Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүрэн нүүрс ба агаарын бохирдлын ШИЙДЭЛ

2018-1-24
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаярын 24tsag.mn сайтад ирүүлсэн нийтлэлийг Та бүхэндээ хүргэж байна.

Монгол Улсын нүүрсний нийт батлагдсан нөөц нь 37,4 тэрбум тонн. Энэ нөөцийн 70- 80 орчим хувь  нь хүрэн нүүрс бөгөөд Монгол Улс өнөөдрийн байдлаар жилд 7-8 сая тонн хүрэн нүүрс олборлож, хэрэглэж байна. Өнөөгийн хэрэглээгээр тооцвол 3700 орчим жил хэрэглэх хүрэн нүүрсний батлагдсан нөөцтэй гэж бодохоор Монгол улсыг “хүрэн нүүрсний диваажин” гэж хэлэхээс аргагүй ажээ. Нөөцийн хэмжээгээр нь үнэхээр диваажин гэж хэлж болох боловч өвлийн улирал дахь багахан хэрэглээнээс нь үүдсэн агаарын бохирдол утааны асуудал Монгол Улсын хүн амын 50 орчим хувьд нь там болоод байна.

Асуудал нь диваажинд биш тамд байгаа учир бид нүүрсний хэрэглээндээ анхаарал хандуулж, ирээдүйн стратеги бодлого, зорилтоо зөв тодорхойлох цаг хугацаа аль хэдийнэ болжээ. Хүрэн нүүрсний хэрэглээ зайлшгүй юу гэвэл мэдээж тийм.

Нүүрс, байгалийн хий, газрын тос, цөмийн түлш, нар, салхи, ус зэрэг эх үүсвэрүүд нь байгалийн баялгийн нөөц, хөгжлийн түвшний ялгаа, хууль эрх зүйн орчин зэргээс шалтгаалан дэлхийн улс орнуудад харилцан адилгүй хэрэглэгдэж байна. Тухайлбал, Дани улс 2017 онд  нийт эрчим хүчнийхээ 46 хувийг нар болон салхинаас үйлдвэрлэсэн бол Франц улс дахь хийн хэрэглээ 2016 онтой харьцуулбал 2017 онд 20 хувиар өссөн нь түүхэндээ цөмийн эрчим хүчний хэрэглээ хамгийн бага түвшинд хүрсэн байна.

БНХАУ-ын хувьд  2017 оны байдлаар эрчим хүчний нийт хэрэглээний 65 хувийг нүүрс, 17 хувийг газрын тос, 6 хувийг байгалийн хий, 12 хувийг сэргээгдэх ба цөмийн гэх мэт бусад эх үүсвэрүүд бүрдүүлжээ.

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдлын эсрэг олон улсын гэрээ хэлэлцээр болон олон улсын хамтын нийгэмлэг, улс орнуудын хамтын хүчин чармайлтын үндсэн дээр дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээгээ багасгаж ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг чухалчилж байна. Гэлээ ч судалгаагаар 2030 он хүртэл дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүчний 30 орчим хувийг нүүрснээс гаргаж авсан хэвээр л байхаар байна.

Монгол Улс 2017 оны байдлаар эрчим хүч үйлдвэрлэлийн дотоодын эх үүсвэрийн 95.8 хувийг нүүрснээс, 0.06 хувийг дизель цахилгаан станцаар харин 4.1 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс тус тус хангаж байна. Тухайлбал, “Шарын гол” ХК  762 мянган тонн, “Багануур” ХК  3.9 сая тонн, “Шивээ-Овоо” ХК 2 сая тонн, “Адуунчулуун” ХК 470 мянган тонн нүүрс тус тус олборлож төвийн эрчим хүчний систем болон томоохон хот суурин газруудын айл өрх, жижиг хэрэглэгчдэд нийлүүлжээ.

Эндээс  үзэхэд хүрэн нүүрс нь Монгол Улсын эрчим хүчний системийн үндсэн тулгуур цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хувьд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал мөн. Нөгөөтэйгүүр дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хувьд ч өвлийн улирлыг өнтэй дулаан давахад нь туслах түлш гэдэг нь үгүйсгэх аргагүй үнэн. Нүүрснээс үүдэлтэй утаа, агаарын бохирдлын хор хөнөөл, аюул заналыг  дээр доргүй ярьж, тодорхой хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлж, хөрөнгө мөнгө зарцуулсаар олон жил өнгөрлөө. Байдал сайжрах биш муудсаар л байна. Бидэнд үнэхээр энэ асуудлыг шийдэх гарц, гаргалгаа байхгүй гэж үү, айл өрхүүд нүүрсний хэрэглээнээсээ татгалзах  ёстой юу гээд олон асуулт хариултаа нэхсэн хэвээр байна. Мэдээж гарц, шийдэл байгаа. Гагцхүү бидэнд улс төржилт биш урагшаа харсан зөв шийдэмгий алхам, нэгдсэн удирдлага зохион байгуулалт л хэрэгтэй байна.

Дэлхий нийтээрээ хүрэн нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх зэргээр туршилт судалгааг тасралтгүй хөгжүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үр ашигтай эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Мөн нөгөө талаасаа өнөөдрийн Улаанбаатар хотод нүүрлээд буй агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх нь улс орны тэргүүн зэргийн асуудал болж буй энэ цаг үед хүрэн нүүрсний баялаг нөөцтэй манай улсын хувьд нүүрсээ хэрхэн эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд хөнөөл багатайгаар ашиглах вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Тийм ч учраас Монгол Улс хүрэн нүүрсний хэрэглээндээ дараах хоёр чиглэлийг түлхүү анхаарч үзэх нь зүйтэй байна.

Нэгдүгээрт.  Эрчим хүч үйлдвэрлэх түлшний зориулалтаар цахилгаан станцуудад нийлүүлэхээс бусад тохиолдолд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах. Шинээр баригдах цахилгаан станцуудыг төвлөрсөн суурин газруудаас алс нүүрсний орд газар, уурхайнуудын ойролцоо барьж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох замаар өвлийн улиралд айл өрхүүдийн хэрэглээний эрчим хүчийг хямдруулах бодлогыг дэмжих. Мөн одоо ажиллаж байгаа болон шинээр баригдах нүүрсээр ажиллах цахилгаан станцуудын яндангаас ялгарч буй утааны стандартыг олон улсын жишигт нь нийцүүлэх арга хэмжээ авах ёстой.

Хоёрдугаарт. Нүүрсээ орчин үеийн технологийн дагуу боловсруулж утаагүй түлш буюу хагас кокс, брикет үйлдвэрлэж эцсийн хэрэглэгчид буюу айл өрхүүдэд нийлүүлэх шаардлагатай байна.

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2013 оноос Австрали, БНХАУ-ын технологи эзэмшигч, хөрөнгө оруулагчидтай утаагүй түлшний үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, холбогдох тооцоо судалгааг хийж байна.       

Бидний туршилт, судалгааны үр дүнгээр Багануурын уурхайн нүүрс нь утаагүй түлш үйлдвэрлэхэд тохиромжтой гэж гарсан бөгөөд жилд 1 сая хүртэлх тонн түүхий нүүрсийг боловсруулж 500-600 мянган тонн утаагүй түлш буюу хагас кокс үйлдвэрлэх боломжтой.

Улаанбаатар хотын жижиг хэрэглэгчид буюу айл өрхүүд жилд 1 сая орчим мянган тонн түүхий нүүрсийг хэрэглэдэг бол энэ хэмжээний түүхий нүүрсийг 500-600 мянган тонн утаагүй түлшээр бүрэн орлуулах боломжтой.

Утаагүй түлшний үйлдвэр байгуулах асуудал нь өнөөдөр л яригдаж буй шинэ асуудал биш. Урьд өмнө нь жилд 10-50 мянган тонн утаагүй болон шахмал түлш үйлдвэрлэх бага хүчин чадлын цөөн үйлдвэр туршилтаар ажилласан ч амжилт олоогүй. Тэдэнд тулгарсан хамгийн том бэрхшээл бол өртөг шингээж, зардал гаргаж боловсруулсан утаагүй түлшийг түүхий нүүрстэй өрсөлдүүлэн зах зээл дээр борлуулах оролдлого хийсэнтэй холбоотой. Мэдээж тонн утаагүй түлшний үнэ тонн түүхий нүүрсний үнэтэй адил юм уу хямд байх нөхцөл байхгүй учир иргэд утаагүй түлшний ач холбогдлыг нь ойлгож байсан ч хэтэвчнийхээ хэрээр л түүхий нүүрсээ сонгож байгааг буруутгах аргагүй.  

Тийм учраас бидний хувьд  түүхий нүүрсийг орлохын зэрэгцээ иргэдийн худалдан авах чадварт нийцсэн утаагүй түлшийг их хэмжээгээр үйлдвэрлэх томоохон үйлдвэрийг барьж байгуулах төслийн судалгааг хийж байгаа юм. Энэ үйлдвэрийн төсөл хэрэгжвэл түүхий нүүрсэнд агуулагдаж буй хүхрийн нэгдлүүд болох SO2 гэх зэрэг хортой бодисуудыг цэвэршүүлж түүхий нүүрснээс гарч буй хорт бодисуудыг 95 хувиар бууруулах бүрэн боломжтой юм. Мөн хүрэн нүүрсний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бөгөөд Монгол Улсын нүүрсний давирхайн экспортыг тодорхой хувиар нэмэгдүүлэх зэрэг олон талын нийгэм, эдийн засгийн  ач холбогдолтой.

Төслийн судалгааны хүрээнд Австрали болон БНХАУ-ын хэд хэдэн ийм төрлийн үйлдвэрийн технологийн патент эзэмшигчдтэй хамтран ажилласан бөгөөд эдгээрээс 2011 онд БНХАУ-ын оюуны өмчийн газраас патентлагдсан “Нүүрсийг шууд бус аргаар халаах технологиор хагас коксон бүтээгдэхүүн болоод түүний дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи”-ийг нэвтрүүлэх боломжтой байна.

Энэхүү технологиор 2012 онд Хэйнан мужид 500 мянган тонн хүрэн нүүрсийг коксжуулж, CNG буюу хийн түлш үйлдвэрлэх үйлдвэр, 2012 оны наймдугаар сараас Шинжан мужид 1,6 сая тонн нүүрснээс хагас кокс, CNG үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл, 2012 оноос эхлэн Австралид 2 сая тонн хүрэн нүүрсийг хагас коксжуулах төсөл, Индонези улсад 2 сая тонн хүрэн нүүрсийг хагас коксжуулах төсөл гэх зэрэг  төслүүд хэрэгжиж байгаа юм байна.

Бидний хувьд дээрх технологиос гадна энэ чиглэлээр бусад оронд хэрэгжсэн төсөл, баригдсан үйлдвэрүүдийг үргэлжлүүлэн судлах зорилт тавьж байна.  Утаагүй түлшний үйлдвэрийг цаг алдалгүй барьж чадвал 2019 оны  есдүгээр сараас бүтээгдэхүүнээ айл өрхүүдэд нийлүүлэх боломжтой. Энэ үйлдвэрт нүүрс нийлүүлэх болон гарсан бүтээгдэхүүнийг нь түгээх ажлыг төр засгийн оролцоотойгоор зохион байгуулж, хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Эцэст нь  утаагүй түлш үйлдвэрлэснээр утааны асуудлыг 100 хувь шийдэх боломжгүй. Гэр хорооллыг барилгажуулах болон утааг бууруулах чиглэлээр урт хугацаанд хэрэгжих төлөвлөгөө, төслийн зэрэгцээ бид богино хугацаанд нүүрсээ боловсруулж, утаагүй түлш хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр  айл өрхүүдийн яндангаас ялгарч буй утааны хорт бодисуудын агууламжийг бууруулж чадна.

Үйлдвэр барьж байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө төсөв шаардлагатай. Энэхүү хөрөнгийг Монгол Улсын Ерөнхий Сайдын БНСУ-д хийсэн айлчлалаар 500 сая долларын хөнгөлөлттэй нөхцлөөр авсан зээлээр утаагүй түлш үйлдвэрлэх төслийг санхүүжүүлэхээр тохирсон нь олон жил шийдэж чадахгүй байгаа утааны эсрэг тэмцэх нэг арга замыг оллоо гэж харж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zochin (66.181.187.100)
    Jinhen boon helber,gadnaa gyalantsar,dotroo palantsar gedeg bhaa
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Zochin (66.181.183.218)
    Tulsh tulseer l baival utaa arilahgui. Utaa gargadaggui tulsh, zuuhiig odoogoor zokhion buteegeegui l baina daa. Tsag zuuriin shiideld khurungu zarj argatsaaj baisnaas alsiig harsan shiidluud, jishee ni hii ahsiglakh, oron suutsjuulah tal deer iluu ajillasan ni deer
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.43.72)
    Сү батболдын сүүдэр гэнэтхэн нүүрсний салбарыг мэдээд эхлэх чинь. МАНгарууд дарваан хараас эхлээд үнэхээр мэдэмхий байж чадах юмаа, үхсэн нохойн оцгорууд
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • чука (202.179.24.65)
    энэ мэтчилвэн манай эрдэмтэн мэргэд утаанаас хэрхэн ангижрах тухаЙД ухаанаа уралдуулж байх ёстой. энэхүү нийтлэлийг бичсэн эрхэм танд талархал дэвшүүлье. Одоо таны дараагийн сэдэв эдийн засаг байгаасай гэж бодож байна.
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • зочин (202.9.42.5)
    Зөв шийдэл. Үйлдвэрлэлийн хүч чадлыг нэмэгдүүлж байж л өртөг буурна. Уг нь ийм шинэ технологийн асуудлыг шийдэхдээ болж өгвөл хамтарсан компани байгуулж, өөрийн чадварлаг мэгргэшсэн боловсон хүчинтэй болгоход дэм болохоос гадна технолги зүгширч найдвартай ажиллах хүртэл гарах саатал доголдолд тэний хамтын ажиллагаа чухал юм. Тийм учраас л хамтарсан компани хэрэгтэй.Зүгээр гэрээгээр тэд тусалахаар бол тэдний ирэх явах зардал жилээс жилд нэмэгдэх зэрэг хүнрэлүүд гарч үйлдвэрлэлийн явцад гарах гэмтэл саатал үйлдвэрлэлийн үйл ажиллагааг доголдуулж бэршээл тулгардаг.
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    1 цаг 38 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    2 цаг 34 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    17 цаг 35 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    18 цаг 27 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    18 цаг 30 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    18 цаг 33 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    18 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    19 цаг 12 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    19 цаг 15 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    20 цаг 10 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    21 цаг 14 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    21 цаг 24 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК