Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улс Үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болов

2017-10-16
0
ЖИРГЭХ

Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн боловсрол” аяныг Монголбанкнаас гурван сарын хугацаатай хэрэгжүүлж байна. Аяны эхний сарыг Дэлхийн хуримтлалын өдөрт зориулж байгаа бөгөөд жил бүрийн 10-р сарын 31-нд энэхүү өдрийг улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.  “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш тэмдэглэхдээ иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах арга хэмжээг ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд зохион байгуулж иржээ.

Монгол улс мөн “Дэлхийн хуримтлалын өдөр”-т нэгдэж, 2017 оны 10-р сарын 31-ний өдрийг угтаж нийт банк санхүүгийн байгууллагуудтай хамтран иргэд олон нийтийг оролцуулсан нээлтийн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Штефан Дуппел, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн (Sparkassenstiftung) төлөөлөл - Ноён Ульрих Кийнитц, Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Дэд захирал С.Дамдиндорж, Монголын Банкны Холбооны Дэд ерөнхийлөгч Н.Цэрэндаваа нар оролцож үг хэлэв. Цаашид тус өдрийг үндэсний хэмжээнд өргөжүүлэх зорилгоор ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн даатгалын корпораци болон Монголын банкны холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байхаар болж байна.  

 

Ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуримтлалын өдрийг Монгол улсад жил бүр тэмдэглэдэг байхаар Үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсныг нээлтийн арга хэмжээний үеэр танилцуулсан нь онцлох үйл явдал байлаа.  

 

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Санхүүгийн боловсрол аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Дэлхийн хуримтлалын өдөр” дэд аяныг нээж хэлсэн үгэндээ  “Монгол улс Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих сайн туршлагыг төрийн хэмжээнд авч үзэн олон улстай хөл нийлүүлэн алхаж эхэллээ. Дэлхийн хуримтлалын өдрийн аян жил бүр өөрийн гэсэн зорилтот агуулгын хүрээнд явагддаг. Энэ жилийн хувьд хүүхэд залуучуудад хуримтлалын ач холбогдлыг ойлгуулахад түлхүү чиглэж байгаа ба олон өгөөжтэй ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн талаар хэлээд, үүний нэг нь сургуулийн насны хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулж хуримтлуулах вэ?” сэдэвт зургийн уралдаан байх”-ыг мэдэгдлээ. 

 

Дараа нь ХБНГУлсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Штефан Дуппел үг хэллээ. “Хуримтлал үүсгэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх нь санхүүгийн боловсролд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь ирээдүйд мөрөөдлөө биелүүлэх боломж бүрдүүлдгийг зөвхөн хүүхдүүдэд бус, насанд хүрэгчдэд ч мөн адил ойлгуулах нь нэн тэргүүний зорилт билээ. Энэ утгаараа хуримтлуулах хандлагыг дадал болгосноор үр дүнд нь иргэн бүрийн санхүүгийн нөхцөл байдлаа өөрөө хариуцах чадварыг дэмжихийн зэрэгцээ, улс орны эдийн засгийн хөгжлийг бататгах давуу талтай. 

 

Германы Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ төрлийн төслийг хэрэгжүүлэх арвин их туршлага хуримтлуулсан ашгийн бус байгууллага юм. Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан Монголбанк, Монголын Банкны Холбоо болон Хадгаламжийн Даатгалын Корпорацитай нягт холбоотой, амжилттай хамтран ажиллаж буйг дурьдахад таатай байна” хэмээн элчин сайд онцлов.  

 

Мөн үеэр Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн Төв Азийн бүсийг хариуцсан захирал ноён Ульрих Кийнитц “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг хамтран зохион байгуулснаар бид иргэдэд, банкуудад, Монгол улсад үр өгөөжтэй нэгэн сайхан уламжлал тогтоохыг зорьж байна. Цаашид “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг нутагшуулахын тулд үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай. Бид Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон арилжааны банкуудтай үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн тул энэхүү зорилгод хүрч чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна” хэмээсэн юм.  

 

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хүрээнд хийгдэх ажлуудаас онцолбол,  нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт, семинарыг зохион байгуулна. Энэ үеэр сурагчдад “Халаасны мөнгөө зөв зарцуулах миний төлөвлөгөө” дэвтрийг бэлэглэх бөгөөд энэ дэвтэр нь өсвөр насныхан мөнгөө зөв зарцуулж сурахад бодитой дэмжлэг болно. Үүний зэрэгцээ Монголбанк, Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сангаас сургалтад оролцсон нийт сурагчдад хуримтлал үүсгэж эхлэхэд нь зориулж хуримтлалын авдар бэлэглэх юм. Мөн аяны хүрээнд энэ сарын 28-нд насанд хүрэгчдийн санхүүгийн боловсролд зориулсан арга хэмжээ Корпорейт зочид буудлын Конвейнш төвд, 31-нд хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа Монголын хүүхдийн ордонд тус тус зохион байгуулагдах товтой байна.

 

Эх сурвалж: Монголбанк

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    42 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    48 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    51 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    56 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    2 цаг 53 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    3 цаг 49 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    18 цаг 50 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    19 цаг 42 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    19 цаг 45 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    19 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    19 цаг 53 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    20 цаг 27 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    20 цаг 29 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    21 цаг 25 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    22 цаг 29 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    22 цаг 38 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК