Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: “Н.Алтанхуяг 2016 оны сонгуульд МАН бус Монголын бүлэглэл ялсан”

2017-5-02
0
ЖИРГЭХ

“Цензургүй Яриа” нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцож, цензургүй ярив. Түүний энэ үеэр хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

 

 

Шинэчлэл, Шинэчлэлийн Засгийн газрын талаар


 

Баримт 1. Шинэчлэлийн цаана өөр нэг юм байсан юм билээ. Би хязгааргүй шуналтай хүмүүс байдаг гэдгийг бодоогүй. Газрын доорх хэдэн том орд маш их хэрүүл дагуулсан.

 

Баримт 2. Хуучнаа санагалзсан, хуучнаараа амьдрах гэсэн тэмцэл ямар ч шинэчлэл байдаг. Би ер нь шинэчлэл хийе гэж зүтгээгүй байсан юм бол найман жил явах байсан. Баталгаатай шүү.

 

Баримт 3. Хоёр жилийн хугацаанд  монголчууд бүгдээрээ санаа зорилгоо нэгтгэж хамтарч ажиллаж чадсан. Болгож, бүтээж чаддаг юм байна, сайд нар гадаадад зугаалахгүй байж, аймаг дүүргийн Засаг дарга нартайгаа цахим хурал хийж, нэгнийхээ хийсэн сайн зүйлийг хэрэгжүүлж болох юм байна гэдэг жаахан ч гэсэн итгэл сэргэсэн.

 

МАН-ын талаар


 

Баримт 4. Сонгуулиар хүн бүхэнд сая төгрөг амлаад, сая 500 мянган төгрөг амлаад, шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгнө гээд л. Хөөрхий энэ мөнгийг С.Баярын Засгийн газар, Су.Батболдын Засгийн газар өгөх гэж чардайсан.

 

Баримт 5. МАН Оюу Толгойгоос 250 сая доллар, Чалкотой гэрээ хийж, 350 сая долларын зээл авсан. Мөн Монголбанкнаас ч зээл авсан байсан.

 

Баримт 6. Ч.Сайханбилэгийн Засгийн газар бол МАНАН-гийн Засгийн газар байна. Ч.Сайханбилэг АН-ын гишүүн байсан. Хэдэн сар болсон бэ? Бүхэл бүтэн 7 сар болсон. Одоогийн Ерөнхий сайд гээд байгаа нөхөр Сангийн сайдаар цохиж явсан. Гэтэл гэв гэнэт Ерөнхий сайд болонгуутаа “уйлаад л” яанаа ийм их өр гээд л. Боль л доо та нар. Сангийн сайд нь мэддэггүй өр гэж Монгол улсад байх уу.

 

Баримт  7.  Яг яс ярьвал энэ 2016 оны сонгуулиар чинь хөөрхий зарим нөхдүүд ялсныхаа дараа ухаан алдаад уначихсан шүү дээ. Тэр байтугай штабаа буулгачихсан байсан нөхдүүд ялсан.

 

Баримт 8. МАН-ын манайхыг ялчихсан гэж хөөрөөд байгаа юм. Үнэндээ ялаагүй байхгүй юу

 

Баримт 9. 2016 онд УИХ-ын сонгууль болсон гэж бодож байна уу. Үгүй. Энэ бол хулгай, дээрмийн сонгууль болсон. Хар машиныг хэн шатаасан, давхар дээлийг хэн эсэргүүцэж байсан билээ. Гэтэл одоо яаж байна.  

 

Баримт 10. 2016 онд зарим нэгэн гишүүд сонгуульд ялна гэж итгээчгүй байж байгаад ялсан. Бүр штабаа буулгачихсан байсан нөхөд сонгуульд ялсан юм шүү.

 

Н.Алтанхуягийн алдаанууд


 

Баримт 11. Би  хуулийн байгууллагын шинэчлэлийн асуудал дээр их муу ажилласан. Энэ бол миний  алдаа.

 

Баримт 12. Би Бүтээн байгуулалт, ард түмний амьжиргаа гэдэг дээр хэтэрхий их улайрч зүтгэсэн. Ерөнхий сайд хүн тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага болон бусад байгууллагуудаа зохих түвшинд ажиллуулах ёстой байсан.

 

Баримт 13. Хууль хяналтын байгууллага дээр муу ажилласан учраас намайг энэ талаар хөнтөрсөн байхгүй. Өөр эзэнтэй болчихсон юм шиг байна лээ.

 

Баримт 14. Бас нэг алдаагаа хэлье. Энэ салбар руу ороогүй нь миний буруу. Ойрын үед хэн ч орохгүй болов уу. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэх төрийн өндөрлөгүүдийн эрх мэдлийн хуваарилалт буруутсан, буруутуулсан.

 

Л.Гансүхийн талаар


 

Баримт 15. Би өнөөдөр Л.Гансүхээсээ уучлалт хүсмээр байна. Эхнэртэй, хүүхэдтэй, амьдралтай байсан хүн гэр хорооллын иргэдэд 5 тонн нүүрс сая төгрөгөөр авдаг байсныг 400 мянган төгрөгөөр оруулсныхаа төлөө шоронд орсон юм.

 

Баримт 16. Ард түмний ахуй амьдралын төлөө Ерөнхий сайдын ахлах зөвлөх нь шоронд ордог юм өнөөдөр хэн гэдэг Ерөнхий сайдын хэн гэдэг ахлах зөвлөх гэр хорооллын иргэдийн төлөө нүүрсний үнэ хямдруулахын төлөө хэн ярих вэ.

 

Баримт 17. Нүүрсний үнэ гэж ярингуут л “Ээ бурхан минь. Хэрэгт орохгүй шүү холхон явж байя” гэсэн хар амиа хичээсэн бэртэгчингүүдийн цуглуулга болсон байна.  Энэ засаг төр.

 

Баримт 18. Монгол улсын Ерөнхий сайдыг ажлаа хийж байхад нь ахлах зөвлөхийг нь шоронд хорьж байгаа нь “Алтанхуягаа чи Ерөнхий сайд биш шүү” хэлж байгаа хэрэг. “Бид нар хууль хяналтынхныг барьж байна. Чи яасан хүний үгэнд ордоггүй хүн бэ. Май чи” гэж байгаа юм.

 

Баримт 19. Миний ойр хавийн 10 гаруй хүн шоронд орсон. Тэднээс ямар нэгэн хэргийн талаар асуудаггүй. Зөвхөн Н.Алтанхуягийн но-г хэлчих л гэдэг юм билээ. Ерөнхий сайдын алба гэдэг ийм үнэтэй байна гэж байх уу.

 

Баримт 20. Энэ тамлагаанаас хойш нэг ширхэг ч хүн Монголын төлөө ажил хийх сэтгэл зүрхгүй болсон. Улс эх орноо гэсэн зүрх сэтгэлийг алаад хаячихбал Монгол сөнөнө. Би үүнд үхтэлээ харамсдаг.

 

Бүлэглэлийн хонгилын тухай


 

Баримт 21. УИХ-д Ерөнхийлөгч санал оруулдаг болсон нь хонгил бий болгосон. Хэн нэгэн дургүйг нь хүргэвэл тэр хонгил руугаа оруулдаг болсон. Ерөнхийлөгч энэ эрх мэдлээ ашиглаж ирсэн. АТГ-ын дарга, орлогч, Ерөнхий прокурор, орлогч, Дээд шүүхийн дарга нарыг санал оруулаад л томилдог болсон.

 

Баримт 22. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа бүх хүнийг яриагүй байна. Хэрэг үүсгэдэг, шалгадаг, хяналт тавьдаг, тасладаг цөөхөн тооны хүмүүсийн хонгил байгаа юм.

 

Ерөнхийлөгчийн тухай


 

Баримт 23. Өнөөдрийн буруутан нь Ц.Элбэгдорж юм. Түүнээс биш Ц.Элбэгдоржоос өөрөөр болоогүй,  Ерөнхийлөгчийн эрх мэдлээс болсон. Өмнө нь Ерөнхийлөгч хэн нэгэн дээр хэрэг үүсгэдэг хүмүүсийг томилоггүй байсан. Хэрэв би Ерөнхийлөгч болвол эрх мэдлээс татгалзаж чадна. Ер нь хэн ч байсан татгалзах хэрэгтэй.

 

Баримт 24. Ерөнхийлөгч гэдэг бол хэн нэгэн гэмт хэрэгтэн оргонох газар биш. Монголын төрийг төр шиг болгоё гэж бодвол нэг хүн бүхнийг дураараа шийддэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

 

24tsag.mn

image

2016 онд зарим нэгэн гишүүд сонгуульд ялна гэж итгээчгүй байж байгаад ялсан. МАН-ынхан өнөөдөр ялсан гээд баярлаад байна. Үнэндээ бол тэд ялаагүй. Монголын бүлэглэл ялчихсан. Бүлэглэл ялсан болохоор МАН-ынханы толгой нь эргээд бүтэн жил тэнэг царайлаад байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Зочин (66.181.165.36)
    МАН ялаагүй гээд яасан юм ард түмнийхээ сонголтыг үл ойшоодог хэн бэ чи одоо болтол өөрийгөө ерөнхий сайд гээд андуураад бг юм уу хаашаа юм танай нам эдийн засгаа доройтуулснаа хүлээ 1 км замыг 450000 саяаар тавьдаг бол чи 4 тэрбумаар 1 км зам тавьснаа хүлээх хэрэгтэй хаана бна тэр чанартай зам
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    МАН 45,3 АН 33,3 МАХН 8 Бусад 13,4 санал авсан байна даа СЕХ-н дүнгээс үзэхээр. МАН зээлсэн монгоо ард тумэндээ огч байхад АНы бузарууд ард тумний 7.2 тэр бумыг оорсдоо цуслаад ард тумэндээ ДУНД ХУРУУГАА л гозоолгож явсан даг. Ичихчгуй худлаа ШААХ юм аа талхаа гуялсан ард тумэн талрахсандаа болоод АНы бузаруудыг сонгох байсан юм гэнэ. 2016 онд Монголчууд АНыг хар машинтай нь цуг далаар нь хага хаясан юм.
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
    • Зочин
      2010-2012 ТТойн гэрээг Чалкотой хийсэн хун чинь Алтанхуй шуу дээ малаа. Дараа нь хургэн Дэнзэнгээ завсарт нь хавьчуулахын тулд 7 жилийн нэг тоныг 75 зарж байсан Хатуу гэрээг хучингуй болгож нэг тоныг 23 зарж Хятадуудад буян болж мань хэдийгээ талхыг нь гуялуулсан ачтан мон Энэ хуний ачийг бид мартахгуй ээ
      2017 оны 05 сарын 03
    • Зочин
      MAN bol chalkotoi hiisen geree ni uneheer mash muu!!!!!!!!!!!!!!!!!!!!!
      2017 оны 05 сарын 03
    • Зочин
      Яаг унэн. Ер нь АН хэзээч Монголчуудын олонхын санал авч байгаагуй 2012 онд бас л 36-37 хувийн санал авч Омноговийн 2 луйварчинг ард тумний саналаар биш тус аймагт хаа хамаагуй газрын шуухийн шийдвэрээр сонгож билээ, юун Ардчилал юун ард тумний сонголт хаан байх. 71 нд АНы бузарууд энгийн ардын амиар тоголсон байгаа юм даа. 5 хуний амиар тоголчхоод 2015-2016 Сонгуулийн хуулийг яаж завхаруулж байлаа. Оорсдоо зориулсан Оршоолийн хууль, Эрдэнэтийн 49 луйвар, Зоригийн шуух хурал гээд энэ бузаруудын нугэл дуусах биш дээ
      2017 оны 05 сарын 03
  • Зочин (150.129.142.67)
    Өнгөрсөн сонгуулиар ард түмний сонголтыг үнэгүйдүүлж луйвардсан гэсэн. Хар хайрцаг хулхидсан
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (103.212.118.233)
    Ардчилсан хөдөлгөөнөөс хойшхи 27 жилийн дийлэнхэд төрийн ямар нэг хариуцлагатай алба хашиж тэр бүртээ улсаа сүйрүүлэхэд хүргэж байсан Алтанхуяг өнөөдөр энхийн цагаан тагтаа болж, хүний өөрийнгүй муулан уран донгодох нь шившигтэй. Явж явж улсын нийгэм, эдийн засаг, төр хямарсан, АН унасан нь энэ л хүний буруу шүү!
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.93.67)
    bas naidsaar l ... sain hun bishee aimaar zalitai namiin nuhduu muulaad l
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.178.38)
    Өөрөө тэгээд ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА юу????
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.37.204)
    Хүргэнхүүгийнхээ араас явчих гээд их л сандарч байх шиг тал тал руу үсчээд ард түмэнд хачин их хайртай их юм хийснээ ойлгуулчих гээд л яваад байх шиг.
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.40.34)
    Uchigdriin N,Altanhuyag exstei hiisen yariltslaga bol Munkhbayasgalangiin tsaanaasaa zohion baiguulsan setguulch hemeeh ner turiig gutaasan dairalt bailaa. Setguulch hun yamar gudamjind bohi zajlaad garaa tashaandaa avaad horvoogiin shaar shavhruu yariag hunees tulgaj yariltslaga avah geed uz dee... urdaas mail gedgiin baigaa biz dee. TURIIN tegeed diplomat yos zui baimaar l yum daa!!!!!
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • zochin (202.9.43.3)
    odoo bolison deeree
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.40.29)
    BaabarAlkhuyag bol yun eronkhii said kharin aliya gesen bagiin Zasag darga l daa...
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.95.119)
    МАНАН бүлэглэлийн эсрэг ганцхан Алтанхуяг дуугарч байна
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
    • Зочин
      АНы эргуу малаа чиний Алтангуятайнаа хамтарч цусалсан ард тумний монго болох 7.2 бумыг бид нар болон бид нарын ур хуухдууд татвараараа толж байна.
      2017 оны 05 сарын 02
    • Зочин
      Хэхэхэ Алтангуя Энхбаяр хоер чинь МАНАНийн уусгэн байгуулагч нар шуу дээ тархины тураалаа
      2017 оны 05 сарын 02
  • Зочин (103.57.95.119)
    МАНАН бүлэглэлийн эсрэг ганцхан Алтанхуяг дуугарч байна
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.189.186)
    ES bsan hun gehed arai bishee.
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Амидаа (202.9.41.22)
    Танай сайт болохгүй бна.Есүхэй баатар Таргудай Хирилтугийг л Хулжин зальхай,муу аргатай хүн гэдэг байсан тухай түүх бий дээ.
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Галзуу хүний өдрийн тэмдэглэл. Алтанхуяг одоо боль за.
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Болд (66.181.186.28)
    Алтанхуягт сэтгэл байсаа....энэ бол үнэн....даанч хүн танихдаа маш муу.....мөнч олон буруу хүмүүсээр өөрийгөө тойруулаад... мэдрэмж байхгуй
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.27.154)
    ЭНЭ ОДОО МАНЫН ЗАМЫГ ЗАСАХ ТОХИРОО ХИИЖ НАМАА УНГАЧИХААД ЮУ ЯРИАД БАИНАА
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • иргэн (202.9.41.173)
    Алтанхуяг сайхан сэтгэлтэй, би гэж амбицалдаггүй, асар их хөдөлмөрч хүн. Хамаг муу юмны гол үндсийг хэлсэн. Алтанхуягийг дэмжинэ. МАНАН-гаас салгаж чадах хүн
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Эх оронч хүн (202.9.42.74)
    Удам сударыг нь хар гэж Монголчууд хэлдэг маш зөв зүйл юм билээ Монгол хүн л Монголоо гэхээс өөр хүмүүс хөрөнгө мөнгөнд шунахаас өөр зүйл хийхгүй юм билээ
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.242.243.203)
    uneniig helsen baina.
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.184.144)
    яс юман дээрээ чадаагүй л байхгүй юу,хөл алдсан,бүлэгээ мөнгөтэй болгох гэж зүтгээд нөгөө бүлэгтээ нухуулсан, толгой нь муу учраас, зальтай хүн шальдаггүй юм.
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.13)
    За даа Алтанхуягиин сонгуулиин шоу юу Женкогиинх уу огоогуигээс ТЗ барьж чадаагуи гэж гоншигноод баидаг гэтэл оорсдоо гаднаас босгож гуицээх ажлаа хиигээгуи болтои 650 сая босгочихоод баихад нь мэдээч угуи баидаг ЕС энэ ертонцод баих уу Задгаи шар задгаил ярьчихлаа
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.92.135)
    бөөн хар зальны хөрөнгө
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.141.81)
    90 оноос хойш мөн ч их хөгжлийн нэртэй яам,газрууд бсан,тэгээд олигтой хөгжихгүй,урсгалаар л яваад бна ш дээ.Үгэндээ биш,хийхдээ бгаа байхаа..
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • bats (66.181.182.76)
    Odoinuudaas holhon bh umsan
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.41.97)
    Үнэн хэлжээ
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.27.154)
    ЧИ UBS МАНАН БҮЛЭГЛЭЛ БАИГУУЛАХ САНААТАИ ЗАМАА ЗАСАЖ БАИГААД МАНД АЛДСАН ЧИНЬ ҮНЭН ШҮҮ
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.77.9)
    ИХ Л ЗАЛЬТАЙ ХҮН ЮМ ДАА
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.176.68)
    зальт задгай шар. төрийг самарчихаад юу гээд өөрийгөө өмөөрөөд бнаа?
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • сэтгэлзүйч (202.179.24.148)
    Өчигдөр нэг юм үнэн ярьсан нь А.Гансүх, Х.Баттулга нарын талаарх сэдэв байсан. Бие, хэл ярианы хөдөлгөөн нь ч яг энэ сэдвүүдийг үнэн ярьж байна гэсэн дохио өгсөн
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
    • Зочин
      МАН зээлсэн монгоо цусалчгаагуй ард тумэнд огсон гэж хэлсэн биз чи гэр бул хамаатан саднаараа олон жил энэ монгийг хувааж идсэнээ гэнэт мартаад байна уу АНы илжиг чинь
      2017 оны 05 сарын 02
  • Зочин (202.21.106.164)
    Ойрын хэдэн жилд л лав Алтанхуягаас дээр ерөнхий сайд хийсэн хүн байна уу?
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Yum hiisen shvv
      2017 оны 05 сарын 02
    • Зочин
      Ойрын хэдэн жил Норовын Алтанхуяг шиг зальжин,зальхай, улс торийн ноен нуруугуй,буруугаа бусад руу чихдэг,нэг их ажил хийсэн дур эсгэдэгчухамдаа бутээсэн зуйл байхгуй,худалч,хуурамч еронхий сайд гараагуй дээ...
      2017 оны 05 сарын 02
  • иргэний дүгнэлт (202.180.220.186)
    Үнэн хулжин хүн шүү дээ тэр ТВ ярилцлага өгч байгааг нь харсан чинь ичихгүй амьтан даа хөөрхий
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • оогий (202.9.43.108)
    ярилцлагыг сонссон . одоо монголын төрд нам гэхээсээ нам дамжсан олигархи бүлэглэл байна гэдэгтэй нь санал нийлж байна .
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
  • 700 гаруй үйлдвэр хаана ажиллаж байгаа вэ (103.9.90.130)
    ийм ерөнхий сайдтай байсан юм уу. .цахим хурал гэх мэт хэлбэр төдий ажлуудаа их юм хийсэн болгож дээ
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Tavisan zamaar n yavj bj muuldag Mal yum daa
      2017 оны 05 сарын 02
    • Зочин
      Man garuuds l heden 10000 iluu l dee mal min
      2017 оны 05 сарын 02
  • Badnai (202.21.105.17)
    Hahahaha. Altanguyg bas songuulii show hiigeed eheljeee
    2017 оны 05 сарын 02 | Хариулах
    • Сак
      Ард түмэн минь монголоо гэсэн зүрх нь цохилдог ард түмнээ хаиралдаг энэ хүнииг дэмжээрэи одоо харцгаа ман ыг дэмжээд хохи нь болоод баина дээдчүүд эсэргүүцнэ ард түмэн бид ялах естои щүү сонор сэрэмжтэи баигаараи манаи ард түмэн ухаантаи даа саин тунгааж бодоорои эх орноо бодоорои амжилт хүс е олон пиарт итгэж болохгүи ядуухан ард түмэн минээ сэрцгээгтүн
      2017 оны 05 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    2 цаг 26 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    3 цаг 31 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    5 цаг 1 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    6 цаг 26 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    6 цаг 37 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    6 цаг 57 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    7 цаг 32 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    8 цаг 41 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    8 цаг 59 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    9 цаг 31 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    9 цаг 37 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    9 цаг 44 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК