Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Европын холбоонд аль улс хамгийн өндөр цалинтай вэ?

2018-2-28
0
ЖИРГЭХ

 

Европын холбоо хөдөлмөрийн нөхцөлийн хувьд харилцан адилгүй улс орнуудын нэгдэл гэдгээ дахин харууллаа. Энд Зүүн болон Өмнөд Европ нь баруун болон хойд хөршүүдээсээ цалингийн доод хэмжээний хувьд эрс хоцрогдмол байгаа аж. Үүнийг Евростатын мэдээлэл батлан харуулж байна.

Европын холбооны Статистикийн газар улс орнуудыг цалингийн доод түвшнээр нь гурав ангилжээ. Эхнийхэд нь зүүн Европын 10 улс орсон байна. Тэдгээр 10 улсын цалингийн доод хэмжээ Европын холбоондоо хамгийн багад тооцогддог.

Тухайлбал, Болгар улс 2018 оны нэгдүгээр сарын байдлаар цалингийн доод хэмжээ нь 261 евро байж, хамгийн цалин багатай оронд орсон байна.  Дараа нь Литва 400 евро, Румын 408 евро, Латви 430 евро, Унгар 445 евро, Хорват 462 евро, Чех 478 евро, Словак 480 евро, Эстон 500 евро, Польш 503 еврогоор бичигджээ.

Европын өмнөд хэсэгт орших таван гишүүн орны цалингийн доод хэмжээ сарын 600-900 евро байгаа тухай Евростат тэмдэглэжээ. Тухайлбал, Португал 677 евро, Грек 684 евро, Мальт 748 евро, Словени 843 евро, Испани 859 евро байна.

Тэгвэл хойд болон баруун хэсгийн улс орнуудын ажилчид цалин, хангамж илүү сайн. Их Британид л гэхэд цалингийн доод хэмжээ нь 1401 евро байна. Тэгвэл Герман, Францад 1498 евро, Бельгид 1563 евро, Нидерландад 1578 евро, Ирландад 1614 евро байдаг. Үнэмлэхүй лидерээр Люксембург сарын 1999 еврогоор тодорчээ.

Евростат мөн АНУ-ын цалингийн доод түвшнийг харьцуулан үзжээ. Тус улсад 2018 оны нэгдүгээр сарын байдлаар цалингийн доод хэмжээ нь 1048 евро байна.

2018 оны нэгдүгээр сарын 1-нд Европын холбооны гишүүн 28 орон цалингийн доод хэмжээгээ тогтоогоогүй байна. Тэдгээр улсын тоонд Дани, Итали, Кипр, Австри, Финлянд, Швед оржээ.

Дашрамд тэмдэглэхэд Зүүн Европын орнуудад сүүлийн 10 жилийн дотор цалингийн доод хэмжээ 1.5-3 дахин нэмэгдсэнийг хэлэх нь зүйтэй. Гэвч энэ нь баян орнуудын ялгааг бага зэрэг л арилгажээ. Польш улсад л гэхэд 2008 онд цалингийн доод хэмжээ нь 313 евро байсан нь Бельгийнхээс 4.2 дахин бага байсан гэсэн үг юм. Тэгвэл өнөөдөр энэ хоёр улсын цалингийн ялгаа 3.1 дахин зөрүүтэй байна.

Европын холбооны орнуудаас цалингийн доод хэмжээ нь сүүлийн 10 жилд өсөөгүй ганц улс байгаа нь Грек юм. 2008 онд тус улсын нэг ажилтан дор хаяж 764 евро авдаг байсан бол 2018 оны эхээр 684 евро болон буурчээ. Энэ нь Грек улс олон жилийн турш эдийн засгийн хямралд байгаатай холбоотой. 2008 оноос эхлэн тус улсын ДНБ тасралтгүй унасан. Харин 2014 онд л бага зэрэг өсөлттэй гарсан билээ. 2011 онд ДНБ 9.1 хувиар унасан бол 2012 онд 7.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн жилийн ДНБ-ий үзүүлэлт байхгүй ч таамгаар бол 1.5-1.8 хувийн өсөлттэй гарах ёстой байв.

Шинэ зуун гарснаас хойш Европын холбооны нэг ч улс ийм хэмжээний хямралыг амсаж байгаагүй юм. Грект энэ бүх асуудлыг ихэнх нь зээлдэгчид буюу ОУВС, Европын холбооноос өгсөн эдийн засгийн хатуу бодлогын үр дүн гэж үздэг.

Евростат цалингийн асуудлыг өөдрөг бус мэдээлэл болгохгүйн тулд зүүн, өмнөд, баруун, хойд улсуудын хоорондын цалингийн ялгааг худалдан авах чадвартай нь харьцуулбал харьцангуй аятайхан гарна гэж мэдээлжээ.

Гэвч Зүүн Европын иргэд энэ үгэнд итгэхгүй байна. Учир нь энэ хэсгийн хөдөлмөрийн насны ихэнх иргэд цалин сайтай газар руу гарч байгаа бөгөөд Бельги, Германд ихэвчлэн хүүхэд төрүүлж байна. Тухайлбал, Болгарын хүн ам 2008 онд 7.5 сая хүнтэй байсан бол 2017 онд 7.1 сая болон багассан. Латвийн хүн ам 2.2 саяас 1.95 сая, Литвийн хүн ам 3.2 саяас 2.85 сая болон буурчээ. Румын улс энэ хугацаанд сая хүнээ алдсан бол Хорват 154 мянга, Польш 118 мянган хүнээр багасчээ.

Европын холбоо доторх цагаачлалын үед улс орнууд ихэнх иргэдээ өөрсдийн байнгын хүн амд тооцдог. Гэвч тэдгээр цагаачдын олонх нь Польшийн Слупск, Литвийн Зарасай, эсвэл Болгарын Петричдээ эргэн ирэхгүй нь ойлгомжтой юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    19 цаг 16 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    19 цаг 48 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    19 цаг 55 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    20 цаг 11 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    20 цаг 22 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    20 цаг 36 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    20 цаг 46 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК