Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажлын байраа булаалгасан иргэд тэмцсэний эцэст зөвшилцөлд хүрэхээр болжээ

2017-5-25
0
ЖИРГЭХ

Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн олборлолт явуулж буй Газрын тосны 19, 21 дүгээр талбайд монголчуудын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна, монголчуудын хийж байсан ажлыг хятадууд хүчээр булааж авч ажлын байргүй болголоо, бүр цаашлаад айл өрхүүдийг хоолноос нь салгаж байна гэх мэдээлэл гарсаар байгаа билээ. Өнгөрсөн өдрүүдэд АМГТГ-ын Ашиглалтын хэлтсийн дарга О.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн 19, 21 дүгээр талбайд ажиллаж, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн охин компани болон туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, заримд нь шаардлага өгч, зөвлөмж хүргүүлжээ.

 

 

19 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байгаа “Цагаан хэрэм” охин компанийн туслан гүйцэтгэгч “Нөмрөг ээл” гээд компани нь Хятадын 100 хувь хөрөнгө оруулалтай, хятад эзэнтэй, 10 гаруй монгол ажилтантай аж. Тиймдээ ч Монгол Улсын хууль дүрэмд захирагдана гэж байхгүй. Хуулийг уландаа гишгэж, шаардлага тавьсан албаныхныг нохой хуцсан дайны боддог гэнэ. Ингэж л даварч, төрийн толгойд болон Монгол Улсын хуулийн магнайд гарсан хятад хүнд газар нутгаа дээрэмдүүлж цөлмүүлж байна гэсэн сумын иргэд болон ажлын байраа булаалгасан иргэд эсэргүүцлээ илэрхийлэх болсон байна.

 

“Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-ийн охин компани болох “Цагаан хэрэм” нь шингэн хагалбар болон өрөмдлөгийн ангитай. Тус анги нь ачаа тээврийн үйл ажиллагаагаа 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай “Дорнын их гэгээ” компаниар гүйцэтгүүлж байгаад 2014 онд гэрээгээ цуцлан, “Нөмрөг ээл” хэмээх Монголд бүртгэлтэй, хятад эзэнтэй компанийг туслан гүйцэтгэгчээр авсан байна.

 

Лю овогт Фэншуань анх газрын тосны талбайд туслах ажилтнаар ажиллаж байгаад 2014 онд компани байгуулан, том оврын тээврийн тэрэг оруулж ирээд “Цагаан хэрэм” шингэн хагалбарын компанийн тоног төхөөрөмжийг зөөвөрлөдөг болсноор асуудал үүсчээ. Анх 8 машинтай үйл ажиллагаагаа эхэлж байсан жижиг компани өнөөдөр хүрээгээ тэлж хоёр талбайд нийт 20 гаруй машинтай болжээ.

 

 

Хамгийн гол нь монголчуудын хийж чадаж байсан ажлыг булааж, тусгай зориулалтын бус машиныг хилээр оруулж ирэн замын хөдөлгөөнд оролцуулж эхэлжээ. Монгол Улсад зориулалтын бус машин замын хөдөлгөөнд оролцохыг хуулиар хориглодог. Мөн Хятадаас оруулж ирж байгаа машин Монголд байхад байхгүй мэт ойлголтыг төр болон холбогдох газруудад ойлгуулж, машины зураг, мэдээлэл үзүүлж яг л ийм машин оруулж ирнэ хэмээн итгэл үнэмшил төрүүлж байгаад зөвшөөрлөө авдаг аж. Гэвч бодит байдал дээр огт өөр маркийн машин оруулж ирээд хийц загварыг нь өөрчилж замын хөдөлгөөнд оролцуулдаг байна.

 

Ийм байдлыг нь тэвчихгүй, бас гаргаж байгаа үйлдэлийг нь эсэргүүцэж монголчууд тэмцэж суулт зарлаж эхэлжээ. Тэд тэмцлийн хурц хэлбэрийг сонгоход ч бэлэн байгаагаа илэрхийлэв. Тодруулбал, энэ сарын 23-нд Матад сумын ажилгүй иргэд болон ажлын байраа булаалгасан хүмүүс “Цагаан хэрэм” шингэн хагалбарын ангийн гадаа гэр барьж суулт хийж эхэлсэн. Тэд Хятадын тал буюу “Цагаан хэрэм” түүний туслан гүйцэтгэгч “Нөмрөг ээл” компанийг ямар нэгэн шийдвэр гаргатал, гэрээ буулгаж, суултаа зогсоохгүй гэж байв.

 

 

Гэтэл ажлын байраа булаалгасан 20 гаруй залуус дээрх компанийн үүдэнд гэр барьж, суулт хийж эхлэнгүүт “Цагаан хэрэм” компанийн хятад ажилчид цагдаад мэдэгдэж, харин туслан гүйцэтгэх компани болох “Нөмрөг Ээл”-ийн хуулийн зөвлөх нь тэдгээр залуустай ярилцаж ойлголцол зөвшилд хүрье гэж утсаар ярьсан юм. Тэрбээр “Одоогоор ажилгүй байгаа ямар иргэд байна. Хэчнээн том машин байна түүнийг нь авч ажиллуулах талаар нухацтай ярилцъя. Тиймээс кэмпийн үүдэнд барьсан гэрээ буулгаач” гэв. Харин тэмцэгчид энэ удаагийн тэмцэл ямар нэгэн үр дүнд хүрч эхэллээ гэсэн юм.

 

Хэдийгээр ажилгүй иргэд тэмцсэний эцэст “Нөмрөг Ээл” компанитай ярилцаж нэг шийдэлд хүрлээ гэж бодлоо гэхэд тус компани хоёр машин оруулж түрээсээр ажиллуулах боломжоор хангахаас өөр юугаар ч хангахгүй байх гэж харж бас хардаж байна. Тиймээс цаашид Хятадын тал буюу дээд толгой компани болох “Петрочайна Дачин тамсаг” түүний охин компани “Цагаан хэрэм” компанитай нь ярилцаж гэрээ хэлэлцээр хийж ажиллаж гэмээнэ асуудал нэг талдаа шийдэгдэнэ гэж үзэж буй.

 

 

Газрын тосны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 11.2.5-д заасан “Өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгох” гэсэн заалт бий. Энэ заалтыг хятад компаниуд овжиноор ашиглаж, өөр хоорондоо хуйвалдан, Монгол Улсад компани байгуулж, давхар туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажилладаг аж. Ингэснээрээ үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийг хөдөлмөрийн зах зээлээс шахан зайлуулж, Монгол Улсад орж ирэх төгрөгийн болон валютын их хэмжээний урсгалыг өмнөд хөршрүү зөөсөөр байна.

 

Бид “Цагаан хэрэм” болон “Нөмрөг Ээл” компанийн хятад эзэдүүдтэй уулзах гэсэн боловч байсангүй. Улаанбаатараас ажлын хэсгийнхэн шалгалт хийж явна гэсэн сургаар зугтааж хил гараад явсан байв. “Нөмрөг ээл” компаний хятад захирал Ванжий хилээр гараад явсан гурав хоногийн дараа ирнэ гэжээ. Түүний кэмпээр орох гэсэн боловч эзэнгүй, үүдээ баавгай шиг хоёр том эрлийз нохойгоор мануулсан байв. Ванжийг нохдоо хооллохын тулд зээр агнаж ирдэг гэсэн яриаг ч нутгийн иргэд үгүйсгэсэнгүй.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Энхэ (173.254.216.66)
    Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???
    2017 оны 06 сарын 25 | Хариулах
  • ТАМСАГИЙН ТАЛЫН САВДАГ (150.129.143.176)
    ХОХЬ ЧИНЭЭ ХОХЬ ЧИНЬ ӨӨРИЙХӨӨ ГАЗАР НУТАГ ДЭЭР АЖИЛ ӨГӨӨЧ ГЭЭД СӨГДӨН МӨРГӨЖ БАЙГАА ҮХЭР ХОЧИТ МОНГОЛЧУУД ТА НАР ИЙМ АРЧААГҮЙ ТЭНЭГҮҮД.НААД ХУЖАА НАРАА БҮГДИЙГ НЬ ХӨӨЖ ГАРГААД ӨӨРСДӨӨ НЕФТЭЭ ОЛБОРЛООД ХУЖАА НАРТ САЯ САЯ НОГООНООР ӨГӨХӨД БОЛОХ БАЙСАН.ОДОО ДОРНОТ МОНГОЛЫН АРД ИРГЭД ТАМСАГБУЛАГИЙН САВ ГАЗАР ЯМАР АЙМШИГТАЙ БАЙДАЛД ОЧСОНЫГ БЭЛЭЭХЭН ХАРЖ Л БАЙГАА.НЕФТЬ ДУУСНА.ХУЖАА НАР ЯРЗАЙТАЛ ИНЭЭГЭЭД ГАРААД ЯВЧИХНА.ӨГӨРШИЖ ҮХЭЖСЭН ЯМАР Ч ӨНГӨ ЗҮСГҮЙ ГАЗАРТ ӨВЧИНДӨӨ БАРИГДСАН ХЭДЭН ҮХЭР МОНГОЛ МӨӨРӨЛДӨН ХОЦОРНО.ТЭНЭГҮҮДЭЭ ТА НАР ӨНӨӨДӨР АЖИЛ ХИЙЖ ХООЛОО ОЛНО ГЭЖ МӨӨРЧ БАЙНА.ИРЭЭДҮЙГЭЭ ХАРААЧ.НӨГӨӨ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ҮХЭЭД ХАТААД ЗУЛЫН ГОЛ БОЛЬЁ ГЭСЭН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ЧИНЬ ХААЧИВ.ТА НАР ИЙМ Л ТЭНЭГҮҮД ЗӨВХӨН ӨНӨӨДРӨӨРӨӨ АМЬДАРЧ АЯГАХААН ХООЛНЫ ТӨЛӨӨ ЗҮРХ ЧИНЬ ЗОХИЛЖ ТАРХИ ЧИНЬ МУУХААН АЖИЛЛАЖ БАЙНА.НЭГ Ч АНЖИСНЫ ХОШУУ ХҮРЭЭГҮЙ АЛДАРТ МЭНЭНГИЙН ТАЛАА АЙМШГИЙН ТАМ БОЛГОЧИХООД АЖЛАА БУЛААЛГАВ ГЭЖ ДОНГОСДОГ АЙХТАР ТЭНЭГҮҮДИЙГ БИ ҮЗЭВ.ДОРНОТЧУУДАА ТЭМЦЭЛД НЭГДЭН БОСОЖ ХАЙРАН САЙХАН НУТГАА ХАМГААЛ
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • ноцтой мэдээ (103.20.152.50)
    Ванжийг гэдэг нь Нөмрөг ээл Ххк-ний хятад эзэн хогийн хятад муу бүхнийг хийж явдаг их зальтай Монголчуудыг хуураад сурсан аюуултай хятад бгаа тагнуул цагдаа анхааралдаа аваарай. 6888дор 200 унадаг хар дансанд орохоор хчтад бга шүү.Цагаан хэрэм хортой архиар олон монгол хордуулсан хэрэг нь яасан бэ. .“Петрочайна Дачин тамсаг” гэрээгээ цуцлана гэсэн яасан улам л давруулаад бхын хууль хяналтыхан анхааралдаа авна уу
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    1 цаг 52 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    1 цаг 59 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    2 цаг 2 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    2 цаг 6 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    4 цаг 3 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    5 цаг 0 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    20 цаг 0 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    20 цаг 52 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    20 цаг 55 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    20 цаг 58 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    21 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    21 цаг 37 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    21 цаг 40 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    22 цаг 35 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    23 цаг 39 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    23 цаг 49 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК