Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-ын амдан устгагч пуужингийн туршилт ба оросуудыг яаж ийгээд няслах хүсэл

2018-2-01
0
ЖИРГЭХ

 

АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах систем “Aegis Ashore Missile Defense Test Complex” (AAMDTC)-ийн амдан устгагч пуужингийн хоёр дахь удаагийн туршилт ахин бүтэлгүйтжээ.

 

Хавайн арал дээрх туршилтын талбараас хөөргөсөн “SM-3 Block IIA” амдан устгагч пуужин сургалтын байгаа онож чадсангүй. 2017 оны зургаадугаар сард хийгдсэн энэ пуужингийн өмнөх туршилт бүтэлгүйтэн туршилтын байг бас онож чадагүй юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн сарын 24-нд Пентагон дахь  “SM-3” хөтөлбөрийн удирдагч Эми Коэн нь “SM-3 Block IIA” пуужингийн боловсруулалт болон туршилт амжилттай дууссан гээд амдан устгагч пуужинг үйлдвэрлэж эхлэх болсныг албан ёсоор зарласан.

 

Энэ пуужинг Румын, Польш улсуудад байгуулагдаж байгаа АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн нэгжүүдэд байршуулна. Америкийн амдан устгагч пуужингийн туршилт бүтэлгүйтэх оросуудыг няслах хоёр юугаараа холбоотой юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Энд эрт ба эдүүгээгийн олон үйл явдал, үндэстэн хоорондын бухимдал, өс хонзон гээд олон зүйл нарийн хэлхэлдсэн сонирхолтой дүр зураг гарч ирнэ.

 

 АНУ нь Румын, Польш улсуудад пуужингийн довтолгооноос хамгаалах системийн нэгжүүдээ байршуулах гэхэд Оросууд ихэд дургүйцэн стратегийн тэнцвэрийг алдагдуулж байна гэж хэл ам таталсан. Оросын хилийн ойролцоо амдан устгагч пуужин байршуулснаар Оросын цөмийн цэнэгт баллистик пуужинг газраас дөнгөж тасран хурд авч эхлэх үеийн хамгийн эмзэг хэсэгт нь устгах боломжтой болсноор Америк хамаагүй давуу хүчтэй болж байна гэж оросууд дургүйцэж байсныг нэг талаас ойлгож болно. Үүгээр ч зогсохгүй онолын хувьд Америкийн амдан устгагч пуужинд ердийн цэнэгийн оронд цөмийн хошуу сольж хийвэл дунд тусгалын пуужин болох боломжтой. Эсвэл харвах суурийг нь өөр далавчит пуужин харвах болгон ашиглахад л ядаж цөхөх юмгүй гэнэ.

 

Гэтэл АНУ ба Оросын хооронд байгуулсан стратегийн зэвсэглэлийг хориглох гэрээний дагуу хоёр улс нь хуурай газар байрлалтай дунд зайн тусгалтай пуужин /500-аас5000 км хүртэл/ үйлдвэрлэх, зохион бүтээх, турших хориотой юм. Иймд оросууд хэрэв америкчууд Польш, Румынд амдан устгагч пуужингаа байршуулбал хариу болгож тэдгээр пуужинг хөөрөхөөс өмнө баталгаатай устгах чадвартай ойрын зайн тусгалын Искандер пуужингаа хилийн ойролцоо байрлуулна, дунд тусгалын пуужингаа шинээр үйлдвэрлэж эхэлнэ гэж сүрдүүлж байсан.

 

Энэ бол тун ч таагүй мэдээ. Өөрөөр хэлбэл дайтах дээрээ тулвал оросууд юун түрүүнд Польш, Румын улсууд цохилт өгч америзийн амдагч пуужинтай нь баталгаатайгаар газрын хөрснөөс арчаад дараа нь далайн чанад руу пуужин харвана гэсэн үг. Европ дахь хэр баргийн улс ингэж өөрийгөө бай болгохыг хүсэхгүй нь мэдээж.  Ийм нөхцөлд америкчууд Европ дахь түншүүдийнхээ айдсыг дарах, оросуудыг аргадах амаргүй асуудалтай тулгарсан. Хүү Буш, Обамагийн засаглалын үед Иран, Хойд Солонгосын цөмийн пуужингийн болзошгүй довтолгооноос Европыг хамгаалахын тулд амдан устгагчаа байршуулж байна, Орост хэн ч заналхийлээгүй гэсэн тайлбар өгч байв. Иймд тайлбар сонссон оросууд “Биднийг тэнэг хүн гэж бодох хэрэггүй шүү” гэсэн анхааруулгыг удаа дараа өгч байлаа.

 

Украйн дахь төрийн эргэлт, Крымийн хойгт болсон үйл явдлын дараагаар америкчуудад далд санаагаа элдвээр өнгөлөн далдлан шаардлага үгүй болж, бараг л ил цагаан Оросын болзошгүй түрэмгийллээс Европ дахь холбоотнуудаа хамгаалахын тулд байршуулж байгаагаа нуухаа байсан гэж болно. Оросууд ядаж төдөлгүй Калининград мужид Искандер пуужингуудаа байршуулж хариу арга хэмжээ авсан.

 

Ер нь баавгайг уурлуулах хэрэггүй гэдгийг бүгд мэддэг дээ. Украйн, Сирийн алан хядагчид үүнийг яс мах, газар нутгаараа мэдэрсэн. Гэвч нойрмог баавгайг өдөөн хатгаж сэрээх дуртай, бүр няслаж, хоол ундыг нь булаах гэдэг улс цөөнгүй байна.

 

Польш Румын хоёр газар нутаг, ард иргэдээ Оросын пуужингийн бай болгохыг яагаад зөвшөөрөв? АНУ нь  НАТО-ийн түнш улс болгонд шахуу цэргийн баазтай, пуужингийн довтолгоос хамгаалах системийн илрүүлэгч радар, зарим улсад нь пуужинтай. Гэхдээ Оросын пуужинг дөнгөж хөөрч, хурдаа авч эхэлж байхад нь онож устгах нь хамгийн найдвартай хувилбар тул амдагч пуужингаа Оросын хилд аль болох ойрхон байрлуулах шаардлагатай. НАТО-ийн гишүүн орнууд дотроос шаардлагатай дэд бүтэц, байршлаараа энэ хоёр хамгийн тохиромжтойд тооцогдсон хэрэг. Гэхдээ энэ бол нэг талаас. Нөгөө талаас...

 

Польш, Румыний жирийн иргэдэд Америкийн пуужингийн бааз байгуулснаар ойролцоох бүс нутгийн дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийгдэж, баазыг хоол хүнсээр хангахаас эхлээд ойр зуурын ажлыг гүйцэтгэх зэрэгт нутгийн иргэд идэвхтэй оролцсоноор ажилгүйдэл багасна, орлогын нэмэлт эх үүсвэртэй болно гэсэн тайлбар өгсөн. Харин энэ хоёр улсын удирдлагын хувьд хэзээнээсээ Оросыг үзэн ядагчид байсан тул амдан устгагч пуужин байршуулах боломжийн уухайн тас гээд бариад авсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз.

 

Польш нь бараг хоёр зууны туршид Оросын колони байж нухлуулж байгаад Дэлхийн нэгдүгээр дайны сүүлээр, тодруулбал Октябрийн хувьсгалын дараагаар тусгаар улс болсон. Гэвч 1940 онд Сталин Гитлер хоёр үгсэн хуйвалдаж Польшоос одоогийн Украйн ба Беларусийн мэдэлд орсон баруун нутгуудыг нь булаан авсан. Зөвлөлтийн үед цэргийн баазаа байршуулж, иргэдийнх нь бослогыг нухчин дарж байсан, Польшийн Ерөнхийлөгч Качиньский тэргүүтэй улс төрийн бараг бүх л өндөрлөг сууж явсан онгоц Оросын нутаг дээр сүйрсэн, шатдаг хийгээ хэт өндөр үнээр зарж байсан гээд эрт эдүүгээгийн ба саяхны, бодитоор болсон ба болоогүй олон зүйлийн өс авах гэдэг. Иймд Польшийн эрх баригчид өөрийн нутаг дээрээ Америкийн ердийн зэвсэглэл бүхий цэргийн бааз төдийгүй, амдан устгагч пуужингийн бааз байгуулахыг бараг л сөгдөж мөргөн гуйсаар зөвшөөрүүлсэн гэж зарим судлааж нотолдог. “Ингээд та нар май” гээд Америкийн амдагч пуужингаар Оросуудыг няслаж байгаа хэрэг.

 

Харин Румыний хувьд Австри-Унгарын эзэнт гүрний нэг муж байгаад Дэлхийн нэгдүгээр дайны дараа энэ эзэнт улсыг задран унахад анх удаагаа тусгаар улс болж гарч ирсэн. Тусгаар улс болсон цагаасаа Оросын, тодруулбал Зөвлөлт Оросын заналт дайсан байсаар ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхийн өмнөхөн Сталин, Гитлертэй байгуулсан нууц гэрээний дагуу Румыний нэлээдгүй газар нутгийг мэдэлдээ авч Молдав ССР гэдэг шинэ улсыг байгуулж румынчуудыг дээрлэхсэн гэж болно. Хариуд нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр румынчууд Гитлерийн хамсаатан болж оросуудтай чамгүй байлдаад авсан. Зөвлөлт задран унасны дараагаар Молдавт “эх нутаг Румындээ эргэн нэгдье” гэсэн хөдөлгөөн газар авч , уриагаа бараг л хэрэгжүүлэх шахсан. Гэвч Днестр мөрний дагуух бүс нутагт амьдарч байсан оросууд үүнд дургүйцсэнээр Молдавт иргэний дайн дэгдэж Оросууд өөрийн энхийг сахиулагчдаа оруулан байж Днестр орчмын бүгд найрамдах улс гэгч хэний ч хүлээн зөвшөөрөөгүй улсыг Молдавын дотор байгуулаад авсан.  Иймд Румынд нэгдэх гэхээр нэгдүүлээгүй, Европын холбоонд элсэх гэхээр элсэх боломж олгоогүй, нутаг дээр нь Днестр орчмын бүгд найрамдах улс нэртэй тоглоомын улс байгуулж цэргээ оруулах чөдөрлөсөн гээд молдавчууд өс их бий. Сүүлийн үед Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж явсан жилүүдээ эзлэгдэн дарлагдаж явсан жилүүд гээд олон тэрбум ам.долларын нөхөн төлбөр Оросоос нэхэх тухай яриад байгаа. Иймд одоогийн Молдавын эрх баригчид, бүр тодруулбал Молдавын элит нь Польштой адилаар нутаг дээрээ Америкийн амдагч пуужин байршуулж Оросуудыг нясалж байгаа хэрэг.

 

Харин амдагч пуужингийн туршилт бүтэлгүй болсон явдал Америкчуудын хувьд төдийгүй Румын, Польшийн хувьд ч тийм таатай мэдээ байсангүй. Бодитоор байгаа оносон бол дипломат түвшинд оросуудтай арай өөр байдлаар харилцах илүү таатай боломж бүрдэх байсан юм.

Б.Бадрал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • мн (202.21.117.34)
    Дайн болвол хамгийн түрүүнд пуужингийн бай болох улсууддаа. Пулёмотын галыг өөр дээрээ дуудаж баатарлагаар газрын хөрснөөс арчигдсан улс байлаа гэж түүхэнд нэрээ мөнхлөх нь сайхан юм даа. Сүх далайтал үхэр амраа гэж....
    2018 оны 02 сарын 09 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Badral tyyh sain medej baij bur,
    2018 оны 02 сарын 04 | Хариулах
  • зочин (202.179.25.180)
    АНУ Оросуудыг барна л гэж боддог юм байх даа,
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.181.224)
    ASHIG SONIRHOLOOR AMERIK EZLEH BIYE UNELELTIIG IIM ARGAAR ZOHION BAIGUULJ TAARNS
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (90.188.43.30)
    Бид тэр амдан сөнөөгч пуужинг нь нутаг дээрээ байрлуулчихаад НАТО гаас мөнгө аваал байж болохгүй юм уу
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Teneg mini oros hyatad zuvshuurluu yu
      2018 оны 02 сарын 01
  • мийгаа (49.0.219.17)
    харж л байя юу болох болдоо
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    19 цаг 37 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    20 цаг 8 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    20 цаг 15 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    20 цаг 31 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    20 цаг 42 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    20 цаг 56 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    21 цаг 7 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК