Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Зүрхний дундаж жин нь 230-330 грамм орчим байдаг

2017-10-01
0
ЖИРГЭХ

Жил бүрийн 9 сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг. эл өдрийг ч манай улс тэмдэглэж, олон арга хэмжээ , үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Энэ жил “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан Шастины нэрэмжит Улсын III Төв Эмнэлэг Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулсан юм. Тэгвэл зүрхний тухай хүн бүрийн мэддэггүй, мэдвэл зохих 24 баримтыг хүргэж байна.  

 

Баримт 1. Хүний зүрх нь 400 грамм хүрэхгүй жинтэй. Зүрхний дундаж жин нь 230-330 грамм орчим байдаг аж.

 

Баримт 2. Зүрхний хэмжээ нь хүний хүйс, биеийн ерөнхий хэмжээ, түүнчлэн генээс шалтгаалдаг, гэхдээ эрүүл хүний зүрхний хэмжээг түүний зангидсан нударганы дайтай хэмээн тодорхойлж болно.

 

Баримт 3. Зарим өвчин зүрхний хэмжээг томруулдаг, харин хоол тэжээлийн дутагдал нь зүрхний масс болон хэмжээг багасгаж болох талтай.

 

Баримт 4. Зүрх нь цээжний хөндийн голд байрладаг. 

 

Баримт 5. Зүрхний хавьд эвгүй мэдрэмж төрөх юмуу хайр дурлалаа илэрхий үедээ олонхи хүн цээжний зүүн хэсэгт гараа тавьдаг зуршилтай байдаг. Үнэндээ бол, зүрх цээжний хөндийн яг дунд, хоёр уушигны хооронд байрладаг байна.

 

Баримт 6. Зүрх бол нарийн тохируулсан нэг ёсны машин гэж эрдэмтэд тодорхойлдог. 

 

Баримт 7. Бидний зүрх хүчилтөрөгчөөр баяжсан цусыг байнгын горимоор шахаж байдаг маш нарийн насос юм. Зүрх энэ цусыг биеэр шахаж, түүний эргэлтэд тус дэм үзүүлж, буцаагаад уушиг руу шахаж, энд дахин хүчилтөрөгчөөр баяждаг.

 

Баримт 8. Зүрхний булчингаар өнгөрдөг цахилгаан импульс нь зүрхний цохилтыг хянаж, хэзээ агшиж, цусыг цааш нь түлхэхийг булчинд мэдээлдэг байна.

 

Баримт 9. Зүрх нь дөрвөн таславчнаас бүрддэг. Зүрхний хэмжээ харьцангуй бага хэдий ч, хүний амьдралын туршид бүх биеэр цус шахах хангалттай хүчин чадалтай. Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд зүрхэнд дөрвөн таславч байдаг бөгөөд эдгээр нь хамтдаа сайтар гар нийлсэн дөрвөл лугаа адил ажиллана. Багаахан хавхлагууд нь өөр өөр таславчийн хооронд цус гүйх чиглэлийг хянадаг.

 

Баримт 10. Эрүүл зүрх нэг минутад 60-аас 100 хүртэл агшдаг. 

 

Баримт 11. Тайван байгаа нөхцөлд нэг минут дахь зүрхний цохилт юмуу агшилтын тоог тоолох нь зүрхний эрүүл мэндэд үнэлгээ өгөх нэг арга юм. Та бугуйны хэсэг дэх венийн судсан дээр эрхий хуруугаа тавиад, цагийн секундийн зүүний цохилтоор өөрөө судасны цохилтоо хэмжиж болно (нэг минутад хэд цохиж байна гэдгийг).

 

Баримт 12. Зүрхний хуурамч дохио нь зүрхний хэм алдагдаж байгааг харуулж болох юм. Зүрхээр дамжуулан цус шахах үйл ажиллагааг цахилгаан импульс хянадаг бөгөөд энэ импульсийг эмч хэмжиж чадна.

 

Баримт 13. Зүрхний цохилтын хэм нь эрүүл мэндийн нэг үзүүлэлт юм. Гэхдээ хэрвээ энэ импульс “тасалдаж цохивол”, зүрхний хэм алдагддаг. Заримдаа энэ нь түр зуурын шинжтэй байдаг ч, бусад тохиолдолд нухацтай эмчлүүлэхийг шаардсан хэм алдагдалт байж болно.

 

Баримт 14. Ургийн зүрх үр тогтсоноос хойш хэдхэн долоо хоногийн дараа цохилж эхэлдэг. 

 

Баримт 15. Хүний хөгжлийн хөврөлийн шат – жирэмслэлтийн 5-аас 10 дахь долоо хоногт зүрх олон хүний сайтар мэдэх S-хэлбэртэй болдог. Харин эхний гурван сард зүрх цохилж, цус шахаж эхэлнэ.

 

Баримт 16. Зүрхэнд массаж хийх нь амь насыг аварч болно. Зүрх нь зогссон өвчтөнийг сэхээн амьдруулахад амаас ам руу амьсгалах заавал албагүй. Цээжний хөндийд гараар массаж хийх (зүрхэнд массаж хийх) нь эмч нарыг иртэл цусыг шахсаар байхад хангалттай хэмээн америкийн зүрх-судасны эмч нарын нийгэмлэг нотолж байна. Ямар ч хүн цээжний хөндийд зөв массаж хийж сурах нь маш чухал, юу гэвэл ингэх нь ойр дотнын хүмүүсээ аврахад туслана.

 

Баримт 17. Статистикийн мэдээгээр, зүрхний таван шигдээс тутмын дөрөв нь гэр оронд болдог байна.

 

Баримт 18. Монголын төдийгүй Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байсаар байна. Дэлхийд зүрх судасны өвчнөөр жилд 17,5 сая хүн нас барж байна.

 

Баримт 19. Хамгийн өндөр хөгжилтэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ хамгийн хүртээмжтэй гэх АНУ-д 40 секунд тутамд 1 хүн тархины харвалт болж, 4 минут тутамд 1 хүн нас барж байна. Харин 42 секунд тутамд 1 хүн зүрхний шигдээс болж, 1 минут тутамд зүрхний өвчнөөр нас барж байна.

 

Баримт 20. 2030 он гэхэд энэ тоо 23 сая болж өснө гэсэн тооцоотой байна.

 

Баримт 21. Манай улсын хүн амын нас барсан гурван хүний нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна.

 

Баримт 22. “Өдөр тутмын амьдралдаа цөөхөн энгийн үйлдэлдээ жаахан л өөрчлөлтийг хийхэд та энэ айхтар эмгэгээс сэргийлж чадна. Эхлээд та өөрийн эрсдэлт хүчин зүйлээ мэд. Ингэснээр та ямар өвчнөөр өвдөх эрсдэлтэйгээ тоол, дараа нь эмч дээрээ очоод энгийн хэдэн үзлэг хийлгэ. Мэдлэг бол хүч гэдгийг та санаарай. Та өөрийн эрч хүчээ хуваан энэ талаар бусдад хэлж, ойлгуулж чадвал өөрийгөө болон гэр бүлээ бусдыг та өөрчилж чадна. Та эрүүл хоол идэж зүрхээ цэнэглэ, дасгал хөдөлгөөн хийж зүрхээ хөдөлгө, жингээ бууруулж, тамхиа хаяж зүрхээ хайрла” хэмээн дэлхийн өдөр уриалж байна.

 

Баримт 23. Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины харвалтын 62%, зүрхний цусан хангамж хомсдох өвчний 49%-ийг цусны даралт ихсэлт үүсгэдэг. ДЭМБ-аас цагаасаа эрт зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн онцолж байна.  

 

Баримт 24. Цусны даралт ихсэлт насжилттай холбоотой ч засаж болох эрсдэлт хүчин зүйл юм. Давсны зохистой хэрэглээг баримталж, өдөр тутам идэвхитэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээс татгалзах нь цусны даралт ихсэлтийг бууруулж боломж бүрдүүлнэ.

 

24tsag.mn 

image

Жил бүрийн 9 сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг. эл өдрийг ч манай улс тэмдэглэж, олон арга хэмжээ , үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Энэ жил “Дэлхийн зүрхний өдөр”-т зориулан Шастины нэрэмжит Улсын III Төв Эмнэлэг Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулсан юм. Тэгвэл зүрхний тухай хүн бүрийн мэддэггүй, мэдвэл зохих 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    1 цаг 7 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    2 цаг 12 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    3 цаг 42 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    5 цаг 7 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    5 цаг 18 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    5 цаг 38 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    6 цаг 13 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    7 цаг 22 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    7 цаг 40 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    8 цаг 12 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    8 цаг 18 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    8 цаг 25 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК