Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайншандын нефть боловсруулах үйлдвэр???

2018-1-16
0
ЖИРГЭХ

 

Өнгөрсөн амралтын хоёр өдөрт өмнө нь 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 авто бензин 260 төгрөгөөр эрс нэмэгдэн литр нь 1890 төгрөг болж Улаанбаатарчуудыг шоконд оруулав. Ер нь жилийн жилд авто бензин, шатахуун тос барьцгүй үнээ нэмж, түүнийг дагалдан өргөн хэрэглээний барааны үнэ савладаг нь Монголчуудын хувьд нэгэнт ижил дасал болчихсон амьдралын тааруухан хэлбэлзэл гэж хэлж болно. Жилдээ 1.5 сая тонн шингэн түлшний хэрэглээтэй Монголчуудын хувьд өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох мөрөөдөл хаа байсан Д.Бямбасүрэн Ерөнхий сайд асны үеэс л эхлэлтэй гэж хэлж болно. Өнөөдөр Монгол Улс сардаа 45-55 сая ам долларын бензин шатахуун импортлож байгаа нь жилдээ 600 гаруй сая ам доллар болж, энэ нь эргээд валютын ханшийн савалгаанд дийлэнх жинг дарж бидний амьдралд гол сөрөг нөлөөллийг үзүүлж байгааг захын хүн хэлээд өгнө. Байдал нэгэнт тодорхой учир бараг 30 жил газрын тос боловсруулах үйлдвэр мөрөөдсөн Монголчуудын мөрөөдлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ажил хэрэг болгохоор ханцуй шамлаад байна.

Түүх сөхвөл Д.Дэмбэрэл УИХ-ын дарга байхдаа буюу 2011 оны 10 дугаар сарын 23-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Ноён Хонгор уулын өвөрт жилдээ 2 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийн суурийг сүр дуулиантай тавьж “Энэ үйлдвэр 2015 ашиглалтад орж,жилдээ 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэж Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангадаг болно” хэмээн шуугиулж байсан удаатай.

Тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Нефть боловсруулах энэ үйлдвэрийг Японы хамгийн орчин үеийн техник технологийн дэвшлээр Японы мэргэжилтнүүдийн шууд хяналтын дор байгуулна” хэмээн цээжээ дэлдэж байсан нь хэвлэлийн шарласан хуудсанд түүх болон үлджээ. Түүнээс хойш зургаан жил гаруй хугацаа өнгөрсөн ч Дархан-Уулын Хонгорт нефть боловсруулах үйлдвэр байтугай ганц шовгор овоохой ч боссонгүй.

Нефть импортлогч томоохон компаниуд “Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 69 ам доллар болж бид нэг литр бензин тутмаас 300 төгрөгийн алдагдал хүлээж байна. Бидэнд улсын төсвөөс 260 тэрбум төгрөг өгвөл алдагдлаа нөхөөд үнээ нэмэхгүй байх боломжтой” гэсэн юм ярьцгаагаад сууж байна. Яг энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж таардаг нь ч юу билээ.  

 

Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүндхэн, ажилгүйдэл ядуурал ноцтой хэмжээнд хүрээд байгаа үед бензин, шатахууны үнийн хөөрөгдлийг дагаад өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсөх нь тодорхой. Тэгэхээр яах аргагүй өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэрийн тухай дахиад л дуусдаггүй мөрөөдлөө ярилцах шаардлагатай болж байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос зүүн хойш 20 км газарт нефть боловсруулах үйлдвэрийг Энэтхэгээс зээлсэн нэг тэрбум ам.доллараар байгуулахаар энэ зунаас ажлаа эхлэхээр болоод байгаа аж. Одоогоор уг үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажил ид хийгдэж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард бэлэн болно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан ярьж байна. Жилдээ 1.5 сая тонн Тамсагийн түүхий нефтийг боловсруулж 1.3 сая тонн шингэн түлш үйлдвэрлэх зорилготой энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд Дорноговийн голдуу 1.5 мянган иргэн ажиллана гэдгийг ч тооцоолсон гэнэ. Гэтэл энэ үйлдвэр Тамсагийн цэнхэр хязгаарыг там болгож байгаа БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компаниас өөрийнхөө нефтийг 30:70 харьцаагаар худалдаж авахаас өөр аргагүй байдалтай байгаа аж. Учир нь одоо мөрдөгдөж байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээ 2031 он хүртэл үргэлжлэх ёстой бөгөөд энэ гэрээнд заагдсанаар Монголын тал өөрийнхөө Тамсагийн түүхий нефтийг “Петрочайна Дачин Тамсаг”-аас худалдаж авахаас өөр аргагүй байдалтай байгаа ажээ. Ингэхээр ойрын 10 жилд Сайншандын нефть боловсруулах үйлдвэр төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй нь тодорхой болж байна.

 

Өөрийнхөө түүхий газрын тосыг БНХАУ-ын талд туйлын алдагдалтай байдлаар эзэмшүүлэх энэхүү Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг анх “Монгол газрын тос” компанийн Ерөнхий захирал асан Дообатын Сэнгээ гэгч “Соко Монгол инк” корпорацийн Ерөнхийлөгч Эдуард Т.Стори нар 1993 оны гуравдугаар сарын 29-ний өдөр байгуулсан түүхтэй. Иргэд олон нийтийн байгууллагын хувьд энэ гэрээг бүрэн эхээр нь уншихаас илүүтэй 25 зүйл, 95 хуудас бүхий энэхүү гэрээнд олборлож гаргасан бүтээгдэхүүнийг хоёр тал хэд хэдэн хувиар хуваахаар тохиролцсоныг  мэдэхэд л ямархуу алдагдалтай, харалган гэрээ байгуулсан нь мэдрэгдэнэ. Гэхдээ Монгол Улсад маш их алдагдалтай энэхүү Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Тогтвортой байдлын гэрээ биш тул У.Хүрэлсүхийн Засгийн газар, ялангуяа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар Газрын тосны хэрэг эрхлэх газрынхантайгаа сайн зөвлөлдөж, хууль эрх зүйгээ сайн судлаж байгаад зоригтой хөөцөлдвөл өөрчлөн сайжруулж болох бүрэн боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун нарын зэрэг олон гишүүн хэлж байгаа юм.

Яг манайх шиг байдалд ороод байсан Индонез улс хөрөнгө оруулагчидтайгаа гурван удаа халз тулж, зоригтой тэмцэлдсээр байгаад өнөөдөр өөрсдийн баялгийнхаа 71.1 хувьд нь эзэн сууж чадсан бэлээхэн сайн жишээ байж л байна. Гэтэл манайх өнөөдөр Тамсагийн түүхий нефтийнхээ дөнгөж 25-30 хувьд эзэн сууж байгаа нөхцөлд Сайншандад нефть боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд өөрийнхөө түүхий газрын тосны 70 хувийг Хятадын “Петрочайна Дачин Тамсаг”-аас юань, ам доллараар худалдан авч ашиггүй шахуу ажиллах нь тодорхой болоод байгаа юм.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан хоёр жил хэртэй судалгаа хийгээд “Татварын өмнөх ашиг нь жилдээ 138.7 сая ам доллар, цэвэр ашиг нь жилдээ 90.4 сая ам доллар, Хөрөнгө оруулалтын өгөөж нь 17.4 хувь байж хөрөнгө оруулалтаа 13-15 жилд нөхнө” гэсэн өөдрөг тооцоолол хийгээд байгаа Сайншандын нефть боловсруулах үйлдвэрийн 150 га газрыг тэгшлэх, 20 км төмөр зам тавих, ТЭЗҮ-г боловсруулах зэрэг ажилд Засгийн газар эхний ээлжинд 250 тэрбум төгрөг гаргахаар болоод байгааг зарласан. Сайншандын  Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 507.000 тонн автобензин, 670.000 тонн дизелийн, 34.000 тонн онгоцны түлш, 151.000 тонн шингэрүүлсэн шатдаг хий, бас нефтийн кокс үйлдвэрлэх талаар ярьж байгаа. Өндөр хүчдэлийн шугам татах, зам тавих ажлууд нь ирэх зургаадугаар сараас эхэлж 3 жилийн дотор барьж байгуулахаар төлөвлөж байгаа энэ үйлдвэр лав л ойрын 10 жилд олигтой ашиггүй ажиллах нь тодорхой болж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор Дорноговийн голдуу 600 хүн байнгын ажилтай болох нь дажгүй сонсогдож байгаа ч өөрсдийнхөө түүхий тосыг Хятадуудаас эргүүлэн худалдаж авахаар болоод байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээг яаралтай засч залруулахгүй бол Монголчуудын олон арван жилийн мөрөөдөл агаарт замхарч, ашиггүй үйлдвэрийн тоог нэгээр нэмэхээс өөр гавьтай гавьяа байгуулахгүй нь тодорхой болж байна. Уг нь Тамсагаас жилдээ олборлож байгаа 1.3 сая тонн түүхий нефть Монгол Улсын жилийн хэрэглээний 90 орчим хувийг өлхөн хангах хэдий ч 70 хувьд нь Хятадууд нэгэнт эзэн суучихсан өнөөдрийн хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгч “Хадны мангаа” биднийг бас л дахин багалзуурдах нь тодорхой болж байна. Алсын хараагүй, харалган сохор Монголын дарга нар, улстөрчдийн гай балаг мөддөө дуусахгүй нь бололтой.

 

Энэтхэгийн “Эксим” банкнаас авах нэг тэрбум ам.долларын 700 саяыг нь боловсруулах үйлдвэр, 264 саяыг нь дамжуулах хоолой барихад зарцуулахаар төлөвлөөд байгаа гэдэг. Дорнодын Матад сум дахь Тамсагийн сав газраас Сайншанд руу 545 км нефтийн хоолой барьж, үйлдвэр рүү түүхий эд хүргэх бололтой. Уг нэг тэрбум ам долларын зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй дуулдсан.

Хамгийн гол нь дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор гадаадаас бензин шатахууны хараат байдлаас ангижирч, литр шатахууны бөөний үнэ 850-1159 төгрөг болох тооцоо гаргаад байгаа нь үнэхээр сайшаалтай ч Тамсагийн сав газраас олборлож байгаа түүхий газрын тосонд эзэн суучихаад байгаа “Петрочайна Дачин Тамсаг”-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг дахин нягтлан хэлэлцэж Монголын талын хувийг ядаж 50 хувьд хүргэхгүй бол Сайншандын нефть боловсруулах үйлдвэр төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй гэдэг нь тодорхой болж байна.

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • дон (202.179.6.50)
    Ерөнхий сайд Хүрэлсүх минь зориглоод хийе гэсэн юмаа хий цаг хугацаа яваад байна ингэсээр байтал 4 жил дууслаа... Дорнод их талын нефть монголын нутагт л байгаа юм бол Монгол нь мэдэх ёстой юм биш үү ...тэр Монголд алдагдалтай гэрээ хийсэн Сэнгээ гэгч нөхөр одоо тэрбумтан болчихоод л байж байгаа наад нөхөртөө арга хэмжээ аваач ...
    2018 оны 03 сарын 05 | Хариулах
  • irgen (202.9.42.77)
    GISHUUN BATTUMURIIN TES kolonkuudaas galdan shataaj odoo bgaa 76-g bugdiig solij baij jaahan uurchlult orj magadgui uuruur bol ene uls uudluhgui 30 ger bul bayjij bgaag uursduu huleen zuvshuursun
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Болд (66.181.186.135)
    Нефтийн үйлдвэр ашиггүй ажиллана гэж байхгүй. Бариулахгүй байхын тулд тархи угаахаа болио. 2000 онд л Хонгор суманд жилдээ 120000 тн нефьт боловсруулах чадалтай жижиг үйлдвэрийг байгуулж байсан шүү дээ. Тэр үед боловсруулах нефьт байхгүй, улс дэмжихгүй байсан. Одоо бол бүх нөхцөл бүрдсэн. Заавал барих ёстой. Монголын хэрэгцээг хангах үйлдвэр 600-700 сая долларт л баригдана.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Би (66.181.189.130)
    Төрд луйварчид үүрлэж байхад сайн юм горьдохын гарз
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.178.189)
    Тэнд нефтийн үйлдвэр барихад Орос ямар хамаа байна аа. Мөнгө нь байна.Харин Хятад хамаатай болчихоод нефтэнд чинь эзэн суучихаад байгаа юм бишүү. Юмаа уншаач ямарч логикгүй юм бичих юм.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Эзэн нь тодорхой, эргээд засчих боломж байгаа энэ асуудалд УИХ-ын эрхэм гишүүд болох Тэрбишдагва, Болорчулуун нарын яаж хандах, яаж гүйхийг харая даа. Их нууцыг дэлгэсэн эх оронч дүрээ хэрхэн ажил болгохыг харах гээд байгаа хэрэг л дээ.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.170.68.176)
    УИХ, ЗГ-ын хулгайч нар нефтийн дамчингуудаас мөнгө авдаг тул монголд нефтийн үйлдвэр байгуулагдахгүй
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.140.53)
    Соцзмын үед оросууд Зүүнбаянд нефтийн үйлдвэр байгуулаад удалгүй хаасан, учир нь Монголыг шатахуунаар 100 хувь хараат байлгах нь дээр гэж үзсэн!!! 1990 оноос хойш олон удаа яриад нууцлаг шалтгаанаар бүтээгүй энэ ажлын шалтгаан нь ОХУ манайхыг шатахуунаар 100 хараандаа байлгах Их гүрний бодлого!!! Манай төрийн албан хаагч хэнийг ч гэсэн худалдаж аваад л энэ ажлыг саатуулан гацаах ажлыг гарамгай сайн хийлгэсээр ирсэн!!! Энэ удаа ч гэсэн мөн л тэгэх л байх!!!!!
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • зочин (202.179.31.92)
    Алдагдалтай гэрээ хийсэн нөхдийг эрүүгийн хуулиар шийтгэж хөрөнгийг нь хурааж байваас, алдагдалтай гэрээ хийж Монголын ард түмнийг хохироодог байдал зогсох нягууртай. Монголд хөрөнгө хураах ял маш их хэрэгтэй. Хууль бусаар хөрөнгөжсөн нөхдийн хөрөнгийг хурааж улсын орлого болгож байвал нэн зохистой болов уу
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Эрүүд татаж шийтгэх үүрэгтэй хуулийн байгууллагыг тэд худалдаад авчихаж байгаа юм чинь!!!!
      2018 оны 01 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    1 цаг 38 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    2 цаг 34 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    17 цаг 34 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    18 цаг 27 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    18 цаг 30 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    18 цаг 33 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    18 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    19 цаг 12 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    19 цаг 14 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    20 цаг 10 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    21 цаг 13 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    21 цаг 23 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК