Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Батчулуун: Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоогоо олон улсын жишигт нийцүүлэх ёстой

2017-12-16
0
ЖИРГЭХ

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нь банк санхүүгийн салбарт 2000 оноос хойш ажиллаж байна. Тэрбээр энэ хугацаанд мэдээллийн технологи, гадаад төлбөр тооцоо, гадаадын мөнгөний зах зээлийн хөрөнгө оруулалтын судалгаа, эрсдэлийн шинжилгээ, санхүүгийн салбарын төлбөрийн системийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан. Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны даргаар 2016 оны 12 дугаар сараас томилогдон ажиллаж байна.

 

Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх үйл ажиллагааныхаа доголдол, дутагдлыг засахын тулд ФАТФ (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ боловсруулах бүлэг) болон АРG (Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг)-тэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа 2011 онд илэрхийлсэн байдаг. Тэгвэл олон улсын эдгээр байгууллагатай ямар түвшинд, хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

 

Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага  буюу ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын гишүүнээр 2004 оны зургадугаар сард элссэн. ФАТФ нь улс орнуудад Дэлхийн санхүүгийн мэдээллийн албадын олон улсын нийгэмлэг болох Эгмонт (EGMONT)-ын зарчим, тодорхойлолтод нийцсэн Санхүүгийн мэдээллийн алба /СМА/ байгуулж ажиллуулахыг уриалдаг. Монгол Улс 2006 оны долдугаар сарын 8-ны өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль баталснаар СМА байгуулж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааныхаа үндэс, суурийг тавьсан юм. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай энэхүү хуулийг үндсэндээ ФАТФ-ын зөвлөмжид үндэслэн боловсруулсан. Хуулийн дагуу СМА-ыг Монголбанкны дэргэд байгуулсан байдаг. ФАТФ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын зөвлөмж батлахаас гадна гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой хугацааны давтамжтайгаар тогтмол үнэлж, хянадаг. APG нь 2016-2017 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх хоёр дахь удаагийн Харилцан үнэлгээ хийсэн тайлангаа 2017 оны есдүгээр сард тус байгууллага өөрийн цахим хуудсанд байршуулсан. Түүнчлэн СМА нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог улам боловсронгуй болгох зорилгоор олон улсын бусад байгууллагатай нягт холбоотой ажиллаж байна. Үүнд ОУВС, АХБ гэх мэт байгууллагуудыг дурдаж болно.

 

2013 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, энэ хүрээнд нэг бус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Эдгээр шинэчлэлт, өөрчлөлтөөс гарсан гол ахиц юу вэ?

 

УИХ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2013 оны тавдугаар сарын 31-нд  шинэчлэн баталсан. Нэмэлт, өөрчлөлтүүд нь манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд ажиглагдаж байсан дутагдал, сул талуудыг засаж залруулахад чиглэж байв. 2006 оны хуучин хууль маань олон улсын зүгээс ч багагүй шүүмжлэл дагуулж байсан. Харин 2013 оны хууль тогтоомжид мэдээлэх үүрэгтэй этгээд болон гүйлгээний хүрээг тэлж, “мөнгө угаах” гэсэн нэр томьёоллын тодорхойлолтыг тэлснээр “эцсийн өмчлөгчийг таньж мэдэх” зэрэг олон шинэлэг ойлголтыг нэмж тусгасан байдаг. Мөн “улс төрд нөлөө бүхий этгээд”, “халхавч банк” зэрэг ойлголт бий болсон. Тухайн үед тусгасан нэмэлт, өөрчлөлтүүд нь Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож олон улсын жишигт ойртуулахад чухал хувь нэмэр оруулсныг олон улсын байгууллагууд ч хүлээн зөвшөөрдөг. 

 

Хууль сахиулах байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг илрүүлж шүүхэд шилжүүлж байгаа байх. Шүүхээс энэ гэмт хэргийн зүйл ангиар хэдэн хэрэг таслагдсан байдаг бол?

 

Мөнгө угаах гэмт хэрэгтэй  холбоотойгоор хууль сахиулах байгууллагууд 2011 хойш 4345 хүнийг шалгаж, 46 хэрэг үүсгэсэн. Үүний 20 нь Улсын ерөнхий прокурорын газарт шилжсэн байдаг. Хоёр хэрэг дээр анхан шатны шүүхийн зүгээс яллах арга хэмжээ авсан ч Улсын дээд шүүх дээр хэрэгсэхгүй болгосон. Мөн энэ оны долдугаар сард мөнгө угаахтай холбоотой нэг хэргийн холбогдогч анхан шатны шүүх хурлаар яллуулсан байгаа.

 

Хууль бус аливаа орлого эргэлтэд орохдоо банк, санхүүгийн байгууллагаар дамжих эрсдэл агуулж байдаг. Санхүүгийн байгууллагууд энэ асуудалд хайхрамжгүй хандах нь эдгээр байгууллагын нэр хүндэд халтай төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засагт ихээхэн хор уршигтай гэж бодож байна. Энэ талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба ямар байр суурьтай байгаа бол? Бид яах ёстой вэ?

 

Санхүүгийн мэдээллийн албаны байр суурь бол тодорхой: Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоогоо олон улсын жишигт аль болохоор хурдан нийцүүлэх ёстой гэж үзэж байгаа. Харин энэ ажлыг Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба хоёр дангаараа хийх боломжгүй юм.

 

Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2017 оны долдугаар сард Шри-Ланк улсын Коломбо хотод хуралдсан жилийн чуулганы үеэр Монгол Улсыг “эрчимтэй хяналтад” оруулсан нь манай улсын эрсдэл нэмэгдэж буйн илрэл болсон. Иймд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа нь эдийн засгаа санхүүгийн гэмт хэргээс хамгаалах, эрчимтэй хяналтаар илэрч болох сөрөг үр дагавраас зайлсхийх, корреспондент банкуудтай тогтоосон  харилцаагаа алдахгүй байхад чиглэх ёстой болж байна. Монгол Улс 2018 оны 10 дугаар  сараас өмнө холбогдох хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангах үүрэг хүлээсэн. Энэ үүргээ зохих түвшинд биелүүлэхгүй байх нь “саарал жагсаалт”-д орох үр дагавартай юм. “Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулах, банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй байдаг. Санхүүгийн системийн үйл ажиллагаанд доголдол үүсэхэд үр дагавар нь нийт эдийн засагт шууд мэдрэгдэж,  аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт олоход  ч хүндрэлтэй болно. Оллоо гэхэд энэхүү хөрөнгө оруулалтынх нь зардал эрс нэмэгдэж эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж эцсийн хэрэглэгч болох энгийн хүмүүст дарамт болдог. Иймээс Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх иргэн, байгууллага мөнгө угаах гэмт хэргийн хор уршгийг ойлгож, зохих шаардлагатай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа юм.

 

Монголбанк, СМА болон Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн бусад байгууллагууд Ази, Номхон далайн бүсийн байгууллагын зөвлөмжийн дагуу холбогдох хууль тогтоомжийг нэн түрүүнд боловсронгуй болгохоор ажиллаж байна. Тухайлбал, 2018 оны дунд үе гэхэд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүнтэй уялдуулан бусад хууль тогтоомжоо өөрчилнө. Бидэнд эдгээр шинэчлэлт, өөрчлөлтийг 2018 оны 10 дугаар сар гэхэд хийх зайлшгүй шаардлага тулгараад байна.

 

ФАТФ-ын зүгээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулах болон өөр хэд хэдэн ажил нэмж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж дүгнэжээ. Мөн АРG ч өөрийн үнэлгээг өгсөн байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт хангуулах ажлын явц ямар шатандаа байна вэ? Энэ дүгнэлт, үнэлгээний хүрээнд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

 

Харилцан үнэлгээний дүнг сайжруулах үүднээс бид тухайн үед Засгийн газарт санал тавьсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 70 дугаар захирамжаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл байгуулагдсан. Тус зөвлөл 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 2018-2020 оны дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Уг хөтөлбөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг болон эдгээрийг үйлдэж буй гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх олон улсын стандартад нийцсэн тогтолцоо бий болгож хөгжүүлэх замаар санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдлыг хадгалах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байна.

 

Монгол Улс хууль, эрх зүйн орчноо ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн  богино хугацаанд өөрчилж 2018 оны 10 дугаар сард эргэн тайлагнах үүрэг хүлээснийг дээр дурдсан. APG-ын шаардлагыг биелүүлэх ажлын хүрээнд энэ оны долдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр гаргасан зөвлөмжүүдийг төрийн бүх шатны байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллах зөвлөмж гаргасан.

 

APG-ын Харилцан үнэлгээний тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үүднээс Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг ФАТФ-аас тогтоосон стандарт, зөвлөмжтэй нийцүүлэх тухай заалт оруулсан байгаа. Энэ ажилд Засгийн газар, СЗХ, Монголбанк, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл зэрэг байгууллагын үүрэг, оролцоо туйлын чухал юм.

 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд сөргөөр нөлөөлж буй нэг том хүчин зүйл нь  комплаенсыг шаардлагатай түвшинд нэвтрүүлээгүйтэй холбоотой гэж ойлгож болох уу? Уг тогтолцоог сайжруулахын тулд комплаенс буюу олон улсын эрх зүйн стандартыг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?

 

Комплаенсын үйл ажиллагаа аливаа байгууллагын бүтцэд чухал ач холбогдолтой гэдэг ойлголт Монгол Улсад саяхнаас дэлгэрч эхэлсэн. Санхүүгийн байгууллагуудын хувьд өөр өөрсдийн ойлголтоор комплаенсын тогтолцоо нэвтрүүлж байгаа боловч олон улсын стандартад нийцсэн комплаенсын тогтолцоо нэвтрүүлсэн санхүүгийн институт цөөхөн байна. Гадаадын санхүүгийн байгууллагууд аливаа улсын байгууллагад хөрөнгө оруулалт хийх юм уу түүнтэй хэлхээ холбоо тогтоохдоо тухайн байгууллагын комплаенсын үйл ажиллагааных нь  чанарыг харгалздаг, тухайн чиглэлийн олон улсын стандарт, зарчмуудтай тулгах замаар үнэлж дүгнэдэг. Энэ л үнэлгээнийхээ дүнд тулгуурлан хамтарч ажиллах эсэхээ шийдвэрлэдэг. Монгол Улсын хувьд олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь сайн комплаенс хяналттай байхын ач тусыг ойлгож эхэлсэн гэж бодож байна. Мэдээж, комплаенсын үйл ажиллагаа нь доголдолтой эсвэл ийм ажиллагаа огт байхгүй бол энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд сөргөөр нөлөөлнө. Байгууллагууд сайн засаглалын зарчмын дагуу гүйцэтгэх удирдлагаас хараат бус ТУЗ-ийн түвшинд комплаенсын нэгж байгуулснаар олон улсын жишигт ойртох юм. Санхүүгийн байгууллагуудын хувьд Волфсбергийн бүлгээс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах нь олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулахад чухал болж байгаа. Энэ бүлгээс “Харилцагчийг таньж мэдэх нь”, “Төлбөрийн ил тод байдлын шалгуур” гэх мэт зөвлөмж гаргасан байдаг. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх нь тухай үед их ажил, хөрөнгө шаардах боловч ирээдүйд тус байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх нь тодорхой. Иймээс манай байгууллагууд сайн засаглалын зарчмыг, үүний дотор комплаенсыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь ирээдүйдээ хийж буй том хөрөнгө оруулалт гэж бид үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • OYUN (197.211.63.63)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • OYUN (197.211.63.63)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    1 цаг 38 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    2 цаг 34 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    17 цаг 34 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    18 цаг 27 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    18 цаг 29 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    18 цаг 33 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    18 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    19 цаг 11 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    19 цаг 14 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    20 цаг 9 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    21 цаг 13 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    21 цаг 23 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК