нь ядаж энэ салбарт үйл ажиллагаа явуулж байсан туршлагагүй. Ганц жишээ хэлэхэд,өмнө нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Баян эрхэт гүн” гэж компани хэдхэн хоногийн өмнө буюу энэ  оны гурав дугаар сарын 30-ны өдөр авто машинаар ачаа тээвэрлэх, хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ эрхлэх, техник хангамжийн үйлчилгээ эрхлэх зэрэг үйл ажиллагааны чиглэлийг энэ өдөр гэрчилгээн дээрээ бичүүлсэн байгаа юм. Түүнчлэн “Цөм транс” компани нь 2010 онд “хүнд машин механизмын засвар үйлчилгээ” чиглэлээр бүртгүүлж байсан “Цөм транс”, 2015 онд “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн “Эко инээмсэглэл” гэх мэт газрын тосны салбарт ажиллах холбогдох зөвшөөрөлөө авсан эсэх нь ч эргэлзээтэй байгаа компаниудыг оруулж ирэхийг завдаж байна. Аль болох олон монгол хүн ажилтой, орлоготой болж байвал мэдээж сайн хэрэг. Гэтэл ажлын байраа нэмэгдүүлж байна уу гэвэл үгүй. Харин 2008 оноос хойш Өрөмдлөгийн 2, Өрөмдлөгийн 3-р ангитай хамтран ажиллаж байгаа туршлагатай компаниудаа шахан зайлуулж, тэдний ажлыг дээрх компаниудад өгөх гэж байна л даа. Энэ л шударга бус болоод бид тэмцээд байгаа юм.

 

 

-Одоо ажлаа алдах гээд байгаа компаниуд Петрочайнатай хэдий хугацаагаар гэрээ байгуулсан юм бэ? Гэрээний хугацаа нь дуусах болж байгаа юм уу?

 

-“Петрочайна дачин тамсаг” компани монголын болон хятадын хөрөнгө оруулалттай 30 орчим компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж ажилладаг. Тэдгээр компаниуд нь мөн давхар туслан гүйцэтгэгч авдаг л даа.  Өөрөөр хэлбэл, тэнд гурван шатлалтайгаар ажил явагддаг гэсэн үг. Энд яригдаж буй гурав дахь үеийн туслан гүйцэтгэгч компаниудын хувьд хамтран ажиллах гэрээгээ аль болох ахиухан хугацаагаар байгуулах сонирхолтой байдаг. Энэ нь өмнө хэлсэнчлэн өндөр өртөг зардалтай хөрөнгө оруулалт хийдэгтэй шууд холбоотой. Иймч учраас тухайн газар ажиллаж буй үндэсний компаниуд ахиухан хэмжээний хөрөнгө оруулалт хийн өөрийн бааз суурингаа сайжруулахад хүндрэлтэй байгаа юм.

 

Гэтэл Петрочайнагийн үндсэн туслан гүйцэтгэгчид бидэнтэй гэрээгээ нэг жилээр л хийдэг. Энэ хугацааг ядаж гурван жил болгоод, тэгээд сунгаад явчихдаг байвал дээрх асуудлаа шийдээд явчих бүрэн бололцоотой болно. Зоригтой хөрөнгө оруулалт хийгээд тэндээ жишиг бааз байгуулаад байгаа аж ахуйн нэгжийн хувьд ганц нэг жилийн гэрээ хийгээд маргааш яах бол гэж суух нь үнэхээр хэцүү юм.

 

-Тэгвэл та бүхний гэрээг цуцлах санаачилгыг хаанаас гаргаад байгаа юм бэ?

 

-Манай гишүүн байгууллагуудад гэрээлэгч хятад ангиас нь гэрээгээ үргэлжлүүлэхэд хэцүү болсон тухай мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Үүнийгээ Петрочайна цаашлаад салбарын яам, төрийн байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтны шаардлагаар гэж тайлбарлаад байгаа юм. Харин эдгээр компаниудын хувьд ажлын доголдол гаргаад, гомдол санал аваад гэрээгээ хийж чадахгүйд хүрсэн юм байхгүй. Харин ч салбарынхаа болон эх орныхоо нүүр царай болж, нэр төрөө өндөрт өргөн, гэрээлэгч ангиудаасаа талархал сайшаалыг жил дараалан аваад байгаа юм л даа.

 

 

-Төрийн зүгээс хувийн хэвшлийнхэн хоорондоо байгуулсан гэрээнд оролцох эрхбайхгүй биз дээ? Тэгэхээр энэ асуудал төрийн гэхээс илүүтэй албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа хэрэг гэж ойлгогдож байна. Та бүхэн буруутгаж байгаа хүндээ асуудлаа тавьж үзсэн юм уу?

 

Тийм ээ, төрийн байгууллага хувийн компанийн ажилд оролцох ёсгүй. Гэтэл тухайн байгууллагын удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаад байна. Иймэрхүү асуудал ил болон бичгээр яваад байхгүй нь тодорхой. Тиймээс манай нийгэмлэггишүүн байгууллагуудынхаа хамтаар энэ асуудалд хариулт, тодруулга авахаар Уул уурхайн яаманд очсон боловч тухайн газрын зүгээс заавал баримт нотолгоогоо авчир, үгүй бол үндэслэлгүй гүтгэлэг гэж үзнэ гээд халгаахгүй байгаа. Эдгээр албан тушаалтан энэ хуйвалдаанд оролцож буйгаа мэдэгдэх гээд баримттай юм хийгээд байна гэдэг юу л бол, албан болон албан бус уулзалтан дээр л тэрийг боль, энийг оруул, тэгвэл ингэе гээд ярьж байгаа  талаар бидэнд албан бус эх сурвалжийн мэдээлэл ирээд байгаа юм л даа.

 

 

-Та эрх бүхий албан тушаалтан л гээд байх юм. Боломжтой бол тодорхой нэр зааж хэлээч

 

-Энэ асуудалд хэд хэдэн төрийн албаны болон хувийн хэвшлийн хүний нэр холобгдож байгаа ч дээр хэлсэнчлэн баримтгүй, албан бус мэдээлэл төдий байгаа учраас энэ удаад нэрийг нь хэлэх боломжгүй.

 

 

-Газрын тосны салбарт монгол хүний үнэлэмж маш бага, хятад ажилчдаас хэд дахин бага цалин авдаг талаар ажиллагсад нь шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар бодит мэдээлэл өгөөч?

 

-Тийм ээ, Хятад компанид ажиллаж буй монгол иргэдийн хувьд эмэгтэйчүүд нь хоолны ногоо арилгах, мах хөшиглөх, угаах, цэвэрлэх зэрэг ажил хийдэг бол эрэгтэйчүүд нь тунасан ус шавхрах, овоорсон шороо тэгшлэх, унасан труба гагнах зэргээр туслах ажил голдуу хийдэг. Харин өрөмдлөг, кароташ, цооногийн судалгаа, шингэн хагалгаа зэрэг нарийн мэргэжил шаардагдах ажлуудыг хятад ажилчид хийдэг. Тийм болохоор цалингийн ялгаа гардаг байх. Монгол компанид ажиллаж байгаа жолооч нарын тухайд 1,3-2 сая орчим төгрөгийн цалин авдаг. Цаашид хэрэв мэргэжлийн салбарт монгол хүн орж ажиллах боломж бололцоог бүрдүүлбэл өндөр цалин авахад болохгүй газаргүй.

 

 

-Ер нь энэ салбарт бэлтгэж буй мэргэжилтэн, боловсон хүчний нөөц манайд хэр байгаа вэ?

 

- Өнөөдрийн байдлаар ШУТИС-ийн газрын тосны өрөмдлөг, олборлолтын ангид мөн Дорнод их сургууль болон МСҮТ-д энэ салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа. ШУТИС-ийн төгсөгчдөд мэргэжлийн ажлын байр төдийлөн олдохгүй болохоор хайгуулын өрөмдлөг, клонкийн эрхлэгч зэрэг ажил хийдэг юм билээ. ХаринДорнодын МСҮТ төгсөгчид голдуу орон нутгийн иргэн гэдгээрээ арай давуу эрх эдэлж, Петрочайнагийн төв оффист оператор хийдэг. Ер нь энэ салбарыг төрийн зүгээс сайхан дэмжээд өгвөл үндэсний компаниуд нарийн мэргэжлийн ажил үйлчилгээг хийж, холбогдох мэргэжилтнүүдийг мэргэжшүүлж, мөн үндэсний хэмжээний газрын тосны аж ахуйн нэгж байгуулах бололцоо бүрдэх бүрэн бололцоотой.

 

 

-Цаашид газрын тосны салбар хэр ирээдүйтэй вэ, энэ салбарыг гадарлах хүний хувьд юу гэж дүгнэдэг вэ? 

 

Монгол орны хувьд газрын тосны илэрц ихтэй нэлээн хэдэн талбай бий, заавал гадныхан гэлгүй цаашид монголчууд өөрсдөө өрмөө тавьж олборлолтоо хийхэд болохгүй зүйл байхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар ярьдаг. Газрын тос, түлш шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс монголчууд өөрсдөө олборлоод, өөрсдөө боловсруулаад, дотоодын хэрэгцээгээ хангаад байвал улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй бүхий л бараа материалын үнэ буурч, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн нөхцөлийг брдүүлж, ядуурлыг бууруулах том алхам болох юм. Иймд ядаж эхний ээлжинд тус салбарт ажиллаж байгаа компаниудыг цаашид урт хугацаанд ажиллах бололцоогоор хангаж, цаашлаад тэдгээр компанийг нарийн мэргэжлийн ажилруу орох бололцоог бүрдүүлэн төр нь төр шиг, нам нь намшиг, аж ахуйн нэгж байгууллага нь чадавхтай нэг баг болон ажиллаж чадвал эл асуудлыг ойрын хугацаанд шийдэх бүрэн бололцоо байгаа юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mng (202.21.112.234)
    ХЯТАДААС ТАТСАН ЦАХИЛГААНЫ ОРОНД ДОРНОДЫН ЦАХИЛГААН СТАНЦААС ЦАХИЛГААНАА АВДАГ БОЛ ДАВАРСАН ХЯТДУУДЫГ ХАЗААРЛАХ НЭГ АЛХАМ БОЛОХ ЮМ.
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    3 цаг 6 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    3 цаг 12 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    3 цаг 15 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    3 цаг 20 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    5 цаг 17 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    6 цаг 13 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    21 цаг 14 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    22 цаг 6 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    22 цаг 9 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    22 цаг 12 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    22 цаг 17 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    22 цаг 51 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    22 цаг 53 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    23 цаг 49 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК