Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы нээлтэд юуг онцлов

2017-10-03
0
ЖИРГЭХ

УИХ-ын намрын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

Баримт 1. Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна.  

Баримт 2. 2017 онд эдийн засаг  5.3 хувийн өсөлттэй гарахаар таамаглал байгаа ч улс орны эдийн засаг, санхүүгийн төлөв муу байна. Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна.

Баримт 3. ОУВС-тай хамтарч ажиллах нь энэ цаг үедээ нэмэртэй байж болох ч үүн дээр бид үндэсний онцлогт тохирсон шийдэл, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд бодолцсон заалтууд оруулж чадаж байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй.

Баримт 4. Өнөөдрийг хүртэл Монголын улстөрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж, зөвлөгөөг үндэсний онцлогт тохируулалгүй сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирсэнд л байгааг энд сануулж хэлмээр байна.

Баримт 5. ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй харагдсаныг УИХ хэлэлцэн шийдвэрлэхдээ Монголын эрх ашгийг тэргүүнд нь эрэмбэлээрэй.   

Баримт 6. Ирэх оны төсвийг УИХ-ын намрын чуулганаар маш бодитой, ажил хэрэгчээр хэлэлцэж эдийн засагт эерэг дохио өгөхөөр алдагдалгүй, чамбай төсөв батлахыг цаг хугацаа биднээс шаардаж байна. Улсын төсөв эдийн засагтаа эерэг дохио өгнө гэдэгт би төрөөс хувийн сектороо дэмжих гэж л ойлгож байна.

Баримт 7. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуульд орсон нааштай өөрчлөлтийг Засгийн газар түүний харьяа байгууллагууд чанд мөрдөж ажиллавал дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг чамлахааргүй хэмжээнд дэмжих боломж бий.

Баримт 8. “Үйлдвэрлэлийг дэмжих хууль”-ийг 2015 онд баталснаас хойш бодитоор хэрэгжсэнгүй. Энэ хууль болон цуг өөрчлөлт орсон “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг” хэрэгжүүлж чадвал сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны 105 тэрбум төгрөг гэхэд л дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө, тэр хэмжээгээр ажлын байр, цалин болж очих болно. Цэргийн дүрэмт хувцас, гутал, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын хувцас, сурагчийн дүрэмт хувцас зэрэг дотооддоо үйлдвэрлэж болоод байгаа барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй.

Баримт 9. Өнөөдөр бид жилдээ 10 орчим сая ширхэг хонины нэхий, үхрийн ширийг гадагш түүхийгээр нь гаргаж байна. Хэрэв бид боловсруулах үйлдвэр барих юм бол ширхэг арьс тутам нь 300 ам.доллартай тэнцэх нэмүү өртөг бүтээх салбар байгаа юм.

Баримт 10. Хүнс болон хүнсний ногооны хувьд ч төрөөс байгаа боломжоороо дэмжиж, худалдан авалт хийх ёстой. Төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд ажилчдын цайны газартаа Монголдоо үйлдвэрлэсэн хүнсний түүхий эдийг худалдан авдаг болох ёстой. Ингэж байж бид гарал үүсэл нь тодорхой, аюулгүй хүнс үйлдвэрлэл, хүнсний кластераа дэмжинэ.

Баримт 11. Шинээр байгуулагдах Засгийн газар уул уурхайн өрөөсгөл хамаарал түүнийг дагасан эрсдлийг бууруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдэг итгэл найдвар бага боловч төрж байна.

Баримт 12. Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгааг дээр дооргүй ярьдаг. Үндсэн хуулиар нийт ард түмнийх болохыг нь хуульчлан баталсан газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүсчээ.

Баримт 13. Ашигт малтмалын хуулиар гадаадынхан, цөөхөн эрх мэдэлтнүүд л газрын баялгийг эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн байгааг засъя. Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордыг хувийн компани, гадаадынхад найр тавьж өгдгийг болиулъё.

Баримт 14. Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна, монголчууд баялгийнхаа эзэн нь бус хохирогч нь болж үлдсээр л байх болно. Би ийм хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина.

Баримт 15. Ирэх жилийн төсвөөс эхлэн гадаадын валютын зээлээр зөвхөн экспортын буюу валютын орлого олох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг л санхүүжүүлж байх зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй. Үүнийг тусгайлсан хууль гаргаж зохицуулах шаардлага үүсч байна.

Баримт 16. Багш, эмч  нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага. Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шатттайгаар нэмэх боломж бий.

Баримт 17. “Байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй явсан алдаагаа УИХ, Засгийн газар яаралтай залруулж, баялгийнхаа менежментийг иргэддээ ээлтэй болгон өөрчлөх замаар ард иргэдээ өрийн дарамтаас ангижруулах ёстой. Байгалийн баялгийн ноогдол ашгаар өртэй нь өрөө дарж, өргүй нь нэмэлт орлого болгох ёстой. Улс нь баялагтай байгаад иргэд нь өртэй байх аваас баялгийг ашиглах утга учир юунд байх юм бэ. 

Баримт 18. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ирэх 3 жилд 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулахаар хуулийн заалт оруулан батлуулсан байна. Өнгөрсөн Засгийн газар тамхины хуулийг шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй.

Баримт 19. Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө л улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ. Хамгийн том авлигын сүлжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин орж ирж байна.

Баримт 20. Хуулийн байгууллагын ажилтнууд улс төржиж, хэн нэг улс төрчийн өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл нь болон хувирсан байна. Тэд олон нийтэд илэрхий болсон Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр зах дээр бараа зардаг шиг арилжсан гэх “60 тэрбумын”, Монголын баялгийг гадагш нь гаргаад мөнгийг нь оруулж ирээгүй “Оффшорчдын” гэх мэт гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгон аргацаах, шалгаж байна хэмээн цаг авч байна.

Баримт 21. Гэтэл нөгөө талд нь нотлох баримтгүй, улс төржилтөөс үүдсэн хэргүүдийг сүр бадруулах, шүүхээр орж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэгтэн мэтээр зарлаж, улс төржүүлж байгаа нь энэ салбарт шударга ёс алдагдсаны нотолгоо гэж үзэхээс өөр арга алга.

Баримт 22. УИХ, шинээр байгуулагдах Засгийн газар эдгээр олон нийтэд илэрхий болсон дуулиант хэргүүдийг хурдан шуурхай шийдэхэд анхаарлаа хандуулах цаг болжээ. “60 тэрбумын” хэргийн гэрч нь тодорхой, үйлдэл нь тодорхой байхад яагаад эзэнгүй мэт сууж байгаа юм бэ? Авлигатай тэмцэх газрыг бид авлигатай тэмцэх гэж байгуулсан гэдгийг бас энд ирсэн зочдод анхааруулж хэлье.

Баримт 23. Олон улсын Парламентын холбооны Парламентчдын Хүний эрхийн хорооноос Монголын хуулийн салбарт шударга ёс алдагдаж, эргэлзээтэй төлөв байдал үүсээд байгааг С.Зоригийн хэргийн явцтай танилцсаныхаа дараад Монголд ажилласан ОУПХ-ны төлөөлөгчид улс төрчийн аллагын хэрэг дээр Монголын хууль, шүүхийн байгууллагууд шударга шүүхийн олон улсын стандартад нийцэхгүй алдаатай шийдвэрүүд олонтаа гаргасан байна гэж мэдэгдэл хийсэн байна. Энэ өдөр мөн МоАХ-ны анхны тэргүүн С.Зоригийн амь үрэгдсэн эмгэнэлт өдөр. УИХ-ын гишүүд та бүхэн анхааралдаа авна биз ээ.

Баримт 24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн салбарт шударга ёс алдагдан, улстөржилт хэрээс хэтэрснийг болиулах, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч, хатуу тэмцэх болно гэдгийг энэ индэр дээрээс анхааруулж байна. Ард түмний захиалга, нийгмийн шаардлагыг биелүүлэх гэж би сонгогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно.

24tsag.mn

image

Өнгөрсөн Засгийн газар тамхины хуулийг шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • иргэн (202.21.118.174)
    энэ хуулийнхныг цэгцлэх хэрэгтэй.арай л биш байна.хохирогч хариуцагчийн зөв буруу нь гол биш зөвхөн тэд хэн бэ гэдэг дээр бүх асуудлууд шийдэгдээд байна.эрхзүйн боловсрол муутай мөнгөгүй хүмүүсийг энэ цагдаа нар яаж дарамталдаг гэж бодож байна
    2017 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (164.132.41.140)
    adgiin muu baas iim eronhiilogch gj yu bsin zgr. Arai iim avtsaldaagui zuil yarin gj ogt bodsongui. Ter ooriin tsagdaagiihan shalgasnii toloo Mongol ulsiin huuli huchnii baiguullagiig muulj bga tsaraita yum bhda. Neeh hudlaa olon ulsiin parliamentin holbooniihon tegsen ted ingesen gd hutsaj gene muu gudamjnii hulgaich Jenco
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (90.197.153.43)
    Одоо манай монголд хэлснийхээ яг эсрэг хийдгийн уралдаанд шалгарсан нь еронхийлогч еронхий сайд болдог жишиг тогтчихлоо. Эхлэлийг элбэгдорж тавьсан. Хичнээн сайхан ярина, течнеен араар новширно. Гое ярьдаг улс терчдеес болгоомжлоорой, хумуусээ.
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (164.132.41.140)
    Ирэх жилийн төсвөөс эхлэн гадаадын валютын зээлээр зөвхөн экспортын буюу валютын орлого олох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг л санхүүжүүлж байх зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй гэжээ. Энэ заалтаар бол арилжааны банкуудын синдикат зээлүүд, төслийн ба худалдааны санхүүжилтүүд, цаашилбал олон улсын зах дээр бонд, хувьцаа гаргах боломжуудыг хүчээр шууд нь хаах нь байна. Ингэж болох юм уу? Дотоодынхоо дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэрээ өөрсдөө яаж босгох уу? Шууд мөнгө хэвлэх үү? Инфляци болон ам.долларын ханшаа зөрж яаж барина гэсэн үг үү?

  • Зочин (51.15.141.220)
    OOROO NER TSEVER HUN BISH BOLHOOR ENE YARISAN BOLGON NI NEG L HETSUU SANAGDAJ BNA. HAMGIIN DURGUI HURCH BGA ZUIL NI ENE ZORIGIIN HEREGTEI HOLBOOTOI ASUUDLAAR. TER NEG MUU OLON ULSIIN BAIGUULLAGIIN HUMUUS MONGOLD IREHED NI OO ZA SAIN YAVJ IRVUU ZA ENE NOGOO MANAI ULSIIN TORIIN NUUTS SHUU GD UZUULEH BSAN YUM BH DAA.
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (185.87.185.45)
    Нотлох баримтгүй, улс төржилтөөс үүдсэн хэргүүдийг сүр бадруулах, шүүхээр орж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэгтэн мэтээр зарлаж, улс төржүүлж байгаа нь энэ салбарт шударга ёс алдагдсаны нотолгоо гэж үзэхээс өөр арга алга гэж хүчтэй илтгэсэн атлаа өөрөө бас л зөрөөд дараагийн өгүүлбэрээрээ Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө л улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ. Хамгийн том авлигын сүлжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин орж ирж байна хэмээн хэн нэгнийг, хэсэг бүлэг хүмүүсийг гөрджээ. Өөрийнх нь хэлснээр бол нотлох баримтгүй, улстөржсөн, шүүхээр батлагдаагүй байхад хилс хэрэгт хийх стэйтментийг индэр дээрээсээ хэлээд буух юм.

    Улсын төсөв эдийн засагтаа эерэг дохио өгнө гэдэгт би төрөөс хувийн сектороо дэмжих гэж л ойлгож байна гэж дурджээ. Тэгсэн атлаа уул уурхайн салбар, тэр дундаа алтыг шууд улсын бүрэн мэдэлд авахаа зэрэг тунхагласан байна. Харин Цэргийн дүрэмт хувцас, гутал, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын хувцас, сурагчийн дүрэмт хувцас зэрэг дотооддоо үйлдвэрлэж болоод байгаа барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй хэмээн гутал, хувцасханы жижиг бизнесүүдийг төрөөс хувийн хэвшилд хүчээр өгсөн болох нь. Дахиад логикийн зөрүү! Товчоор том бизнесүүдээ төр удирдана, жижиг сажиг юмнуудаа хувийн хэвшил өөрсдөө учраа олоод хуваагаад авцгаа гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Хувааж авах ч биш төрийг монополь худалдан авагч болгон зарлаж байна. Ингэснээр өрсөлдөх чадваргүй, эрхэлсэн, төрд бараа үйлчилгээгээ шахаж амьдардаг бүлэг паразитуудын бүлэг шууд үүсэх нөхцлийг бүрдүүлж байх юм.

  • Зочин (202.9.43.77)
    ХЭЛЖ БАЙГАА ҮГ ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ АСАР ЗӨРҮҮТЭЙ БАЙНА. АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАРИНА ГЭЭД УЛСААС БААХАН МӨНГӨ АВЧИХСАН, ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭЭД УЛСААС АСАР ИХ МӨНГӨ АВААД ШОРОО ОВООЛООД ХАЯЖ МӨНГӨ ЗАВШИСАН АСУДАЛЫГ ТЭГЭЭД ШАЛГАХГҮЙ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ? МОНГОЛ БАНК МӨНГӨ ҮЙЛДВЭРЛЭЖ ӨӨРИЙН ТАНИЛ УЛСУУДАД ЗЭЭЛ ОЛГОСОН, ХӨГЖЛИЙН БАНК, ЧИНГЭС БОНДООС АСАР ӨНДӨР ӨРТӨГ ЗАРДАЛААР МӨНГӨ ЗАВШИСАН АСУУДАЛЫГ ШАЛГАХГҮЙ ОРХИХ ЁСТОЙ ЮМ УУ?60 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОХ ТУХАЙ ЭНД ТЭНД ЯРЬСАН ЯРИАНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ЯЛ ОНООХ ЁСТОЙ ЮМ УУ? ТА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ГЭЖ НАМДАА ӨГСӨН МӨНГӨ, СОНГУУЛИЙН ҮЕД АРД ТҮМЭНД ТАРААСАН МӨНГӨ, ТАРААХ ГЭЖ ЯВААД БАРИГДСАН МӨНГӨНИЙХӨӨ ТАЛААР ЯРИХ БОЛООГҮЙ ЮМ УУ? ТА ЯАГААД АРД ТҮМНИЙГ ХУВААН БУТАРГАЖ БАЙГАА ЮМ? АХМАДЫН БАЯР БОЛЖ ЭНЭ НИЙГЭМИЙГ БҮТЭЭН БОСГОСОН АХМАДУУД ГЭЖ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛСЭН ХЭРНЭЭ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛСЭН ҮНЛЭМЖ БОЛОХ ТӨР ЗАСГИЙН ШАГНАЛ БАХЙГҮЙ ХЭРНЭЭ ТАНЫ СОНГУУЛЬД ОРОЛЦСОН УЛСУУДАД ГЭЭД АРДЧИЛСАН НАМЫН ХҮМҮҮС ЧИНЬ ТӨРИЙН ОДОНГ ШУУДАЙЛАН АЙМАГ СУМДААР ХЭСҮҮЧЛ
    2017 оны 10 сарын 03 | Хариулах
    • oilgotsogoo
      ene deer setgegdel bichsen novshiin zochin yugaa bicheed bgaa. harin cham shig uls tor hiij coment bichdeg novshnuud uls oronoor togloj bgaa yum. jaahan yumnii uchriig olj huleetstei handaj sur uls oron mini hetsuu bna shuu dee ali nam evsel dagaj shuurhaa bolitsgoo mongoliin ard tumen mini.
      2017 оны 10 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    1 цаг 3 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    2 цаг 8 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    3 цаг 38 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    5 цаг 2 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    5 цаг 14 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    5 цаг 34 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    6 цаг 9 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    7 цаг 18 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    7 цаг 36 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    8 цаг 8 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    8 цаг 14 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    8 цаг 21 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК