Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: “Цахилгаан дайн”-ы төлөвлөгөө буюу Үндсэн хуулийг “Устгах” санаархал

2017-5-01
0
ЖИРГЭХ

МУИС-ийн багш, доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэ “Ерөнхийлөгчийн сонгууль, Олигарх төлөвлөгөө, Авторитари дэглэмийн аюул” нийтлэлээрээ улстөрийн хоёр дахь хүчин болох Ардчилсан намын дотоод эв нэгдлийг хагалж, хүчгүйдүүлэх бодлого, нам дамнасан бүлэглэлийн эрх мэдлийн төлөөх тэмцэл зэрэг хөшигний ард өрнөж буй “Ардчилалгүй” асуудлуудын талаар хөндсөн. Тухайлбал,  АН-ын нэвтрүүлсэн дотоод сонгууль, сунгаа нь Монголын ард түмэнд нэр дэвших, дэвшүүлэх эрхээ олж авч иргэний туйлын, хагацагдашгүй эрх болох сонгох, сонгогдох эрхээ бүрэн дүүрэн эдэлж эх орондоо эзэн суух боломжийг нээж өгөөд байсан бол өдгөө уг боломж хаагдах бодит аюул нүүрлээд байгааг өгүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор эрх баригчдын зүгээс эдүгээ өрнүүлж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг үйл ажиллагаа, түүний ард нуугдаж буй тэдний төрийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх, сонгогчдын Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураах, магадгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцлах, улмаар Сингапурын маягийн авторитари дэглэм тогтоох санаархал юм. Түүний нийтлэлээс 24 баримтыг онцолж байна.


 

 

1. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд ирж АН дотооддоо сонгууль, сунгаа нэвтрүүлсний буянаар Н. Алтанхуяг, Р. Амаржаргал, Б. Батбаяр (Баабар), Х. Баттулга, Э. Бат-Үүл, Г. Батхүү, Лу. Болд, Д. Дорлигжав нар “их сунгаанд” биесээ сойж, 180 мянган гишүүд нь бооцоогоо тавьж, 1 сая 900 мянган Монголчууд наадахаар догдолцгоож байх шиг.


2. Харамсалтай нь ард олныг хөгжөөж, “ах” намын “албатуудын” атаархлыг хөдөлгөж, “даргын” жөтөөрхөлийг өдөөсөн АН-ын “их сунгаа” ардчиллын их баяр наадмыг 1) АН-ын “аюултай шинэчлэл”, 2) “ах” нам дахь халдвар, 3) Н.Алтанхуяг, Н. Энхбаяр хоёр, 4) ард түмний сонголтooс айсан “ах” намын “дарга” тэргүүтэй хэсэг олигархууд таслан, бүрмөсөн цуцалж ч магадгүй байна. Ард түмний сонгох эрхийг хураах, ардчиллыг боомилох, аливаа шаардлагатай эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх тэдний төлөвлөгөө нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэдэг нэртэй юм.


3. Тэд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эхний алхмуудаа аль эрт хийж энэ оны 2 сарын 9-нд тусгайлан хууль гаргаж уг хуулийнхаа дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар Зөвлөлдөх санал асуулга явуулах гэдэг үйл ажиллагааг энэ 4 сарын 29-30-нд зохион байгуулахаар шийдвэрлэж Зөвлөлдөх Зөвлөл гэгчийг байгуулж Зөвлөлдөх уулзалт гэгчийг зохион байгуулж хүссэн зөвлөмжөө гаргуулж авахаар аль эрт зэхчхээд байна.


4. Энэхүү Зөвлөлдөх санал асуулга гэгчийг 1) Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард түмний зөвлөмж гэдэг УИХ-ыг дарамтлах зэвсэгтэй болох; 2) ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь хурааж, бүх эрх мэдлийг өөрсдийн гарт төвлөрүүлж буйгаа ард түмний нэрээр хийх, зөвтгөх; 3) ирж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хөрс сууриа бэлдэх гэсэн үндсэн 3 зорилгоор зохион байгуулж байгаа юм. 

 

Олигархууд тусгай хууль гаргаж Зөвлөлдөх санал асуулга гэгчийг үйлдвэрлэж учир үл мэдэх ардыг уран гоё үгээр хошигруулж, Хамба тэргүүтэй хүндтэй ахмадуудаар ятган мунхруулж хүссэн зөвлөмжөө гаргуулж түүгээрээ УИХ-ыг дарамтлах оролдлого хийх санаатай юм.


5. Тиймээс Зөвлөлдөх санал асуулга нь 1) Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, 2) УИХ-ыг дарамтлах зэвсэг, 3) Ард түмний сонголтын эрхийг хурааж, өөрсдийн гарт засгийн бүх эрх мэдлийг төвлөрүүлж буйгаа зөвтгөх хэрэгсэл юм. Хэдийгээр тэд өөрсдийн хүссэн зөвлөмжийг гаргуулж Үндсэн хуулийг хүссэнээрээ яаралтай өөрчлөн АН-ын сунгааг битгий хэл Ерөнхийлөгчийн сонгуулийг ч цуцлах санаархалтай ч тэдний энэ «цахилгаан дайны» төлөвлөгөөг УИХ тасалдуулах болов уу гэж найдаж байна. 


6. Учир нь намын “дарга” Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад шаардагдах 51 саналыг “багцалж” чадахгүй байгаа нь илэрхий. Чухам тийм учраас л олигархууд тусгай хууль гаргаж Зөвлөлдөх санал асуулга гэгчийг үйлдвэрлэж учир үл мэдэх ардыг уран гоё үгээр хошигруулж, Хамба тэргүүтэй хүндтэй ахмадуудаар ятган мунхруулж хүссэн зөвлөмжөө гаргуулж түүгээрээ УИХ-ыг дарамтлах оролдлого хийх санаатай юм.


7. Энэ нь зүйрлэвэл 1919 онд жижиг Сүй зэвсгийн хүчээр далайлгаж шанзав Бадамдорж тэргүүтэй хэдэн «ихэс дээдсээр» Улсын доод хурлыг хүчиндэж Ар Монголын автономийг устгасан мөртлөө Монголчууд өөрсдөө сайн дураар гуйж автономио устган Хятадын муж болов гэсэнтэй агаар нэг юм.


8. Гэвч Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд тулчхаад байгаа энэ үед Үндсэн хууль өөрчилж, Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцалж, ард түмний Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураах нь дэндүү эрсдэлтэй төдийгүй УИХ-ын болон гишүүдийн өөрсдийн эрх мэдэлд ч ихээхэн сөрөг учир эрхбиш энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох болов уу. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль эцсийн шийдвэрлэх тулаан болоод байна.  


9. МАН-ын “дарга” тэргүүтэй олигархууд Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар 1) Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх, 2) АН-ын удирдлагыг гартаа авах боломжтой болох юм.


10. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тэд 1) шаардлагатай бүх эрх мэдлийг МАН-ын “даргын” гарт төвлөрүүлэх, 2) УИХ-ын эрх мэдлийг хасах танах, 3) иргэдийн Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураан цуцлах юм. Нэгдүгээрийг биелүүлснээр тэд улс орны эдийн засагтай холбоотой асуудлууд, тухайлбал, Таван толгой, Эрдэнэт зэрэг орд газар, эрдэс баялгийн нөөцийг цэвэр өөрсдийн үзэмжээр шийдвэрлэх боломжтой болох юм. Хоёрдугаарыг хийснээр тэд хүссэнийгээ хийхэд нь, тухайлбал, Таван толгой, Эрдэнэт зэрэг дээр саад, гай болж ирсэн УИХ-ын амыг ч, амийг ч барих юм. Харин гуравдугаарыг хэрэгжүүлснээр тэд ард түмний сонголтоор хэн нэгэн Н.Энхбаяр, эсвэл Н.Алтанхуяг шиг “популист” гайнууд Трамп шиг гарч ирэх замыг бүрмөсөн хаах юм.


11. Ардчилсан намын удирдлагыг гартаа оруулснаар тэд З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын дайснуудаа улс төрөөс бүрмөсөн зайлуулахын дээр, намын дотоод сонгуулийг халах замаар өөрсдийн хуваарьгүй ноёрхлыг сэргээж, ардчиллыг, аливаа «популизмтай» хамт булшлах болно.


12. Гэхдээ АН-ыг гартаа оруулахын эцсийн зорилго нь “С.Баярыг эсвэл С.Баярцогтыг дугуйл” гэсэн олигарх «сонголтыг» ард түмэнд тулгаж ямагт өөрсдөө төр, засгийг эрх мэдлийг хянаж байх явдал юм.


13. Зорилгоо биелүүлэхийн тулд тэд Н. Энхбаярыг ялтай хугацаа нь дуусаагүй гэж хасахыг хичээнэ.


14. Харин АН-ын тухайд тэд хагалан бутаргах, магадгүй заргалдах, шүүхдэх ч арга хэрэглэж болох. Чухам ийм ч зорилгоор тэд Р. Амаржаргал, Б. Батбаяр (Баабар), Х. Баттулга, Э. Бат-Үүл, Г. Батхүү, Лу. Болд, Д. Дорлигжав нарыг дэвшүүлэхийг нь дэвшүүлж, дэвших байдалд хүрэхийг нь ч хүргээд байна.


15. Тэдний нэр дэвшигчдийн эхний зорилго нь Н. Алтанхуягаас аль болох олон санал хөндийрүүлэх. Улмаар Р.Амаржаргалыг дэмжиж бусад нь бүгд нэрээ татах байдлаар Н.Алтанхуягийг унагах. Мэдээж Р.Амаржаргал Ц.Элбэгдоржид илүү таалагдах ч, алсдаа гай болно гэдгийг М.Энхболд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс Р.Амаржаргалын гол үүрэг нь Н. Алтанхуягийг унагаж аюулгүй байдлыг хангах явдал боловч аз байвал юмыг яаж мэдэх вэ гэж тэр ч, Ц.Элбэгдорж ч горьдож байгаа.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Зөвлөлдөх зөвлөл гэгчийг байгуулах, Зөвлөлдөх санал асуулга гэдэг үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгт илтэд үзэгдэхүйцээр гүйгээд байгаа юм. 

16. Х.Баттулга бие даасан тоглолт хийх өндөр магадлалтай ч түүнд боломж олдохгүй. Их сайндаа л Н. Алтанхуягийн саналыг хуваалцаж, Элбэгдорж ба Ко-д санаатай, эс санаатай ч тус, дэм болоод л өнгөрнө.


17. Гай болж Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын нэг гарч ирвэл сонгуульд годройтуулахын тулд тэд бүх л боломжтой мэхээ хэрэглэнэ. Тэдгээрийн тоонд заргалдах, шүүхдэх ч орж байгаа.


18. Мэдээж нөгөө талд нь М. Энхболд «дарга» МАН-аас өөрийн зорилгод яв цав нийцэх, хамгийн ялах магадлалтай этгээдийг, туйлын зорилгодоо нийцсэн, ялалтын хөтөлбөртэй дэвшүүлнэ.


19. Тэр нэр дэвшигч нь Д. Лүндээжанцан мэт байх бөгөөд түүний ялалтын хөтөлбөр нь одоо ид өрнөж байгаа Зөвлөлдөх санал асуулга нэртэй ухуулга, сурталчилгаагаар хийгдэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байх юм. Мэдээж энэ нэрээ нуусан сонгуулийн сурталчилгаа 4 сарын 30-наар зогсохгүй, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх хүртэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэртэйгээр өрнөх болно.


20. Д.Лүндээжанцан гишүүн энэ өөрчлөлтөд гол үүрэгтэй этгээд болж тодорч, улмаар МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болон тодрох болно.


21. Тийм ч учраас тэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Зөвлөлдөх зөвлөл гэгчийг байгуулах, Зөвлөлдөх санал асуулга гэдэг үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгт илтэд үзэгдэхүйцээр гүйгээд байгаа юм. 


22. Ц.Элбэгдорж шиг эрх мэдэл булаалдан, төр самарсан овилгогүй амьтны дараа харин ч ёстой нэг хувилгаан бурхан шиг дөлгөөн, нас бие тогтсон намбатай, жинхэнэ ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон буянтай Ерөнхийлөгчтэй болох нь гэсэн «бор шувуу» ч нисгэж болно, ард олныг ч «хошгоруулж» болно гэдгийг тэд тооцсон байгаа.


23. Ялангуяа, Н. Энхбаяр, болон Н. Алтанхуяг, Х. Баттулга хоёрын нэг нь гарч ирвэл олигархууд тэднийг ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байх нь битгий хэл, харин ч хувийн өш хонзонгоор ард түмний эв нэгдлийг хагалж, улс орныг сүйрүүлнэ гэж ард олныг ятгах болно.


24. Энэ дэвсгэр дээр нь Д. Лүндээжанцан улам бүр эв нэгдэл ярьж, үндэсний эв нэгдлээ бэхжүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж өөрийн эрх мэдлээ хасуулна, дахиж дэвшихгүй гэж сонгогчдыг уяруулна. Энэ хэрээрээ Д. Лүндээжанцан үгнээсээ буцах аргагүй болж, эргэлт буцалтгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихэд хүрнэ гэдгийг ч олигархууд мэдэж байгаа. Улмаар түүнийг сонгогдсоны дараа УИХ хандан Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болго гэж Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж болон, ард түмэнд өгсөн амлалтаа баримтлан шахамдуул гэж түүнд зааварлахаа ч тэд мэдэж байгаа.

 

image

... Эрх мэдэл булаалдан, төр самарсан овилгогүй амьтны дараа харин ч ёстой нэг хувилгаан бурхан шиг дөлгөөн, нас бие тогтсон намбатай, жинхэнэ ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон буянтай Ерөнхийлөгчтэй болох нь гэсэн «бор шувуу» ч нисгэж болно, ард олныг ч «хошгоруулж» болно гэдгийг тэд тооцсон байгаа...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Дарь (202.126.91.97)
    Ер нь бол жинхэнэ эв нэгдлийн бэлэг тэмдэг байж чадах хүн бол Лүндээжанцан мөн.
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • ГЭНЭН МОНГОЛЧУУДАА (202.72.245.204)
    ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨӨД САЙН ЮМ ОГТ БОЛОХГҮЙ ШҮҮ ОДОО ХАМАГ МУУГ ХИЙЖ БУЙ ХҮМҮҮС ТЭРИЙГ ЧИНЬ ОДООГИЙНХООС Ч МУУ ЮМ БОЛГОЖ ХУВИРГАНА ШҮҮ ТЭГЭЭД АМАА БАЙТУГАЙ ЮМАА БАРЬЖ ХАЛАГТАВ ДАА -
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.121.83)
    Энэ чинь нөгөө Сайханбилэгийн Тийм үгүй гэсэн хоёрхон асуултааар ард түмний толгой эргүүлж байгаад Дубайн гэрээ Эрдэнэтийн 49 хувийг авсантай агаар нэг ажил болж байна. Тавилт нь арай өөр болохоос ард түмнээсээ асуусан шүү дээ ард түмэн зөвшөөрсөн гэж ам хаах зорилготой. Хөөрхий юугаа ч мэдэхгүй ард түмэн эдний нарийн мэхийг яаж ойлгох вэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндсэн хуулиар мэргэшсэн хуульчдаас асуух. Гэхдээ манай хуульчид аль нэг намд үйлчилдэг болохоор шударга үнэн улс орны эрх ашиг ард түмний эрх ашиг гэх мэтийг ярих нь илүүцдээ.
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.121.83)
    Үндсэн хуулийн өөрчлөлтийг ингэж ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яаран сандран хийх нь ирээдүйд нэн аюултай үр дагаварыг авчирах болно. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох юм бол ерөнхийлөгч хэзээ ч ард түмний эв нэгдлийг хангаж чадахгүй. Ард түмэнд огт таалагдахгүй хэн нэг олигархи нөхөр ерөнхийлөгч болж насан туршдаа хаан мэт сууж нэг хүний дарангуйлал тогтоно. Ард түмэнд ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь үлдээх нь хамгаас чухал. Их хурлаас сонгодог болчихвол эрх мэдэлд байгаа тухайн намын нөлөө бүхий олигархи л ерөнхийлөгч болох нь ойлгомжтой шүү дээ. Ерөнхийлөгч болсон олигархийн төлөөлөл бүлэглэлээ бэхжүүлэхийн төлөө ажиллахаас энэ орны эрх ашиг падлийгүй болно. Ингээд монгол ирак сири египетын араас орно
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.112.234)
    Одоогийн манай парламентын засаглал наашаа харсан хатиг бол ерөнхийлөгчийн засаглал цаашаа харсан хатиг. Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөний бодож олсон хамгийн сайн засаглал бол парламентийг засаглал гэж жинхэнэ ардчилсан засагтай их британы ерөнхий сайд Черчиль 200 гаруй жил туршиж үзээд хэлжээ.
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    Ерөнхийлөгчийг УИХ сонгодог байж болохгүй яасан ч болохгүй. Ард түмэн энэ эрх шууд утгаараа байх хэрэгтэй. Үнэхээр Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв. Тэгвэл ядаж засаг солигдох болгонд төрийн алба хаагчдыг халах солих гэх нь болих байх. Ер нь Дорлигжавын яриад байгаа зөв шүү. Тэгэхдээ түүнийг ерөнхийлөгч болгоод хэрэггүй. тэр бол мэдлэг чадвар муу зүгээр л албан тушаалын азтай нэгэн гэдгийг мартаж болохгүй.
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
    • зочин
      Дүтуу л бодож байна даа. Илтэд Дорлигжавыг дэмжиж комент бичиж байгаа чинь дэндүү ойлгомжтой байна
      2017 оны 05 сарын 01
  • Зочин (103.26.195.122)
    Ene tcahilgaan daini toloblgoo bicnen nohor tetgeberiin hogshidoos dor nohor yls torjij bga bol mongoloos zail medehgvi bga bol tolgoigoo tcenegle
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.25.109)
    ҮХ-ийг өөрчлөх зөвлөлдөх уулзалт санал асуулга гэж огт мэдээлэлгүй жирийн иргэдээр халхавчлан өөрсдийн хүссэнээ гүйцэлдүүлэх гэж нохойтож байгааг мэдэж байна уу, та минь ээ????? Олигархууд улс орон, ард түмнийг огтхон ч бодохгүй, гагцхүү өөрсдийн хувийн атгаг ашиг сонирхолоо л бүхнээс дээгүүр тавих учраас улсаа худалдахаас ч буцахгүй шүү!!!! Улс эх орон сүйрэх нь тэдэнд огтхон ч падгүй!!!! Сонор сэрэмжтэй байгтун, монголчууд аа!!!!!!!!!!!
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.11.104)
    Миеэгийн мэлгэр л ерөнхийлөгч болж болохгүй юмсан бурхан минь
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • иргэн (202.9.41.141)
    Бодит байдал дээр яг л ийм дүр төрх явж байна. Барьцаанд орогсод улс орныг дампууруулж байна даа
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.34.237)
    өөрчлөх хэрэгтэй.
    2017 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    2 цаг 24 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    3 цаг 29 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    4 цаг 59 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    6 цаг 24 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    6 цаг 36 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    6 цаг 55 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    7 цаг 30 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    8 цаг 39 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    8 цаг 57 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    9 цаг 29 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    9 цаг 35 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    9 цаг 42 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК