Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ц.Элбэгдорж ”Улс төрийн албан тушаалтнуудын гомдол гаргах эрхийг хүртэл хасах хэрэгтэй”

2017-4-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өчигдрийн худалдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зөрчлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Зөрчлийн тухай хуулийг зарим заалдах хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэж, тэмцэл хийсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаанд оролцож, хэлсэн 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Хууль, шүүхийн байгууллагаас гардаг дутагдалтай зарим зүйлийг байхгүй болгох чиглэлд анхаарч ажиллая.

 

Баримт 2. Иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндөхгүй байхад анхаарах нь зүйтэй. Иргэдийг яллаж, буруутгах биш, эрхийг нь хамгаалах талд ажилла.

 

Баримт 3. Шүүхэд асуудал очсон бол заавал шийддэг байх ёстой. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг, тодруулна гэж чирэгдэл учруулдгийг больё.

 

Баримт 4. Нэг бол хариуцлага тооцоод шийтгэ, эсвэл цагаатга.

 

Баримт 5. Мөрдөн байцаах байгууллагын дутуу хийсэн зүйлийг дахин буцааж, иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэг байдаыг зогсооё.

 

Баримт 6. Ойрын өдрүүдэд иргэдийн мэдээлэл авах, үзэл боддоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой асуудал нэлээд яригдлаа. Монголын өнөөгийн нийгэмд байгаа, бидний ололт гэж үзэхээр зүйл нь хэвлэлийн эрх чөлөө юм. Цаашдаа ч хууль тогтоох байгууллага шийдвэр гаргахдаа энэ үнэт зүйлээ хамгаалах хэрэгтэй.

 

Баримт 7. Иргэдийн нүд, чих болсон хэвлэл мэдээллийн байгууллагыг боомилсон заалт хуульд оруулахаасаа өмнө төрд хариуцдага бий болгох ёстой.

 

Баримт 8. Төрийн өндөр албан тушаалтнууд торгууль төлдөг үү, иргэдэд өгсөн амлалтаасаа буцвал хариуцлага хүлээнэ гэсэн заалт бий юү. Байхгүй шүү дээ.

 

Баримт 9. Эхлээд төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог Хариуцлагын хуулиа гаргах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг баталж, мөрдүүлэх хэрэгтэй.

 

Баримт 10. Улстөрчид хэвлэлтэй маргалдаад очиход иргэний шугамаар асуудлаа бүрэн шийдүүлж чадаж байгаа шүү дээ. Иргэний хуулиар нэр төрийн хохирол, гүтгүүллээ гэх зэрэг гомдлоо шийдүүлэх нь бүрэн нээлттэй.

 

Баримт 11. Гэтэл хамгийн бүдүүлэг аргаар торгоно, шийтгэнэ гэх буруу. Тийм учраас албан тушаалтнуудын нэр төр, гүтгэлэг гэх мэт заалтыг Эрүүгийн болон Зөрчлийн хуулиас авч хаях хэрэгтэй.

 

Баримт 12. Сая торгууль нэмэх саналаа татаж авлаа. Гэхдээ 2-10 сая төгрөгөөр торгох үндсэн санал нь үлдэж байгаа. Үүнийг ч хасах ёстой.

 

Баримт 13. Улс төрийн албан тушаалтнуудын ийм гомдол гаргах эрхийг хүртэл хасах хэрэгтэй гэж би боддог. Өөрсдийнхөө үг, үйлдлийг л хичээгээд явах хэрэгтэй.

 

Баримт 14. Ухаалаг улстөрч бол өөрийнхөө үг, үйлдлийг хичээж явдаг. Улс төрийн алба хашиж байгаа бол чиний холгосон хөл дээр үргэлж хүн гишгэж, мөрийг чинь үргэлж харж байх болно гэдгийг мэдэх хэрэгтэй.

 

Баримт 15. Хэрэв буруу мэдээлэл гарсан бол өөрөө гарч ирээд залруулах боломжтой.

 

Баримт 16. Хөрөнгө оруулалтын банкны хуульд чинь Монголын хувь заяанд онц ноцтой аюул учруулах “хутга” далдуур оруулаад ирсэн юм биш биз дээ.

 

Баримт 17. Уг нь бид гадаадын банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол ҮАБЗ-өөр хэлэлцэнэ гэж ярьж тохирсон.

 

Баримт 18. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төсөлд нэг юм хавчуулаад ороод ирж. УИХ-ын гишүүд их болгоомжилсон байдлаар асууж, ажлын хэсэг, санаачилсан улсууд нь тойруулж хариулаад яваад байна.

 

Баримт 19. Үүний цаана юу байгаа вэ гэвэл, Монгол Улсын газрыг, ашигт малтмалыг барьцаалах эрхийг л олж авч байгаа юм.

 

Баримт 20. Монгол Улсын тусгаар тогтнол, санхүү, эдийн засгийн бие даасан байдалд онцгой хохирол учрах эрсдэл байгаа. Үүнийг та бүхэн онцгой анхаараарай.

 

Баримт 21. Газар, үндсэн хөрөнгө барьцаалах гэх мэтийн зүйлийг энэ хуулиас бүрэн авч хаях шаарддагатай шүү.

 

Баримт 22. Шаардлагатай бол энэ хуулийг ҮАБЗ-өөр авч хэлэлцтэл хойшлуулах хэрэгтэй гэж бодож байгаа.

 

Баримт 23. Би энэ гурван асуудлаар санал оруулж байна. Ажлын хэсэг, Байнгын хороод, эцсийн хэлэлцүүлгээр миний саналыг заавал авч үзэж, санал хураалгаарай.

 

Баримт 24. Ерөнхийлөгчийн санал хэрхэн шийдэгдсэнийг бичгээр мэдэгдэх хуулийн заалт бий. Надад бичгээр мэдэгдээрэй.

 

Б.Энхжин

image

УИХ-ын чуулганы өчигдрийн худалдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зөрчлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Зөрчлийн тухай хуулийг зарим заалдах хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэж, тэмцэл хийсэн билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • ХЭХЭ (202.5.196.34)
    ДАРААГИЙН УДААД БАТ-ҮҮЛД, АРДЧИЛАЛД ӨГНӨ!!!!
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Уул нь Баабар нь дээр юмсан, даанч манайхан гаргахгүй л дээ! Бат-Үүлийг бол дэмжинээ!!!!!
      2017 оны 04 сарын 30
  • хэхэ (202.5.196.34)
    ЦААНАА НЭГ ЗАНГАРГАТАЙ ҮЗЭЛ БОДОЛДОО ҮНЭН Ч ХҮНДЭЭ ЯГ Л АЛТ ШИГ. НЭГ Л ЗҮЙЛ ДЭЭР БУРУУТСАН ТЭР НЬ ЭНХБАЯРЫГ ӨРШӨӨДСӨН ЯВДАЛ, ХАРАМСАЛТАЙ НЬ МОНГОЛЫН НИЙГЭМД ЯМАР ИХ БАЛАГ ТАРЬСНЫГ ТООЦОХЫН АРГАГҮЙ
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин (202.179.25.204)
    сайд дарга сэтгүүлч хэнбугай ч Хуулинд захирагдаж Хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй Сэтгүүлчид яагаад Хуулинд захирагдаж Хариуцлага хүлээхээс айв жирийн иргэд Хууль зөрчвөл Хариуцлагаа үүрээд л яваад болоод л байна Сэтгүүлчид хэн нэгнийг гүтгэн нэр хүндэд нь халдаж дургүйгээ хүрвэл Ард иргэдийн нэрийг барьж телевизийн эфирүүдээ хааж Ард иргэд ээ Айдас хүйтэст авахуулж сэтгэл санааны хохирол амсуулж дураараа дургидаг байдлаа зогсоох хэрэгтэй Ийм байж Сэтгүүлчид та бүхэн Ард иргэдийн дэмжлэгийг яаж авна гэж бодов оо Ард иргэдийн нэрийг баридагаа болих хэрэгтэй
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.41.25)
    Эрдэнэтиин 51 яг бөйгаа бол уу эрэн сурвалжлахынхан ажлаач энэ сонин байна шүү
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.41.25)
    Эрдэнэтиин 51 яг бөйгаа бол уу эрэн сурвалжлахынхан ажлаач энэ сонин байна шүү
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.34.111)
    90 онд хуушуур гударч хэвтсэн самууныг түүхээс арчиж хаях хэрэгтэй. хэдэн сармагчин горбачёвын эхэлсэн гамшигыг дууриаж хуушуурдаад аймхай хулчгар өвгөн батмөнхийг ялж баатарлаг хувьсгал хийсэн гэнэ.
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
    • хэхэ
      хоооооол очиж хошного долоо гэвэл чамд багадах уу ихэдэх үү хахахаха
      2017 оны 04 сарын 30
  • Зочин (86.163.103.189)
    Одоо больж байгаа юм чинь еерт нь хамаагуй учраас их цэцэрхэж байна даа. Дандаа эсрэг зуйлуудийг нь хийж хэвшуулчихээд. Естой нэг ичих булчирхай гэж байхгуй адгуус юмаа. Ийм юм ярих ямар ч эрхгуй болсон адгийн новш байж.
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Цаашид гарах ерөнхийлөгчийг энэ хүнтэй жишинэ.Элбэгдорж сайн ажилсан.харлуулах амархан ч хийсэн сайн юм нь их.
      2017 оны 04 сарын 30
  • Зочин (182.160.33.129)
    гавьяат жүжигчин. өөртөө ардын жүжигчин өг дөө
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
  • else (66.181.160.34)
    Oo ya odo o l vnen
    2017 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (24.15.87.144)
    yavkh xuneer achaa tatuuldaggyi chi yaj xunii nuur xarj amydarna daa bugd ooroo bii bolgoson zuilee yavkhdaa uxaarsan bol xojimgson
    2017 оны 04 сарын 29 | Хариулах
  • Zochin (66.181.183.133)
    Hun turul ariljnaa gej sonin shuu.ene nohoig unanguut ni barij avaachaad shalgah heregtei mun ch olon muu muuhai ymand orootsoldson doo Haana bulhai luivar baina ene nuhriin ner bainga l yavah ym.kkk
    2017 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.160.124)
    Жирийн иргэнийг гүтгэсэн бол торгууль байх нь зүйтэй! Харин төрийн албан тушаалтан гүтгүүллээ гэж эмзэглэн албан тушаалын давуу байдлаараа шүүхэд ялдаг явдлыг л зогсоох ёстой!!! Албан тушаалтан Би ч гэсэн хүн шүү дээ гэдэг!! Биш, чи бол жирийн иргэн биш учраас хардагдаж шүүмжлэгдэж байх ёстой субъект!!!! Мэдэв үү???
    2017 оны 04 сарын 29 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Ehe Tor garaad hiij baigaa ajliig ni harahaar yag daranguilliin yeiin zarchimaar ajillaad baigaa,,,,,mash teneg hymyysiig tord gargaj dee ard tymen,,,,er ni mongotei bayan hyn bolgon tor lyy zutgeed baidag chin uls nurahiin dohio, ted chin tor barih chadvargui zugeer yaj bayjsan ni medegdehgui mongotei l hymyys,,,,,,,,,,,,,,, Songuuld heniig songohoo anhaarch baihgui bol toroor dyyren yuch medehgui hyneer dyyrsen ni hiigeed baigaa ajlaas ni haragdaj baina shyydee !!!!
    2017 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Энэ ч их хэрэгтэй саналууд б.на.65-н илжиг энэний эсрэг л юм хийгээд б.аа.
    2017 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    2 цаг 24 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    3 цаг 29 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    4 цаг 59 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    6 цаг 24 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    6 цаг 36 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    6 цаг 55 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    7 цаг 30 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    8 цаг 39 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    8 цаг 57 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    9 цаг 29 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    9 цаг 35 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    9 цаг 42 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК