Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бензин шаглагчдын санаархал энэ удаа бүтсэнгүй

2018-1-19
0
ЖИРГЭХ

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 бензинээ 1890 төгрөг болгон литр тутмаас 260 төгрөг хонжиж эхэлсэн нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод Монгол төр “Төмөр нударга” үзүүлснээр дэндүү даварсан бензин шаглагчид үнээ буцаагаад байранд нь орууллаа.

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Шатахууны үнийг зөвлөлөөс А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх, А-95, 98 зэрэг шатахууны үнийг нэмэгдсэн хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь дээрх бензиний үнийг нэмсэн нь нефть импортлогчдын дур зоргоороо аашилсан үйлдэл байсны нотолгоо юм.

Сонирхуулахад Оросоос 1 литр бензинийг 1280-н төгрөгөөр оруулж ирдэг юм байна лээ. Харин Монголд зарахдаа 1 литрийг нь 1630-н төгрөгөөр зардаг байсан.
Нефть импортлогчдоос Засгийн газар 1 тонн бензин тутмаас 210000 мянган төгрөгийн татвар авдаг. Үүнийг нь тооцоолоод үзвэл 1 тонн нь 1630000 төгрөг болно.  Татвараа хасаад 1420000 төгрөг. Ингэхээр ашиг нь 1 тонн тутамд 210000 төгрөг болно. Жилдээ 1 сая тонныг зарна гэж бодвол 210000000000 төгрөг буюу 2 их наяд 100 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын олж буй ашиг нь шүү. Үүнээс ажилчдын цалин, урсгал зардал энээ тэрээгээ хасахаар дор хаяж 1 их наядаас дээш төгрөгийн цэвэр ашиг гарч ирнэ. Ашиггүй ажиллаж байна гээд үнэ нэмэх, засгийн газрыг шантаажлаад байгаа нь үнэхээр утгагүй байгаа нь энэ хэдэн тооноос маш тодорхой харагдаж байна.

Олон жилийн туршид тасралтгүй нефтийн бүтээгдэхүүн оруулан ирж Монголчууд бидний толгойд багтахааргүй ашиг олсон байгаа юм, тэд. Ард түмний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг хайр гамгүй сорсон улс гэж нефть импортлогчдыг хэлэхэд буруудах зүйл байхгүй. Дээрээс нь шатахуун импортлогч компаниуд бүгд уул уурхайн салбарт лиценз нэрээр бидний өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн баялгийг тонож цөлмөн улам л баяжицгааж байгаа. Тэд тэгээд ч ханахгүй, шунал хүсэл нь улам л өргөжиж, улам л цаашилсаар байгаа нь саяхны үйл явдлаар нотлогдсон. Товчхондоо тэдний шунал хэзээ ч дуусахгүй. Яагаад гэвэл тэдний шуналын сав нь нефтийн бүтээгдэхүүн хадгалдаг том том сав шигээ ёроолгүй.

Саяхан тэд Засгийн газраас 280 тэр бум төгрөг нэхэж яаж аяглаж байсныг Монголчууд их багагүй харцгаасан, гайхацгаасан. Засгийн газар мөнгө өгөхгүй гэхээр бензинийхээ литр тутмын үнийг 300 орчим төгрөгөөр нэмчихийг ч харцгаасан. Чөлөөт зах зээл, хувийн өмч, хувийн хэвшлийнхнийг төр дэмжинэ гэсэн үзэл санаа, үйл хэргийн ард ийм л бэртэгчин, шуналтангууд Монголчуудыг сорон мөлжиж байна. Бензин шатахуун үнэд орохоор өргөн хэрэглээний бүх барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Харин бүх барааны үнэ нэмэгдэх байсан хүсэшгүй аюулаас Шатахууны үнийн зөвлөл нэг удаа Монголчуудыг аварч, аргацаалаа. Гэхдээ шунал нь шулам болсон нефть импортлогчид хэдхэн сарын дараа дахиад л үнээ нэмнэ хэмээн дайрахгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл тэдний шунал хүсэл нефтийн бүтээгдэхүүнийхээ том том сав шиг ёроолгүй, ханаж цадахыг ихээ эрт мартацгаасан улс билээ.   

Д.Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Иш чааваас даа (43.242.243.212)
    ЗГ захиалуулж бичүүлсэн юм байх даа. тонн - литрийн үнээ холиод тоо бодоод байдаг овоо тэнэг гар уу ЗГ бензин дамлагчдыг дарлаа ч гэх шиг юун сүржин гар вэ. Гадуур 92 бензин зарж байгаа колонк алга даа Тэгэхээр ЗГ дийлж үү, нефть импортлогчид дийлж үү
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.176.244)
    Шатахууны ОАТ-ыг дэлхийн зах зээлийн хэлбэлзэлтэй нягт уялдуулан уян хатан хөдөлгөж байх шаардлагатай!!! Дэлхийд нефть хямдарчихаад байхад манай засаг ОАТ өндөр хэвээр нь байлгаад байдгаа л больчих!! Дотоодын үнийг захиргааны мунаг аргаар барих гэж муйхарлахаа боль!!! Ард түмэнд ээлтэй, хайртай болж харагдах гэж тэнэглэхээ боль!!! Харин нефть импортлогчид үгсэж үнэ тогтоох, үнийг үндэслэлгүй нэмэх гэвэл төрийн төмөр нүүрээ харуулах хэрэгтэй!!! Тэгээд л гүйцээ!!!
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.142.184)
    оросоосбензин колонкнууд оруулж,шагчдыг шалгая
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • 555666 (66.181.183.34)
    МТ 92 бензингүй байх уу төрөөр дэндүү даажигнаж байна .
    2018 оны 01 сарын 21 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    zugeer orhij bolohgui ee, ene kompaniudiig shalgah heregtei !!!! Delhiid dayar yne hymadarsan yed hyamdruulaaguig ni shalgaj ,,,, gadaad ornuudiin hereglegchiin erhiin gazruud shig mash ondor torguuli tavj yagaad boldoggui um be????!!!
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    zugeer orhij bolohgui ee, ene kompaniudiig shalgah heregtei !!!! Delhiid dayar yne hymadarsan yed hyamdruulaaguig ni shalgaj ,,,, gadaad ornuudiin hereglegchiin erhiin gazruud shig mash ondor torguuli tavj yagaad boldoggui um be????!!!
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.114.81)
    ПЕТРОВИСИЙГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТ, АНХ УЛСААС ЯАЖ ЛУЙВРААР, АВИЛГААР ХЯМД АВСАН, ХЭНД ӨГСӨН, АВСАН ГЭЭД ДАХИЖ АРД ТҮМНЭЭ ШУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛТОЛ НЬ ХАШРААХ ХЭРЭГТЭЙ, ОФФШОРТ БАЙГАА МӨНГИЙГ НЬ ТӨР ХУРААЖ ЭЗДИЙГ НЬ ХИЙХ
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Ungursun boroonii hoinoos tsuv numruv gegcheer Oyutolgoi, baitigai yumaa aldchihaad ungursun balarsan yumnii tuhai urialj baihaar aldaan deereesee suraltsaad dahij aldaa hihgui tuhai yarj yavbal yasiin be...
      2018 оны 01 сарын 20
  • Зочин (59.153.114.81)
    БАНК БОЛООД ШАТАХУУН ЭКСПОРТЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ЛИБЕРАЛЧЛАХ ХЭРЭГТЭЙ, АРДЧИЛАЛ НЭРЭЭР ХАЛХАВЧИЛАН МОНОПОЛЬ ТОГТООЖ ТӨРИЙГ ШАНТААЖИЛЖ, ДАРГА НАР ӨӨРСДӨӨ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ НЭРЭЭР ТӨСӨВӨӨС МӨНГӨ ХУЛГАЙЛЖ БАЙНА, ТӨРИЙН МЭДЛИЙН ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮРҮҮДИЙГ БАЙГУУЛЖ, ТӨР ӨӨРӨӨ ЭКСПОРТОЛЖ, БАНКУУДЫГ ЯПОН, ХЯТАД, ОРОС, БАРУУНЫ ОРНУУДААС ЧӨЛӨӨТЭЙ ОРУУЛЬЯ. ЭНЭ ХУЛГАЙЧУУДЫГ ОЛОН ЖИЛ ТЭЖЭЭЛЭЭ
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Дарь (27.123.214.102)
    ОХУ-аас бензин колонкууд, БНХАУ-аас арилжааны банк оруулж ирэх хэрэгтэй.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин (49.0.213.16)
    петровис, МТ нар шатахуун өгөхөө бүр зогсоочихсон байхад юу хэлээд байна вэ
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • шуунаг (202.9.40.103)
    төр засаг байхдаа яахав дээ? хуураагүй бол болоо? хүрэлсүх ч барьцгүй хүндээ????
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • SS (66.181.168.8)
    SAIN BNA, TUR ZASAGTAA BAYAR HURGEY!
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    Орос улсын нефтийн колонкуудыг оруулж ирвэл яасан юм бэ
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (101.98.86.49)
    kkk...ovooodooo ingeed neg uls shig tootsoo gargaad ireh bolomj ert deer uees hoish baisan baihad, yagaad ingej tootsood haruuldaggui baisan yum be?! 20-iod jil neft importlogchdiin amand bagtaad yavdag baisan shaltgaan ni yu ve?!
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    1 цаг 38 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    2 цаг 35 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    17 цаг 35 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    18 цаг 27 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    18 цаг 30 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    18 цаг 33 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    18 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    19 цаг 12 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    19 цаг 15 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    20 цаг 10 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    21 цаг 14 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    21 цаг 24 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК