Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголбанкны ерөнхийлөгч Улсын байцаагчийн эрх олгоно

2018-2-09
0
ЖИРГЭХ

Монголбанкны Ерөнхийлөгч  ийм эрхтэй боллоо. Бас алдаа эндэгдэл гаргасан тохиолдолд цуцлах эрхийг түүнд өгсөн. Тодруулбал, УИХ-ын чуулганы пүрэв гаригийн  нэгдсэн хуралдаанаар зургаан хуулийн төслийг хэлэлцэж баталсаны нэг нь “Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид Үндэсний хороо улсын байцаагчийн эрх олгох” тухай заалтыг “Монголбанкны ерөнхийлөгч улсын байцаагчийн эрх олгож, цуцлах” болгон өөрчлөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав.

Чуулганы үдээс өмнөх хуралдаан   Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж,  УИХ хүлээж авахаар болсон гэдгийг онцлох нь зөв байх.   Түүнчлэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 УИХ-ын гишүүдийн хэлэлцэж баталсан  дараагийн сэдэв нь  “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудал байв.    Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр гишүүд хэрхэн асуулт асууж, байр сууриа илэрхийлж байсныг тоймлон хүргэе.

 

Я.СОДБААТАР: Өндөр хүүтэй   хадгаламж нэртэй мөнгө хүүлэлтийг яах вэ

 -Монгол Улсад байгаа гадаад иргэдийн хадгаламжийн хэмжээнд хяналт байгаа юу. Хадгаламжийн хүү өндөр байдгаас хамаарч манайд хадгаламж нэртэй мөнгө хүүлэлт их байгаа. Үүний цаана мөнгөний эх үүсвэрийг хянах тогтолцоо нь хэр байна вэ.

Мөн офшор дансны асуудлыг  хоёр жил ярилаа. Монгол Улс гаднын орон руу гарч байгаа 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянадаг уу. Мөнгө хүүлэх зорилгоор орж ирж байгаа мөнгөн хэмжээг олон улсын байгууллага хараад сануулга өгч байна гэж ойлгож байгаа.

 

АЖЛЫН ХЭСЭГ: Гаднаас  орж ирж байгаа 20 сая төгрөгөөс дээш бэлнээр хийсэн гүйлгээ, сэжигтэй гүйлгээний мэдээллийг авдаг

-Одоо мөрдөж байгаа хуулиар бэлэн мөнгөний мэдээллийг авдаг. Гадны  орноос орж ирж байгаа 20 сая төгрөгөөс дээш бэлнээр хийсэн гүйлгээ, сэжигтэй гүйлгээний мэдээллийг авч байгаа. Харин хадгаламжийн мэдээлэл орж ирдэггүй. Гаднын орны иргэн Монгол Улсын иргэний нэр дээр мөнгө хадгалж, хүү авах асуудлыг одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд тодорхой оруулж өгсөн байгаа.

 

Ц.ДАВААСҮРЭН: . Луйвар хийсэн хүмүүстэй хариуцлага тооцохгүй бол дараагийн хулгайг нь дэмжинэ  гэсэн үг шүү

 

-Олон улсын байгууллагын зөвлөмжийг биелүүлдэггүй учир манайхыг хар жагсаалтад оруулах гээд байгаа юм байна лээ. Олон улсын байгууллагаас Монголбанкинд өгсөн зөвлөмжийг биелүүлэхгүй байна гэдэг  гомдол олон улсын байгууллагаас ирсэн байдаг. Энэ хууль дээр хамгийн гол анхаарах ёстой асуудал офшор юм. Гэтэл бид зөвхөн төрийн албан хаагчаар хязгаарласан.

 

Яг терроризм, мөнгө угаахтай холбоотой зүйл ээ ярихгүй байгаа болохоор өнөөдөр хар жагсаалт гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Энэ хууль хэрэгжих эсэх дээр гишүүд өөрсдөө эргэлзэж байна. Хуулиас давсан эрх мэдэлтэй хүмүүс бий болчихсон байна. Ил луйвар хийсэн хүмүүстэй хариуцлага тооцохгүй бол дараагийн хулгайг нь дэмжээд байна гэсэн үг шүү.

 

Ц.НЯМДОРЖ: Санхүүгийн хяналтын алба, ТЕГ  үндсэн үүргээ биелүүлэхийн оронд зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг болоод олон жил болсон.

 

-Энэ ажлыг хариуцсан хүмүүс ажлаа ном журмаар нь хийсэн бол Монгол Улс хар, саарал жагсаалтад орохгүй байх боломжтой байсан. Мөнгө угаахтай тэмцэх, хяналт тавих хоёр төрийн байгууллага бий. Монголбанкны дэргэд 2006 онд байгуулагдсан Санхүүгийн хяналтын алба, ТЕГ мөнгө угаахтай тэмцэх үүргийг хуулиар хүлээсэн байгууллага.

Эдгээр хоёр байгууллагын хуучин удирдлагууд энэ үндсэн үүргээ биелүүлэхийн оронд зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг болоод олон жил болсон. Асуудал үүнд л байгаа.

 

Түүнээс манайд хангалттай хууль, хариуцсан байгууллага, албан тушаалтан байна. Хянадаг прокурор, шүүдэг шүүгч нь байна. Тэднийг зөв ажиллуулбал олон нийтийн бухимдал, гаднын байгууллагын шүүмжлэлээс холдох боломж цөм байгаа. Тэмцэх ёстой хүмүүс нь зохион байгуулагч нь болчихоор ажил яаж явах юм бэ. Асуудал үүнд л байгаа юм.

 

Ж.БАТЗАНДАН: “Эрдэнэт үйлдвэр’’-ийн 51 хувийн асуудал, “Жаст” группийн Ш.Батхүүгийн авсан зээл мөнгө угаалтын нэг хэлбэр юм байна лээ

 

-“Эрдэнэт үйлдвэр’’-ийн 51 хувийн асуудал, “Жаст” группийн Ш.Батхүүгийн авсан зээл мөнгө угаалтын нэг хэлбэр юм байна лээ. Хувийн компани төрийн өмчийг барьцаалж зээл авахыг хуулиар хориглодог шүү дээ. 49 хувийг асуудлыг олон cap ярилаа. 27 настай хүүхдийн данс руу 400 сая ам.доллар нэг банкнаас хоёрхон өдрийн дотор орсон мөнгө угаалтын хэлбэр л байна лээ. Энэ олон офшорын асуудал мөнгө угаалтын хэлбэр.

 

Бүгдийг нь цэгцлэхгүй бол парламентын хэрүүл, маргаан чинь гудамжны тэмцэл болж хувирах нь ээ. Ажил явахгүй байна. “Багануур” компани чинь хулгайд алдагдаж байна. "МИАТ" ТӨХК-ын ТУЗ нь мэдээгүй байхад гурван сая ам.доллар гадагшаа шилжиж байна. “Мон атом”компаниас чинь эм үйлдвэрлэдэг компани руу 1.2 сая ам.доллар шилжсэн байна. Төрийн өмчит бүх компани дээр хулгай гарсан байна. Ард түмний өмч хулгайд алдагдаж дууслаа. УИХ онцгой арга хэмжээ авахгүй бол энэ ард түмэн босно. Энэ улсыг цэгцэл гэж 65 суудалтай МАН-д ард түмэн итгэл өгчхөөд байгаа.

 

Одоо ажилдаа ор. Алийн болгон бид бие биеэ муу, сайн хэлээд суух вэ. Одоо УИХ санаачилга гарга. Бид чадахгүй бол чаддаг хүмүүст нь ажлаа өгөөд явъя.

 

Х.НЯМБААТАР:

-Монгол Улс 2014, 2015 онд хар саарал жагсаалтад орох аюул нүүрлэсэн. Үүний гол шалтгааныг хууль хэлэлцэх явцад ярьсангүй. 2014, 2015 онд УИХ-аас Өршөөлийн тухай болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Эдийн засгийн өршөөл гэдэг нэрийдлээр 33 их наяд төгрөгийн авлига албан тушаалын хэргийг бүхэлд нь өршөөснөөрөө бид олон улсын байгууллагаас дохио авсан.

 

Цаашид эдийн засгийн өршөөл ялангуяа авлига, албан тушаалын хэргийг өршөөж уучилдаг буруу жишиг бүү гараасай. Энэ нь өөрөө манай улсыг гадаад ертөнцөөс таслах, гадаад төлбөр тооцоогоо нээлттэй байлгах боломжийг хумьсан үйлдэл болсон шүү. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яам мөнгө угаах гэмт хэргийг өнгөрсөн онд Эрүүгийн тухай хуулинд шинэчлэн найруулж, томьёолсон. Ингэхдээ хэт ергөн агуулгаар томьёолсон. Цаашид олон улсын байгууллагатай хэлэлцэж ярилцаарай.

 

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах УИХ-ын тогтоолыг баталлаа. Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Д. Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    24 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    1 цаг 21 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    16 цаг 21 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    17 цаг 13 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    17 цаг 16 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    17 цаг 19 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    17 цаг 24 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    17 цаг 58 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    18 цаг 1 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    18 цаг 56 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    20 цаг 0 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    20 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    23 цаг 4 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    23 цаг 15 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    23 цаг 31 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    23 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    23 цаг 43 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    23 цаг 47 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК